2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/ШШ2025/03019

 

 

 

 

 

 

 

 

 

        2025         04              16                                              192/ШШ2025/03019

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг  18 дугаар хороо,******* холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******  холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “******* миний бие 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн захиргааны хэсэгт дотоод хяналт шалгалтын ажилтан ажлын байранд анх томилогдож, хүний нөөцийн ажилтан хөдөлмөрийн гэрээг танилцуулж, гэрээнд миний бие гарын үсэг зурж байсан. Миний бие компанийн төлөө өөрийн сурж мэдсэн бүхнээ дайчлан хоёргүй сэтгэлээр ажилласан. Гүйцэтгэх захирлын аман шийдвэрээр миний бие 2023 оны 04 дүгээр сараас эхлэн Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Бага Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах нүүрс баяжуулах үйлдвэрт ерөнхий инженер ростерын хуваарийн дагуу 14/14 хоногоор ээлжлэн ажилласан. 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тоот тушаалаар миний биеийг хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан, Хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдрийг дуустал өдрийн эмчилгээнд хамрагдсан. Эмнэлэгт үзүүлж, эмчилгээнд хамрагдаж байгаа талаар компанийн холбогдох ажилтнуудад и-мэйлээр мэдэгдсэн байгаа. Иймд миний биеийг урьд эрхэлж байсан Дотоод хяналт шалгалтын менежер албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,705,000 төгрөг /нэг сард/ гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй", "байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан” хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас түүний "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах" шийдвэр гаргасан болно. Нэхэмжлэгч ******* нь "2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг дуустал өдрийн эмчилгээнд хамрагдсан" энэ тухайгаа компанийн холбогдох ажилтнуудад и-мэйлээр мэдэгдсэн гэж нэхэмжлэлд дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөд тэрээр дараах байдлаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогддог. Жишээ нь: ******* нь төв оффист харьяалагддаг учраас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "мессежээр, 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр мэйлээр тус тус "шаардлага" хүргүүлж байсан. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэйлээр сануулга өгч шаардлага хүргүүлсэн. Тэрээр мэйлийг авсан боловч ажилдаа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирсэн, ажилдаа ирсэн даруйд нь "гаргасан үйлдэлд нь амаар сануулга" өгөөд өнгөрсөн, мөн "Эрсдэлийн үнэлгээ хий, Мэргэжлийн хяналтын шалгалтад бэлд" гэсэн үүрэг даалгавар өгсөн. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *******ын гаргаж байгаа ёс зүйгүй, зохисгүй үйлдлүүдийн тухай "үйл ажиллагаа хариуцсан менежер Саруулбилэгээс "мэдэгдэл" ирүүлж байсан. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амаар өгсөн үүрэг даалгавраа тушаалаар баталгаажуулж, үүрэг даалгавар болгож хүргүүлсэн. Энэхүү тушаалд заасанчлан ******* нь "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, судлан бүртгэх, шалтгааныг тогтоох, акт дүгнэлт гаргах, тайлагнах үүрэг бүхий орон тооны бус комиссын даргаар томилогдож, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн ажлаа тайлагнах үүрэг авсан боловч тухайн цаг хугацаандаа уг ажлыг хийж тайлагнаагүй. Мөн түүнчлэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагч Г.Сайнтуяа "хяналт шалгалт" хийх гэж байгаа тухайгаа нэхэмжлэгч *******ад утсаар мэдэгдсэн боловч уг шалгалтанд бэлдээгүйгээс шалтгаалан "уг хяналт шалгалт"-д байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр "өндөр эрсдэлтэй" үнэлгээ авч "үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон бөгөөд үүнээс учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах ёстой гэж үзэж 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу "ажилтан"-д мэдэгдэж, зөрчилд нь тохирсон шийдвэр гаргасан болно. Иймд ажил олгогчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй тул "нэхэмжлэлийн шаардлага"-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс  *******ын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.05.27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, -ийн гүйцэтгэх захирлын 2020.10.12-ны өдрийн Б/66 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, гүйцэтгэх захирлын 2021.05.27-ны өдрийн Б/36 дугаартай албан тушаал дэвшүүлэх тухай тушаал, Гүйцэтгэх захирлын 2024.06.26-ны өдрийн дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, *******ын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас, рентген зураг, *******ын хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаа, *******ын шинжилгээний хариу, *******ын зүрхний цахилгаан бичлэг, *******ын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бичиг, эмийн жор олгосон баримт, имэйл хаягаар харилцсан зурвас, *******ын эмнэлэгт цаг захиалах тодорхойлолт, имэйл хаягаар харилцсан зурвас, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, 2024.07.19-ны өдрийн 0486 дугаартай итгэмжлэл, 2024.10.10-ны өдрийн 0802 дугаартай итгэмжлэл зэрэг баримт ирүүлсэн.

 

Хариуцагчаас -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.08.10-ны өдрийн 01/177 дугаартай итгэмжлэл, 2024.08.15-ны өдрийн 01/179 дугаартай итгэмжлэл, Өсөх зоос алтанговь ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын Оффис ажилтнуудын цагийн бүртгэлийн хуулбар, -ийн гүйцэтгэх захирлын 2023.07.27-ны өдрийн А/03 дугаартай журам батлах тухай тушаал, түүний  хавсралтуудын хуулбар, -ийн 2024 оны 6 дугаар сарын Оффис ажилтнуудын цагийн бүртгэлийн хуулбар, илүү цаг ажилласан хуудаснууд, -ийн 2024 оны 5 дугаар сарын Оффис ажилтнуудын цагийн бүртгэлийн хуулбар, имэйл хаягаар харилцсан зурвасын хуулбар, ажилтан гадуур ажиллах хуудас, томилолтын хуудас, илүү цаг ажилласан хуудаснууд, -ийн гүйцэтгэх захирлын 2024.05.16-ны өдрийн А/10 дугаартай ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх комисс томилох тушаал, Өмнөговь аймаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар улсын ахлах байцаагчийн 2024.06.21-ний өдрийн 07/27/-02/129/09 дугаартай үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоох тухай акт, 2024.06.20-ны өдрийн шийтгэлийн хуудас, шалгалтын тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 2024.06.20-ны өдрийн -д зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар, Өмнөговь аймаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар улсын ахлах байцаагчийн 2024.08.05-ны өдрийн 07/27/-02/129/13 дугаартай үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээх тухай акт, -ийн гүйцэтгэх захирлын 2020.10.13-ны өдрийн Б/71 дугаартай журам батлах тухай тушаал, түүний хавсралт, дотоод хяналт шалгалтын ажилтны 2021 оны ажлын төлөвлөгөө зэрэг баримт ирүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тоот тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй", "байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй" гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. ******* нь -ийн гүйцэтгэх захирал 021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан, Дотоод хяналт, ажиллаж байсан байна. (хавтаст хэргийн 5 – 9 дэх тал) 

 

3.2. -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/10 дугаартай “Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх комисс томилох тухай” тушаалаар  Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх, судлан бүртгэх, шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах, тайлагнах үүрэг бүхий орон тооны бус комиссыг байгуулж, комиссын даргаар *******ыг томилсон байна. (хавтаст хэргийн 134 дэх тал)

 

3.3. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн Эмнэлгийн магадлагаагаар *******ыг 2024.06.24 – 2024.06.27-ны өдөр хүртэл хугацаанд ажлаас чөлөөлсөн байна. (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

3.4. -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар *******ыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

3.5. Зохигчид *******ыг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл -ийн Дотоод хяналт, ажиллаж байсан тухайд маргаангүй. Харин *******ыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн эсэхэд маргаантай.

 

4. -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7.4.10, 13.1.7.4.11, 13.2.1.5 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.7, 7.2.12 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.

 

4.1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан.

 

"Ноцтой зөрчил" гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх ба ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой.

 

Талуудын хооронд байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 9.2-т “Ажилтан нь Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-тай танилцсан байна. Журамд заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогч санаачлан гэрээг цуцлах эрхтэй” гээд 38 төрлийн зөрчлийг тусгасан байх боловч ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ Хөдөлмөрийн гэрээний 9.2-т заасан аль нэг үндэслэлийг баримтлаагүй байна.

 

4.2. Ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7.4.10, 13.1.7.4.11, 13.2.1.5 дахь заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх тушаалыг гаргаж, “нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй", "байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй" гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч сахилгын зөрчил давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

4.2.1. Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох байсан боловч ажилдаа ирэхгүй байсан тул 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "мессежээр, 2024 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр мэйлээр тус тус "шаардлага" хүргүүлж байсан, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мэйлээр сануулга өгч шаардлага хүргүүлсэн, ажилдаа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ирэхэд нь амаар сануулга" өгсөн, 2024 оны 06 дугаар сарын 21-нээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг дуустал ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7.4.11 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх ба ажил тасалсан үйлдэл тус бүрийг нь тусдаа зөрчил гэж үзэх бөгөөд уг зөрчлүүдэд сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар баримт байхгүй, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байх тул эхний гаргасан зөрчлүүдэд сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Мөн  2024.06.24 – 2024.06.27-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

4.2.2. Хариуцагч нь “Эрсдэлийн үнэлгээ хий, Мэргэжлийн хяналтын шалгалтад бэлд" гэсэн үүрэг даалгавар өгсөн, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амаар өгсөн үүрэг даалгавраа 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар баталгаажуулж, үүрэг даалгавар болгож "Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, судлан бүртгэх, шалтгааныг тогтоох, акт дүгнэлт гаргах, тайлагнах үүрэг бүхий орон тооны бус комиссын даргаар томилж, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн ажлаа тайлагнах үүрэг авсан боловч тухайн цаг хугацаандаа уг ажлыг хийж тайлагнаагүй, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагч тсаар мэдэгдсэн боловч "уг шалгалт"-д бэлдээгүйгээс шалтгаалан "уг хяналт шалгалт"-д байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр "өндөр эрсдэлтэй" үнэлгээ авч "үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон” гэж Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.7.4.10 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/10 дугаартай тушаалын 2 дахь заалтад Ажлын байрны эрсдлийн үнэлгээг 2024 оны 5 дугаар сарын 17-ноос 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрүүдэд хийж, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тайлагнах даалгасан байх боловч ******* нь тайлагнах үүрэг хүлээсэн болох нь тодорхойгүй, тушаалд дурдагдсан ажил үүргийг хийж гүйцэтгээгүй буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дараагийн өдрөөр илэрсэн байх тул тушаал гаргасан 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар сахилгын шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Иймд захирлын 2024.06.26-ны өдрийн дугаартай тушаал нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ыг -ийн дотоод хяналт, эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлт -ийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаа нэхэмжилсэн байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны олговрийн хэмжээг нийгмийн даатгалын дэвтэр бичилт хийсэн 2024 оны 4, 5, 6 дугаар сарын бичилтийг үндэслэн тооцвол, нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ 112,806.48 төгрөг байх бөгөөд өнөөдрийг хүртэл ажлын 200 хоногоор үржүүлбэл, /200 хоног*112,806.48 төгрөг/= 22,561,296 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч  олгох үндэслэлтэй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй”, 43.2.7 дахь хэсэгт “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж тус тус заасны дагуу  нэхэмжлэгч  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Д даалгах нь зүйтэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч *******ыг -ийн дотоод хяналт, эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 22,561,296 төгрөгийг нэхэмжлэгч *******ад олгож, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч -д даалгаж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчээс ирүүлсэн -ийн гүйцэтгэх захирлын 2020.10.12-ны өдрийн Б/66 дугаартай тушаалын хуулбар, гүйцэтгэх захирлын 2021.05.27-ны өдрийн Б/36 дугаартай тушаалын хуулбар, *******ын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас, *******ын хэвлийн хөндийн хэт авиан оношилгоо, шинжилгээний хариу, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар, хариуцагчаас ирүүлсэн ХХК-ийн 2024 оны 4, 5, 6  дугаар сарын Оффис ажилтнуудын цагийн бүртгэлийн хуулбар, ь ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.27-ны өдрийн А/03 дугаартай журам батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан маягтуудын хуулбар, Илүү цаг ажилласан хуудаснууд,, ажилтан гадуур ажиллах хуудас, томилолтын хуудас, илүү цаг ажилласан хуудаснууд зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

8. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******ыг -ийн дотоод хяналт, эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 22,561,296 төгрөгийг нэхэмжлэгч олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасны дагуу татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч -д даалгасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч -аас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР