| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00604/И |
| Дугаар | 320/ШШ2025/00611 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 320/ШШ2025/00611
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.А-д холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, зээлийн хүү 107,022 төгрөг, бусад зардал 70,200 төгрөг, нийт 277,222 (хоёр зуун далан долоон мянга хоёр зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 320/2025/00604/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А нь М ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 10 сарын 02-ны өдөр 14000000226663 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.А нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 12 сарын 09-ний өдөр сарын 3,9% хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд М.А-н зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон хаягаар Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум, 5-р баг, Ш тоот хаягаар шүүхэд хандахад Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 155/Ш32019/00800 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжпуулах нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2024.05.28-ны өдрийн 181/ШШ2024/0.... дугаартай эрэн сурвалжлах шийдвэрийг үндэслэн хариуцагч М.А-г эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосон.
М ББСБ нь Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулах журмын дагуу 2023 оны 01 сарын 21-ний өдрийн байдпаар зээлийг эрсдлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр М.А-н зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 107,022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 207,022 төгрөг байсан ба зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 277,222 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М.А нь М ББСБ ХХК надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би тус ББСБ-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн нийт төлбөр болох 277,222 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаварыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.А-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, зээлийн хүү 107,022 төгрөг, бусад 70,200 төгрөг, нийт 277,222 (хоёр зуун далан долоон мянга хоёр зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэгчийн 277,222 (хоёр зуун далан долоон мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,861 (зургаан мянга найман зуун жаран нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-с 3,430.5 (гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 3,430.5 (гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч М.А-д холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 100,000 төгрөг, зээлийн хүү 107,022 төгрөг, бусад 70,200 төгрөг, нийт 277,222 (хоёр зуун далан долоон мянга хоёр зуун хорин хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 277,222 (хоёр зуун далан долоон мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,861 (зургаан мянга найман зуун жаран нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А-с 3,430.50 (гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг 50 (тавь) мөнгийг, улсын орлогоос 3,430.50 (гурван мянга дөрвөн зуун гуч) төгрөг 50 (тавь) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН