| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/000242/И |
| Дугаар | 311/ШШ2025/00283 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 311/ШШ2025/00283
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ******* багт байрлах хаягтай, Завхан аймгийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг, *******, ******* баг, *******ын тоотод оршин суух хаягтай, Ж.*******д холбогдох,
сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 939,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Ж.******* нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******ын Засаг даргын тамгын газраас "Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ"-ний дагуу газар мод, модон эдлэл хийх зориулалтаар 2,000,000 (хоёр сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 1,5 жил (18 сар) хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч Ж.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас *******ын Сум хөгжүүлэх санд төлөгдөөгүй үлдсэн зээл, зээлийн хүү нийт 939,800 (есөн зуун гучин есөн мянга найман зуу) төгрөгийн хохирол учирсан байна. Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна. *******ын Засаг даргаас прокурорт гаргасан хүсэлтэд "... иргэн Ж.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЗДТГазарт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө үү" гэжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ", 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар Ж.*******аас 939,800 (есөн зуун гучин есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар Ж.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Ж.******* нь сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 939,800 (есөн зуун гучин есөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100090155401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь ******* овогтой ******* би Завхан аймгийн *******ын нэхэмжилсэн 939,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд өөрийн биеэр орох боломжгүй тул намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь хариуцагч Ж.*******д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 939,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж.*******ы төлөх 939,800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 27,150 төгрөгийн 50 хувь болох 13,575 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Завхан аймгийн *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 939,800 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж.*******аас 13,575 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ