Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 319/ШШ2025/00425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* суманд байрлах, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч ,

Хариуцагч , түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Б.******* би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын ******* ******* ******* т соёлын асуудал хариуцсан арга зүйчээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн ******* ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан бичгийн дагуу Ховд аймгийн ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тоот захирамжаар батлагдсан орон тоо юм. Аймгийн ******* ******* ******* сумын ******* ******* Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон захирамж гараагүй байхад ******* сумын ******* ******* ******* газрын даргыг түр орлон гүйцэтгэгч нь ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллагын зүгээс бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1. 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн бөгөөд Б.*******гийн ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж, баримт дээр гарын үсгийг нь зуруулсан.

Өөрөөр хэлбэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар 2025 онд ажиллах ажилтнуудын бүтэц орон тоог баталсан бөгөөд тухайн бүтэц орон тооны дагуу хариуцагч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг. Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү орон тоог хассан.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо тус байгууллагад соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэв.

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар “Б.*******г ажилд томилох тухай” тушаал, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар “Б.*******д жирэмсний чөлөө олгох тухай” тушаал, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар “Б.*******г ажилд эгүүлэн томилох тухай” тушаал, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар “Б.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, Ховд аймгийн ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар захирамжийн хуулбар, хавсралтын хамт,  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/207 дугаартай албан бичиг, ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолт,

3.2. Хариуцагчаас: хариу тайлбар, сонсох ажиллагаа явуулсан тухай мэдэгдэл, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тушаал, тушаалын 1, 2 дугаар хавсралт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаар тогтоолын хуулбар, Ховд аймгийн ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар “******* сумын ******* ******* ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг захирамжийн 1, 2, 3 дугаар хавсралтууд, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар “Тамгын газрын бүтэц, орон тоо, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын албан тушаалын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар, тушаалын 1 дүгээр хавсралт, мөн газрын ******* 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/53 дугаар “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалын хуулбар,  ******* сумын ******* ******* ******* газрын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Байгалмаагийн 2023, 2024 оны гүйцэтгэлийн тайлан зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

- ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлаас чөлөөлсөн.

- Ховд аймгийн ******* ******* ******* сумын ******* ******* ******* газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон захирамж гараагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, нийгмийн бодлогын мэргэжилтний болон соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг  давхцаагүй.

4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

-Б.*******гийн ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан арга зүйчийн орон тоо нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул сонсох ажиллагаагаар мэдэгдэж, ажлаас нь чөлөөлсөн.

-Соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг  нь нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгтэй давхацсан тул орон тоог хасаж, ажлаас нь чөлөөлсөн гэж маргаж байна.

5. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ******* сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчээр ажиллаж байсан Б.*******г ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах үед орон тоон нь хасагдсан гэх үндэслэлээр  2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаагаа мэдэгдэж, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дугаар “Б.*******г ажлаас чөлөөлөх тухай  ” тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. (хавтаст хэргийн 9, 38 дахь тал),

Хэрэгт авагдсан ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчээр г мөн өдрөө эхлэн түр хугацаагаар томилж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар  2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл жирэмсний чөлөө олгосон байх ба 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн соёл, урлагийн асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалд томилжээ.(хавтаст хэргийн 6-8 дахь тал),

Ажилтан Б.******* 2023 оны 7 дугаар сард амаржсан, 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь ийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

5.2. Ажил олгогчийн заасан ажлын байранд ажилтан ажил үүргээ гүйцэтгэх, ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирох цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноос үүссэн харилцаа нь хөдөлмөрийн харилцаанд хамаардаг.

Шүүх хуралдаанд тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхээр хуульчилсан.

Ховд аймгийн ******* сумын хэмжээнд хөдөлмөрийн маргаан таслах хороо байгуулагдаагүй болох нь ******* сумын ******* ******* ******* газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/207  дугаар албан бичгээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 35 дахь тал),

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5.3. Ажил олгогч нь ажилтан Б.*******г Монгол Улсын ******* захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.  (хавтаст хэргийн 9  дэх тал),

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийг тайлбарлахдаа 1. түр хугацаагаар ажиллаж байсан, 2. нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заагдсан зорилго, зорилт, чиг үүрэгтэй давхцаж орон тоо нь хасагдсан учраас хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Б.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

5.4. Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгож,  ажил, үүргийг гүйцэтгэх нөхцөлөөр хангах тухай талуудын харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн тохиролцоо байдаг.

5.5. Ажил олгогч буюу ******* сумын ******* ******* ******* газрын дарга ын ажилтан Б.*******тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.6-д “үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээний хугацаа: хугацаагүй” гэж заасан байна. (хавтаст хэргийн 10-17 дахь тал),

5.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд хугацаатай байгуулах хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг нэрлэн заасан бөгөөд дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах, улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх, ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах, түр ажлын байранд ажиллуулах, санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан.

Дээрхээс үйл баримт, хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байгаа ба ажил олгогчийн зүгээс ажлын хэрэгцээ, шаардлагаар түр хугацаагаар бий болгосон ажлын байр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн ажилтан  2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн соёлын асуудал хариуцсан арга зүйчийн байнгын орон тоонд ажиллаж байсан нь нотлогдсон учраас хариуцагчийн түр хугацаагаар, түр ажлын байранд ажиллаж байсан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

5.7. Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй тохирсон байж хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Ажилтан, ажил олгогчийн аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг гаргасан, эсхүл хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох бөгөөд хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т 1/ аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, 2/ ажлын байр хасагдсан, 3/ орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа  эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, эсхүл адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хасагдаж цөөрсөн байх  шаардлагатай.

5.8. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолоор сумын ******* ******* ******* газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 13, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 15, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 16, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 18, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 21, 20001-ээс дээш хүн амтай суманд 23 байхаар тус тус тогтоосон байна.

Ховд аймгийн ******* ******* 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар “******* сумын ******* ******* ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар ******* сумын ******* ******* ******* газрын бүтцийг баталж, захирамжийн 1 дүгээр хавсалтаар сумын ******* ******* ******* т  1. Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан арга зүйч, 2. Гадаад харилцаа, гамшгаас хамгаалах асуудал хариуцсан арга зүйч, 3. Нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн ажил хариуцсан арга зүйч, 4. Боловсролын асуудал хариуцсан арга зүйч, 5. Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэсэн 5 орон тоог нэмж баталж, төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮ-6 зэрэглэлээр цалинжуулахаар шийдвэрлэжээ.  (хавтаст хэргийн 50-53 дахь тал),

******* сумын ******* ******* ******* газрын ******* 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалаар тус сумын ******* ******* ******* газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, уг тушаалын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний албан  тушаалыг 30, 2 дугаар хавсралтаар төрийн захиргааны албан тушаалыг 23 орон тоотойгоор тус тус баталсан байна. (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

2024 онд ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь тус ******* газрын бүтэц, орон тоо, төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчдын үндсэн цалин, нэмэгдлийг шинэчлэн батлахдаа  төрийн захиргааны албан тушаал 27, үйлчилгээний албан тушаал 29 орон тоотой байхаар тогтоосноор нийт 56 албан орон тоотойгоор ажиллаж байсан нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,   ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар (хавтаст хэргийн 40-42 дахь тал) нотлогдож байна.

Ховд аймгийн ******* ******* 2022 оны дугаар захирамжаар ******* сумын ******* ******* ******* т нэмсэн 5 орон тооноос 2025 онд сумын ******* ******* ******* газрын бүтэц орон тоог шинэчлэн батлагдахдаа эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан арга зүйчийн болон хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтны  орон тоо хэвээр батлагдсан байна.

2024  онд ******* сумын ******* ******* ******* газрын тээвэр бүртгэлийн тасаг /тээвэр бүртгэгч/ 7 оронтой байсан бол 2025 онд авто тээвэр бүртгэгч 9 болж 2 орон тоогоор болон шинээр багийн олон нийт хариуцсан ажилтны 1 орон тоо тус тус нэмэгдсэн байна. (хавтаст хэргийн 40-42 дахь тал) 

5.9. ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна. Уг албан тушаалын тодорхойлолтод 1. Салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, урт, дунд хугацааны бодлогын зорилтуудыг орон нутгийн бодлого, хөтөлбөртэй нягт уялдуулан төлөвлөж, хэрэгжүүлэх, тайлагнах, 2. Аймгийн хөгжлийн стратеги, урт, дунд богино хугацааны хөтөлбөр, төсөлд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж үр дүнг тооцож, тайлагнах, 3. Баруун Монголын соёл, урлагийн эзлэх байр суурь, эзлэх хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, 4. Хүмүүнлэг, оюунлаг, соёл уламжлалаа нандигнан дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх үйл ажиллагааг бага наснаас нь төлөвшүүлэх ажлыг дэмжих, 5. Биет болон биет бус соёлын өв санг үндэсний эрхэм баялаг болгон хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх сурталчлах арга хэмжээг хэрэгжүүлэх гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж  сумын ******* ******* ******* газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн болон соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй болно.

Тодруулбал, шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарын нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтаар гаргах боломжоор хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг хангаж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулсан.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан хойшлогдсон хугацаанд  дээрх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, “******* сумын ******* ******* ******* газрын архиваас нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт эх хувиараа олдоогүй” гэж шүүх хуралдааны явцад уг нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтээсээ татгалзсан.  

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн ******* сумын ******* ******* ******* газрын ******* 2019 оны А/53 дугаар “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Байгалмаагийн 2023, 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон бусад нотлох баримтуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай  тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд  нийгмийн бодлогын мэргэжилтний болон соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.10. ******* сумын ******* ******* ******* газрын дарга нь төрийн захиргааны удирдах албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд  заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг ажил олгогчид үүрэг болгожээ.

Хариуцагч ******* Сумын засаг ******* ******* газрын дарга нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан ******* газрын орон тоог тогтоож, тухайн шинээр тогтоосон бүтэц, орон тоогоор ажиллахын тулд өмнө ажиллаж байсан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр цуцлах эрхтэй боловч энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн байхыг шаардана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж, 135 дугаар зүйлийн 135.1-т “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж тус тус хуульчилсан.

Түүнчлэн, хариуцагчийн тушаал гаргахдаа баримталсан Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т заасан сумын ******* ******* ******* газрын дарга бүтэц, орон тооны хязгаарт багтаан ******* газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх зохицуулалтыг ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрх олгосон буюу хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй боловч энэ нь хүссэн үедээ ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдаж, ажлаас чөлөөлөх зохицуулалт биш бөгөөд гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөдөлмөрийн гэрээг өөрчлөх, цуцлах эрхтэй.

Дээрх хууль, тогтоомжоо үзэхэд гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан, цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар  цуцлахыг хориглосон байхад  2 настай хүүхэдтэй, ажилтан Б.*******гийн хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг шинээр нэмэгдсэн орон тоонд ажиллуулах /багийн олон нийтийн ажилтан/, өөр албан тушаалд шилжүүлэн томилох зэргээр Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчихөөс сэргийлэх боломжтой байжээ.  

 

5.11. Төрийн албан зөвлөл, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалт хийж, ажлын байрны чиг үүрэг давхацсан талаар санал, дүгнэлт гаргаж байгаагүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хөндсөн буюу орон тоо хассан шийдвэрийг хариуцагч ******* сумын ******* ******* ******* газрын дарга өөрөө гаргасан, улмаар өөрийнхөө шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ажилтан Б.*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан, 2025 онд сумын ******* ******* ******* газрын цалингийн санг буруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн ******* газрын үйлчилгээний  ажилтны орон тоо нэмэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажлын байрны чиг үүрэг давхацсан үйл баримт тогтоогдоогүй зэргээс дүгнэхэд хариуцагчийн соёлын асуудал хариуцсан арга зүйчийн орон тоог хассан үндэслэл нь  эргэлзээтэй байна.

5.12. Хариуцагч нь татгалзлын үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж, тушаалын хууль зүйн үндэслэлийг буюу нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан гэх тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан хориглосон зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгч Б.*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь  тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлж,  хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын ******* тушаалаар  нэхэмжлэгч Б.*******г соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлаас  чөлөөлсөн нь дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

6. Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсан.

Шүүхээс нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

6.2. Нэхэмжлэгч Б.******* нь  ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө буюу 2025 оны 02 дугаар сард 1,615,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 1,541,568 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 1,524,976 төгрөгийн цалин, хөлс авч байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

6.3.  Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.1.1, 2.1.2, 2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн авч байсан цалингийн хэмжээгээр дундаж цалин хөлсийг тооцож /2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1, 2 дугаар сарын цалин 1,615,000+1,541,568+1,524,976=4,681,544 төгрөг,  4,681,544 төгрөг : 3  сар = 1 сарын дундаж цалин, хөлс 1,560,514 төгрөг, 4,681,544 төгрөг : 64 ажлын өдөр /3 сарын ажлын өдөр/ = 1 ажлын өдрийн дундаж цалин 73,149 төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлс 4,437,712 төгрөг/ шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4,437,712 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

6.4. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн тул  нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* т даалгах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. (хавтаст хэргийн 4 дэх тал),

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж /ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага 85,953 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******г  Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоосугай.  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,437,712  /дөрвөн сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* т даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 85,953 /наян таван мянга есөн зуун тавин гурав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК