2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/03079

 

 

 

 

 

 

 

 

 

     2025              04            17                                            192/ШШ2025/03079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

*******,*******,*******,******* холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Нийт 2,,,294.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Мөнгөнхошуут  хүлэг ХХК нь хариуцагч холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2,106,783,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нэхэмжлэгч нь хариуцагч “Эврэст ланд групп” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, гэрээний дагуу маркийн 80 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 349, ам доллараар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, гэрээний дагуу маркийн 60 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 273,00 ам.доллараар худалдан авсан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн дэлхий даяар тархсан Ковид 19 цар тахлын улмаас 2 авто краныг зориулалтын дагуу ашиглахгүй байсаар 2023 онд Төв аймгийн Баянцагаан суманд баригдаж буй, Бодь интернэйшнл ХХК-ийн 50 мегаваттын хүчин чадалтай цахилгаан сатанцын барилгын ажил, Улаанбаатар хотод баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд ажил гүйцэтгүүлэхээр тохиролцон холбогдох албан тушаалтнуудад үзүүлэхэд “-танай 80 тонн даацтай авто кран биш, 70 тонн даацтай авто кран” байна гэж хэлээд ажил гүйцэтгүүлэхээс татгалзсан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулахад шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 003 дугаартай дүгнэлтээр V532 загварын 80 тоннын даацтай авто краны бүтэц, техникийн үзүүлэлтүүд нь ZTC700V552 загварын 70 тоннын даацтай авто крантай ижил болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр гэрээний зүйл болох болон маркийн авто краны арлын дугаарыг засварлаж, шинээр бичсэн болох нь мөн тогтоогдсон. Дээрхээс үзэхэд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 болон 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээний 1.1 дахь хэсэгт заасан хүчин чадал бүхий авто краныг нийлүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдлийг 2024.08.28-ны өдөр мэдэгдсэн. Иймд нь “Эврэст ланд групп” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 болон 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээнээс тус тус татгалзаж, хариуцагчаас 2,106,783,688 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Жич: 623,200 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдрийн ханшаар тооцсон” гэжээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 болон 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээний дагуу 60 тн автокраныг 288, ам.доллар, 80 тн автокраныг 318,614 ам.доллароор хариуцагч талаас худалдан авахдаа Голомт банкнаас дараах байдлаар зээл авч, уг авто краны төлбөрийг төлсөн.Тодруулбал: 1.1) Голомт банк болон "Мөнгөн хошуут хүлэг" ХХК нар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаартай "Эх үүсвэргүй Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ" болон дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ гэх 218, ам.доллар; Голомт банк болон "Мөнгөн хошуут хүлэг" ХХК нар нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 170DIULC192 дугаартай "Эх үүсвэргүй Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ" болон 351705149182 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ"-гээр 279,680 ам.доллар зээлэхээр тус тус гэрээ байгуулсан. , зээлдүүлэгч болох Голомт банк болон зээлдэгч болох "Мөнгөн хошуут хүлэг" ХХК нар нь Зээлийн гэрээний дагалдах гэрээ болох Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээ,,,,, Голомт банк нь нэхэмжлэгч "Мөнгөн хошуут хүлэг" ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ1705149182 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ" байгуулж,,,,,,,,, төлсөн. Мөн Зээлийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт "Зээлийн хяналт,,5%" гэж зааснаар зээлийн гэрээний,,,,083 төгрөгийг төлсөн. 1.2) Нэхэмжлэгч нь Голомт банктай 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЗГ1705149182 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний дагуу зээлж авсан 478,,487.56 ам. Долларын зээлийн гэрээг сунгах буюу τөгрөгийн зээл болгохоор Голомт банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 351705149182-6 дугаартай "ЗГ1705149182 дугаартай Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ" байгуулж,,,,,,, Ковид 19 цар тахлын улмаас нэхэмжлэгчийн үйл ажиллагаа сэргээгүй байсан тул Голомт банкнаас авсан зээлийн хүүг төлөхийн тулд нэхэмжлэгч "Мөнгөн хошууд хүлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Очирсүрэн нь "Констракшн коммерши инвестмент ББСБ" ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 36.. төгрөгийн,,, төгрөгийн Зээлийн гэрээ тус тус байгуулж нийт 96.. төгрөгийн зээлж авсан. Дээрх зээлийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хаасан бөгөөд ингэхдээ тус зээлийн хүүнд 27,,,, төгрөг нийт 28,, төлсөн. 3) Мөн Голомт банкны зээлийн хүүг төлөхөөр "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-тай дахин 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 40,, төгрөгийн,,, төгрөгийн буюу нийт 100,, төгрөгийн зээл авсан. Дээрх зээлийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд энэ хугацаанд зээлийн хүүнд 32,,,, төгрөг геед 32,, төлсөн. 4) Нэхэмжлэгч нь Голомт банктай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 351705149182 дугаартай Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний нөхцөлийг өөрчлөхөөр Голомт банктай харилцан тохиролцож 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 539,, төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж,,,,,,,, төгрөг нийт 95,, төлсөн. 5) Мөн нэхэмжлэгч нь Голомт банкны зээлийн хүүг төлөхийн тулд "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 100,, төгрөгийн зээл авч,,, төгрөгийг Голомт банкны зээлэнд төлсөн. Нэхэмжлэгч нь "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас авсан зээлийн хүүнд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүүнд 59,,,, төгрөг,,ийг төлсөн. Хэрэв хариуцагч нь анхнаасаа гэрээний үүргээ зөрчиж, нэхэмжлэгчийн худалдан авахыг хүссэн авто краны стандартад нийцээгүй авто крануудыг нэхэмжлэгчид худалдан борлуулаагүй байсан байсан бол нэхэмжлэгч нь эдгээр авто краныг худалдан авахтай холбоотойгоор Голомт банк болон "Констракшн коммерши инвестмент ББСБ" ХХК-иас зээл авч, зээлийн хүүгийн төлбөр төлөхгүй байх байсан. Мөн тухайн авто кран нь техник стандартын шаардлагыг хангаж байсан бол ажил гүйцэтгэх гэрээний зээлийн төлбөрийг асуудалгүй төлөх боломжтой байсан юм. Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .1 дахь хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар маргааны зүйл болох 2 авто краныг худалдан авахтай холбоотойгоор Голомт банк болон "Констракшн коммершл инвестмент ББСБ” ХХК-иас авсан зээлийн хүү буюу гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо дараах байдлаар хариуцагчаас шаардах эрхтэй. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 103,,,,,,,083 төгрөг: зээлийн хүүнд Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас авсан 96,, төгрөгийн зээлийн хуунд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 27,,,, төгрөг нийт 28,,: Голомт банкнаас авсан 1,,,,,,,,040.94 төгрөг..038.32 төгрөг: "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас авсан 100,, төгрөгийн зээлийн хүүнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 32,,,, төгрөг нийт 32,,,,, төгрөгийн зээлийн хүүнд 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 92,,,,, төгрөг нийт 95,,; "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас авсан 100,, төгрөгийн зээлийн хүүнд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 59,,,, төгрөг,,, буюу Голомт банкнаас авсан зээлийн хүү болон шимтгэлд төлсөн нийт 456,,, "Констракшн коммершл инвестмент ББСБ" ХХК-иас авсан зээлийн нийт хүүнд төлсөн 120,,,,,,,,” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь "Мөнгөн хошуут хүлэг" ХХК-нд БНХАУлсад үйлдвэрлэсэн ZoomLion брендийн маркийн 80тн-н даацтай автокран, маркийн 60тн-н даацтай автокраныг тус тус нийлүүлэхээр харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19/26 болон 19/27 дугаар Техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу, манай компани нь арлын дугаар L5E6H5D33KA, ZoomLion брендийн V532 маркийн 80тн-н даацтай автокраныг, арлын дугаар L5E6H4D34KA001587, ZoomLion брендийн V532 маркийн 60тн-н даацтай автокраныг тус тус 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсад импортоор оруулж ирсэн тус хоёр авто краныг "Мөнгөн хошуут хүлэг" ХХК-нд хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл, "Мөнгөн хошуут хүлэг" ХХК нь уг хоёр авто краныг биет байдлын доголдолтой байна, энэхүү биет байдлын доголдол нь 2024 оны 04 дүгээр сарын 11- ний өдрийн 003 дугаар Шинжээчийн дүгнэлт, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" Прокурорын тогтоолоор тус тус нотлогдоно гэж үзэн талуудын хооронд байгуулсан гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, манай компанийн зүгээс "Мөнгөн хошуут хүлэг" ХХК-нд хоёр авто краныг 2019 оны 05 дугаар сарын 27, 29-нд хүлээлгэн өгч, ийнхүү хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын чанарын баталгааг гаргасан байдаг. Энэхүү баталгаат засварын хугацаанд "Мөнгөн хошуут хүлэг" ХХК-аас ямарваа нэгэн санал, гомдлыг гаргаж байгаагүй бөгөөд дээрх маргаан бүхий хоёр гэрээ нь уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2- т "худалдагч тал гэрээний нийт үнийн дүнг 100% барагдуулж, худалдагч тал худалдан авагч талд техник хэрэгслийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэн өгч баталгаат засварын хугацаа дууссанаар энэхүү худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болно" гэж заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Мөн банкны зээлээр авсан, зээлийн хүү ханшийн зөрүү гэж яриад байх юм энэ гэрээтэй ямар холбоо хамааралтай бэ? бид нар гэрээнд 3 дугаар зүйлд талуудад төлбөр нөхцөл хугацаагаа тохирчихсон байгаа. 3.1, 3.3, 3.5-т төлбөрийг урьдчилгаа 20 хувь төлнө. Үлдэгдэл төлбөрийг 120 хоног хугацаанд Голомт банкны аккредитивээр төлнө гэж тохирсон. Түүнээс биш Голомт банкны зээлээр болон банк бусын зээлээр аваарай гэж тохироогүй. Энэ бол худалдан авагчийн өөрийнх нь хүсэл зоригийн асуудал. Одоо яагаад эсрэг зүйл яриад байна вэ? Миний ойлгосноор аккредетив гэдэг нь дурын дансанд мөнгө байршуулаад тухайн авто краныг авсны дараа аккредетив нь нээгдээд хариуцагч буюу манай компанинд өгнө гэсэн санхүүгийн хэрэгсэл ийм зүйлийг тохирсон. Зээлээр авна гэж тохироогүй тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлага бол ойлгомжтой, үндсэн шаардлага маргаан бүхий гэрээнээс татгалзаж байгаа юм уу мөн гэрээний үүрэг зөрчсөнөөс 623,200 ам доллар буюу 2 тэрбум 106 сая гэж явж байгаа. Энэ ойлгомжгүй. Уг нь бол нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол нэгдүгээрт шаардлага тодорхой байх ёстой. Өгсөн мөнгөө шаардаж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Үүн дээр дутуу төлсөн гэж харж байна. Хуулинд тодорхой заасан байгаа. Нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар, тэгвэл гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой. Тэгвэл яагаад шүүхэд гаргасан үеийн ханшаар тооцож байна вэ. Иргэний хуульд заасны дагуу бид нар нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх шаардлагатай. Монгол банкны баншаар тооц гэсэн боловч хавтаст хэрэгт тухайн үеийн Монгол банкны ханш 1 ам доллар хэд юм. Үүнийгээ нотолж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.08.26-ны өдрийн 24/122 дугаартай итгэмжлэл, 2019.03.07-ны өдрийн 19/26 дугаартай Техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2019.03.07-ны өдрийн 19/27 дугаартай худалдах, худалдах авах гэрээний хуулбар, 2024.08.26-ны өдрийн 24/123 дугаартай гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл, шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.05.16-ны өдрийн 365 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024.06.18-ны өдрийн 5/950 дугаартай хариу мэдэгдэх хуудсын хуулбар, 2188УНС дугаартай техникийн тодорхойлолт гэрчилгээний хуулбар, 9831УБР дугаартай техникийн тодорхойлолт гэрчилгээний хуулбар, 1УНП дугаартай техникийн тодорхойлолт гэрчилгээний хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк ХК-ийн зээлийн дансны хуулга, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дотоод шилжүүлгийн маягт, Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Нэхэмжлэх баримт, Монгол шуудангийн баримт, Голомт банк ХК-ийн зээлийн дансны хуулга, Голомт банк ХК-ийн Эх үүсвэргүй аккредитивийн үйлчилгээ үзүүлэх 2019.05.03-ны өдрийн 170DIULC192 дугаартай гэрээ,  Аккредитивийн зээлийн эрх нээх 2019.05.03-ны өдрийн ЗГ1705149182 дугаартай гэрээ, Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай 2019.05.03-ны өдрийн БХ1705149182 дугаартай гэрээ, 2019.05.03-ны өдрийн БГ1705149182 дугаартай Барьцааны гэрээ, 2019.05.03-ны өдрийн БДГ1705149182 дугаартай, 2019.05.03-ны өдрийн ЗБ1705149182-1 дугаартай Ипотекийн гэрээ, 2019.05.03-ны өдрийн ЗБ1705149182-2 дугаартай Ипотекийн гэрээ, 2019.05.03-ны өдрийн ЗБ1705149182-3 дугаартай Ипотекийн гэрээ, ЗГ1705149182 тоот аккредитийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019.09.12-ны өдрийн ЗГ1705149182-А дугаартай гэрээ, эргэн төлөлтийн график, 2019.09.12-ны өдрийн БГ1705154267 дугаартай Барьцааны гэрээ, 2019.09.12-ны өдрийн ЗБ1705154267 дугаартай Ипотекийн гэрээ, 2019.05.06-ны өдрийн гэрээний орлого, авлага барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл,  ЗГ1705149182 тоот аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.09.17-ны өдрийн ЗГ1705149182-Б дугаартай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2021.05.17-ны өдрийн ЗГ1705149182-В дугаартай гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, эргэн төлөлтийн график, Эх үүсвэргүй аккредитивийн үйлчилгээ үзүүлэх 2019.05.03-ны өдрийн дугаартай гэрээ, Аккредитивийн зээлийн эрх нээх 2019.05.03-ны ЗГ1705149186 дугаартай гэрээ, Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай 2019.05.03-ны өдрийн БХ1705149186 дугаартай гэрээ, 2019.05.03-ны өдрийн БДГ1705149186 дугаартай, 2019.05.03-ны өдрийн БГ1705149186 дугаартай Барьцааны гэрээ, 2019.05.03-ны өдрийн ЗБ1705149186-1 дугаартай Ипотекийн гэрээ, 2019.05.03-ны өдрийн ЗБ1705149186-2 дугаартай Ипотекийн гэрээ, 2025.05.03-ны өдрийн ЗБ1705149186-3 дугаартай Ипотекийн гэрээ, 2022.08.29-ний өдрийн ЗГ1700299 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2022.08.29-ний өдрийн БГ1700299 дугаартай Барьцааны гэрээ, 2022.08.29-ний өдрийн ЗБ1700299-1 дугаартай Ипотекийн гэрээ, 2022.08.29-ний өдрийн ЗБ1700299-2 дугаартай Ипотекийн гэрээ, 2022.08.29-ний өдрийн ЗБ1700299-3 дугаартай Ипотекийн гэрээ, 2020.06.15-ны өдрийн ЗГ0050763 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.06.15-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2020.06.23-ны өдрийн ЗГ50763-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2020.06.23-ны өдрийн ХХБГ20061500-1 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.01.27-ны өдрийн ЗГ51101 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.01.27-ны өдрийн ХХБГ2201270106  дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2022.02.25-ны өдрийн ЗГ51101-1 дугаартай Зээлийн нэмэлт гэрээ, 2022.02.25-ны өдрийн ХХБГ2201270106-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.06.27-ны өдрийн ЗГ41522 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023.06.27-ны өдрийн ХХБГ2306270094 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024.06.18-ны өдрийн 5/950 дугаартай хариу мэдэгдэх хуудсын хуулбар зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.10.25-ны өдрийн 24/98 дугаартай итгэмжлэл, 2019.05.22-ны өдрийн 03-2111005-19-I01083R, 03-2111005-19-I01087R дугаартай гаалийн мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024.10.23-ны өдрийн 5/1570 дугаартай хариу мэдэгдэх хуудас нотлох баримтаар ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2024.12.11-ний өдрийн 183/ШЗ2024/27405 дугаартай захирамжаар хэрэг бүртгэлийн 230903016 дугаартай хэрэгт гаргасан 2024.04.11-ний өдрийн 003 дугаартай шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.05.16-ны өдрийн 365 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.02.03-ны өдрийн 192/ШЗ2025/06841 дугаартай захирамжаар 9831УБР, 1УНП дугаартай улсын хэрэгслүүдийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа зэргийг авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Мөнгөн хошуут хүлэг ХХК нь Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ дагуу төлсөн 2,106,783,688 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 586,,,37 төгрөг, нийт 2,,,294.37 төгрөгийг хариуцагч “Эврест ланд групп” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Эврест ланд групп” ХХК нь гэрээний дагуу баталгаат засварын хугацаа дууссанаар энэхүү худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, гэрээний дагуу маркийн 80 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 349, ам доллараар, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээ байгуулж, гэрээний дагуу маркийн 60 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 273,00 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.(хавтаст хэргийн 6-15 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн 458020126 тоот данснаас 2019.03.13-ны өдөр 30,302,500 төгрөгийг “3252482 эврест ланд групп ХХК мөнгөн хошуут хүлэг ХХК-аас 60 тнн авто кран” гэсэн гүйлгээний утгатайгаар, 72,175,680 төгрөгийг  “3252482 эврест ланд групп ХХК мөнгөн хошуут хүлэг ХХК-аас 60 тнн краны 10%” гэсэн гүйлгээний утгатайгаар, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5122028193 тоот данснаас 2019.03.13-ны өдөр 22,406, төгрөгийг “3252482 голомт банк эврест ланд групп ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2019.03.13-ны өдөр 19,393,600 төгрөгийг “3252482 голомт банк эврест ланд групп ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2019.04.29-ны өдөр 166,635, төгрөгийг “3252482 эврест ланд групп ХХК  голомт банк” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.(хавтаст хэргийн 33-34 дахь тал)

 

3.3. Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тухайд, Гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн тухайд талууд маргаангүй. Харин гэрээний зүйл доголдолтой эсэх, гэрээнээс татгалзсан эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба зохигчид 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр маркийн 80 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 349, ам доллараар, маркийн 60 тонн хүчин чадалтай 1 ширхэг автокраныг 273,00 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 болон 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээнд заасан техникийн үзүүлэлт бүхий маркийн 60 тонн, маркийн 80 тонн хүчин чадалтай авто крануудыг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 58 – 59 дэх тал)

 

6. Нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч болохынхоо хувьд үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй байх ба 2024 оны 4 дүгээр сарын 11-нд шинжээчийн дүгнэлт гарснаар гэрээний зүйл доголдолтой болохыг мэдсэн, гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэн гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байна.

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.5-т “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ доголдлийг илрүүлэх, мэдэх боломжтой байсан тул хариуцагчийг хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19/26 болон 19/27 дугаартай "Техник хэрэгсэл Худалдах, худалдан авах" гэрээний 5.2-т “Баталгаат засварын хугацаа нь 12 сар /1 жил/ буюу 2 мото цаг байна” гэж заасан байх боловч уг хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан болохоо нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй байна.

 

Талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаагүй, урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг заасны дагуу 2,106,783,688 төгрөгийг, мөн хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэг заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 586,,,37 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Мөнгөн хошуут хүлэг ХХК-ийн, хариуцагч -д холбогдох, Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ дагуу төлсөн 2,106,783,688 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 586,,,37 төгрөг, нийт 2,,,294.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,781,619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, дугаар зүйлийн .1, 255 дугаар зүйлийн 255.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, Нэхэмжлэгч Мөнгөнхошуут  хүлэг ХХК-ийн нэхэмжлэлтэй, -д холбогдох, Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 2,,,294.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,781,619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР