| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00360/И |
| Дугаар | 320/ШШ2025/00609 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00609
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш овогт Ц.Д-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,485,053.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,172.79 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,020,426.49 (гурван сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг 49 (дөчин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 320/2025/00360/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Д нь 2022 оны 05 сарын 28-ны өдөр БЗГ22-1300 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 991 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.
Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд Samsung А33 гар утас барьцаалсан. 2022 оны 06 сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, энэхүү мөнгөн дүнгээс 0 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 3,011,126.49 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,020,426.49 төгрөгийг Ц.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Д нь С барьцаалан зээлдүүлэх газар ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би тус ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр болох 3,011,126.49 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,020,426.49 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,485,053.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,172.79 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,020,426.49 (гурван сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг 49 (дөчин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 3,020,426.49 (гурван сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг 49 (дөчин ес) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,230 (жаран гурван мянга хоёр зуун гуч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-с 31,615 (гучин нэгэн мянга зургаан зуун арван тав) төгрөгийг, улсын орлогоос 31,615 (гучин нэгэн мянга зургаан зуун арван тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,349,900 төгрөг, зээлийн хүү 1,485,053.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 176,172.79 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,020,426.49 (гурван сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг 49 (дөчин ес) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох нийт 3,020,426.49 (гурван сая хорин мянга дөрвөн зуун хорин зургаа) төгрөг 49 (дөчин ес) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,230 (жаран гурван мянга хоёр зуун гуч) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д-с 31,615 (гучин нэгэн мянга зургаан зуун арван тав) төгрөгийг, улсын орлогоос 31,615 (гучин нэгэн мянга зургаан зуун арван тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С барьцаалан зээлдүүлэх газар хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
|
|