Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00747

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00747

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00715/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.П,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.П ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.П нь шүүхэд Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводод 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн М Тоосгоны үйлдвэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Б ББХК-ийн Тоосгоны үйлдвэрт 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Нийгмийн даатгалын хэлтсээс 1991 оноос 1994 онд ажиллаж байсан хугацаагаа шүүхээр тогтоолго гэсэн. Учир нь хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн байгаа боловч зарим байгууллагад ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводод 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн М Тоосгоны үйлдвэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Б ББХК-ийн Тоосгоны үйлдвэрт 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв.

Хүсэлт гаргагч С.П нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл Б трестээс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.П д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Боржигон С.П д олгосон 1700000234 дүгээр Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11/411 дүгээр албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Бүртгэлийн дугаар 157 тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 3-р сарын 07-ний өдөр гэсэн дардас дарагдсан Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Б трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар Ажилд томилох тухай тушаал, Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн Зөвлөлөөс 1988 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр С.П д олгосон Монголын үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.06.20 гэсэн дардас дарагдсан 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төрөлтийн түүх №170, Нярай хүүхдийн өсөлтийн түүх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Э , Б.Э нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Хөвсгөл аймгийн Б трест, Хөвсгөл аймгийн М тоосгоны үйлдвэр, Б ББХК гэх байгууллагууд нь хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

... Миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн байгаа боловч зарим байгууллагад ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарч ирээгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон...гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөвсгөл Б трестээс 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр С.П д олгож, цээж зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасаг ХУУЛБАР ҮНЭН 2023 оны 3-р сарын 07, 2025 оны 06 сарын 06-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрлэлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар: ...10-р анги төгсөж ирсэн С.П ... нарыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс ... тоосгон заводод нормчингоор... томилон ажиллуулсугай... гэх бичвэр бүхий Ажилд томилох тухай тушаал,

Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Б трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар: 1. БУТ-ийн цех, тасаг, бригадууд, захиргааны инженер техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт №1-д зааснаар 1991-01-01-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй...

...Нэгжүүдэд ажиллах ажилчдыг хавсралт №6-аар баталж, цаашдын хөдөлгөөнийг пүүсийн захиралд тухай бүр мэдээлж байхыг нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгосугай...

Хавсралт: ...Тоосгоны үйлдвэр ... 7.С.П ... гэх бичвэр бүхий Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай тушаал, түүний хавсралт,

Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Б трестийн даргын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б-278 дугаар: ...албан хаагчдын 1989 оны 1,2 дугаар хавсралтад дурьдсанаар олгосугай...

Хавсралт: ...Овог, нэр: С.П , аль бригад: тоосго, албан тушаал: тоосгочин, ..., гэх бичвэр бүхий Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 30/774 дүгээр албан бичгээр ирүүлсэн: С.П , ажилладаг байгууллага: Барилга угсралт трест, ажилд орсон он: 1987, эрхэлдэг ажил: нормчин, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий ХААТР1(А) маягт,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Бүртгэлийн дугаар 157: ...Хөвсгөл аймгийн Б трест 1991 онд, М харьяа тоосгоны үйлдвэр 1991, 1992 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх мэдээлэл бүхий албан бичиг,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.06.20 гэсэн дардас дарагдсан: ...Хэвтсэн: 1992 он 04 сарын 10 өдөр, ...2. Овог, нэр:С.П , 3.Нас 23, ...мэргэжил, албан тушаал: Барилгад Тоосгоны заводод нормчин,... гэсэн мэдээлэл бүхий Төрөлтийн түүх №170,

1992 оны 4 сарын 11 өдөр: ...Төрсөн: 1991 он 4 сарын 11 өдөр, ...Эхийн овог, нэр: С.П , нас: 23, ...Эхийн ажлын газар, мэргэжил: Тоосгоны зовудад... гэх мэдээлэл бүхий Нярай хүүхдийн өсөлтийн түүх,

Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн Зөвлөлөөс 1988 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр С.П д олгосон Монголын үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэл зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч С.П нь Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводод 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн М тоосгоны үйлдвэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Б ББХК-ийн тоосгоны үйлдвэрт 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Б.Э ы: ...С.П Хөвсгөл аймгийн Б трест, Тоосгоны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. 1987 онд намайг ажиллаж байхад ажиллахаар ирж, энэ байгууллага хувьцаат компани болоход нь ч ажиллаж байсан, барилгын трест татан буугдах хүртэл бид хамт ажилласан... гэх,

Гэрч Б.Э н: ...Бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийг 1987 онд төгсөөд Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводад илгээлтээр гарч нормчноор ажиллаж, татан буугдах хүртэл хамт ажилласан. Би 2020 онд шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгосон, энэ шүүхийн шийдвэрээ нотлох баримтаар өгч байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд шүүх хүсэлт гаргагч С.П-н Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводод 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн М тоосгоны үйлдвэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Б ББХК-ийн тоосгоны үйлдвэрт 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11/411 дүгээр: Хөвсгөл аймгийн Б компанийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул С.П д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 30/786 дугаар: ...Б трест, Хөвсгөл аймгийн М тоосгоны үйлдвэр гэх байгууллагын талаарх мэдээлэл манай байгууллагын мэдээллийн сан болон архивт бүртгэлгүй байна.

652008 регистрийн дугаартай Б ББХК нь 1994 оны 12 сарын 22-ны өдөр Мөрөн сумын төвд гэх хаягтай үүсэн байгуулагдсан байна. Хэдэн онд татан буугдсан, хасагдсан мэдээлэл бүртгэгдээгүй болно. гэх албан бичиг, түүний хавсралтаар тус тус тогтоогдлоо.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас №7 маягтууд авагдсан ба эдгээр баримтууд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.П-гийн Хөвсгөл аймгийн Б трестийн Тоосгоны заводод 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн М тоосгоны үйлдвэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Хөвсгөл аймгийн Б ББХК-ийн тоосгоны үйлдвэрт 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА