| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0044/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 46
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, С.Т-т холбогдох эрүүгийн 1804000000050 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч С.Т- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй /тэтгэвэрт/ ам бүл .., эхнэр, .. насны .. хүүхдийн хамт .. дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод /иргэний үнэмлэхийн хаяг: .. хот, .. дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоот/ оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн С-ийн Т-
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
С.Т-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ч.Э-, олон нийтийн цагдаа Ц.А- нарыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан “хуц гөлөг минь чамаар заалгахгүй, пизда, та нар төрийн хувцас өмссөн бөөс” зэргээр хэл амаар доромжилж, Ц.А-ыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс С.Т-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Хохирогч Ц.А-ын мөрдөн байцаалтын үед өгсөн:
“... Багануур дүүргийн 1 дүгээр хорооны “Эко” зах дээр согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлагын дагуу очтол согтуурсан хоёр эрэгтэй хүн “Эко” захын зохион байгуулагчтай маргалдаад зогсож байсан. Тус захын зохион байгуулагч нь энэ хоёр хүн согтуугаар бүжгэнд орох гэж маргаад байна гэхээр нь тэдэнд хандан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэж байгаа тул та хоёр явж амар гэсэн шаардлага тавихад Т- нь “хуц гөлөг минь чамаар заалгахгүй, пизда, та нар төрийн хувцас өмссөн бөөс гээд салаавч гаргасан ба Э-ын өмсөж явсан куртикны /хүрэмний/ мөрөн дээрээс барьж авахаар нь “та боль” гэж хэлтэл миний баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Цагдаагийн дэд ахлагч Ч.Э- Т-ыг гавлах гэсэн чинь урдаас эсэргүүцээд миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохисон. Мөн эргүүлийн машинд суулгах гэхэд миний урдаас нулимаад уруул хэсэгт нэг удаа мөргөсөн, та нар Өлзийбаатарын гөлөгнүүд биз дээ, маргааш ажилгүй болно гэж хэл амаар доромжилсон. нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүргэн Батдорж, Золбаяр нартай 2 шил архи уусан. Гадаа гарч салхинд цохиулснаас нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Цагдаатай маргаж зодолдсоноо маргааш нь гэрчүүдийн мэдүүлгээс мэдсэн. Би хэргээ хүлээж уучлал гуйсан. Цагдааг нүүр лүү нь гараараа 2 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хуулийн зүйл хэсгийг маргахгүй. Торгуулийн ялыг зөвшөөрсөн. Тэтгэвэрт гарсан тул нэг дор төлөх чадамж муутайг харгалзахыг хүсье” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “Эко зах дээр согтуу хүн хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлагын дагуу очиход бүжиг болж байсан бөгөөд гадаа нь хоёр эрэгтэй хүн зохион байгуулж байгаа хүнтэй маргалдаад байхаар нь “та хоёрыг согтуу болохоор бүжгэнд оруулахгүй гээд байна, харьж амар” гэсэн шаардлага тавьсан чинь Т- миний өөдөөс салаавч гаргаад, би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга, хурандаа хүн байна, надад шаардлага тавьдаг хэн бэ гээд А-ыг нэг удаа цохиод авахаар нь би гав хэрэглэсэн. Цагдаа нар надад гар хүрэх эрх байхгүй, та нарыг ажилгүй болгоно, гөлөгнүүдээ гэж доромжлоод А-ыг нэг удаа мөргөж, нүүр лүү нь нулимсан. Бид станцаар албаны машин дуудаж, эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
Гэрч Г.Батдоржийн мөрдөн байцаалтын үед өгсөн:
“Т- бид хоёр манай гэрт 1 шил архи уусан. Айлд очоод буцах замдаа Эко захын байранд бүжиг болж байхаар нь орох гэтэл “та хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байна оруулахгүй” гэхээр нь маргалдсан. Эко захын гадаа хоёр цагдаатай таарсан.. . . Т- цагдаа нартай маргалдаад байх шиг байсан.. . нэг харсан чинь Т-ыг гавлах гээд барилцаад авсан. .. цагдаагийн машин ирээд бид хоёрыг эрүүлжүүлэх байр луу авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “... би “Эко” зах дээр бүжиг зохион байгуулагч ажилтай. Орой 22 цаг өнгөрч байхад согтуу хоёр хүн орж ирээд гарахгүй байсан. Харуул тэднийг гар, үйлчлэхгүй гэхэд өндөр нуруутай залуу нь “харуулыг хэл амаар доромжилж, бид хоёрт туслахаар ирсэн залуугийн цамцыг урсан... цагдаа дуудсан. Хоёр албан хаагч ирээд хоёр залууг харьж амар гэхэд намхан нуруутай залуу нь та нар мэддэг юм уу би шүүхийн шийдвэрийн хурандаа байна гээд томроод байсан. Би “Эко” захын гадна талын үүднээс буцаж орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Ц.Н-вын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эко” захын гадна яваад очсон чинь цагдаагийн ахлагч Э-, олон нийтийн цагдаа А- нар согтуу хоёр хүнтэй зогсож байсан. Намхан нуруутай залуу нь нилээн согтуу бололтой “муу цагдаа, пизда гээд салаавч өгөөд А-ыг нэг удаа нүүр хэсэгт нь цохисон”. Цагдаагийн дэд ахлагч Э- машинаас бууж ирээд А-аас нөгөө залууг салгаад гавлаж машинд суулгах гэтэл эсэргүүцээд А-ыг нэг удаа нүүр лүү нь мөргөсөн. Намайг мөргөх гэхээр нь би цааш нь түлхсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Эко” захын бүжгэн дээр нэг нь өндөр нөгөө нь нам нуруутай согтуу хоёр эрэгтэй хүн орж ирсэн. Тэнд ажилладаг эгч, харуулын ажилтан нар шаардлага тавиад гарахгүй болохоор нь би туслах санаатай гар гэсэн чинь өндөр нуруутай залуу нь намайг боож, цагдаагаа дууд гэж хэлсэн. Тэгж байтал хоёр цагдаа ирээд, би буцаад бүжиг рүү орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би “Эко” зах дээр харуул хийдэг. Бүжиг болж байсан хоёр давхарт хоёр согтуу залуу ирээд өндөр нуруутай залуу нь Б-/ намайг дунд хуруугаараа дуудаад байхаар нь очсон чинь чам шиг хамгаалагч байдаггүй юм за юу гэхээр нь би тэр хоёрт согтуу хүнд үйлчлэхгүй, эндээс гар гэсэн чинь, намхан нуруутай залуу гараад явсан, харин өндөр нь хэл амаар доромжлоод байсан. Тэнд бүжиглэх гэж ирсэн нэг залуу ирээд согтуу хүнд үйлчлэхгүй гээд байна шүү дээ гэж хэлээд гаргах гэтэл цамцыг ураад, наад цамц чинь өмхөрсөн юм уу би төлөөд өгнө гээд байсан. Тэр хоёр залууг гадаа гарахад цагдаа ирсэн. Цагдаагийн хоёр ажилтан энэ газар согтуу хүнд үйлчлэхгүй, та хоёр зүгээр явна уу гэхэд дунд зэргийн нуруутай залуу нь /Т-/ намайг барих гэж байгаа юм уу, би хурандаа хүн, шоронгийн дарга байж байгаад тэтгэвэрт гарсан гэж уурлаж байсан. Цагдаа түүнийг та тэгвэл машинд суучих гэсэн чинь цагдаагийн нүүр лүү нулимж нэг удаа мөргөсөн, ... Т-ыг гавлаад машинд суулгах гэсэн чинь хөлөөрөө өшиглөж эсэргүүцэл үзүүлж намхан цагдааг толгойгоороо мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бүжгэн дээр хоёр согтуу залуу орж ирсэн. Батдоржийг зүс танина. Харуул, зохион байгуулагч хоёр тэднийг гаргах гэхэд гарахгүй байхаар би очоод хоёр хоёр гарчих, энд согтуу хүмүүст үйлчлэхгүй гэж хэлтэл Батдорж миний өмсөж явсан цамцны баруун талын мөрнөөс барьж аваад мушгиж, цамц урсан. Тэгснээ шинэ цамц надаас аваарай гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь “С.Т- нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед нийтийн хэв журам зөрчсөн үйлдлийг нь таслан зогсоож гэртээ харихыг зөвлөх, цагдаагийн машинд суухыг шаардах зэргээр үүргээ биелүүлж байгаа цагдаагийн дэд ахлагч Ч.Э-, олон нийтийн цагдаа Ц.А- нарыг “хуц гөлөг минь чамаар заалгахгүй, пизда, төрийн хувцас өмссөн бөөс” хэмээн хэл амаар доромжилж, Ц.А-ын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон” болохыг хөдөлбөргүй нотолж байна.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
С.Т- нь цагдаагийн ажилтнуудын шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлдээ санаатай хандсаныг “төрийн хувцас өмссөн бөөс” гэж доромжилсон үгээр нотлогджээ.
Шүүгдэгч хэргийг үйлдэх үедээ согтуурсан байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхойлогдов. Гэвч Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул С.Т-ыг хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Ц.А-, Ч.Э- нар нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэг бүхий цагдаагийн алба хаагч бөгөөд тухайн үед албан үүргээ хэрэгжүүлж байсан нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны 01 сарн 08-ны өдрийн 6/30 дугаартай тушаал, түүний хавсралтаар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн 2018 оны 3 сарын 11-ний өдрийн явган эргүүлд үүрэг гүйцэтгэх алба хаагчдийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ /хх-6-14хуудас/зэрэг баримтуудаар тогтоогдсон. Иймд Ц.А-, Ч.Э- нар нь хууль сахиулагч мөн.
С.Т-т цохиулсны улмаас цагдаа Ц.А-ын уруул цус хурж гэмтсэн боловч гэмтлийн зэрэг тогтоогдох гэмтэл биш гэдгийг шинжээч эмч “Ц.А-ын доод уруулын дотор салстад 2х1 см улаан ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон, энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж дүгнэснийг тэмдэглэе.
Иймд С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг буюу Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хохирогч нэхэмжлэхгүй гэжээ.
Иймд прокурорын саналыг харгалзан С.Т-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ