| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03232/И |
| Дугаар | 192/ШШ2025/03280 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03280
| 2025 04 23 | 192/ШШ2025/03280 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, з************тоот хаягт оршин суух, Б******* овогт О******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, *********** тоот хаягт оршин суух, Я******* овогт Ж******* Б******* /РД:*******/-д холбогдох
Эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Б*******,
Хариуцагч Ж.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч Ж.Б*******д холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие О овогтой Б******* нь 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. Эцэг болох Ж.Б*******, эх болох А.О нарын дундаас мэдэлсэн бөгөөд тухайн үед аав бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн байсны улмаас улсын бүртгэлд ааваараа овоглуулах боломжгүй байсан тул ээжийнхээ нэрээр овоглож ирсэн. Харин одооноос овгоо солиулж аавынхаа нэрээр овоглох хүсэлтэй байна. Аав, ээж хоёр маань 1996 онд танилцаж 2002 онд намайг төрүүлж 2007 онд гэрлэлтээ блуулж байсан. Гэрлэлтийн балгааг үндэслэл болгон овог солиулах боломжгүй гэсэн тул өөр нэг үндэслэл болох эцэг тогтоолгох шинжилгээгээр Ш.Б*******, О.Б******* нарыг төрсөн эцэг, охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Б******* нь О.Б*******гийн эцэг мөн болно. Тухайн үед бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн байсан учраас охиноо эхээр нь овоглосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, О.Б*******гийн иргэний үнэмлэхийн хулбар, ******** иргэний үнэмлэхийн хуулбар, А.О******* иргэний үнэмлэхийн хуулбар, 491 дугаартай Ж.Б*******, А.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, О.Б*******гийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б******* нь хариуцагч Ж.Б*******д холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Ж.Б*******, А.О нар нь 1996 онд гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэдний дундаас охин О.Б******* төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2093 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагч нь О.Б*******г өөрийн хүүхэд мөн болох талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, зохигч талууд хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдаанд шинжээч томилох шаардлагагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрч байна гэсэн болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж зааснаар хариуцагч Ж.Б 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б******* овогт О******* Б*******гийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан Б******* овогт О******* Б******* /РД:*******/-ийн эцэг Я******* овогт Ж Б******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах ж*******р гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ