Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 311/ШШ2025/00280

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,          

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн -р хороо, *******ын талбай-, *******ийн  давхарт үйл ажиллагаа явуулж буй, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын  дугаар *******  тоотод оршин суух, *******гийн *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 602,999.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-07-11-ны өдөр 2148010 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2148010 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн тээлд 472,314.51 төгрөг, үндсэн хүүнд 122,028.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,656.14 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг. Нийт 602,999.12 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* ******* ХХК-наас нэхэмжилсэн 602,999 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 602,999.12 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 602,999.12 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,740 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд  

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 602,999.12 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,370 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 9,307 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

      ШҮҮГЧ                               Т.БАЛЖИННЯМ