| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0420/З |
| Дугаар | 128/ШШ2025/0512 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Гомдол гаргагч: Х******* ХХК /РД:*******/
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ж******* /РД:/,
Хариуцагч: Монополын эсрэг газрын улсын байцаагч Э.Л,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х нарын хооронд улсын байцаагч Э.Лын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гомдлыг шаардлага:
1.1. Монополын эсрэг газрын улсын байцаагч Э.Лын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд
2.1. Н Т ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/007 дугаартай албан бичгээр ...өндгөн дээр манай нэр /баян/-ийг ашиглан зах зээлд нийлүүлэн хэрэглэгчийг хууран мэхэлж байна гэх гомдлыг Монополын эсрэг газарт гаргажээ.
2.2. Уг гомдлын дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Хаан жимс үйлчилгээний төвд хяналт шалгалт хийх явцад баян с1 дардсыг дуурайлган дарсан байж болохуйц, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн буюу өндөг худалдаалсан нөхцөл байдал илэрч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн дугаартай хэрэг нээж шалгажээ.
2.3. Хаан жимс үйлчилгээний төвд хийгдсэн шалгах ажиллагааны явцад Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал W******* Li******* өндөг нийлүүлсэн талаар өгсөн мэдүүлгийн дагуу Х******* ХХК /Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо тоот хаягт байрлах/-ийн хөргүүртэй агуулахад үзлэг шалгалт хийхэд баян с1 дардас бүхий 157 хайрцаг өндөг гарсан байна.
2.4. Энэ талаар Х******* ХХК-ийн төлөөлөгч БНХАУ-ын иргэн Y-ээс 6.5 сая төгрөгийн авлагад 210 хайрцаг өндөг авсан, гарал үүслийг тодорхойлж чадахгүй, ямар нэгэн шинжилгээнд руулаагүй гэж мэдүүлсэн.
2.5. Мөн Н Т ХХК-ийн төлөөлөгч Х******* ХХК-д өндөг нийлүүлээгүй гэсэн мэдүүлэг, гомдолд хавсаргаж ирүүлсэн дардас, сав баглаа боодол, хаяг шошго,нийлүүлэгч нарт өгч буй падааны харьцуулсан фото зураг, хэвлэмэл баримт зэргээр Х******* ХХК-ийн агуулахад хадгалагдаж, худалдаалагдаж байгаа өндөг нь Н Т ХХК-ийн үйлдвэрийн өндөг биш болох нь тогтоогдсон байна.
2.6. ингээд Х******* ХХК-ийг бусдыг хууран мэхлэх болон хуульд заасан чанар, аюулгүй байдлын баталгаажилт хийгдээгүй бүтээгдэхүүн /өндөг/ худалдаалсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн үндэслэл бүрдсэн гэж үзэж 20.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.
2.7. Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагчаас 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. 2025 он 03 сарын 24 өдрийн Монополын эсрэг газрын улсын байцаагчийн № дүгээр шийтгэлийн хуудсаар Хүрд Хад ХХК-д хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 зүйлийн 1 дах хэсэгт заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
3.2. Хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байгаа шалтгаан нь хуурамч тамгатай өндөг худалдан борлуулсан гэх бөгөөд манай байгууллагын зүгээс тухайн өндгийг хуурамч тамга тэмдэгтэй гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өндгийг Замын-Үүдэд манай байгууллагад өртэй БНХАУ иргэн төлөх ёстой өр төлбөртөө тооцуулан Н-ийн тамга, хайрцагтай өндгийг өгье гэхэд, зөвшөөрч авсан.
3.3. Х*******" ХХК-ийн зүгээс хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурамч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдана борлуулаагүй, хуурамч тамгатай өндөг гэдгийг мэдсэн бол авахгүй байсан. Иймд № дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 01 дүгээр сарын 14-ний Н т ХХК-аас гаргасан гомдолтой холбогдуулан зөрчил хянан шийдвэрлэх явцад Э ХХК-ийн агуулахаас Х******* ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсныг тогтоогоод Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х******* ХХК-ийн дансанд биш БНХАУ-ын Л******* гэх хүний ******* тоот дансанд хүлээн авч байсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнээс биш Х******* ХХК-ийн дансанд орж, гарсан гүйлгээ байдаггүй. Тэгэхээр буруу этгээдэд энэ зөрчлийн хариуцлагыг оногдуулсан байна гэж үзэж хүчингүй болгуулах гэж байгаа. Хуулийн этгээд болон иргэний хүлээх хариуцлага өөр байдаг. Зөрчил бол тухай үйлдэл, эс үйлдэхүй дээр аатуулж хариуцлага тооцдог бол тухайн процессоос харвал Х******* ХХК-ийн гаргасан үйлдэл биш БНХАУ-ын иргэн Л*******ийн үйлдэл байгаа юм гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, үндэслэлдээ:
4.1. "Н Т" ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/007 дугаартай албан бичгээр өндгөн дээр манай нэр /баян/-ийг ашиглан зах зээлд нийлүүлэн хэрэглэгчийг хууран мэхэлж байна" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүний хүрээнд гомдолд дурдагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хаан жимс" үйлчилгээний төвд хяналт шалгалт хийх явцад "баян с1" дардсыг дуурайлган дарсан байж болохуйц, гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүн /өндөг/ худалдаалсан нөхцөл байдал /шалгалтын тэмдэглэл, гүйлгээний баримт, падан, и- баримт/ илэрч, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зөрчлийн дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан нөхцөл, журмын дагуу явуулан, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн..." гэж үзээд хуульд заасан торгох шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн болно.
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бус бүтээгдэхүүн зах зээлд борлуулагдсан тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2025.01.29-ний өдөр "Х*******" ХХК /Нийслэлийн БЗД-ийн 13-р хороо тоот хаягт байрлах/- ийн хөргүүртэй агуулахад газар дээр нь шалгалт хийхэд "баян с1" дардас бүхий өндөгний гарал үүслийг тодорхойлох зорилгоор хаяг шошго, баглаа, боодолд гарал үүсэл тодорхойлох аливаа мэдээлэл тогтоогдоогүй.
4.3. Мөн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасан эрсдэлийн үнэлгээ, импортын мэдэгдэл, мал эмнэлгийн газарт нян судлал, шинэлэгч байдал, мэдрэхүйн үзлэг зэрэг шинжилгээнд рагдсан баримт байгаагүй. Хаана хэрхэн үйлдвэрлэгдсэн, тээвэрлэгдсэн, импортлогдсон, эсхүл хэрхэн нийлүүлэгдсэн болон хугацааны мэдээлэл бүхий гэрээ, аливаа үйл баримт байхгүй бөгөөд чанар, аюулгүй байдлын баталгаажилт огт хийгдээгүй байсан болно.
4.4.Улмаар бусдыг хууран мэхэлсэн (гарал үүсэл тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт хийгдээгүй) эрсдэлтэй бүтээгдэхүүнийг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хаан жимс" үйлчилгээний төв /худалдагч Ц.У*******, тус төвийг ажиллуулдаг иргэн Б.Баянмөнх нарын мэдүүлэг, шалгалтын тэмдэглэл, гүйлгээний баримт, падан, и-баримт зэрэг/-д бөөний нийлүүлэлт хийгдсэн болон агуулгахаас шууд худалдаалсан нөхцөл байдлууд тодорхойлогдсон бөгөөд холбогдох баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан болно гэжээ.
4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монополын эсрэг газар дээр Н Т ХХК-аас гомдол ирүүлсний дагуу тухайн компанийн сүүлийн 26-27 жил Монгол Улсын зах зээл дээр үйлдвэрлэн борлуулж байгаа, импортоор оруулж ирж худалдаалж байгаа өндгийг хуурамч дардастайгаар зах зээлд борлуулж байна гэсэн гомдол ирсний дагуу бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчлийн хэрэг нээж шалгасан. Энэхүү зөрчлийн хэрэг маань Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналт дор явагдсан. Дээрээс нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Х******* ХХК-ийн түрээсэлсэн агуулахад байсан 150 хайрцаг өндөг нь хайрцгийнхаа гаднаас эхлээд Н компанийн Баян гэдэг өндөг биш, хуурамч, тухайн компанийн бүтээгдэхүүн биш гэдэг нь нотлогдоод эхэлсэн.
4.6. Учир нь хайрцгийн гадна талын Баян гэдэг бичиглэл байхгүй, зүгээр бор өнгийн цаасан хайрцагт савлагаатай, дээрээс нь дотор талынх нь Баян-C1 гэсэн өндөг тус бүр дээр дарагддаг дардас нь өөрөө бас бичгийн фондын хувьд зөрүүтэй байна гэдэг нь гомдол гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тийм учраас бид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, улсын байцаагч маань зөрчлийн тухай хуулийн 10.2.3-т заасны дагуу хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдан, чанар аюулгүй байдлынх нь шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдсан байна гэдэг нь тогтоогдсон учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учраас бид Х******* ХХК-д шийтгэл оногдуулсан. Үүнийгээ хууль хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.
4.7. Мөн БНХАУ-ын иргэн Л******* гэдэг иргэн өөрөө Х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, гүйцэтгэх захирал, улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар Х******* ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч гэж бүртгэлтэй юм байна лээ. Тэгэхээр аж ахуйн нэгжийн нэрээр үйл ажиллагаа явуулаад тухайн өндгийг борлуулах болохоороо Х******* ХХК-аар борлуулаад, зоориндоо хадгалах болохоор Х******* ХХК-ийн нэрээр хийсэн түрээсийн гэрээгээр түрээсэлсэн, тэр зооринд хадгалсан хэр нь хариуцлага хүлээх болохоороо зөвхөн иргэнээрээ хүлээнэ гэсэн ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тийм учраас компанийн ааралтайгаар энэхүү үйл ажиллагаа явагдсан, дээрээс нь бид нар прокурорын зөвшөөрөлтэйгөөр тухайн иргэн болоод аж ахуйн нэгжийн хаан банк дахь дансыг шүүлгэсэн бөгөөд тэр материал хэрэгт авагдсан.
4.8. Тэгэхээр хэргийн материалд авагдчихсан байгаа учраас хэрэг шинжлэн судлах үеэр бас тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Ер нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа бүрэн дэмжиж байгаа. Бичгээр гаргасан тайлбараас орхигдсон байж болзошгүй гэсэн зүйлүүдээ тайлбарлан хэлж байна. Тэгээд Монополын эсрэг газрын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр товлосон хуралдаанаар хэргийг бүтэн хэлэлцсэн ба шинэ нотлох баримт цуглуулах буюу гомдол гаргагч компанийн дансны хуулгыг авах үндэслэлээр хойшлуулж, тус шаардсан баримт ирээгүй үндэслэлээр дахин нэг хойшлуулж энэ өдөр товлосон шүүх хуралдааныг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байсан тул хариуцагчийн гаргасан шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
2. Маргаан бүхий акт болох хариуцагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар ...Х******* ХХК нь Баян с1 логог ашигласан хуурамч өндөг худалдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэн худалдах, ...эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.
3. Энэхүү шийдвэрийг гомдол гаргагчаас ...өр төлбөртөө тооцож авсан тухайн тамгатай өндгийг хуурамч тамга, тэмдэгтэй гэдгийг мэдээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурамч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдан борлуулаагүй, шүүх хуралдааны явцад компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн хувиараа тус өндгийг зарсан компани тус зөрчлийг гараагүй... гэж, хариуцагчаас ...чанар аюулгүй байдлыг баталгаажуулж хянуулсан баримтгүй, шинжилгээнд руулаагүй, хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэгдсэн, тээвэрлэгдсэн, импортлогдсон, нийлүүлэгдсэн болон хугацааны талаарх мэдээлэл бүхий гэрээ, аливаа баримт байхгүй, гарал үүсэл тодорхойгүй хэрэглэгчийн эрүүл мэндэд эрсдэлтэй бүтээгдэхүүнийг өөрийн компанийн агуулахаас худалдсан зөрчлийг хуульд зааснаар зөв тогтоосон... гэж тус тус тайлбарлан маргасан.
4. Хэрэглэгчийн эрхийг гаалах тухай хуулийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь бараа, бүтээгдэхүүн /цаашид "бараа" гэх/ худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг гаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх, 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна, 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно, 16 дугаар зүйлийн 16.1.1-д хэрэглэгчийн эрхийг гаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах, дүнг мэдээлэх гэж зохицуулсан байна.
5. Дээрх зохицуулалтаас үзэхэд Хэрэглэгчийн эрхийг гаалах тухай хуулиар хэрэглэгч нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо хэмжээ, чанар, хугацаа зориулалтын зохих шаардлагыг хангасан бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангуулах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж байгаа этгээд нь энэхүү хуулиар зохицуулсан хориглосон үйл ажиллагааг явуулалгүйгээр чанар, аюулгүй байдлын бүх шаардлагыг хангасан барааг худалдах, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байвал түүний зохих шаардлагыг хангах үүргийг хуулиар хүлээж, энэ үүргийг зөрчсөн эсэхэд хариуцагч захиргааны байгууллагаас хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагыг зохих хуулийн дагуу ногдуулах талаар зохицуулсан байна.
6. Хэрэглэгчийн эрхийг гаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна, 12.9-д Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасны дагуу гомдол гаргагч нь Баян с1 дардас бүхий өндгийг худалдахдаа хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байх ёстой боловч үүнийг хангаагүй, төөрөгдүүлэх байдлаар тухайн өндгийг худалдсан нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл болох нь тогтоогдож байна.
7. Хэрэгт авагдсан Н ХХК-ийн үйлдвэрлэдэг Баян с1 нэртэй өндөгтэй төстэй дардас бүхий тамгалсан, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэгчийг төөрөгдүүлэх мэдээлэл бүхий өндгийг гомдол гаргагч нь Э******* ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорийн 11б тоот хаяг бүхий өөрийн түрээсийн агуулахаас жижиглэн худалдаа эрхлэгч нарт худалдсан болох нь хариуцагчаас тухайн агуулахад хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг, холбогдогч нараас авсан гэрчийн мэдүүлэг, түрээсийн гэрээ, Х******* компанийн болон гүйцэтгэх захирлын дансны хуулга, өндгийг худалдсан тухай баримт, шинжээчийн дүгнэлт, Гаалийн ерөнхий газрын 2024-2025 онуудад БНХАУ-аас хүнсний зориулалтай өндөг импортлон оруулж ирээгүйг тодорхойлсон албан бичиг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
8. Хэдийгээр гомдол гаргагчаас өр төлбөртөө тооцож авсан тухайн тамгатай өндгийг хуурамч тамга, тэмдэгтэй гэдгийг мэдээгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлж хуурамч, чанарын шаардлага хангаагүй бараа худалдан борлуулаагүй, шүүх хуралдааныг явцад компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн хувиараа тус өндгийг зарсан компани тус зөрчлийг гараагүй гэж тайлбарлах боловч зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад байцаагчаас шаардсан 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-03/283 дугаар албан бичигт дурдсан өөрсдийн зөрчил гаргаагүй гэх үндэслэлээ нотлох баримтуудыг ирүүлээгүй, мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулахад энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй тул дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэн дүгнэх үндэслэлгүй байна.
9. Хариуцагч нь гомдол гаргагчийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэн худалдах, ...эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин м*******н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөв тогтоож шийтгэл ногдуулсан нь дээрх байдлаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн гаргасан Монополын эсрэг газрын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйлийн 3, Хэрэглэгчийн эрхийг гаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.9-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Х******* ХХК-аас Монополын эсрэг газрын улсын байцаагчид холбогдуулан гаргасан Монополын эсрэг газрын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ