| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/05526/И |
| Дугаар | 192/ШШ2025/03138 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03138
2025 04 21 192/ШШ2025/03138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж 33, ************** тоотод байрлах, Т ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, 728 байр, 6с тоотод оршин суух, Харцага овогт Болдын Б******* /РД:/,
,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, ************ тоотод оршин суух, Б******* овогт Б******* А******* /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 54,063,398.01 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Б.Э*******,
Хариуцагч Б.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.
Хариуцагч Б.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б.А******* миний бие Б.Б*******гийн гуйлтаар Т ББСБ ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие уг зээлийн зарцуулалт болон Б.Б*******тай холбоо хамааралгүй бөгөөд уг иргэний хэргийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байгаа болно. Иймд тайлбар хүсэлтийг гаргаж байна...” гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023.07.05-ны өдрийн 103959 дугаар Автомашины зээлийн гэрээ, 103959 тоот Автомашины зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2023.07.05-ны өдрийн 103959-FA01 дугаар Фидуцийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 103959-FA01 дугаар гэрээний хавсралт, 2023.07.05-ны өдрийн 1135 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.А*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, харилцагчийн зээлийн хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТЗ101/683 дугаар Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримт,
Хариуцагч Б.А*******гаас хариу тайлбар,
Хариуцагч Б.Б*******гаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Тс ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 54,063,398.01 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******, Б.А******* нарт холбогдуулан тус тус гаргасан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б******* нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Т ББСБ ХХК-тай автомашины зээлийн гэрээ байгуулж 50,400,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 33.48 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр Б.Б*******гийн өмчлөлийн, Scangyong Rexton маркийн улсын дугаартай, хар саарал өнгийн тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 103959FA01 дугаартай, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх /фидуц/-ийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээ Таван богд финанс ББСБ ХХК нэр дээр шилжсэн болох нь тогтоогдож байна. / хх-6-20 тал /
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б******* нь Автомашин худалдан авах зорилгоор 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 103959 дугаартай Автомашины зээлийн гэрээ, 103959-FA01 дугаартай Фидуцийн гэрээг тус тус байгуулж, 50,400,000 төгрөгийн зээлийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай, 2028 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Б.Б******* нь зээл авсан өдрөөс хойш 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 3,534,289.11 төгрөгийг, хүүний төлбөрт 10,284,170.74 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,073.15 төгрөгийг, нийт 13,822,533 төгрөг төлсөн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 139 хоног хугацаа хэтэрч, гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Б.Б*******г зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч төлбөрөө төлөхгүй байх тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 46,865,710.89 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 7,136,016.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 31,670.82 төгрөг, нотариатын зардалд 30,000.00 төгрөг, нийт 54,063,398.01 төгрөгийг хариуцагч Б.Б*******, хамтран зээлдэгч Б.А******* нараас гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой би эвлэрэн хэлэлцэх талаар санал нэхэмжлэгч талд тавьсан. Хуулийн ахлах нь 54,000,000 төгрөгөөс гадна мөнгө төлж байж зээлийн санд эрсдэлгүй гэж оруулна гэдэг. Хэдэн төгрөг нэмж өгвөл тухайн сангаас хасагдах талаар саналаа тодорхой хэлдэггүй, тайлбар хүсэж байна. Scangyong Rexton маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахаар зээл авсан, зээлийн тооцоололд маргахгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөө ч авна, тээврийн хэрэгслийг ч авна гэж байгааг зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслийг авч байгаа бол зээлийн гэрээний мөнгөн төлбөрийг төлөх үндэслэлгүй ...” гэж маргадаг.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.5.-т Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 103959FA01 дугаартай, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаж бичгээр хийсэн байх ба гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад талууд маргаагүй хүчин төгөлдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байна.
Талууд 103959 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үүрэг гүйцэтгэгч Б.Б******* нь өөрийн худалдан авсан улсын дугаартай, Ssangyong Rexton маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч уг эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэх, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээж, фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирчээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн болон фидуцийн гэрээний дагуу тус тус шаардлага гаргасан байх бөгөөд шүүх зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь фидуцийн гэрээгээр үүрэг хүлээгч буюу Б.Б*******, Б.А******* нар нь зээлийн гэрээний дагуу мөнгө төлөх үндсэн үүргээ билүүлээгүйгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө болох улсын дугаартай, Ssangyong Rexton маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Т ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, үүрэг хүлээгч Б.Б*******, Б.А******* нар нь Ssangyong Rexton маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн бодит эзэмшилд шилжүүлэх шаардлагад маргаагүй, нэхэмжлэгч фидуцийн гэрээний үүргийг шаардсан байх тул зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нар фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид бодитойгоор шилжүүлэх үүргээ биелүүлэхэд татгалзаж, маргаагүй, харин тээврийн хэрэгслийг авч байгаа атлаа дахин зээлийн гэрээний үүрэг шаардсаныг зөвшөөрөхгүй гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-д Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно, талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн гэрээ цуцлагдах, 4.2.2-т ... 5.1-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд хөрөнгийг биет байдлаар шилжүүлэн авч захиран зарцуулах үүрэгтэй гэж тус тус заасан байх тул фидуцийн гэрээний дагуу Ssangyong Rexton маркийн, улсын дугаартай, автомашиныг хариуцагч Б.Б*******гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар нотариатын зардалд гарсан 30,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иймд дээрхийг нэгтгэвэл зээлийн гэрээний үүрэгт 54,063,398.01 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нотариатын зардал 30,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 54,033,398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай Ssangyong Rexton маркийн автомашиныг хариуцагч Б.Б*******гаас, хариуцагч Б.Б*******, Б.А******* нараас зардал 30,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,466.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******, Б.А******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 74,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ