| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/000324/И |
| Дугаар | 311/ШШ2025/00281 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 311/ШШ2025/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн дүгээр хороо, ******* ******* гудамж, дугаар байр тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь 1970 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. Ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1988 онд Завхан аймгийн Улиастай сумын ын нэрэмжит 10-н жилийн сургуулийн 10-р ангийг төгсөөд улмаар ******* сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гахайчнаар ажилд орж ажиллаж байтал дунд нь намайг өөр ажилд шилжүүлэх гэсэн боловч шилжигдээгүй гахайчнаар тасралтгүй 1990 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд сургуулийн үйлчлэгчийн орон тоо гарч намайг 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөн сургуулийн халуун усны үйлчлэгчээр ажилд томилогдож, 1991 оны 11 дүгээр сарын 08-н хүртэл ажиллаад, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 06-ны өдөр тус ажлаас орон тооны цомхтголоор чөлөөлөгдсөн. Ингээд 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс ******* сумын ийн бага сургуулийн үйлчлэгчээр ажилд орж 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн юмаа. Энэ хугацаанд ажиллаж байсан талаар миний зарим ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд гахайчнаар,
-1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгчээр,
-1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуульд бичээчээр,
-1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ийн бага сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 034144 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Ажилчин түр авч ажиллуулах тухай” тушаал, мөн захирлын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай “Ажилчин ажилд авах тухай” тушаал, түүний хавсралт, мөн захирлын 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “Цалингийн шинэчилсэн тогтоомж мөрдөх тухай” тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 46 дугаартай “Ажилчин ажлаас чөлөөлөх болон зарим ажилчдын ажлыг өөрчлөх тухай” тушаал, мөн захирлын 48 дугаартай “Бичээч *******гийн хүсэлтийг харгалзсан тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч М.ын өгсөн мэдүүлгийн: “....Би Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд 1980 оноос эхлэн багшилсан. Д.******* 1988 онд манай сургуульд анх гахайчнаар ирж ажилласан юм. Тэгээд дараа нь бичээч хийсэн. Яг нарийн он, сарыг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд ийн бага сургууль руу үйлчлэгчээр явсан юмаа. 1993 он хүртэл би *******тай хамт ажилласан...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.*******г дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******г 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд гахайчнаар,
-1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд халуун усны үйлчлэгчээр,
-1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуульд бичээчээр,
-1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ийн бага сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ