2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04720

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04720

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, , байр, хаягт оршин суух, овогт ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, хороолол, гудамж, , хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, өмгөөлөгч Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Б.******* нь ******* дүүргийн хороо, хороолол, гудамж, ны, од байрлах 90 м.к талбай бүхий орон сууцыг 2010 онд худалдан авч байсан, өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй.

Нэхэмжлэгч нь 2007 онд өөрийн төрсөн эгч Б.*******тай хамтран "*******" ХХК-ийг үүсгэн байгуулж, 50, 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан. Компанийн үйл ажиллагаа амжилттай явагдаж ашиг орлого сайн байсан тул 2015 онд Б.*******, эгч Б.******* нар нь ******* дүүргийн хороо, " хороолол, гудамж, 410 байрны , , хаягт байрлах 3 ширхэг орон сууцыг худалдаж авсан, ингэхдээ , тоот хаягт байрлах 2 ширхэг орон сууцыг Б.*******ы өмчлөлд, од байрлах 1 ширхэг орон сууцыг Б.*******гийн өмчлөлд авсан. Тухайн үед талууд харилцан ярилцаад дээрх 3 ширхэг орон сууцаа "*******" ХХК-ийн шүдний эмнэлгийн үйл ажиллагаанд буюу оффисын зориулалтаар ашиглахаар тохиролцсон. Ингээд би 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр АНУ руу ажиллаж амьдрахаар явсан. Орон сууцанд "******* ХХК-ийн шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан, нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсдаа буцаж ирэхэд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр "*******" ХХК-ийн 50 хувийн өмчлөлийн хувьцаа Б.*******д шилжсэн байсан. Одоо "******* ХХК нь 100 хувь Б.*******ы өмчлөлд шилжсэн байгаа хэдий ч гэрээ байгуулагдаагүй. Учир нь, тухайн үед компанийг Б.*******, нэхэмжлэгч нар 2 тэнцүү хэмжээгээр эзэмшиж байсан. Нэхэмжлэгчийн АНУ-аас буцаж ирээд дээрх орон сууцаа чөлөөлүүлж авах гэсэн боловч тус компани чөлөөлж өгөхгүй байна.

Нэхэмжлэгчийг өмчлөгч мөн эсэх дээр хариуцагч тал маргадаггүй. Орон сууцыг ашиглуулах талаар байгуулсан гэрээ хэлцэл байхгүй. Хана хийж тусгаарлахтай холбоотой асуудал шийдвэр гүйцэтгэл дээр Б.*******гийн зүгээс зардлаа гаргаад явах боломжтой. Иймд ******* дүүргийн хороо, " хороолол, гудамж, ны од байрлах 90 мк талбай бүхий орон сууцыг "*******" ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв. 

2.Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар нь эгч дүүс. Б.******* нь 2019 онд АНУ руу яваад өмнө жил ирсэн. Эгчтэйгээ уулзахгүйгээр нэхэмжлэл гаргасан байдаг. Эмнэлгээр ашиглаж байгаа байрны нэг хэсэг нь Б.*******гийн нэр дээр байдаг. Байрыг тусгаарлаж авна гэвэл нээлттэй байгаа. Харин барилгын ханыг хэрхэн засаж, хуваах вэ гэдэг дээр маргалддаг.

Б.******* нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өөрийн төрсөн эгчийг ...миний хувьцааг хууль бусаар авсан гэж гомдол гаргасан. Эгчтэйгээ уулзаад тохиролцож болох бүрэн боломжтой байгаа. Хууль бусаар 50 хувийн хувьцааг авсан гэж байгаа боловч тийм зүйл байхгүй. Б.******* нь өөрөө итгэмжлэл явуулж байрыг яаралтай шилжүүлж аваарай гэсэн тул тухайн үед хувьцааг нь шилжүүлж авч байсан. Өмгөөлөгчдөө энэ талаар буруу тайлбар хэлсэн юм шиг байна.

Энэ байр нь 3 айлын орон сууцыг нийлүүлж шүдний эмнэлэгийн зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд шүдний эмнэлгийг Б.******* нь ажиллуулдаг.

Б.******* нь Англи улсад шүдний эмчээр сураад ирсэн. Төрсөн дүү Б.*******г ажилгүй байхад энэ компанид ажиллаж, эгч Б.******* нь ажиллуулж байсан.

Эмнэлэг нь Б.*******ы өмнөх гэр бүлийн хүнийх нь байгуулсан эмнэлэг байсан.

Байрны тухайд, Б.*******гийн нэр дээр ******* дүүргийн хороо, хороолол, гудамж, ны од байрлах, 90 м.кв байр байдаг. , байр нь Б.*******ы нэр дээр бүртгэлтэй байдаг. Тодруулбал, барилгын байр нь Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өмнөх шүүх хуралдаанд барилгын талбайн хэмжилтийг гаргаж өгсөн. Шинэ хэмжээсээр 20 м.кв дутдаг. Барилгын үндсэн суурь бүтцээр авах боломжгүй. Манай тал өгөхгүй гэж хэлээгүй, харин ханыг хэрхэн тусгаарлах, ямар байдлаар авах талаар Б.******* нь эгчтэй ирээд уулзаад шийдвэрлэх боломжтой гэв. 

Улсын бүртгэлийн хуульд зааснаар байрны хуваалттай холбоотой асуудал яригдах байх. Нэхэмжлэгч хариуцагч нар ******* гэдэг эмнэлэгийг байгуулж, ажиллуулахын тулд энэ байрыг захиалж, гэрчилгээг нь хувааж өөр өөрийн нэр дээр гаргуулж, тус орон сууцанд эмнэлэгийн үйл ажиллагааг одоог хүртэл явуулж байгаа.

Нэхэмжлэгч өөрөө ******* компанийн хувьцаа эзэмшигч байхдаа өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр ашиглуулж байсан гэв.

3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд:

нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэх, гадаад паспорт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үйчилгээний талбайн хэмжилтийн тайлан зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, Нийслэлийн ******* дүүргийн хороо, хороолол, гудамж, 410 байр, хаягт байрлах, 90 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Маргааны зүйл болох Нийслэлийн ******* дүүргийн хороо, хороолол, гудамж, 410 байр, хаягт байршилтай, 90 м.кв талбайтай, үйлчилгээ конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.******* нь бүртгэлтэй болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0012796тай өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчийг хууль бусаар тус орон сууцыг эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1. дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг, хэн алиных нь хүсэл зоригийн үндсэн дээр тохиролцож, шүдний эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж, 2015 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарласан.

Хариуцагчийн дээрх тайлбарыг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй бөгөөд орон сууцны өмчлөгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна гэж тодорхойлсон.

3.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчаас шаардаж байна.

Энэ тохиолдолд хуульд зааснаар нэг талаас хууль ёсны өмчлөгч байх, нөгөө талаас хууль бус эзэмшил байх гэсэн хоёр нөхцөл тавигдаж байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №001279638 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх хэдий ч хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, талуудын тайлбараар хэн алиных нь хүсэл зоригийн үндсэн дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг талууд шүдний эмнэлэгийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2015 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр үүссэн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй.

Иймд, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг, хороо, хороолол, гудамж, 410 байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 15.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн ******* дүүрэг, хороо, хороолол, гудамж, 410 байр, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА