| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/02415/И |
| Дугаар | 192/ШШ2025/03278 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03278
2025 04 23 192/ШШ2025/03278
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, *********** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б******* Т******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ********** тоот хаягт оршин суух, Х******* овогт Б******* Б******* /РД:*******/-д холбогдох
29,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Т******* миний бие өөрийн аав М.Б зориулж 2018 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй Nissan X-trail маркийн авто машиныг 32,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Бат- Ерөөлт, Б. М нартай харилцан тохиролцсон. Ингээд хамгийн эхний урьдчилгаа төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийж, нийтдээ 6 удаагийн гүйлгээгээр Б.Мын хаан банкны тоот данс руу 17,500,000 төгрөг Б. Б*******ийн хаан банкны тоот данс руу 14,500,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг буюу машины үнийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Б. Б*******тэй удаа дараа холбогдож, өгсөн зааварчилгааных нь дагуу хил гаалийн бүрдүүлэлтээ хөөцөлдөж эхэлсэн боловч, өнөөдрийг хүртэл авто машины өмчлөлийг шилжүүлж авч чадалгүй явсаар байна. Учир нь: Б.Б******* нь авто машины үлдэгдэл төлбөрийг хийснээр машинаа авах боломжтой болно гэсний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 14,500,000 төгрөгийг шилжүүлж, талуудын хооронд тооцоо дууссан гэсэн боловч өнөөдрийг хүртэл янз бүрийн шалтаг тоочиж машиныг бидэнд хүлээлгэж өгөөгүй болно. Мөн түүнчлэн хил гаалийн бүрдүүлэлт хийж байх хугацаанд бидний авах гэж байгаа машин 2015 оны 7 дугаар сард үйлдвэрлэгдсэн болохыг олж мэдсэн. Бид анхнаасаа зах зээлийн үнэлгээнээс бага зэрэг хямд машин захиалахаар Б.М. Б.Б******* нараар дамжуулан машин худалдаж авах сонголтыг хийсэн. Гэтэл 2015 онд үйлдвэрлэгдсэн машины үнийг 2018 онд үйлдвэрлэгдсэн машины үнэ мэтээр ойлгуулж гэрээ хэлцэл хийсэн нь анхнаасаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлэх хүсэл сонирхолгүй байсан болохыг харуулж байна. Ийнхүү үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй байдлаас үүдэн машины үнийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүрээ биелүүлсэн бидний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байгаа тул миний бие гэрээнээс татгалзаж байгаа талаараа хариуцагчид мэдэгдсэн. Дээр дурдсанчлан машины үнэ болох 32,000,000 төгрөгөөс 17,500,000 төгрөгийг Б.Мын данс руу шилжүүлсэн бөгөөд Б.М нь Б.Б*******ийн данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухайд хариуцагч маргадаггүй. Иймд Б.Б*******өөс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй." гэж заасны дагуу машины төлбөрт төлсөн 24,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Авто машины үнэ болох 32,000,000 төгрөгөөс Б.М руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг төлбөрийг үл маргах журмаар гаргуулахаар тохиролцсон болно.…” гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “…Б.Т******* миний бие өөрийн аав М.Б зориулж 2018 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгөтэй Nissan X-trail маркийн авто машиныг 32,000,000 төгрөгөөр худалдаж авахаар Б.Бат- ерөөлт, Б.М нартай харилцан тохиролцсон. Ингээд хамгийн эхний урьдчилгаа төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хийж, нийтдээ 6 удаагийн гүйлгээгээр Б. Мын хаан банкны тоот данс руу 17,500,000 төгрөг Б.Б*******ийн хаан банкны тоот данс руу 14,500,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг буюу машины үнийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан. /Машины үнэ болох 32,000,000 төгрөгөөс 17,500,000 төгрөгийг Б.Мын данс руу шилжүүлсэн бөгөөд Б.М нь Б.Б*******ийн данс руу 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухайд хариуцагч маргадаггүй./ Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Б.Б*******тэй удаа дараа холбогдож, өгсөн зааварчилгааных нь дагуу хил гаалийн бүрдүүлэлтээ хөөцөлдөж эхэлсэн боловч, авто машины өмчлөлийг шилжүүлж авч чадалгүй явсаар байсан тул 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Б*******өд шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хойш Б.М болон Б.Б******* нар хоорондоо ярилцаж нэхэмжлэгчээс Б.Мад шилжүүлсэн үлдэгдэл төлбөрөөс Б.Б*******ийн данс руу 5,400,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 29,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд Б.Б*******өөс нэхэмжилсэн 24,500,000 төгрөг дээр нэмэх нь 5,400,000 буюу нийт 29,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Б.Б*******өд холбогдуулан 29,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,900,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү төлбөрийг Nissan X-trail маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HNT32-107104 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөрт багтаан нэхэмжлэгч буюу түүнээс эрх олгосон бусад этгээдэд шилжүүлэх, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөрт багтаан авто тээврийн хэрэгслийг биет байдлын болон эрхийн аливаа доголдолгүйгээр шилжүүлж өгөөгүй тохиолдолд 29,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Т*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б*******өд холбогдох 29,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлага 29,900,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэхүү төлбөрийг Nissan X-trail маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HNT32-107104 арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөрт багтаан нэхэмжлэгч Б.Т*******ын буюу түүнээс эрх олгосон бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөрт багтаан авто тээврийн хэрэгслийг биет байдлын болон эрхийн аливаа доголдолгүйгээр нэхэмжлэгч Б.Т*******т шилжүүлж өгөөгүй тохиолдолд 29,900,000 төгрөгийг хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Б.Т*******т төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 381,800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******өөс 190,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ