Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/197

 

 2024           02             14                                             2024/ДШМ/197

 

А.Г, Л.А, Ц.Л,

С.З, У.А, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

шүүгдэгч У.А, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Ц.Л, өмгөөлөгч Б.Баяраа,

шүүгдэгч Л.А /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн /цахимаар/, Ж.Ганболд /цахимаар/,

шүүгдэгч С.З түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.А, Ц.Л, А.Г, шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Г, Л.А, Ц.Л, С.З, У.А, Б.С нарт холбогдох эрүүгийн ******** дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Г нь нийтийн албан тушаалтан буюу С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5. дахь заалтад заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх’’-ийг хориглоно гэх заалт,

Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан “...нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална” гэх заалт,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, ...нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэх заалт,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтад заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглоно гэх заалт,

Албан тушаалын тодорхойлолтын 2 дугаар зорилтын 3 дахь хэсэгт заасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлүүлэх”, 4 дэх хэсэгт заасан “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан /НД7, НД8/-г хуулийн хугацаанд хүлээн авч, цахим хэлбэрээр ирүүлсэн тайлантай тулган баталгаажуулах, ажил олгогч, даатгуулагчийн мэдээллийн санг үнэн зөв бүрдүүлэх”, мөн зорилтын 7 дахь хэсэгт заасан “Нэгжийн даргын албан ёсны зөвшөөрлийн дагуу ажил олгогчийн тайлангийн залруулга хийх”, 3 дугаар зорилтын 8 дахь хэсэгт заасан “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах” гэснийг тус тус зөрчиж,

С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байран дээрээ буюу

-2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлсөн “Э” ХХК-ийн нягтлан бодогч О.Д-ын ****** гэсэн дугаарын утас руу өөрийн ****** дугаарын утаснаас “nadad hayalga bgui yu te” гэж мессеж бичиж хахууль өгөхийг шаардсан,

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хуулийн хугацаанд хүлээн авч, цахим хэлбэрээр ирүүлсэн тайлантай тулган баталгаажуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд буюу Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанид Япон хэлний багшаар ажилладаг У.А-с өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 120.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, ажлын чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “М, А” ТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, санд шивж өгсний хариуд болон Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Л-с өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэлтэст нийгмийн даатгалын өр төлбөрөө төлсөн “М, Ф” ТББ-ын нягтлан бодогч Л.А-аас өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан нэгжийн даргын албан ёсны зөвшөөрлийн дагуу ажил олгогчийн тайланд залруулга хийх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу “Ч” ХХК-ийн 2020 оны 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг засварласны хариуд тус компанийн нягтлан бодогч Б.С-с өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, ажлын чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “И” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, санд шивж өгсний хариуд болон Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус байгууллагын захирал С.З-с өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 150.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч У.А нь “Н" ХХК-ийн Япон хэлний багшаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээхгүй байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** данс руу 120,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Л нь “М, А” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл хүлээхгүй байх, өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар байгууллагынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроолгүйгээр тайлагнаж, шивж оруулуулж байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “М, А нийгэмлэг” төрийн бус байгууллагын нэр дээр Хас банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.А нь “М, Ф төв” ТББ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид “шинэ албан байрыг нь мялаана” гэх халхавчаар мөнгө өгч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.С нь “Ч” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн алдаатай илгээсэн нийгмийн даатгалын тайлангаа засварлуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч С.З нь “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл хүлээхгүй байх, өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар байгууллагынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроолгүйгээр тайлагнаж, шивж оруулуулж байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

Нийслэлийн прокурорын газраас:

1. А.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, У.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.С ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.З ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г ыг нийтийн албан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хахууль өгөхийг шаардсан, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч У.А, Ц.Л, Л.А, Б.С, С.З нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл /мөнгө/ өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г ыг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 17000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000 төгрөг/ 17.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л, Л.А, Б.С, С.З, У.А нарыг тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж=1000 төгрөг/ 2.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ц.Л, Л.А, Б.С, С.З, У.А нарт оногдуулсан торгох ялыг 18 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Г ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн орлого болох 570.000 төгрөгийг албадан гаргуулж, түүний Төрийн сангийн ****** дансанд шилжүүлсэн 570.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, Ц.Л, Л.А, Б.С, С.З, У.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Ц.Л, Л.А, Б.С, С.З, У.А нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч А.Г, Ц.Л, Л.А, Б.С, С.З, У.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч У.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...У.А миний бие “Н” ХХК-ийн Япон хэлний сургалтын төвд багшаар ажилладаг бөгөөд намайг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын байцаагч А.Г-т 120.000 төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие А.Г байцаагчид ямар ч хахууль өгөөгүй бөгөөд харин түүний хэлснээр 120.000 төгрөгийг Зөрчлийн хуульд зааснаар торгууль болгон өгснийг хахууль өгсөн мэтээр дүгнэж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Тухайн үед А.Г байцаагч над руу утсаар залгаад “Танайх тайлангаа хугацаандаа илгээгээгүй учир Зөрчлийн тухай хуулиар торгож байна. 120.000 төгрөгийг төлнө үү” гэсэн учир түүний өөрийнх нь явуулсан данс руу тус мөнгийг шилжүүлсэн. Хэрэв би тайлангаа засуулах гэж, өөртөө ямар нэгэн давуу байдал олж авах гэсэн бол утга дээр нь “баярлалаа” гэж бичих байсан. Зөрчлийн тухай хуулиар торгуулж байна гэж үзсэн учир компанийнхаа нэрийг бичиж шилжүүлсэн. Хэрэв надад хахууль өгч тайлангаа засуулах байсан бол тухайн хүний хувийн данс руу хэзээ ч мөнгө шилжүүлэхгүй байсан. Нийгмийн даатгалын байцаагч өөрөө залгаад торгуулиа төл гээд дансаа өгсөн болохоор төрийн байгууллагын ажилтны данс руу мөнгө шилжүүлж болохгүй гэдгийг мэдэхгүйгээр шилжүүлсэн. Би мөнгөө шилжүүлээгүй ч гэсэн тайлангаа илгээж болохыг сүүлд нь мэдсэн. Анхан шатны шүүх хуралдаанд А.Г “тайлангаа хоцроосон учраас шийтгэхийн тулд тухайн байгууллагын хүмүүст сануулга өгье гэсэн зорилгоор өөрийнхөө дансыг явуулсан” гэж тайлбарласан. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч У.А-ийн өмгөөлөгч Ө.Учрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд бүгд “А.Г-т торгуул гэж мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Үнэхээр шүүгдэгч А.Г нь эдгээр хүмүүст худал хэлж мөнгө авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долоодугаар бүлэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох ёстой. Хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч У.А нь 120.000 төгрөгийг өгснөөр өөртөө ямар давуу байдал бий болгосон нь эргэлзээтэй. Энэ талаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааг зөвхөн авлига өгсөн гэх талаас нь харж хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоосон бол өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг ч үгүйсгэхгүй. Шүүгдэгч А.Г ын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ нь зөрчилдөж байна. Хэрэгт шүүгдэгч А.Г ын “би эдгээр хүмүүст торгуул гэж хэлээд мөнгө авсан” гэсэн мэдүүлэг байгаа. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хүртэл тайлбарлаж, мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч А.Г-с нөгөө талаас асуулт асуухад өөр байдлаар мэдүүлэг өгдөг. Миний үйлчлүүлэгч У.А-д анхнаасаа авлигал өгөх ямар ч санаа, сэдэл байгаагүй. Тухайн үед У.А нь эрх зүйн мэдлэггүйн улмаас тухайн мөнгийг торгуул гэж ойлгож өгсөн. Бусад шүүгдэгч нар хүртэл тухайн мөнгийг торгуул гэж ойлгосон байдаг. Шүүгдэгч А.Г нь анхнаасаа эдгээр хүмүүст бүгдэд нь худлаа хэлж, мөнгө авсан. Иймд миний үйлчлүүлэгч У.А ийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Л давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай Шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрийн өөр холбогдох хэсгийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуулийн этгээдийн хариуцлага хүлээвэл зохих асуудлаар хувь хүнийг эрүүгийн хариуцлагад татсан тухай:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэснээр хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлагад татах үндэслэлийг хуульчилсан байна. Мөн Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.” гэсэн байна.

Миний бие гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд “М, А” Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд зөвхөн санхүүгийн асуудлыг хариуцаж байсан. Тухайн байгууллагад сайн дурын үндсэн дээр ажиллаж байхдаа цалин хөлс огт авч байгаагүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хоцроосон гэх асуудал нь надад хувь хүний хувьд хамааралгүй, тухайн зөрчлөөс шалтгаалж надад хариуцлага тооцох үндэслэлгүй байсан. Миний бие тухайн үед өөрийн нягтлангаас тодруулсны үндсэн дээр торгуулийн мөнгө хэмээн байгууллагын данснаас мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ тохиолдолд давуу тал олж авсан гэж үзвэл зөвхөн “М, А” Төрийн бус байгууллага буюу хуулийн этгээдэд үүсэхээр байна. Ямар нэг байдлаар иргэн Ц.Л буюу хувь хүн хариуцлагаас зайлсхийх зорилгоор буюу давуу тал олж авах байдлаар дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдэг нь тодорхой юм.

Иймд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэгдсэн бол тухайн хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх анхаарч үзэж энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

2. Эрүүгийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн байна.

Миний бие яллагдагчаар татагдсан гэдгээ мэдээгүй байх үедээ Авлигатай тэмцэх газарт дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар сайн дураараа мэдээлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байхад анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр ял шийтгэсэнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу иргэн Ц.Л намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсье...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Л-ын өмгөөлөгч Б.Баяраа давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ц.Л нь анх уг хэрэгт гэрчийн статустай байсан. Дараа нь түүнийг яллагдагчаар татсан. Энэ талаар миний үйлчлүүлэгч Ц.Л мэдээгүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татагдсан болохыг нь танилцуулж, тайлбар аваагүй үед өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж, мэдээлэл өгсөн байдаг. Тэрээр “А.Г нь торгоно гэж хясан боогдуулсан тул би мөнгө шилжүүлсэн, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлдэг. Ц.Л нь өмгөөлөгчөөсөө хуулийн мэдлэггүй байх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар зөвлөгөө авсан. Үүний дараа тэрээр “би нэгэнт буруу үйлдэл хийсэн тул хариуцлагаа зөвшөөрч байна” гэж илэрхийлдэг. Гэм буруугийн асуудлаар огт маргадаггүй. Миний үйлчлүүлэгч Ц.Л нь хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлж ирсэн. Хэргийн үйл баримтаас үзэхэд миний үйлчлүүлэгч Ц.Л-т хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийсэн үйлдэл байдаггүй. Тухайн үед нягтлангийнхаа хэлсний дагуу мөнгийг шилжүүлсэн. Байгууллагын мөнгийг тухайн байгууллагын эрх, ашгийн төлөө шүүгдэгч А.Г руу шилжүүлсэн тул хуулийн этгээдийг яллагдагчаар татах нь илүү хууль зүйн үндэслэлтэй байсан. Гэхдээ энэ нь хувь хүнийг хариуцлагаас зайлсхийх зорилготой биш юм. “М, А” төрийн бус байгууллагын ажилчид цалин, хөлс авдаггүй сайн дураар ажилдаг байсан атлаа тухайн байгууллага нь энэхүү гэмт хэргийн талаар мэддэггүй. Магадгүй тухайн байгууллагад хариуцлага тооцсоноор энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Миний үйлчлүүлэгч Ц.Л нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөн тэрээр хөгжлийн эдийн засагч, нийгмийн хариуцлагын төлөө байнга нийгэмд үгээ хэлдэг. Нийтэд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагч хүн юм. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолоор Л.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тухайлбал, Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго анхнаасаа байгаагүй болох хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогддог. Өөрөөр хэлбэл, Л.А ын “...Тэр мөнгийг ямар ч тэр хүний ажилтай холбоотойгоор өгөөгүй...” гэх мэдүүлгийн эх сурвалж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г ын “...Л.А миний ширээг мялаасан юм, Л.А ын үйлдлийг зөвшөөрөхгүй байна, Л.А-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан өөр хүнийг мялаасан дансны хуулга зэргээр давхар нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэмт хэргийн субьектив шинж тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолын Л.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Л.А-т холоогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан саналыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч Ц.А нь шүүгдэгч А.Г руу 5 жил нийгмийн даатгалын тайлан өгдөг байсан. Энэ хугацаанд тэдний хооронд найз, нөхдийн харилцаа бий болсон. Ц.А нь 5 жилийн хугацаанд ямар ч асуудал гаргахгүйгээр тайлангаа илгээж байсан. Тухайн үед Ц.А нь шүүгдэгч А.Г-т “шинэ байранд орсон юм чинь мялаана, сайхан баярлаарай” гэсэн гүйлгээний утгаар 100.000 төгрөг шилжүүлсэн. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч А.Г ын албан тушаалтай холбогдуулан мөнгө өгсөн мэт харагдаж байгаа боловч найз нөхдийн үүднээс өгсөн мөнгө юм. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Г “Ц.А надад “сайхан баярлаарай” гэж мөнгө өгсөн болохоор нь мөнгийг нь аваад баярласан. Би түүнд шинэ байранд орох гэж байгаа талаараа хэлж байсан. Бид найз нөхдийн харилцаатай байсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн мөнгийг албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгөөгүй. Авлигал өгөх, өөртөө давуу байдал бий болгох, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн зүйл огт байхгүй. Иймд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Л.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс А.Г намайг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 17.000.000 \арван долоон сая\ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Би өөрийн гэм бурууг хүлээж маш их гэмшиж байгаа. Авсан мөнгөө хууль журмын дагуу улсын орлогод тушаасан. Би Нийгмийн даатгалын байгууллагад олон жил идэвх, зүтгэлтэй ажилласан. Хэргийн улмаас би ажлаасаа халагдсан ба одоо ажилгүй, өвчтэй хүүхдээ асарч байгаа. Би 10-12 насны 2 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Нөхөр маань ганцаар ажилладаг. Миний 10 настай хүү Б.О маань цусны хүнд өвчнөөр өвчилсний улмаас элэг, зүрхэнд нь нөлөөлж бие нь муудан байнга эмнэлгээр явж байгаа ба нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатайн улмаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Их сургуулийн “Б” эмнэлэгт 2 дахь удаагаа явж нарийн шинжилгээ хийлгэн эмчлүүлэх болоод байна. Иймд миний амьдралын байдлыг харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах болон 17.000.000 \арван долоон\ сая төгрөгийн торгуулийн ял болон нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Г ын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн үйлдсэн хэргээ үнэн, зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудалд гомдол гаргасан. А.Г нь Нийгмийн даатгалын хэлтэст олон жил идэвх, зүтгэлтэй ажиллахдаа 600 гаруйн аж ахуй, нэгж байгууллагуудыг хариуцан ажиллаж байсан. Урьд нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Маш нарийн шалгагдаж, 5 байгууллагатай холбоотой асуудал гарч ирсэн. Миний үйлчлүүлэгч А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүний хамгийн бага 10 настай хүүхэд нь хүнд өвчтэй тул маш их зардал гаргаж, гадаад улс руу явж эмчлүүлж байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр багасгаж өгнө үү. Мөн бусад шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байгаа. Учир нь, тухайн 5 байгууллага нь тайлангаа гаргаж, хугацаандаа өгдөггүй. Дандаа хугацаа хоцроодог. Нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн байцаагч өөрөө тайлангаа гаргаж, эцэст нь нэгтгэдэг. Мөн тухайн байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогч байдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудалд маш хариуцлагагүй ажилладаг. Иймд А.Г нь эдгээр хүмүүстэй ярьж байгаад тайланг нь гаргаж өгдөг байсан. Үүнийх нь хариуд тухайн байгууллагын хүмүүсээс мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй. Харин ямар нэгэн хясан боогдуулсан, хахууль өгөхөөс аргагүй байдалд оруулсан зүйл байхгүй. Энэ талаар баримт хэрэгт байхгүй. Бусад шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг үндэслэлтэй гэж үзэж байгаа...” гэв.

Шүүгдэгч С.З гийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч С.З нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн “би мөнгө шилжүүлж, буруу зүйл хийсэн” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд өмгөөлөгчийн зүгээс “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж прокурорт хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд би “миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлаар маргадаггүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж санал тавьсан. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч С.З нь шүүгдэгч А.Г ын хариуцдаг байсан байгууллагад ажиллаж байсан. Тухайн үед шүүгдэгч А.Г ****** гэсэн өөрийнхөө дугаараас “энэ данс руу 150.000 төгрөг хийгээрэй” гэсэн зурвасыг бичсэн. Харамсалтай нь миний үйлчлүүлэгч С.З нь тухайн зурвас ирсэн гар утсаа алдсан. С.З нь шүүгдэгч А.Г ын эзэмшлийн дансны дугаарыг мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Г-т хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэх асуудал байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хахууль өгөхийг шаардсан” гэж байгаа. Шүүгдэгч А.Г нь миний үйлчлүүлэгч С.З-г 150.000 төгрөг шилжүүлэхийг шаардсан. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Г-с бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагч хуульд заасан ажил үүргээ биелүүлэх ёстой. Мөн шүүгдэгч А.Г ын мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй харагддаг. Хахууль авснаа хүлээн зөвшөөрдөг боловч хахууль авахдаа шахаж, шаардсан байдалтай байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний асуудалтай холбогдуулан өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хооронд өөрийн хариуцан ажиллаж байсан нэр бүхий компаниуд болох “М, А” төрийн бус байгууллага, “И” ХХК зэрэг зөрчил гаргасан компаниудаас өөрийн хуулиар хүлээлгэсэн ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хугацаа хэтрүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь тайлагнах, тэдгээрт ямар нэгэн зөрчлийн арга хэмжээ, хариуцлага тооцуулахгүй байх зорилгын үүднээс хахууль авах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хахууль өгөгч нарын хувьд шүүгдэгч А.Г той бүгд ажил төрлийн холбоотой байсан. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг илгээж, байцаагчийн хяналтад байдаг байсан байгууллагууд байх тул ямар нэгэн найз нөхдийн харилцаа хамааралгүй байна. Хахууль өгөгчид нь өөрсдийн хугацаа хэтрүүлсэн зөрчлөө болон хугацаанд нь тайлангаа шивж оруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдалтай нь холбогдуулан шүүгдэгч А.Г-т хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Л.А ын хувьд шүүгдэгч А.Г той найз нөхдийн харилцаа холбоотой гэх асуудал яригдаж байгаа боловч 2017 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа С дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэлийн байцаагч А.Г-т тайлагнадаг байсан компанийн нягтлан бодогч буюу ажил хэргийн холбоотой хүмүүс юм. Шүүгдэгч А.Г нь “Э” ХХК-ийн нягтлан бодогч О.Д аас харилцаа холбооны хэрэгслээр буюу гар утсаар мөнгө авах санаа зорилгоо илэрхийлж, зурвас бичсэн нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хууль ёсны дагуу цугларсан хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч А.Г нь С дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байран дээр

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлсөн “Э” ХХК-ийн нягтлан бодогч О.Д ын ****** гэсэн дугаарын утас руу өөрийн ****** дугаарын утаснаас “nadad hayalga bgui yu te” гэж мессеж бичиж хахууль өгөхийг шаардсан,

2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хуулийн хугацаанд хүлээн авч, цахим хэлбэрээр ирүүлсэн тайлантай тулган баталгаажуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд буюу Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанид Япон хэлний багшаар ажилладаг У.А-с өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 120.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, ажлын чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “М, А” ТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, санд шивж өгсний хариуд болон Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Л оос өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчийн мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэлтэст нийгмийн даатгалын өр төлбөрөө төлсөн “М, Ф” ТББ-ын нягтлан бодогч Л.А аас өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан нэгжийн даргын албан ёсны зөвшөөрлийн дагуу ажил олгогчийн тайланд залруулга хийх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу “Ч” ХХК-ийн 2020 оны 10, 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг засварласны хариуд тус компанийн нягтлан бодогч Б.С-с өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 100.000 төгрөгийн хахууль авсан,

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, ажлын чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл буюу “И” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, санд шивж өгсний хариуд болон Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл ногдуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус байгууллагын захирал С.З-с өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансаар 150.000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч У.А нь “Н" ХХК-ийн Япон хэлний багшаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээхгүй байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** данс руу 120,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

3. Шүүгдэгч Ц.Л нь “М, А” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл хүлээхгүй байх, өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар байгууллагынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроолгүйгээр тайлагнаж, шивж оруулуулж байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “М, А” төрийн бус байгууллагын нэр дээр Хас банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

4. Шүүгдэгч Л.А нь “М, Ф” ТББ-ын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид “шинэ албан байрыг нь мялаана” гэх халхавчаар мөнгө өгч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

5. Шүүгдэгч Б.С нь “Ч” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн алдаатай илгээсэн нийгмийн даатгалын тайлангаа засварлуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн,

6. Шүүгдэгч С.З нь “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл хүлээхгүй байх, өөрийн байгууллагыг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар байгууллагынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хугацаа хоцроолгүйгээр тайлагнаж, шивж оруулуулж байх гэсэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч А.Г ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар И.М ын “...Л.Н  гэх цахим хаягаас цахим орчинд байршуулсан “С дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч Г гэгч этгээд манай нягтлангаас авлига нэхсэн байна. Татвараа төлөөд байхад авлига нэхээд байдаг даварсан гар уу энэ чинь харин!!! НД-т үүрлэсэн энэ мэт авлигачдыг юутай хийтэй нь цэвэрлэх цаг нь болж! Муу хувалз...” гэх тэмдэглэл баримтыг шалгах санал танилцуулсан илтгэх хуудас /1-р хх-ийн 4-5 тал/,

гэрч О.Д ын “...Манай “Э” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст харьяалагддаг бөгөөд Ковид-19 өвчлөлттэй холбоотойгоор орлого тасалдсан тул 2020 оны 11, 12 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй, хугацаа хожимдсон асуудал үүссэн байсан. Тэгсэн манай байгууллагын ажилчид нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс банкнаас зээл авах гэтэл боломжгүй байдал үүслээ гэх зэрэг нөхцөл байдлууд үүссэн учраас 2020 оны 11, 12  дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл болох 76.364.352,15 төгрөгийг С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн данс руу 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн юм. Тэгээд манай компанийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагч А.Г гэдэг хүний ****** гэдэг дугаарын утас руу өөрийнхөө ****** дугаарын утаснаас “Messengereer tulbur hiisen barimt ilgeechlee. 76.364.352,15 tugrug” гэж бичиж төлбөр төлснөө мэдэгдсэн юм. Тэгтэл А.Г байцаагч “nadad haylaga bhgui uy te” гэсэн мессеж бичсэн. Энэ нь шууд надаас их, бага хэмжээгээр мөнгө нэхэж хахууль өгөхийг шаардаж байгаа гэж ойлгогдож байгаа биз дээ. Би гэхдээ энэ мессежинд нь ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй, төрийн албан хаагч ингэж болохгүй, энэ хахуулийн гэмт хэрэг учраас захирал Л.Н-т мэдэгдэж түүнд энэ мессежийг үзүүлсэн юм, тэгтэл төрийн албан хаагч авлига нэхлээ гээд нийгмийн сүлжээнд байрлуулсан, ...Энэ төрийн алба хаагч өөрөө зүгээр ажлаа хийснийхээ төлөө хаяалга гэж мөнгө хахууль өгөхийг шаардаж болохгүй шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдлаас болоод аж ахуйн нэгжүүд хүнд байдалтай, төвлөрсөн өмнөх оныхоо шимтгэлийг төлж байхад дахиад мөнгө нэхэж байгаа нь буруу зүйл тул хуулийн дагуу арга хэмжээ авч, цаашид ийм байдлыг дахин гаргахгүй, таслан зогсоож өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-7 тал/,

2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэрч О.Д ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...2021 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 36 минутад гар утас эзэмшигчээс “Messengereer tulbur hiisen barimt ilgeechlee. 76.364.352,15 tugrug” гэж бичсэн, “nadad haylaga bhgui uy te” гэж мессеж бичсэн тэмдэглэл байв...” /1-р хх-ийн 33-37 тал/,

2021 оны 5 дугаар сарын 10, 12-ны өдрүүдэд шүүгдэгч А.Г ын ****** дугаар, түүний нөхрийн ****** дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 38-74 тал/,

А.Г ыг С дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчаар томилсон тус хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/30 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 76 тал/,

А.Г-т сахилгын шийтгэл ногдуулж, С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчийн ажлаас халсан тус хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 77 тал/,

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн ** дугаар тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /1-р хх-ийн 78-83 тал/,

гэрч Ч.Э ийн “...ерөнхийдөө ажил албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм зэргийг зөрчсөн, эсхүл ажил албан тушаалын тодорхойлолтод зааснаас бусад ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн бол хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93 тал/,

“Э” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 110-114 тал/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ашигладаг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн “dedaction” программд үзлэг хийсэн тэмдэглэл “...Э ХХК нь 2021 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хугацаанд тайлан өгсөн эсэх, нийгмийн даатгалын өр төлбөртэй байсан эсэхийг шалгахад 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд тайлангаа илгээж байсан ба программын тооцоо харах гэсэн цэс рүү орж 2018 оны сонгоход тухайн жилдээ өр төлбөрийн тооцоогүй. Харин А.Г ын "ЭХХК-ийн нягтлан бодогч О.Д руу хаяалга байхгүй юу гэж мессеж бичсэн цаг хугацаа буюу 2021 оны 3 дугаар сарын өр төлбөрийн байдлыг харахад тус компани нь 202.227.778,85 төгрөгийн өр төлбөртэй байсан...” гэсэн тэмдэглэл бүхий баримт /4-р хх-ийн 62-37 тал/,

гэрч Ч.О гийн “...Манай компанид албан ёсны нягтлан бодогч гэж байдаггүй бөгөөд татвар, нийгмийн даатгалын асуудлыг Ц.А өөрөө хариуцаад явдаг ...А ийг А.Г гэдэг хүнд мөнгө өгсөн талаар би сүүлд мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 212-213 тал/,

“Н” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 11-12, 128-133, 180-183 тал/,

С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай албан бичиг “...Тус хэлтэст бүртгэлтэй... “Н” ХХК-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан А.Г хариуцан ажиллаж байсан байна...” гэх баримт /2-р хх-ийн 94 тал/,

У.А ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Мессеж гэсэн цэс рүү орон ****** гэж хайлт хийхэд ****** буюу А.Г ын дугаар гарч ирэх ба харилцсан мессежнүүд гарч ирж байлаа. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15:24-д А.Г ын ****** дугаараас “...”N" ххк 120.000t hiine vv. Bdaatgal” гэж илгээсэн байлаа. У.А-с 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 16:38-д “Za dansaa yawulchix” гэж илгээсэн. 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 16:38-д А.Г ын ****** дугаараас “ub ****** A.G ok” гэж илгээсэн байлаа. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 15:22- д А.Г ын ****** дугаар руу У.А-с “Udriin mend. Odoo manaix 3-r sariin tailangaa yax estoi bilee? Register **** Ajil olgogchiin dugaar ******” гэж илгээсэн байв. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр А.Г оос “bi oruulsaan” гэж илгээсэн байна..." гэх баримт /1-р хх-ийн 206-210 тал/,

У.А ийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 120.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 38 тал/,

А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансанд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ****** дугаартай данснаас N HHK” гэх гүйлгээний утгаар 120.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /2-р хх-ийн 247 тал/,

гэрч Л.А гийн “...Тайлангаа нийгмийн даатгалын НД-7, НД-8 загварт оруулж, онлайнаар илгээдэг байсан. 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлбөрт 80 орчим мянган төгрөгийг мөн интернэт банк ашиглан С дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд шилжүүлж төлж байсан. Төрийн бус байгууллагын дээрх дансны интернэт банкны эрхээр би болон манай төрийн бус байгууллагын санхүү хариуцсан Л гэж хүн нэвтэрч ордог байсан. Миний тухайд онлайнаар орж байсан хэдий ч гүйлгээ хийж байсан удаа байхгүй. Одоогийн захирал Л гэж залуу токен ашиглан интернэт банканд нэвтэрч гүйлгээ хийдэг... Би М, А ТББ-ын Хас банк дахь ****** дугаартай дансны интернэт банкны эрхээр нэвтэрч дансны мэдээллийг хардаг байснаас гүйлгээ хийх эрх нь надад бид Ц.Л-т байсан. Одоо бол надад интернэт банкаар нэвтрэх эрх надад байхгүй. Ц.Л ганцаараа орж мэдээлэл харах, гүйлгээ хийх эрхтэй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 209-211 тал/,

“М, А” ТББ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 10-11, 123-127, 184-188 тал/,

М, А” ТББ-ын нэр дээр Хас банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****** дугаартай данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /3-р хх-ийн 151-152 тал/,

А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансанд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “М, А” гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /2-р хх-ийн 225 тал/,

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц.Л ын Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлэх тухай” гэх мэдээлэл /3-р хх-ийн 232 тал/,

"М, Ф” төрийн бус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 15-16, 150-155 тал/,

Л.А ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Saikhan bayarlaarai" гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 88 тал/,

А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансанд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ****** дугаартай данснаас “Saikhan bayarlaarai" гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 3 тал/,

гэрч У.Б ийн “...2020 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг өгөх үедээ дээрх алдааг гаргасан гэдгээ мэдээд залруулга хийлгэхээр С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр **** дугаартай албан бичгээр засварлах хүсэлтийг гаргаж, захирлаар гарын үсэг зуруулсан. Улмаар хүсэлтийг манай компанийн нягтлан бодогч Б.С нийгмийн даатгалын байцаагч А.Г-т өөрт нь аваачиж өгөөд, улмаар 2020 оны 10, 11 дүгээр сарын тайлангаа засуулсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай компанийн ажилчид амарч байхад С руу Г байцаагч яриад танай тайланг засчихлаа, танайх одоо тайлангаа хэвлэж ав гэж хэлэхээр нь С тэр өдөр ажил дээр очиж сайтаас тайлангаа хэвлэж аваад улмаар байцаагчдаа он гарсны дараа өгч баталгаажуулсан. ...тайланг алдаатай илгээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг гэж сонсож байснаас торгуулж байсан удаа байхгүй. ...Би А.Г байцаагчид “Ч” ХХК-ийн тайланг 2015 оноос хойш өгөх үеэс эхлээд таньдаг болсон. Ямар нэгэн ах дүү, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. ...тухайн өдөр Б.С руу А.Г байцаагч яриад “тайланг чинь зассан, торгуулийн 100,000 төгрөгийг төл” гээд өөрийнхөө нэр дээрх дансыг өгсөн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр өөрсдийн алдаанаас болсон учраас хувийн мөнгөнөөсөө хувааж төлсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 тал/,

гэрч Д.А ийн“...Дээрх хоёр иргэн нь манай компанийн нягтлан бодогч нар бөгөөд Б.С 2020 оны 07 дугаар сараас, У.Б 2018 оноос хойш ажиллаж байна. ...цаг хугацаанд өр төлбөрийн асуудал бол байж л байсан. Тайлангаа цаг хугацаанд өгч байсан хэдий ч 1 ажилтныг орхигдуулж тайлангаа илгээсэн асуудал байгаа. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тайлангаа засуулна гэж С дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс рүү албан бичиг бичүүлж, надаар гарын үсэг зуруулж авч байсан нь үнэн. ...Өнгөрсөн баасан гаригт Б.С надад хэлэхдээ “би тайлангаа 2020 оны 10 дугаар сард буруу гаргаад явуулчихсан юмаа, тэгээд нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч торгуулиа төл гээд над руу өөрийн дансаа явуулахаар нь би торгууль гэж бодоод 100.000 төгрөгийг өөрсдөө хувааж төлсөн" гэж хэлсэн. Тэр үед надад мөнгө төгрөгийн асуудал яриагүй бөгөөд тайлангаа алдаатай гаргачихсан юм аа, үүнийгээ засуулах шаардлагатай байна гээд албан бичиг хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 175 тал/,

“Ч” ХХК-иас С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20/088 дугаартай албан бичиг болон тус компанийн 2020 оны 10, 11 дүгээр сарын засвар орсон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбар /1-р хх-ийн 177-185 тал/,

“Ч” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /2-р хх-ийн 14-15, 143-149, 196-200 тал/,

Б.С гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “шилжүүлэг” гэх гүйлгээний утгаар 100.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 145 тал/,

А.Г ын нэр дээр Худалдаа хөгжлийн банканд бүртгэлтэй ****** дугаартай дансанд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ****** дугаартай данснаас 100.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 3 тал/,

С.З гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай данснаас 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “шилжүүлэг” гэх гүйлгээний утгаар ****** дугаартай данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3-р хх-ийн 226 тал/,

А.Г ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ****** дугаартай дансанд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “шилжүүлэг" гэх гүйлгээний утгаар ****** дугаартай данснаас 150.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга /2-р хх-ийн 226 тал/,

А.Г ын яллагдагчаар өгсөн “...”Н” ХХК-ийн тухайд тайлангаа байнга хоцроож ирүүлдэг байсан нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчдөг байсан. Тэр үед би сануулах зорилготой Ц.А руу яриад торгуулийн арга хэмжээ авагддаг гэдгийг тайлбарлаж өгөөд дансаа мессежээр явуулаад 120.000 төгрөгийг хий гэж хэлсэн. Дээрх цаг хугацаанд тайлангаа хоцроосон ба ирүүлэхгүй байхаар нь би өөрөө утсаар ярьж хэлсэн. Ер нь байнга л хоцроож байдаг компани юм. ...Миний тухайд дээрх Ц.Л гэх “М, А ТББ”-ын гүйцэтгэх захиралд удаа дараа утсаар нь мэдэгдэж байсан. Гэвч Ц.Л “миний дүү тайлангаа гаргаад байж бай би тун завгүй байж байна, чи аргалдаа байж бай л” гэдэг байсан. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр л байх баланс гаргах гээд Ц.Л ыг арай гэж дуудаж ирүүлсэн. Тэгтэл ирж тайлан дээрээ гарын үсэг зурж тэмдэг дарчхаад баярлалаа гээд надад 100.000 төгрөгийг өгсөн асуудал болсон. ...С.З нь мөн адил олон сараар тайлангаа гаргадаггүй, хугацаанд нь ирүүлдэггүй зөрчил байнга гаргадаг байсан. Дээрх цаг хугацаанд мөн адил би тайлан, мэдээг нь гаргаж, шивж оруулдаг байсан ба улиралд гаргадаг баланс гаргах үед нь дуудаж бэлэн болсон тайлан дээр нь гарын үсэг зуруулж тамгыг даруулсан. Түүний хариуд С.З баярлалаа гээд надад 150.000 төгрөгийг миний дансаар шилжүүлж өгсөн. ...Тухайн үед засварлах тайлан хураагдсан маш их байсан болохоор тэднийхийг дараалал дайруулан засварлаж өгсөн. Би Б.С-д торгууль нь 250 нэгж дээрээс нь илүү бодсон цалингийн 0.3 хувьд нэг ноогдох торгуулийг төлөх ёстой байдаг талаар хэлсэн. Б.С нь “уучлаарай эгчээ би таны данс руу мөнгө хийчихье” гэж хэлээд миний дансыг аваад 100.000 төгрөг хийсэн байсан. ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өмнөхөн тайлангаа өгөх гээд ирэхэд нь би семинарт явсан байсан болохоор надад “баярлаж явдаг шүү" гээд миний данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өмнө нь Л.А аас мөнгө төгрөг авч байсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 209-215 тал/,

У.А ийн яллагдагчаар өгсөн “...Зөрчлийн тухай хуулиар хүмүүс торгодог гэж их ярьдаг байсан ба би яах аргагүй тайлангаа хоцроосон болохоор торгуулийн мөнгө гэж 120.000 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 16, 21-22 тал/,

Б.С гийн яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-нд ажиллаж байсан. Дээрх 100.000 төгрөгийг ямар зорилгоор шилжүүлснээ санахгүй байна. Ерөнхий нягтлан бодогч У.Б шилжүүл гэж хэлээд би шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 239, 4-р хх-ийн 10 тал/,

С.З гийн гэрчээр өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 22- ны өдөр байх А.Г байцаагч над руу ****-той өөрийнхөө дугаараас дээрх ****** тоот дансыг мессежээр явуулаад энэ данс руу 150.000 төгрөг хийчих” гэхээр нь би тэр үедээ шимтгэл юм болов уу, эсвэл жил гаруй манай компанийн нийгмийн даатгалын тайланг хийлцэж байсан ажлын хөлс гэж нэхэж байгаа юм болов уу гэж бодоод хийчихсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199 тал/,

С.З гийн яллагдагчаар өгсөн “....өгсөн мэдүүлэгт нэмж яриад байх зүйлгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35, 38 тал/,

Л.А ын яллагдагчаар өгсөн “...Би А.Г т ямар ч ажил төрөл амжуулах зорилгоор өгөөгүй бөгөөд зүгээр л “баярлалаа” гээд өгсөн. Тайлан янз бүрийн ажлыг амжуулаад, зохицуулаад өгөөч гэсэн асуудал байхгүй. Би шинэ байранд нь ороход мялаана гэж хэлчхээд өгч чадалгүй явж байгаад өөрөө мөнгөтэй таарсан, мөн баяр болж байсан болохоор шилжүүлээд өгчихсөн....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55 тал/,

Ц.Л ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 15-ны үе юм шиг байна. Б намайг очихын өмнө манай байгууллага тайлангаа хоцроосон юм шиг байна. Та яаралтай аваачиж өг гэсэн. Би А.Г гэж байцаагчтай уулзаж, тайлангаа өөрт нь өгсөн. А.Г байцаагч “танайх дандаа тайлангаа хоцроох юм, энэ чинь зөрчил шүү торгуульд орчихдог юм шүү” гэж хэлсэн. Би тэр үед завгүй, давхар ажилтай байдаг тул та хугацааг нь сануулж байгаарай” гээд өөрөөс нь дансыг нь аваад дээрх 100.000 төгрөгийг Төрийн бус байгууллагын данснаас шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 230-231 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.А, У.А, С.З, Ц.Л, Б.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч А.Г нь “...миний амьдралын байдлыг маань харгалзан анхан шатны шүүхээс надад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг болон 17.000.000 төгрөгийн торгуулийн ялыг багасгаж хуульд заасан хамгийн доод хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч У.А нь “...А.Г өөрөө залгаж торгуулиа төл гээд дансаа өгсөн болохоор төрийн байгууллагын ажилтны данс руу мөнгө шилжүүлж болохгүй гэдгийг мэдэхгүй шилжүүлсэн. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Ц.Л нь “...намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Л.А ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэмт хэргийн субьектив шинж тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн   агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан ба гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А, Б.С, С.З нарын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин шүүгдэгч А.Г нь хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг үйлдэж 570.000 төгрөг хууль бусаар олсон байх ба үүнээс 560.000 төгрөгийг Төрийн сангийн ****** тоот дансанд А.Г байршуулсан /7 хх-ийн 72 тал/ байх тул үлдэх 10.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Иймд, шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Г ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 570.000 төгрөгийн 10.000 төгрөгийг шүүгдэгч А.Г оос, 560.000 төгрөгийг шүүхийн эрх бүхий данснаас тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.   

 

 Иймд шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А, Б.С, С.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Г ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн орлого болох 570.000 төгрөгийг албадан гаргуулж, түүний Төрийн сангийн ****** дансанд шилжүүлсэн 570.000 төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус данснаас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Г ын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөн орлого болох 570.000 төгрөгийн 10.000 төгрөгийг шүүгдэгч А.Г оос, 560.000 төгрөгийг шүүхийн эрх бүхий Төрийн сангийн ****** тоот данснаас тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А ын өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч А.Г, У.А, Ц.Л, Л.А, Б.С, С.З нарт урьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.БОЛОРТУЯА

 

                               ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ