Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 311/ШШ2025/00284

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүрэг, -р хороо, ******* ******* тоот хаягт оршин суух, Мартай овогт гийн *******ын  нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1991 онд 10-р анги төгсөөд илгээтээр Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдлийн *******ай бригадад малчнаар анх томилогдон гарсан юмаа. Тэгээд нэгдэл маань 1991 оны 12 сард хувьчлагдаад Шинэ-******* ХК болоход мөн би үргэлжлүүлэн аав, ээжийн хамт мал маллаж байгаад, 1994 онд манай сум дээр нэхмэлийн цех шинээр байгуулагдаж, тэнд 6-н хүн авч ажиллуулсаны нэг нь би байсан юмаа. Би тухайн үед 150 толгой төллөх эм хонь авч аав, ээжийнхээ суурь богтой нийлүүлж малласан. Тухайн үед мөн сүүний норм өгдөг байсан. Эгчтэйгээ өглөө орой хонио холбож сааж сүүнийхээ нормыг биелүүлж өгдөг байлаа. Намайг ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн нь үлдсэн байна. Архиваас ажиллаж байсан талаар шүүлгэсэн боловч гарч ирэхгүй байна.

Иймд намайг 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-н хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч М.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдэлд малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд малчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч тэрээр 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд нэхмэлчинээр томилогдон ажилласан болох нь түүний 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тул түүний энэхүү шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:  

гэрч Л.ын өгсөн мэдүүлгийн: “....******* манай дээд үеийн төгсөлт юм. Би 1990 онд 10-р анги төгссөн. …******* 1991, 1992оны үеэс эхлэн аав, ээжийнхээ хамт Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдэлд мал малласан. …бог голдуу мал малладаг байсан. ...тэр үеийн нэгдлийн дарга байсан. ...нэгдэл 1992 онд байна уу хувьчлагдаж Шинэ-******* ХК болсон. Компани болоход ч мөн ******* мал маллаж байсан. ...” гэх хэсэг,

гэрч Ж.ын өгсөн мэдүүлгийн: “...Би сумд 1988 оноос 1995 он хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдэл болон Шинэ-******* ХК-нд нэгдлийн орлогч дарга, сүүлд компанийн дэд захирлаар ажиллаж байсан. Би нэгдлийн орлогч байхаа хүний нөөцийн ажилтан, боловсон хүчин давхар хариуцдаг байлаа. Тэгэхэд *******ыг 1991 онд 10-р анги төгсөхөд нь илгээлтээр Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдлийн *******ай бригадад малчнаар томилсон. ...тухайн үед тушаал шийдвэр гарч байсан. Манай нэгдлийн архив 2 удаа шатаж байсан. Тэгэхэд л тухайн үеийн хүмүүсийн ажиллаж байсантай холбоотой баримтууд олдодгүй юмаа. ... тэр үеийн нэгдлийн дарга байсан. ...нэгдэл 1991 оны 6 сар байхаа хувьчлагдаж сумын Шинэ-******* ХК болсон. Тэр компаний захирлаар хуучин нэгдлийн дарга байсан үргэлжлүүлэн ажиллаад, би хяналтын зөвлөлийн даргаар ажиллахдаа хүний нөөцийн ажлаа давхар хариуцдаг байсан. ...******* илгээлтээр гарахдаа аав, ээжийнхээ суурь мал дээр туслах малчнаар мал нэмж аваад гарч байсан. ...аав гээд бог голдуу мал малладаг сайн малчин хүн байсан. ...хөдөлмөр хэлсийг нь хонин толгойд ногдуулж бодож олгодог байсан. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч М.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн   6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Мартай овогт гийн *******ыг 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* нэгдэлд малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,

түүний нэхэмжлэлээс 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын Шинэ-******* ХК-нд малчнаар ажиллаж байсан тухай шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ