2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/03281

 

 

 

 

 

 

 

 

 

     2025             04             23                                             192/ШШ2025/03281                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.О*******билэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, **************тоотод оршин суух С******* овогт Я******* О******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ********тоотод оршин суух Б******* овогт М******* М******* /РД:*******/-д холбогдох,

Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******** тоот орон сууцны 50 хувийн өвлөгч болохыг тогтоолгох,  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Я.О******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.      

Үүнд: “... 2017 оноос хойш Я.О******* миний бие нас барсан ээж Д.Я******* хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны ********** тоот орон сууцанд амьдарч, ээжийгээ асарч байсан ба одоо өөрөө энэхүү байранд амьдарч байна. Д.Я нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барж, Я.О******* миний өв нээгдсэн. Миний бие Д.Я******* ууган хүүхэд бөгөөд нас барагч ээж Д.Я нь 84 жил амьдрахдаа намайг болон дүү Я.М бид хоёрыг төрүүлж, өсгөсөн. Миний дүү Я.М нь 2016.10.07-ны өдөр нас барсан. Я.О******* миний бие ээж Д.Яаас үлдсэн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, ******* тоот орон сууц болох өвийг хүлээн авсан тул  өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг 2024.05.07-ны өдөр нотариатч Д.Х хандахад өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгөхөөс татгалзсан хариу өгсөн. Энэхүү албан бичигт нотариатч Д.Х нь нас барагч Д.Я******* өвийг нээж эрхийн гэрчилгээг олгоход Иргэний хуулийн 532.1-т заасан “...бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж ...зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар мар гарвал шүүх шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр татгалзжээ. Ээж Д.Я******* үлдээсэн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, *********** тоот орон сууцны улсын бүртгэлийн лавлагаагаар өмчлөгч нар нь М.М*******, дүү М.М, ээж Д.Я нар бүртгэгдсэн байдаг. Ээж Д.Я нь 2016.10.07-ны өдөр нас барсан хүү Я.М******* өвөөс оногдох хэсгээ авахаар нотариатчид 2017 онд болон шүүхэд 2022 онд хандаж байсан ба Иргэний хуулийн 529.1-т зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх нь надад шилжсэн байна. Энэхүү байдлыг М.М*******ын ээж С.Ж нотариатч Д.Х мэдэгдэхэд “Я.О******* намайг өвлөгч биш, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, ******** тоот орон сууц нь дангаараа Я.М******* хүүхдийн өмч” гэж маргаж байна. Миний бие дүү Я.Маас үлдсэн өвийг ээж Д.Я нь 2017 онд өвлөх эрхийн гэрчилгээ бичигдсэн нотариатын үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан. Энэ үед Д.Я*******г өвлөгч биш гэж маргаж байсан билээ. Я.О******* миний бие өвлүүлэгч Д.Я******* хууль ёсны нэгдүгээр өвлөгч, түүнээс үлдсэн орон сууцнаас Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-т зааснаар 50 хувийг өвлөх эрхтэй байна. Хариуцагч М.М******* нь өв нээлгэж, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй болно. Иймд миний бие ээж Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож,  өвлүүлэгчийн үлдээсэн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, ******** тоот орон сууцны 50 хувийн өвлөгч болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Я.О******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа М.М******* намайг нас барсан эмээ Д. Я******* өвийг хүлээн авахад саад болж байна гэжээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан Я.О*******, эмээ Д. Я******* хөрөнгөтэй эсэх лавлаууд болон Д.Я******* төрсөн охин, аав Я.М******* төрсөн эгч болох лавлауудыг нотлох баримт болгон хавсаргажээ.

Нотлох баримтын хувьд хариу тайлбарлах нь:

1. 003607096 дугаартай 2020 оны 09 сарын 01-ны өдөр олгосон Д. Я******* хөрөнгөтэй эсэх лавлагаа хавтаст хэргийн 15-р хуудаст, Я.О*******ы хөрөнгөтэй эсэх лавлагаа Маягт №Э-3 хавтаст хэргийн 14-р хуудаст байгаа нь М.М******* надад ямар ч хамааралгүй ба Я. О*******ы өмчлөх эрхэд халдсан гэх нотлох баримт биш юм. (Учир нь Я.О*******ы өвлөх эрх Иргэний хуулиар зохицуулагдах ба эмээ Д.Я******* эзэмших эрх хууль ёсных уу, үгүй юу гэдгийг Захир******* хэргийн ерөнхий хуулиар зохицуулагдана)

2. Хавтаст хэргийн 9,10-р хуудас дахь төрөл садны лавлагаа нь эмээ Д.Я******* охин, аав Я.М******* төрсөн эгч мөн болохыг нотолсон лавлаууд нь намайг Я.О*******ы өвлөх эрхэд саад болж байгааг нотлохгүй болно. (Аав М******* төрсөн эгч гэх лавлагаа нь Я.О*******ы энэ хууль бус нэхэмжлэлд ямарч хамааралгүй болно.)

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184 /ШШ2023/04283" тоот шийдвэр нь Иргэний хуулийн өвлөх эрхийн тухай 520.1.1-д "нас барагчийн эхнэр нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө" гэж үе шат дараалалтай хэрэгждэг хуулийн заалтыг, эрүүгийн тусгай ангийн 17.3, 22.1,22.11,22.12 заалтууд болон Нотариатын тухай бүх хууль, Захир******* хэргийн ерөнхий хууль, Иргэний хуулийн өвлөх эрх, Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль зөрчиж эмээ Д.Я болон Я.О******* нарт олгосон хууль бус өвлөх эрхийн №141, №119 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон шийдвэр болохоос Д.Я, Я. О******* нарыг миний аавын өвлөгч гэж гаргасан шийдвэр биш юм. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2024/00147 дугаар магадлал байгаа. Энэ шийдвэр, магадлал хоёрт Д.Я, Я. О******* нар нь миний аавын хууль ёсны өвлөгч гэснийг шийдвэрлэж тогтоосон шийдвэр, тогтоол байхгүй болно.

4. Хавтаст хэргийн 5-р хуудаст байгаа нотариатч Д.Хгийн "Өвлөх эрхийн гэрчилгээ бичихээс татгалзах тухай" гэсэн баримт дээр Иргэний хуулийн 532.1-д зааснаар өвлөгч бүр оногдсон хэсгээ шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэжээ. Тайлбарлах нь: Өвийг нотариатын тухай хуулийн 43.1-т зааснаар "Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуулийн 520-р зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгоно." гэж заасан. Энэ нь нотариатч хүн илтээр Иргэний хуулийн өвлөх эрхт заасан зүйлийг, нотариатын тухай хуулийг, зөрчин илт албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгааг харуулж байна. Мөн нотариатч Д.Хгийн энэ үйлдэл дахин хуулийн цоорхой гаргаж шүүх хяналтын байгууллагатай хамтран хууль зөрчиж байгаа давтан гэмт хэрэг хийж байгааг харуулж байна. Мөн би болон манай гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, миний орчин тойрны бүх хүмүүс нотариатч Д.Хгийн гаргасан бүх үйл ажиллагаа нь цаанаасаа хууль зөрчөөд хуулийн цоорхой гаргаад ард иргэдийг хуульчийн мэргэжлээр далимдуулж залилаад сурчихсан хүний үйлдэл гэдгийг санал нэгтэйгээр илэрхийлж байна. Өмнөх хууль бус өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж хууль зөрчсөн гэмт хэрэг хийчхээд дахиад давтан хийх гэж байгаад нь гүнээ харамсаж байна. Мөн бидний тэвчээрт хязгаар гэж байдаг юм шүү гэж энэ хүнд хэлмээр байна. Хууль хяналтын байгууллага нь үргэлж өөрийг нь хамгаална гэдэгт итгэлтэй байх шиг байна. Гэвч шүүгч гагцхүү хуульд захирагдана гэдгийг мартсан бололтой.

5. СХД-ийн 13-р хороо *********** тоот орон сууцны №000628104 дугаартай, Ү- дугаартай гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар хавсаргажээ. Энэ гэрчилгээ нотариатч Д.Хгийн хууль бус үйлдэл ба хуулиар хүчингүй болсон гэрчилгээ нотлох баримт болж чадахгүй. Мөн энэ орон сууц нь миний ээж аав хоёрын Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн манай гэр бүлийн дундын өмч юм. 2000 онд аав ээж хоёр Солонгосоос мөнгөө өгч явуулж аав Я.М, ээж С.Ж, охин М.М******* нарын эзэмшилд худалдан авсан орон сууц юм. 2006 онд ээж гадаад явах шалтаар нэрээ татаж аваад аав Я.М охин М.М******* нарын эзэмшилд байхад эмээ Д.Я 2007 онд насанд хүрээгүй М.М******* болон миний төрсөн дүү Ж. М нарын зөвшөөрөл болон миний ээжийн зөвшөөрлийг авахгүйгээр дан ганц аавын зөвшөөрлөөр Захир******* ерөнхий хуулийн 55.10-р зүйлд зааснаар насанд хүрээгүй хүүхдүүдийн зөвшөөрлийг авахгүйгээр илт хууль бусаар өмчлөгч болсон юм. Энэ хэргийг захир******* хэргийн анхан шатны шүүхээр шийдэх үйл ажиллагаа явагдаж байгаа болно.

Нэхэмжлэлийн хариу тайлбар:

1. Я. О******* нь Д. Яаас өв хүлээн авсан гэжээ. СХД-ийн ********* тоот орон сууц нь миний аав асан Я.М, С.Ж, М.М*******, Ж.М нарын гэр бүлийн дундын өмч юм. Нас барсан эмээ Д.Я нь хүүгийнхээ гэр бүлийн дундын өмчид дан ганц аавын зөвшөөрлөөр орж ирчхээд, гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй төрсөн охин Я. О*******даа өвлүүлэх эрх байхгүй юм. Нас барсан эмээ Д.Я*******г энэ байрны хууль ёсны өмчлөгч гэдгийг батлах нотлох орлогын эх үүсвэр байхгүй болно. Мөн аав маань эмээгийн нэрийг нь дундын өмчид бүртгүүлэхдээ "хамт амьдрах шалтаар л оруулсан ба эмээ Д.Я нь насан эцэс болтлоо манай гэр бүлийн дундын өмчид амьдарсан болно.

 2. Я.О******* нь аавыг минь өнгөрснөөс хойш дүү бид хоёртой манай гэрт тааралдахаараа удаа дараа хөөж намайг зодож байсан ба 2020 оноос хойш гэнэт эмээг асарна харна гээд ирээд бид хоёрыг оруулахаа больсон. Энэ нь манай байранд шунаж өөрийн гэсэн гэр орон нөхрөө орхин байж одоо болтол амьдарч байгаа юм. Учир нь энэ хүн миний аавыг үр хүүхэдтэй гэдгийг умартаж төрсөн дүүгийнхээ удам залгах хүүхдүүдийн өвийг хууль хяналтын байгууллагатай нийлж хамтран дээрэмдэх гэж удаа дараа оролдож байгаа нь ёс зүйн хувьд зохимжгүй ба ямар хүн бэ гэдгийг харуулж байгаа юм.

3. Я. О******* нь "нас барагч ээж Д.Я нь 2016.10.07-ны өдөр нас барсан хүү Я.М******* өвөөс оногдох хэсгээ авахаар нотариатч 2017 онд болон шүүхэд 2022 онд хандаж байсан ба Иргэний хуулийн 529.1-т зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх нь надад шилжсэн байна" гэжээ. Тайлбарлах нь: 2017 онд нотариатч Д.Х хандаж хууль бусаар авсан Д.Я******* нэр дээр гарсан өвлөх эрхийн №141 дугаартай, Я.О*******ы нэр дээр гарсан №119 дугаартай гэрчилгээнүүд нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар хүчингүй болсон ба өвлөх эрхийг Иргэний хуулийн 529.1-т зааснаар тогтоодоггүй ба Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар "нас барагчийн эхнэр нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө" гэж үе шат дараалалтай хэрэгждэг хуулийг манай улс зуун жил хэрэгжүүлээд явж байгааг нотариатч Д.Х, Я.О******* нар өөрчлөлт оруулж чадахгүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иргэний хуулийн 529.1-т зааснаар эд хөрөнгийг өвлөн авах эрх шилжүүлж авсан 2022 оны шүүхийн шийдвэр нь дээд шатны шүүх хүртэл яваад хэрэгсэхгүй болж анхан шат руу буцаад 2024.11-р сард Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024.03-р сард Нийслэлийн Иргэнйи хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Д.Я, Я.О******* нарын өвлөх эрх хууль бус байсан учраас хүчингүй болсон юм. Хэний дураар, ямар шийдвэрээр өвлөн авах эрх Я.О*******д шилжсэн гээд байгааг ойлгохгүй байна.

4. Миний аавын хууль ёсны өвлөгч бол хуулиараа миний ээж С.Ж юм. Аав, ээж хоёр минь амьдралын эрхээр салсан ч хэн хэн нь хүнтэй сууж өөр амьдрал зохиогоогүй юм. Хоёулаа л үр хүүхэд бидний төлөө хайр сэтгэлээ зориулсан хүмүүс юм. Ээж маань аавынхаа өвийг та хоёр ав гэснээр М.М*******, Ж.М бид хоёр хууль ёсны өвлөгчид ба Иргэний хуулийн 517.1, 517.2-т зааснаар бид өвлөх эрхээ алдаагүй болно. Бид аавынхаа өвийг хэзээ авахаа нотариатч Д.Х болон Я.О*******аар хэзээ ч заалгахгүй болно. Бид аавынхаа өвийг хэзээ авах нь бидний хувийн эрх буюу бидний дурын асуудал юм. Иймээс Я.О*******, Д.Х нарыг хүний эрхт халдахгүй байхыг зөвлөе. 5. Я. О******* нь Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар эмээ Д. Я******* хууль ёсны 1-р өвлөгч гэжээ. Мөн Иргэний хуулийн 532.1-т зааснаар М.М******* надтай 50:50 хувиар хуваана гэжээ. Тайлбарлах нь: 1. Я.О*******ы төрсөн дүү Я. М нь нэг биш хоёр хүүхэдтэй М.М******* болон Ж. М нар юм. Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар "нас барагчийн эхнэр нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө" гэж үе шат дараалалтай хэрэгждэг хууль юм. Иймд хууль ёсны өвлөгч бид аавынхаа өвийг өөрсдөө авна. Эмээ Д.Яд өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Мөн М.М******* намайг өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй гэжээ. Өвлөх эрхийн гэрчилгээгээ дүү Ж.М бид хоёр авах үгүйгээ өөрсдөө мэдэх болохоор хууль зөрчигчдөөр заалгахгүй болно. Энэ хуулийг нотариатч Д.Х дандаа хууль зөрчсөөр байгаад мартсан бол дахин суралцах шаардлагатай гэж үзэж байна. Я.О******* нь хадам ээжийнхээ байрыг ч ингэж аваад амтаршсан бололтой.

6. Я.О******* нь эмээ Д.Я*******г аав Я.М******* хууль ёсны өвлөгч гэжээ. Тайлбарлах нь: Иргэний хуулийн 520.1.1-т зааснаар "нас барагчийн эхнэр нөхөр, эхнэр нөхөргүй бол үр хүүхэд, үр хүүхэдгүй бол эцэг эх нь өвлөнө" гэж үе шат дараалалтай хэрэгждэг хууль юм. Мөн 2020 онд эмээ Д.Я нь одоо бидний амьдарч байгаа байрыг нотариатч Д.Хгийн олгосон өвлөх эрхийн хууль бус №141 дугаартай гэрчилгээгээр өв залгамжлагч гэж дээрэмдэх гэж оролдоод хуулийн үнэн гүйцэтгэж хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2020/16889 тоот захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32021/00022 тоот тогтоолуудад эмээ Д. Я*******г өвлөгч биш гэдгийг Д. Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн" нь нас барсан хүү Я.Маас өвлөгч Д.Яд өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг зохих газар нь хүлээн авч шийдвэрлэсний дараа шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон юм. Энэ нь эмээ Д.Я*******г аав Я. М******* хууль ёсны өвлөгч биш гэдгийг нотлох баримт юм.

7. Я.О******* нь миний аав Я.М******* хууль ёсны төрсөн хүү Ж.М байгааг мэдсээр байж ганц намайг аавын өвлөгчөөр харж эмээ Д.Яд 50:50 хувиар хуваалгаж өөрөө авах гэж улайрч байгаа нь шуналын сэдэлттэй хууль зөрчиж байгааг харуулж байна. Нас барсан аав Я.М******* хууль ёсны өвлөгч болох төрсөн охин М.М*******, төрсөн хүү Ж.М бид нарын өвийг хууль зөрчин дээрэмдэн авахаар намайг хариуцагч болгон гаргасан Я.О*******ы энэ нэхэмжлэлийн шаардлагад нэг ч хууль ёсны үнэн зөв гэж тодорхойлохоор нотлох баримт байхгүй болохоор энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч би хуулийн дагуу бус, хууль зөрчиж хэрэг үүсгэсэн шүүх хуралд сууж цаг заваа бармааргүй байгаа учраас хэрэг үүсгэсэн шүүх байгууллага болон хууль зөрчигч нотариатч Д.Х, Я.О******* нарт одоо болиочээ ганцхан Я.О******* чиний шуналаас болж мөн Д.Хгийн хүртэх ашгаас болж энэ олон төрийн албан хаагч, захир******* байгууллагын ажилчдын суудлыг ганхуулахаа болиочээ гэж хэлмээр байна. Нотариатч Д.Х нь өөрийн хийсэн хэргийг хамгаалах гээд юм уу, эсвэл хүртэх ашгаа алдахаасаа айж дэндүү их хууль зөрчиж замбараагүй их төрийн албан хаагчдыг хөлдөө чирч байгаад ч хамаагүй дээрэм хийх гэж улайрч байгаа нь арай л хэтэрч байна. Эцэст нь хэлэхэд миний аавын өв эмээ Д.Я болон Я.О******* нарт ямар ч хамаагүй болно. Иймээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Мөн эдгээр хүмүүс нь захир******* болон хууль хяналтын байгууллагыг хүслээрээ хөдөлгөж хэрхэн хууль зөрчиж хууль цаазаар тохуурхаж байгаа нь доор хавсаргасан нотлох баримтуудаар гэрчлэгдэнэ. М.М*******, Ж.М нартай ямар ч өв булаалдах эрхгүй хүмүүсээс болж өнөөдрийг хүртэл 5 дахь жилдээ цаг хугацаа болон хуулиар тохуурхан биднийг доромжилж, хуульд итгэх итгэл үнэмшлийг минь алдагдуулж байгаад зохих байгууллагад хандан гомдол гаргах болно. Хууль зөрчиж ял завшчихаад зогсохгүй манай гэр бүлийн дундын өмчийг дээрэмдэж авах гэж санаархаж байгаа нь эрүүгийн тусгай ангийн 17.3, 22.1, 22.11, 22.12-р зүйл заалтыг зөрчиж байгаа нь давтан үйлдэл юм. Иймээс эдгээр хүмүүсийг хууль зөрчиж гэмт хэрэг хийхээс өмнө урьдчилан сэргийлж энэ иргэний хэрэг үүсгэснээ нотлох баримтын дагуу хүчингүй болгож өгөхийг хүсэж байна…” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Д.Я******* нас барсны гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Хгийн өвлөх эрхийн гэрчилгээ бичихээс татгалзсан тухай тэмдэглэл, төрөл садангийн лавлагаа, Я.М******* нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Я.О*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, 2020.09.01-ний өдрийн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэр, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.09.04-ний өдрийн 763 дугаар албан бичиг, эмнэлгийн тодорхойлолт, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.01.17-ны өдрийн 210/МА2024/00147 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 183/ШЗ2020/16889 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.21-ний өдрийн 183/ШТ2021/00022 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.04-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 183/ШТ2021/0311 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 183/ШШ2021/01144 дугаар шийдвэр, С.Жы Баянгол дүүргийн тойргийн нотариатчид гаргасан хүсэлт, 2000.04.29-ний өдрийн 2591 дугаар Бэлэглэлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 8145 дугаар орлогын ордерын тасалбар, Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007.05.03-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Я.М******* гараар бичсэн өргөдөл, Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын архивын 2020.03.30-ны өдрийн 49 дугаар тодорхойлолт, 2017.12.14-ний өдрийн 141 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Я.О*******ы хүсэлт, Я.М******* нас барсны бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, 2017.10.09-ний өдрийн 2243 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.10.09-ний өдрийн 119 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.08-ны өдрийн 184/ШЗ2023/19251 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захир******* хэргийн анхан шатны шүүхийн 2025.01.21-ний өдрийн 128/ШШ2025/0063 дугаар захирамж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020.04.20-ны өдрийн 1/640 дугаар албан бичиг, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын архивын тодорхойлолт, 2020.07.02-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, 2021.02.17-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, 2021.06.14-ний өдрийн бие даасан шаардлага, 2021.09.26-ны өдрийн Ихэсгэсэн бие даасан шаардлага, 2021.09.27-ны өдрийн Ихэсгэсэн бие даасан шаардлага, 2022.10.26-ны өдрийн Ихэсгэсэн бие даасан шаардлага, 2024.06.14-ний өдрийн нэхэмжлэл, 2024.06.14-ний өдрийн нэхэмжлэл, итгэмжлэл, төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Хгийн хүсэлт, 2024.06.19-ний өдрийн 183/ШЗ2024/14114 дугаар захирамж, 2024.09.09-ний өдрийн 183/ШЗ2024/19313 дугаар захирамж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2017.12.14-ний өдрийн 141 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, Я.О*******ы Сонгинохайрхан дүүргийн нотариатчид гаргасан хүсэлт, оршин суугаа газрын тодорхойлолт, 000628104 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сонгинохайрхан дүүрэг дэх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргасан М.М*******ын хүсэлт, Ж.Мы төрсний бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.04-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 183/ШШ2021/01144 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 183/ШТ2021/00311 дугаар тогтоол, Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл, Ү- дугаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2000.06.29-ний өдрийн 2591 дугаар Бэлэглэлийн гэрээ, 0022247 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, С.Жы гадаад паспортын хуулбар, Ж.Мы төрсний гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.04-ний өдрийн 181/ШШ2016/00062 дугаар шийдвэр, 2006.03.14-ний өдрийн 530 дугаар захирамж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024.12.02-ны өдрийн 5/15148 дугаар албан бичиг, 001263483 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2025.03.10-ны өдрийн 453 дугаар албан бичиг, Я.О*******ы  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, 2017.12.14-ний өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.18-ны өдрийн 184/ШЗ2020/08301 дугаар захирамж, 2020.06.23-ны өдрийн итгэмжлэл, Д.Д, М.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэл гардуулсан баримт, Я.О*******ы хүсэлт, Я.М******* нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Я.О******* нь хариуцагч Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ********** тоот орон сууцны 50 хувийн өвлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М*******д холбогдуулан гаргасан.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний дугаарын утас руу залгаж мөн мессеж илгээж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. /хх 162-166 тал/

 

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь эх Д.Я******* өвийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны  50 хувийн өвлөгч болох, Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тус тус тогтоолгохоор шаарджээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, миний төрсөн эцэг Я.М******* эд хөрөнгө тул дүү бид хоёрт хуулийн дагуу өвлөгдөх ёстой гэж маргасан.

 

Ц С******* овогт Д Я нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны №111624670378 тоот гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгджээ. /хэргийн 1 хавтас, 6-р хуудас/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч болох бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С******* овогт Я******* О******* нь нас барагчийн төрсөн охин болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй байна.  /хэргийн 1 хавтас, 9, 13-р хуудас/

 

Талийгаач С******* овогт Д Я нь 1958 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Я.О*******,1973 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Я. М нарыг тус тус төрүүлж, хүү  Я. М нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 1 хавтас, 9-11-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нар нь М******* М*******, Д Я, Я******* М болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. / хэргийн 1 хавтас, 7, 173-р хуудас /

Талийгаач хүү Б******* овогт Я******* М нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барж, Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар 2016.10.07-ны өдөр өв  нээгдэж, эх Д.Я нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1,  520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч байх бөгөөд бусад өвлөгч нарын эрх ашиг хөндөгдсөн үндэслэлээр, Д.Яд олгосон 2017.12.14-ний өдөр 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, 141 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэрээр тогтоогджээ. /хэргийн 1 хавтас, 16- 40 хуудас/ 

 

Иргэний хуулийн 529 дүгээр зүйлийн 529.1.-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өв нээгдсэний дараа уг өвийг хүлээн авч чадалгүй нас барсан бол өвлөгдөх эд хөрөнгөөс түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгчид шилжинэ гэж заасан бөгөөд Д.Я нь хүү Я.М******* өвийг хүлээн авч чадаагүй байхдаа 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан байх тул түүнд оногдох хэсгийг хүлээн авах эрх түүний өвлөгч Я.О*******д шилжсэн байна.

 

Иймээс талийгаач Я.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, **************тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 33,3 хувийн өмчлөгч байх тул эх Д.Я, түүний охин М.М*******, хүү М.М нар нь  Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгчид учраас  тус бүр 11,1 хувийг өвлөхөөр байна.

 

Иргэний хуулийн 4.1.-т Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, 4.2.-т Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэж тус тус зааснаар шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талийгаач Я.М нь С.Жтай 12 жил хамтран амьдарч, тэдний дундаас охин М.М*******, хүү М.М нар төрж, тэдний хамтын амьдралтай байсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.04-ний өдрийн 181/ШШ2016/00063 дугаар шийдвэрээр тогтоосон байх бөгөөд талийгаач Я.М нь түүнээс хойш хэн нэгэнтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул талийгаач Я.М******* Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байр 423 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 33,3 хувийн өмчлөх эрхийг эх Д.Я, түүний охин М.М*******, хүү М.М, С.Ж нарт тэнцүү, өвлөгч тус бүрд 8,32 хувийг  өвлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  /хэргийн  2 хавтас, 148-150 хуудас/

Талийгаач Я.М нь С.Ж өөр этгээдтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байсан бол шүүх дээрх байдлаар хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, С.Ж өвийн журмаар хөрөнгө хуваахгүй байсан бөгөөд талийгаач нь хоёр хүүхдийнхээ эх С.Ж өөр этгээдтэй гэр бүлийн харилцаанд ороогүй, С.Ж мөн өөр этгээдтэй гэр бүл зохиогоогүй, талийгаач нь охин М.М*******, хүү М.М нараас өөр үр хүүхэдгүй байсан зэргийг харгалзан шүүх уг тохиолдлын хувьд хуулийг төсөөтэй хэрэглэсэн болохыг тайлбарлавал зохино. Талийгаач Д.Я нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 33,3 хувийн өмчлөгч, мөн хүү  Я.М******* өвөөс  оногдох хэсэг 8,32 хувь нийт 41,6 хувийг түүний охин Я.О******* өвлөх эрхтэй болохыг тогтоож, үлдэх 8,4 хувийн өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд бусад үйл баримтын талаар тогтоосон шүүхийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04283 дугаар шийдвэр, тус шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул дахин эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

Иймд дээрхийг нэгтгэвэл нэхэмжлэгч Я.О*******ыг Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны 41,6 хувийн өвлөгчөөр Я.О*******ыг тогтоож, 8,4 хувийн өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 529 дүгээр зүйлийн 529.1, тус тус заасныг баримтлан 8,4 хувийн өвлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Я.О******* нь Д.Я******* хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, ************* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны  41,6 хувийн өвлөгчөөр Я.О*******ыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 527,851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНБИЛЭГ