| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00455/И |
| Дугаар | 320/ШШ2025/00623 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод .. дугаар багт оршин суух, Б.Ц
Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 320/2025/00465/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Ц миний бие 1970 онд Б-н 6 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 8 дугаар ангийг 1986 онд төгсөөд сургуулиасаа гарч аавынхаа туслах малчнаар аавтайгаа хамт мал малласан.
Би илгээлтээр нэгдэлд орж 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 129 дүгээр ангид цэргийн алба хаасан.
Гэтэл миний цэргийн алба хаасан лавлагаа болон миний цэргийн батлахад миний нэрийг Б-н Д гэж бичигдсэн байгаагаас цэргийн алба хаасан байдал тогтоогдохгүй байна.
Иймд Б.Ц намайг 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1... дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь эцэг эхээс зургуулаа бөгөөд айлын ганц хүү юм. Тэрээр 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Д.... цэргийг удирдах ерөнхий газрын... дүгээр ангид цэргийн алба хаасан. Би Б.Ц-той нэг нутагт олон жил хамт амьдарсан бөгөөд түүний Д гэдэг нэрний талаар сайн хэлж мэдэхгүй байна. Манай нутгийнхан энэ хүнийг Ц нэрээр нь сайн мэднэ.
Цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, цэргийн батлах дээр нь Б.н Д гэж бичигдсэнээс түүний цэргийн алба хаасан хугацаа нь тооцогдохгүй байгаа болно.
Иймд Б.Ц-г 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0....дүгээр ангид Б-н Д нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, Б.н Б, С.н Д нарын гэр бүлд Б.н Д нь 1970 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрснийг 1970 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газарт гэж гаргасан лавлагааны хуулбар, Б.н Ц-н төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-н Д-д 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нээж олгосон 643294 дугаартай цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Б.Ц-с Ч.С-д олгосон итгэмжлэл, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Б-н Ц-д нээж олгож байсан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б овогтой Ц-д нээж олгож байсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт гэх Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс нээж олгосон картын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-8, 28, 31-34 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.М-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас)
Шүүх Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа болон цэрэгт татагдах, халагдах үеийн анкет бий эсэх талаар, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Б.Ц-н 1979 оны хүн амын тооллогын бүртгэл бий эсэх, Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Ц-н овог, нэр өөрчилсөн талаарх лавлагаа, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, хаягийн хуудас №7, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний үнэмлэх олгох хуудас зэрэг баримтын архивын хуулбар, зэргийг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-20, 29-30, дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Ц нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.Ц нь 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын ... дүгээр ангид Б-н Д нэрээр цэргийн алба хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Тагнуулын ерөнхий газар, Тусгай архивын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 08/965 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргаж ирүүлсэн ...Овог: Эцэг/эх/-ийн нэр: гэх хэсэгт Б, Өөрийн нэр: гэх хэсэгт Д, хүйс гэх хэсэгт эрэгтэй, төрсөн, он, сар, өдөр гэх хэсэгт 1970-04-10, ...Эцгийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт Б, Өөрийн нэр гэх хэсэгт Б, Эхийн: Эцэг/эх/-ийн нэр гэх хэсэгт С, Өөрийн нэр гэх хэсэгт Д.... гэх бичилт бүхий CVL2567010001002740 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Х овогт Б.Д гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Б овогтой Ц нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл бүртгэгдээгүй байна... гэх бичилт бүхий албан бичиг, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Гэрч Э.М-н ......Б.Ц бид хоёр 1978 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн сургуульд хамт орж 8 жил нэг ангид сурч 1986 онд 8 дугаар анги төгссөн. 1986 онд 8 дугаар анги төгсөөд Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сард цэргийн албанд татагдсан. Ц Дорноговь аймаг руу би Улаанбаатар хот руу цэргийн албанд татагдаж байсан. 1990 оны 10 дугаар сард цэргийн албанаас хамт халагдаж ирсэн. Анх цэрэгт татагдахдаа Б.Ц гэдэг нэрээр татагдаж байсан. Цэргийн албанд татагдах үедээ болон сургуульд байхдаа ч Б.Ц нэртэй байдаг байсан. Ц-н аав нь Б, ээж нь Д гэдэг хүмүүс байсан....гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнээд түүний дээрх хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийн ерөнхий газрын ... дүгээр ангид Б.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь өөрийн цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын ... дүгээр ангид Б.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х овогт Б.Ц-н 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын 0129 дүгээр ангид Б.Д нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН