| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03699/И |
| Дугаар | 192/ШШ2025/03251 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03251
2025 04 23 192/ШШ2025/03251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч******* холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01644 дугаартай захирамжаар надаас 247,186,733 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, төлбөр төлөгч би төлбөрийг төлж барагдуулах арга хэмжээг цаг алдалгүй авсан, төлбөрийн нөхцөлийн талаар санал солилцож, хөдлөх хөрөнгүүдийг удаа санал болгож байсан боловч шийдвэр гүйцэтгэх газар нь санаачилгатай ажлаагүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаа хэлж, тайлбарлан, хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй шууд үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ажиллаж байгаад гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгохыг хориглосон бөгөөд төлбөрийн нөхцөлийг ярилцсаар байтал надад байгаа амьдралын наад захын амин чухал хэрэгцээ болсон орон байрыг худалдан борлуулахаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулсанд гомдолтой байна. 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4-178/12875 дугаартай хөрөнгийн үнэлгээ, тайлан танилцуулах тухай албан бичгийг 2024 оны 5 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Хөрөнгийн үнэлгээчин ын гаргасан үнэлгээ нь бодит байдалтай нийцээгүй, зах зээлийн үнээс хэт доогуур 642,882,058.00 төгрөгөөр үнэлэгдэх хаус гэж байхгүй, зүгээр л миний шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгийг минь санаатайгаар ийм багаар үнэлж, төлбөр авагчид илт давуу байдал олгож байна гэж үзэж байна. Анх би 2016 онд *******, Нүхтийн аманд байрлах өөрийн үл хөдлөх хөрөнгөө барилгын компаниас нь захиалгын гэрээгээр, дотор засалгүйгээр, 870,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өдрөөс өдөрт өсөж байхад шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өдрөөс өдөрт унаж, зах зээл дээр байхгүйгээр хямдарч байгаад маш их гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь бодит байдалд нийцээгүй, иргэний өмчлөх эрхийг дордуулж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиудыг ноцтой зөрсөн, цаашлаад шийдвэр гүйцэтгэгч албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгож байгаа нь хөрөнгийн үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж байна. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь 260 м.кв талбайтай биш, 307 м.кв байхад талбайн хэмжээг багасаж үнэлсэн байна. Үнэлгээний тайлангийн 25 дугаар талд шинжээч гэж эрэгтэй хүн байхад манайд эмэгтэй хүн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирж, хэдэн зураг авснаас өөрөөр хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоох ямар ч арга хэмжээ аваагүй, юу ч асуугаагүй, тэгэхээр шинжээч ирээгүй өөр хүн ирж ирсэн өдрөө буюу 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохиомол, бодит биш үнэлгээ гаргасан байна. Тус хаус нь хамт автомашины гарааштай байх нь эрүүл мэндэд тусгүй байсан тул 2019 онд хаусны дотор талыг бүрэн нурааж шинээр зохион байгуулалттайгаар өрөөнүүд гаргаж, 2 давхрын тагтыг ашиглагдахгүй байсан тул өрөөний хана хийж нэмэлт хучилт хийж, бараг дотор нь бүтэн байшин барьсан Сантехник болон цахилгаан, халаалтын системийг нь бүрэн өөрчилж Европын брэнд. Япон, Солонгосын бүтээгдэхүүнүүд ашиглан угсарсан. Өрөөнүүдийн цонхнуудыг бүгдийг шинэчилж, модон 3 давхар ганжуулсан шил бүхий германы VEKA брэндийн вакум цонхыг ОХУ-ын салбар үйлдвэрт нь захиалгаар хийлгэсэн. Мөн угаалгын өрөө, хувцасны өрөө, гал тогооны тавилгуудыг "KITCHEN ALL" - компаниар захиалж суурилуулсан. Унтлагын өрөөнүүдэд тус бүрд "GREE" брэндийн кондэйшн суурилуулж хаусыг бүхэлд нь цэвэр araap opox, rapах агааржуулалтын системээр тоноглосон. Нэг үгээр хэлбэл цонх онгойх шаардлагагүйгээр агааржуулалтын системийг шийдсэн болно. Гал тогооны цахилгаан хэрэгсэл Германы "MIELE" брэндийнх. Өрөөний хаалганууд тусгай захиалгаар Германд хийгдсэн тээвэрлэгдэж ирсэн. Үүдний давхар 2 ширхэгт хаалга "TOREX" брэндийн орост тусгай захиалгаар хийгдэж, тээвэрлэгдэн ирсэн (нэг бүрийг үнэ нь 7,5 сая төгрөг). Чулуун плита, чулуун ханан өнгөлгөөтэй, цэвэр модон шалтай, 4,,,, үүднээсээ шилэн хаалттай террасстай. Бид хэдийгээр "ХҮРЭН БЭЛЧИР ББСБ-т өртэй ч гэсэн, ингэж багаар үнэлж, хүний сэтгэлээсээ хөрөнгө үл хайрлан босгосон үнэ цэнтэй сууцыг минь үнэгүйдүүлж, санаатайгаар үгсэн хуйвалдан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Иймд иргэн миний өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүтгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот орон сууц, зогсоол бүхий, терасстай 307 м.кв талбай бүхий аминий орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 642,882,058.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч , нарaac 247,186,733 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 1,464,044 төгрөгийн хамт гаргуулах, хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо******* тоот хаягт бүртгэлтэй 260 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар төлбөрийн үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх хөрөнгийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилж, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хураан авч, талуудаас үнийн санал ирүүлэх тухай 2024 оны 4-178/11420 дугаар албан бичгээр мэдэгдэхэд талууд харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч нар 2,337,000,000 төгрөгөөр, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилох тухай хүсэлт гаргасан тул Шинжээч томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/171 тоот тогтоолоор шинжээчийг томилсон. Үнэлгээний тайланг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 642,882,058 /зургаан зуун дөчин хоёр сая найман зуун наян хоёр мянга тавин найм/ төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар талуудад мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.17-ны өдрийн 183/ШШ2023/01644 дугаартай захирамж, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.05.22-ны өдрийн 4-178/12875 дугаартай хөрөнгийн үнэлгээ, тайлан танилцуулах тухай албан бичиг, түүний хавсралт, фото зураг, 2024.05.28-ны өдөр гаргасан хүсэлт зэргийг тус тус баримтаар ирүүлжээ.
Хариуцагчаас
Шүүхийн журмаар
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээчин үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, Аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 642,882,058.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01644 дугаартай захирамжаар төлбөр төлөгч , нараас 247,186,733 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор болжээ.(хавтаст хэргийн 62 дахь тал)
3.2. Төлбөр төлөгч нар нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01260 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 23290819 дугаартай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.(хавтаст хэргийн 61, 146 дахь тал)
3.3. Төлбөр төлөгч А.нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, 260 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 178/04 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 178/05 дугаар тогтоолоор хураан авсан байна. (хавтаст хэргийн 66, 68 дахь тал)
3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч , нар нь эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, 260 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 2,337,000,000 төгрөг гэж үнийн санал ирүүлсэн байна. (хавтаст хэргийн 71, 72 дахь тал)
3.5. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргаснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/174 дугаартай тогтоолоор ыг шинжээчээр томилсон байна. (хавтаст хэргийн 73, 75 дахь тал)
3.6. инжээч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, 260 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 642,882,058.00 төгрөг гэж тогтоосныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4-178/12875 тоот албан бичгээр арт мэдэгдсэн байна. (хавтаст хэргийн 81- 107 дахь тал)
3.7. Зохигчид нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухайд маргаангүй. Харин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, 260 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 642,882,058.00 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний хувьд маргаантай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлээ 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль заасан шаардлага хангасан байна.
5. Нэхэмжлэгч тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог ба ийнхүү тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/174 дугаартай тогтоолоор ыг шинжээчээр томилж, шинжээчээр эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн байна.
7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна”, 8.2-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна”, 8.3-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана” гэж тус тус заасан.
Шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан 111200205 дугаартай хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээгээр тогтоогдох ба (хавтаст хэргийн 104 дэх тал), шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлгээний өртгийн хандлага, зах зээлийн хандлагын жиших аргыг ашиглан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, 260 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 642,882,058.00 төгрөг гэж тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага болохыг буюу нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүхээс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дүгээр зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо,*******, тоот хаягт байрлах, Аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 642,882,058.00 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР