| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/03657/И |
| Дугаар | 210/МА2021/01197 |
| Огноо | 2021-08-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2021/01197
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01229 дугаар шийдвэртэй, *******гийн нэхэмжлэлтэй *******маад холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******гт холбогдох амины орон сууцны болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай *******маагийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******г нь *******маагийн хүсэлт, ар гэрийн нөхцөл байдлыг ойлгон түүнд туслахаар өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,*******дугаар хороо,*******дүгээр хороолол, амины орон сууцны ******* тоот хаягт байрших, 272 м.кв талбай бүхий орон сууцанд түр хугацаагаар оршин суухыг зөвшөөрсөн. Тухайн үед *******г орон сууцанд засвар хийж, бусдад худалдах, эсхүл түрээслэх зорилготой байсан.
Гэтэл *******маа болон түүний гэр бүлийнхэн орон сууцанд 2016 оны 12 сараас одоог хүртэл амьдран сууж байгаа бөгөөд учир шалтгаангүйгээр орон сууцыг чөлөөлөхгүй, өмчийн эд хөрөнгөө өөрөө захиран зарцуулах миний эрхийг зөрчсөөр байна. Иймд *******гийн өмчлөлийн орон сууцнаас *******маа болон түүний гэр бүлийг албадан гаргаж, орон сууц, авто гарааш ашигласан хугацааны төлбөрийг тухайн үеийн ханш сарын 2,500,000 төгрөгөөр тооцон 44 сарын төлбөр 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 272 м.кв талбай бүхий 2 давхар орон сууцыг 688 м.кв газрын хамтаар компанийн хувьцаагаар худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй. *******маа нь “*******” ХХК-ийн хувьцааг борлуулж олсон мөнгөнөөс 350,000,000 төгрөгийг байрны үнэнд шилжүүлсэн тухай болон шилжүүлсэн хувьцаанаас 14 хувийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 250,000 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан гэж огт үндэслэлгүй худал тайлбар гарагсан.
Компанийн хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа ба орон сууцтай хамааралгүй. “*******” ХХК нь 2016 оны 9 дүгээр сард бусдад 800,000,000 орчим төгрөгийн өртэй, үл хөдлөх хөрөнгөгүй, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,000,000 төгрөг ба нэрлэсэн 1000 ширхэг хувьцаатай, 2 хувьцаа эзэмшигчидтэй байсан. Компанийн хувьцаа эзэмшигчээр *******гийг үнэ төлбөргүй оруулья, хамтран ажиллаж компанийн үйл ажиллагаа, төсөл, тендерт оролцоход хөрөнгийн баталгаа гаргаж санхүүжилтээр туслаач гэж *******маа хүссэнийг зөвшөөрч би 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******ын хувьцааны 20 хувийг, *******маагийн хувьцааны 10 хувийг, нийт 30 хувийн хувьцааг шилжүүлж авах гэрээг хийж хуулийн дагуу бүртгүүлсэн. “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан. Үүний дараа тендерт бэлтгэх, компанийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд болон *******маагийн хувийн хэрэгцээ, түр санхүүжилтэд нийт 1,235,358,097 төгрөг зарцуулсан.
Гэвч төслийг хариуцаж байсан *******маа төслийн түр санхүүжилтэд шаардлагатай гэж итгүүлж, миний хувийн болон байгууллагын өмч хөрөнгийг бусдад барьцаалан богино хугацааны өндөр хүүтэй зээлийг “*******” ХХК-ийн дансаар авсан ч *******гт мөнгө өгөөгүй, одоо *******маа болон “*******” ХХК-аас 178,329,894 төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгсөн байгаа.
*******маа нь ******* болон *******г нарын гарын үсгийн хуурамчаар зурж хувьцааг хууль бусаар шилжүүлсэн, *******тай харилцан тохирсноор түүний 30 хувийн хувьцааны төлбөрт *******г өөрийн эзэмшлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, 61 байр, 54 тоот 2 өрөө орон сууц болон бэлэн мөнгөөр хувьцааны үнийг төлж, хувьцааг худалдаж авсан.
*******г “Скайкапитал групп” ХХК-нд эзэмшдэг 10 хувийн хувьцааг болон “” ХХК-д тодорхой үнээр худалдсан нь *******маад хамаагүй. Дээрх хувьцааны арилжаанаас хойш *******маа нь “Скайкапитал групп” ХХК-д *******гийн эзэмшиж байсан 10 хувийн хувьцааг д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдаж хувьцааны бүх төлбөрийг авсан, хувьцааны төлбөр надад өгөөгүй нь шударга бус гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******маа ах *******гаас Баянгол дүүргийн*******дугаар хороо,хорооллын 1-13 тоот амины орон сууцыг худалдаж авсан. Би дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй боловч байрны үнэ 350,000,000 төгрөгийг хувьцаа болон олсон мөнгөнөөс *******гт өгсөн. Гэтэл *******г орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэсээр өдийг хүрсэн.
*******гийн уг орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэл үндэслэлгүй ба түрээслэх асуудал огт яригдаагүй. Би өөрийн эзэмшлийн “*******” ХХК-ийн 34 хувийн хувьцаанаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь 24 хувийн хувьцааг ямар нэгэн төлбөргүй шилжүүлж өгсөн. “Скайкапитал групп” ХХК-ийг байгуулж, “*******” ХХК-ийн толгой компани болгосон. *******г 2016 оны 9 дүгээр сард хувьцаа шилжүүлж авахдаа өөрийн өмчлөлийн амины орон сууцаа зарна гэж ярьдаг байсан ба 2016 оны 12 сард *******г амины орон сууц маань зарагдахгүй байна, чи авах уу гэж санал тавьж, ярилцаад 350,000,000 төгрөг гэж тохирсон ба орон сууцыг, газрын хамт хүлээж авсан.
*******гт шилжүүлж өгсөн хувьцаанаас 14 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 250,000 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан.
Иймд намайг Баянгол дүүрэг,*******дугаар хороо,хороолол, // гудамж ******* тоот хаягт байрлалтай 272 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, АОС болон 688 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан /РД:/ овогтой гийн ийн өмчлөлийн улсын эрхийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,*******хороо,хороолол //, жамсранжав гудамж, ******* тоотод байршилтай, 272 м.кв талбайтай, Амины орон сууцыг овогтой ын гийн /РД:/ хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, шаардлагаас үлдэх хохиролд 110,000,000 төгрөг гаргуулах болон АОС болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн*******дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 778,150 төгрөг, хариуцагчаас төлсөн 140,400 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: *******маа миний бие нь катерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийг үүсгэн байгуулж 34 хувийг нь эзэмшдэг байсан. Ингээд энэхүү компаниараа төсөл, тендерт оролцох үүднээс *******гтай ярилцсан ба томоохон төсөл, тендерт туслахаар болсон ба *******г компанийг төсөл тендерт оролцуулахын тулд өөрийн гэсэн хувьцаа нэр дээр байх хэрэгтэй гэхээр нь *******маа өөрийн эзэмшлийн 34 хувиасаа 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 10 хувийг, дараа нь 24 хувийг, нийт 34 хувийг төлбөргүйгээр шилжүүлж өгсөн. “” ХХК-ийг байгуулж “” ХХК-ний толгой компани болгосон.
*******г 2016 оны 12 дугаар сард амины орон сууц маань зарагдахгүй байна, чи авах уу гэх санал тависан бөгөөд бид харилцан ярилцаад 350,000,000 төгрөг гэж тохирсон. *******г ах тооцоогоо хувьцаанаасаа тооцоё, одооноос эхлээд компаниараа томоохон төсөлд оролцохоор болоод харилцан тохиролцож би Баянгол дүүрэг, хороо, хороолол, // Дилав гудамж ******* тоот хаягт байрлалтай 272 м.кв талбайтай, Амины орон сууцны зориулалттай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 688 м.кв газрын хамт хүлээж авсан. *******г нь шилжүүлж өгсөн хувьцаанаас 14 хувийг нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бусдад 205,005 ам.доллар буюу 570,000,000 төгрөгөөр зарсан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас зарлагдсан шүүх хуралд өмгөөлөгч шүүх хурлыг түр хугацаагаар хойшлуулах, Улсын дээд шүүхэд шүүх хуралд давхцсан талаар албан ёсны хүсэлт гаргасан.
Мөн *******маа нь “Голомт банк” ХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө шилжүүлгийн баримт гаргуулах, “Голомт банк” ХХК-иас *******гийн эзэмшлийн, “Голомт банк” ХХК дахь тоот дансны хуулгыг 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны хооронд хийгдсэн орлогын гүйлгээний талаарх баримтыг гаргуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгаа “” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийлгэж, компанийг үүсгэн байгуулсан баримт бичгүүд, УБЕГ-т хандан явуулж байсан албан бичгүүд, компаний үүсгэн байгуулах хөрөнгийг “Скай катерианг” ХХК-ний 100 хувийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан тухай баримт бичгүүдийг гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй чухал шаардлагтай гэж үзэж нотлох баримтуудыг хуулбарлан авах хүсэлтүүдийг тус гаргасан ба энэхүү хүсэлтүүдийг огт авч хэлэцээгүй ба хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт огт тусгаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.6, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2, 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчснөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, зөвтгөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч *******г нь хариуцагч *******маад холбогдуулан хууль бус эзэмшлээс амины орон сууцыг чөлөөлүүлэх, хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч *******маа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох”, түүний өмгөөлөгч “шүүх хуралдаан давхацсан тул түр хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх мөн өдрийн 102/ШЗ2021/05886 дугаар захирамжаар “хүсэлтэд хавсаргасан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын энэ өдөр гомдол хэлэлцэх жагсаалтад хугацаа заагаагүйгээс гадна*******дэх гомдлын хурал байна, түүнчлэн 09.00 цагт эрүүгийн хэргийн гомдлыг хянан хэлэлцэхээр байна, мөн шүүх хуралдаан товлогдсоныг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэхэд шүүх хуралдаан давхцаагүй байсан зэргээс дүгнэхэд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь өмгөөлөгч хүсэлтэдээ Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны зарыг хавсаргасан байх бөгөөд уг баримтаас дүгнэвэл 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрүүгийн 6 хэрэг, шүүгчийн захирамжид гаргасан*******гомдол хэлэлцэх, хуралдаан 09.00 цагаас эхлэхээр тогвлогджээ. Улсын Дээд шүүхийн хуралдааны зард хуралдаан бүрийн эхлэх цагийг тодорхой заагаагүй тул мөн өдрийн 10.00 цагт товлосон энэ иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцох боломжтой байсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны зарыг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр т мэдэгдэхэд шүүх хуралдаан давхцаагүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин уг захирамжид “өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөө явсан талаар баримтгүй” гэж заасан үндэслэл зөв болно. Иймд хариуцагчийг эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч *******маа нотлох баримт гаргуулах хүсэлтийг, мөн сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбогдуулан шинжээч томилуулах, улсын бүртгэлийн байгууллага болон “Голомт банк” ХХК-аас “” ХХК-ийн 14 хувийн хувьцааг худалдан авсан үнэ болох 250,000 ам.долларыг *******гт шилжүүлсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “” ХХК-ийн дүрэм, 14 хувийн хувьцааг од шилжүүлсэн тухай компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, “” ХХК-аас явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18/01 тоот албан бичиг зэрэг баримтуудыг тус тус гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/02592 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх78, 167/
Дээрх захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11/1010 тоот “14 хувийн хувьцааг иргэн од шилжүүлсэн тухай баримт материал “” ХХК-ийн хувийн хэрэгт хавсаргагдаагүй байна” гэх агуулга бүхий албан бичиг, хавсралтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дүрэм, “Голомт банк” ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “оос 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *******г руу 250,000 ам.долларын гүйлгээ хийгдээгүй байна” гэх 14/хх103-333 тоот албан бичиг тус тус иржээ. /хх172-184, 191/
Хариуцагч *******маа Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн хуулийн этгээдийн лавлагаа, “Голомт банк” ХХК-аас ирүүлсэн албан бичигтэй холбогдуулан “Голомт банк” ХХК дахь *******гийн эзэмшлийн дансны хуулга, “” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/05885 дугаар захирамжаар “дээрх хүсэлтүүд нь хэрэгт хамааралгүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхээр байна.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА