| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00475/И |
| Дугаар | 319/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын “Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Монгол улсын иргэн Т.******* нь 2018 оны 11 дүгээр сард *******ын гаргасан саналын дагуу өөрийн өмчлөлийн “NorthBenz” ND4257B34T маркийн арлын дугаартай, ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцсон. С нь 2018 оны 11 дүгээр сард "нэрээ шилжүүлээд өгвөл зээл гаргаад машины төлбөрийг хүүтэй төлье" гэсэн. Үүний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 51,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын -ны өдөр *******ын нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн боловч 20,000,000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй. Үлдэгдэл төлбөрийг хүүтэй төлнө гээд төлөхгүй байсан тул 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "Хэлцэл гаргах нь" гэсэн гэрээ байгуулсан. Гэвч тухайн гэрээний дагуу огт төлөлт хийхгүй алга болсон.
Өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, учирсан хохирлоо гаргуулахаар *******ын иргэний үнэмлэх дээрх хаяг болох дүүрэг, 8 дугаар хороо, 3 гудамж, тоот хаягаар нь Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа явуулсан боловч дээр дурдсан хаягтай байхгүй, утсаар ярих үед Замын-Үүдэд амьдардаг гэх зэргээр нэхэмжлэлийг гардаж аваагүй. Улмаар Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 192/Ш32025/16571 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Монгол улсын иргэн овогтой ийн ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан “*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчаас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан нэхэмжлэл гаргахаар түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, гэрээ болон бусад бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй. Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцжээ.
6. овогт ийн ын оршин суугаа газар нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
/Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогтой ийн , регистрийн дугаар , утас , бүртгэлтэй хаяг Улаанбаатар хот, дүүрэг, 8 дугаар хороо, 3 гудамж тоот, Замын-Үүдэд ажиллаж амьдардаг гэх/
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ийн ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтад зааснаар *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагч *******ын оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Т.*******ад /холбогдох утас , / нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК