2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/02946

 

 

 

 

  2025              04            15                         

                                     192/ШШ2025/02946

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, *********** тоотод оршин суух Б******* овогт Б******* Л******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, ************* тоотод оршин суух Х******* б******* овогт С******* Д******* /РД:*******/-д холбогдох,

72,828,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Л*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагч С.Д*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л******* нь 72,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Д*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “... Миний бие “Баганат өргөө хороолол 38 дугаар блокт баригдаж буй бартерын байр зах зээлийн үнээс хямд зарна” гэсэн зарын дагуу “М с хас” ХХК-ийн борлуулагч Б гэх хүнтэй уулзахад манайх Д******* гэх хүнд Баганат хорооллын 38 дугаар блок 7 давхарт 40.46 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалгын гэрээгээр өгөхөөр тохирсон энэ байрыг чамд шилжүүлж өгнө ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Ингээд би С.Д*******гийн хаан банкны 5041280346 тоот дансанд 72,828,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Тухайн үед Б нь уг байрыг хоёр сарын дараа ашиглалтад орно гэж хэлж байсан. Дараа нь “М с хас” ХХК-ийн оффис дээр очиход тухайн байрыг Д*******д биш өөр хүнд захиалгын гэрээгээр шилжүүлсэн болохыг мэдсэн. Иймд Д******* уг байрны өмчлөгч биш, өмчлөх эрхийг олж аваагүй атлаа 72,828,000 төгрөгийг надаас үндэслэлгүйгээр өөртөө шилжүүлж авсан байх тул С.Д*******гээс 72,828,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч С.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: “…Миний бие 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр М с хас ХХК-ийн захирал Т.Б өөрийн Land cruiser 200 маркийн авто машиныг үнэ тохиролцон байраар бартер хийсэн билээ. Машиныхаа оронд авсан тухайн байраа эргүүлээд Б.Л******* гэх хүнд худалдсан нь үнэн. М с хас ХХК-ийн байрлаж байсан хойморь оффис дээр очиж захиалгын гэрээгээ шилжүүлж өгсөн. Гэтэл захирал болох Т.Б машиныг минь авчхаад би ямар ч машин аваагүй гэж худал мэлзэж, хамааралгүй намайг энэ хэрэгт татан оролцуулж байгаад гомдолтой байна. Манай машин тухайн үед********* гэсэн улсын номертой хүрэн өнгөтэй байсан. Захирал Т.Б гэх залуу, дүү Ц гэх залуутай хоёулаа машиныг минь үзэж хүлээж авч, Т.Б захирлын нэр дээр шилжүүлэн өгсөн. М с хас ХХК-д залилуулсан иргэдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа, гэрчийн мэдүүлэг өгсөн болно. Иймээс Б.Л******* гэх иргэний гомдлыг М с хас ХХК-иас барагдуулах тул зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, м шилжүүлгийн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

 Хариуцагчаас хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д э м ХХК-ийн албан бичиг, Д э м ХХК-ийн 2022.07.21-ний өдрийн албан бичиг, Т.Бий иргэний үнэмлэхийн хуулбар, Д э м ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2022.07.20-ны өдрийн №21/01/121 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2022.08.02-ны өдрийн №21/01/126 дугаар Орон сууц захиалгын гэрээ, М с хас ХХК-ийн 2022.10.24-ний өдрийн 52 дугаар албан бичиг, Б.Л*******гийн гараар бичсэн өргөдөл,

 

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн 2024.11.04-ний өдрийн №11/14 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024.11.04-ний өдрийн 11/4-8726 дугаар албан бичиг, Б.Л*******гийн 2023.06.19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Б.Л*******гийн гараар бичсэн өргөдөл, М с хас ХХК-ийн 2022.10.24-ний өдрийн 52 дугаар албан бичиг, 2024.07.02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2024.07.02-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Автотээврийн үндэсний төвийн 2024.11.13-ны өдрийн 184 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Д э м ХХК-ийн 2022.01.31-ний өдрийн 1 дугаар албан бичиг, Д э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн баримтууд, Д э м ХХК-ийн 2022.07.21-ний өдрийн 45 дугаар албан бичиг, 2022.12.23-ны өдрийн 1635 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, А м ХХК-ийн 2023.01.16-ны өдрийн 5636 дугаар албан бичиг, Б ХХК-ийн 24/Т/253 дугаар албан бичиг, Б ББСБ ХХК-ийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2024.12.03-ны өдрийн 11/4-9683 дугаар албан бичиг, 2022.08.02-ны өдрийн 21/01/126 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025.02.25-ны өдрийн 12а-1/1768 дугаар албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2024.07.04-ны өдрийн 2309020740992 дугаар тогтоол, 2023.07.09-ний өдрийн яллагдагчаас анх удаа мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Л******* нь хариуцагч С.Д*******д холбогдуулан 72,828,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

М с хас ХХК Б.Л******* нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 21/01/126 дугаартай Орон сууц захиалгын гэрээгээр 2022.08.02-ны өдөр 21/01/121 тоот орон сууц захиалгын гэрээг захиалагч С.Д******* байгуулсан бөгөөд захиалагч С.Д******* нь 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 21/01/121 тоот гэрээний дагуу хүлээлгэн өгөх орон сууцыг Б.Л*******д шилжүүлэн өгөхөөр тохиролцож, 20/01/121 тоот гэрээг цуцлан дуусгавар болгож, гэрээний талыг өөрчлөн энэхүү гэрээг байгуулж байгаа болно. Гэрээний талууд нь М с хас ХХК, Б.Л******* нар байгуулж Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баганат хороолол 38-р блок 40,46 м.кв талбайтай 2 өрөө F тоот орон сууцыг 72,828,000 төгрөгөөр худалдах, гэрээ авагджээ. /хх-120 тал/

 

Дээрх гэрээний төлбөрт 72,828,000 төгрөгийг хариуцагч С.Д******* нэхэмжлэгч Б.Л*******гээс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан болох нь м шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-4 тал/

 

М с хас ХХК, Б.Л******* нарын хооронд байгуулсан гэрээний шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Уг орон сууц худалдах, худалдан авах гэрээний худалдагч нь М с хас ХХК байх тул орон сууцны үнийг худалдан авагч Б.Л******* худалдагчид төлөх үүрэгтэй болно. Хариуцагч С.Д******* нь М с хас ХХК-тай байгуулсан орон сууц захилгын гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрөө худалдагч  М с хас ХХК-иас  авах, түүнээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгчээс 72,828,000 төгрөг авсан  нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь хариуцагч С.Д******* нэхэмжлэгч Б.Л******* нарын хооронд хэлцэл байгуулагдаагүй, тэдний хооронд үүргийн харилцаа үүсээгүй, нөгөө талаас орон сууц худалдаж, төлбөрийг хариуцагч С.Д******* авч байгаа бол нэхэмжлэгч Б.Л*******д эрхийн зөрчилгүй, гэрээгээр тохиролцсон орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг үүснэ. Гэвч тэдний хооронд хэлцэл хийгдээгүй, үүрэг үүсээгээ байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... бол хөрөнгө шилжүүлсэн этгээд Б.Л******* уг зүйлийг олж авсан этгээд С.Д*******гээс дээрх хөрөнгө 72,828,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч С.Д*******гээс 72,828,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,090 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан 72,828,000 төгрөгийг хариуцагч С.Д*******гээс гаргуулж нэхэмжлэгч Б.Л*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 522,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ