Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 117/ШШ2025/0013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах, мөн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*******” ХХК анх Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах гэж нэхэмжлэл гаргасан. /1 хх-ийн 1-3-р хуудас/

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 сарын 21-ний өдөр “Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /1 хх-ийн 175-176-р хуудас/

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь үйл ажиллагааны чиглэлээ “...  ашигт малтмалын ашиглалт (2017.02.14-2043.07.04) …” гэж бүртгүүлсэн ба Дундговь аймгийн Адаацаг сумын нэртэй жоншны орд дээр тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. /1 хх-ийн 57, 177, 215-р хуудас/

2.2. “” ХХК нь 2024 онд Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших гийн хайлуур жоншны ордын 4-р биетийг ил аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тодотголын тайлангийн товч танилцуулгыг боловсруулсан. /1 хх-ийн 15-54-р хуудас/

2.3. Нэхэмжлэгчээс “... манайх байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж, иргэдээс орд газрын ашиглалттай холбоотой саналуудыг тэмдэглэн авсан. Бид үнэлгээний тайлангаа танилцуулахад орон нутгийн иргэд дэмжсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д зааснаар тэмдэглэл, тогтоол шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуульд багийн иргэдийн Нийтийн хурал тогтоол гаргана гэж заасан. Гэтэл одоог хүртэл тогтоол гаргаагүй. Ямар тогтоол гарах вэ гэхээр 4 иргэдийн газрын саналыг авсан, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцэх асуудал дутуу байна гэж хойшлуулж байгаа, мөн манай компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулаад иргэд ямар санал гаргаж байгаа вэ гэдэг дээр тогтоол гарах ёстой. Бид тухайн хурлаар асуудлыг хэлэлцүүлээгүй, зөвхөн танилцуулга хийсэн. Ирц хуулийн хүчин төгөлдөр байсан. Зөвлөлийн 3 гишүүн хуралдаж, тогтоол гарсан. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан. 4 иргэн болон манай компанид Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй. Мөн хурлаас гарах шийдвэрийг биш хуралдааныг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн ...” гэх зэрэг агуулгаар маргасан.

2.4. Хариуцагч нараас “... 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хуралдааны ирц хүрээгүй, хуралдааны товыг хуульд зааснаар товлоогүй учир тухайн багийн нийт иргэдэд зар хүрээгүй хууль ёсны дагуу зарлагдаагүй. Бид нар тогтоол гараагүй юмыг зохиож хийх боломжгүй учир өгөх боломжгүй  ...” гэх зэрэг агуулгаар маргасан.   

Гурав:   Хэргийн   оролцогч,   тэдгээрийн  төлөөлөгч   нарын  тайлбар,  түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн Адаацаг сумын Ухаа овоо нэртэй жоншны ордод ******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компани нь “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хандив, тусламж өгөх чиглэлээр хамтран ажиллах” ДУДЗДТГ/УУ2025052701 дугаар гэрээг, аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай хамтран 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан.

Уурхайг ашиглах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг “Эко экпресс” ХХК-иар хийлгэж, үнэлгээний тайланг 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар иргэдэд танилцуулж, төслийн хэрэгжилтэд иргэдээс саналыг авч, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Иргэдийн нийтийн Хурлын ээлжит хуралдаанд сумын Засаг дарга , багийн Засаг дарга , сумын газрын даамал мөн тус багийн 53 өрхийн 70 гаруй малчин иргэд оролцож, тухайн хуралдааны ирц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон билээ.

Тухайн хурлыг хариуцагч багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ******* нь удирдан явуулж, иргэдээс булаг шандын эхийг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зам, харгуй хаагдах үед техник, машин механизмаар туслалцаа үзүүлэх, өвөлжилтийн бэлтгэлд туслалцаа үзүүлэх, малчин өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, худаг гаргах, үүрэн холбооны сүлжээг сайжруулах, малчин өрхийн оюутныг сургалтын тэтгэлэгт хамруулах саналуудыг ирүүлснийг хүлээн авсан юм. Ээлжит хуралдаанаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулсан тухай хурлын шийдвэр, хуралдааны тэмдэглэлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Байгаль орчны яаманд хүргүүлж, үйл ажиллагаа явуулдаг.

Хуралдаан даргалагч нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 10-т зааснаар хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлэхгүй байна. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулсан хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хурлын хэвлэмэл хуудас, тамгыг хадгалдаг гэх шалтгаанаар хуралдаан даргалагч нь гаргаж өгөөгүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаас хуралдааны шийдвэр, тэмдэглэл гаргаж өгөхийг хүсэж компанийн гүйцэтгэх удирдлага уулзахад татгалзсан хариуг амаар өгчээ. Улмаар хурлын нарийн бичгийн дарга , багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ******* нарт хүсэлтээ бичгээр 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2025 оны 06 дугаар сарын -ны өдөр гаргасан боловч хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг гаргаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүйг гаргасаар байна.

Хариуцагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас болж манай компани нь Дундговь аймгийн Засаг дарга, Адаацаг сумын Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ хэрэгжүүлж чадахгүй, дулааны улиралд үйл ажиллагаа явуулж чадахгүй хохирч байна. 

... Иймд Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга *******, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нарын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг албажуулах, тухайн хурлын шийдвэр, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэжээ. /1 хх-ийн 1-3-р хуудас/

3.2. Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн иргэдийн Нийтийн Хуралдаанд ... манай компани нь төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг иргэдэд танилцуулсан юм. Мөн уг хуралдааныг Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ******* нь даргалж явуулсан байхад өөрийн даргалсан хуралдааныг холбогдох хууль зөрчиж хүчингүй болгох саналыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд гаргаж, шийдвэрлүүлсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг иргэдэд танилцуулсан багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг хариуцагч нар нь албажуулах үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хуралдааныг хүчингүй болгосон тогтоолыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гаргаснаар манай компани нь нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгох гэж нэмэгдүүлж байна” гэжээ. /1 хх-ийн 175-176-р хуудас/

3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Уул уурхайг ашиглах зорилгоор байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сумын багийн иргэдийн Нийтийн хуралдаанд танилцуулга хийсэн. Тус хуралдаанд сумын Засаг дарга , багийн Засаг дарга , газрын даамал зэрэг төрийн албаны хүмүүс, 52 өрхийн төлөөлөл 70 гаран хүн оролцсон. Ингээд тус хурлын ирц Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг  хангасан. Энэ хуралдаанд мэдээ тайлангаа танилцуулж, мөн иргэдээс гаргасан орд газрын ашиглалттай холбоотой саналуудыг тэмдэглэн авсан. Энэ хуралдаанаар зөвхөн манай асуудлыг хэлэлцээгүй. 4 иргэний өвөлжөөний газрын асуудал, орон нутгийн хөгжлийн сангаар 2026 онд хэрэгжүүлэх төслийг эрэмбэлэх зэрэг асуудлыг хэлэлцэхээр байсан. Бид үнэлгээний тайлангаа танилцуулахад орон нутгийн иргэд дэмжсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар хуралдааны тэмдэглэлийг албажуулах үүрэг д байсан. Уг үүрэгтэй нь холбогдуулж албан бичгүүдийг явуулсан боловч хариу ирүүлээгүй. Уг тогтоол, тэмдэглэлийг яагаад авах шаардлагатай вэ? гэхээр Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тухай хуульд зааснаар олон нийтийн оролцоог заавал хангасан байх шаардлагатай. Энэ үүднээс төсөл хэрэгжүүлэгч нь орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран багийн иргэдийн Нийтийн Хуралд танилцуулсан байх ёстой. Бид тухайн хурлаар асуудлыг хэлэлцүүлээгүй зөвхөн танилцуулга хийсэн хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгөөч гэсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурал Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэдийн шууд оролцоотой, шууд ардчиллын зарчмаар хамтын үйл ажиллагаа явуулдаг иргэдийн өөрөө удирдлагын байгууллага. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тусдаа. Монгол Улсын Үндсэн хуульд багийн иргэдийн Нийтийн Хурал тогтоол гаргана гэж заасан. Гэтэл одоог хүртэл тогтоолоо гаргаагүй. Үндсэн хуульд заасан үүргээ багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь өөрөө зөрчөөд өнөөдрийг хүртэл явж байгаа. Хууль зөрчих үндэслэлээ Зөвлөл хурал зарлаагүй, ирц хүрээгүй гэдэг асуудлыг яриад байгаа. Хэлэлцэх асуудалд ороогүй гэдэг нь хууль бус.  Зөвлөлийн 3 гишүүн хуралдаж шийдвэрлэсэн баримт байгаа. 

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж зааснаар иргэдээс гарсан саналыг судлахаар авсан. тамгыг нь өгөхгүй, албажуулахгүй байсан. Нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагч тэй уулзахад зөвлөл хуралдаанаа товлон зарлаагүй, хурлын ирц хүрээгүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдэх ёстой байсан гэж хэлсэн. Тэгэхээр эс үйлдэхүйг энэ хүн гаргаад байгаа юм байна, доод шатны хурлын үйл ажиллагаанд энэ хүн нөлөөлж байна гэдэг байдлаар хариуцагчаар татсан.

Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролцохгүй гэж хуулиар хориглосон байхад энэ хүн хуульд заагаагүй үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм. Ямар тогтоол гарах вэ гэхээр 4 иргэдийн газрын саналыг авсан, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцэх  асуудал нь дутуу байна гэж хойшлуулж байгаа, мөн манай компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулаад иргэд ямар санал гаргаж байгаа вэ гэдэг талаар тогтоол гаргах ёстой. 2025 оны сарын 22-ны өдрөөс эхлэн ******* компани багийн иргэдийн Нийтийн Хуралд иргэдийн оролцоог хангаад өгөөч гэж хүсэлтийг гаргасан.

Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д зааснаар манай компанид тус өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол шаардлагатай. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нарийвчилсан үнэлгээний санал дүгнэлтээсээ үндэслээд хийдэг. Тэгэхээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсэн компани нь батлуулж чадаагүй учир менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж чадахгүй болчихож байгаа нь нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөд байгаа юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны  06 сарын 10-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурал ээлжит хуралдаан дахин товлон зарлаж, 05 сарын 21-ний өдрийн хуралдааныг дугаар тогтоолоороо хүчингүй болгосон. 06 дугаар сарын 10-ний өдрийн дугаар тогтоол бол сөрөг нөлөөллийн захиргааны акт. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмаа баримтлаагүй. Захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гарах тухай тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах гэж заасан. Ямар ч тохиолдолд урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулах ёстой. Энэ процессоо зөрчсөн бол Захиргааны ерөнхий хуулиа зөрчиж байгаа юм. Газрын асуудлаа шийдүүлсэн 4 иргэн болон манай компанид урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүй болгоно гэхээс хуралдааныг хүчингүй болгох тухай хуульд байхгүй. Бид хариуцагч нараас захиргааны акт авах гээд байгаа юм. Акт гаргахгүй үйлдэл нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа. Хуралдаан дээр 4 иргэний газрыг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн байгаль орчны үнэлгээний үнэлгээг дэмжсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.2 дугаар зүйлд зааснаар зөвшөөрсөн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн асуудлыг эрэмбэлээгүй учир нэгдүгээр асуудлыг хэлэлцээгүй. Энэ нь хязгаарлаж байна. Эндээс харахад захиргааны акт мөн. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д зааснаар захиргааны акт гаргахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, захиргааны акт гаргахыг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан захиргааны акт өөрөө хууль бус захиргааны акт гэв.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг бид байгаль орчны яамаар батлуулах ёстой байдаг. Тайланд олон нийтийн оролцоо гэсэн хэсэг байдаг. Үүнийхээ дагуу бид уурхайн нөлөөллийн бүсийн малчдад яавал байгаль орчиндоо маш багаар нөлөөлөх вэ гэдэг  тайланг нь танилцуулаад тухайн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани малчдад ямар өгөөжтэй байх юм бэ гэдэг талаасаа саналыг нь авдаг. Энэ саналыг авахын тулд тайлангийн хурал болсон. Энэ хурал түүхэнд бичигдэхээр сайхан хурал болсон. Хуулиараа хурлаас тогтоол, тэмдэглэл хоёр гарах ёстой байдаг. Энэ тогтоол, тэмдэглэл хоёр ямар үндэслэлээр гарахгүй байгаа талаар гайхаад нэхэмжлэл гаргачихаад явж байгаа. Захиргааны ерөнхий хуульд эерэг нөлөөлөл, сөрөг нөлөөлөл бүхий актыг заасан байдаг. Тайланг дэмжиж байна уу гэж гарыг нь өргүүлээд санал хураахад бид бүгд байсан. 7 асуудал дэмжих иргэд гараа өргөнө үү гэхэд 40 айл дэмжлээ гээд яг өөрсдийнх нь хэлсэн үгнүүд байгаа. Энийгээ тамгалж авъя гээд байгаа юм.  2025 оны 05 сарын 21-ний өдрийн хурлыг хийсэн тухай тогтоолоо хуулийн дагуу гаргаад өгөөч гэж байгаа болохоос өөр юм шаардаагүй, хүсээгүй. Төрийн албыг төлөөлж байгаа та бүхэнд бид ажил үүрэгтэй нь холбоотой асуудлуудыг хэлээд зөвлөөд явж байгаа. Энэ бол хариуцлагагүй, маш сэтгэлгүй байгаа асуудал. Компани гэхлээр та хэд маань битгий өрөөсгөл ойлгооч. Компанийн ард маш олон хүмүүсийн ажил, амьдрал явж байдаг юм. Энэ нь өөрөө улсын төсөв байхгүй юу. Монгол Улс өнөөдөр уул уурхайгаар л явж байгаа. Үүнийг бүрдүүлэхийн төлөө монгол компани ирчихээд малчидтайгаа жаргал зовлонгоо хуваалцъя гэж байхад тамгаа авч чадахгүй гэсний төлөө надад тийм ойлголт байгаа. Надад тийм мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт та бүхэн хүндэтгэлтэй хандаач ээ. Нотлох баримтгүй юм битгий яриач ээ. Шүүх нотлох баримт дээр үндэслэдэг юм. Ховын чанартай зүйл ярьж болохгүй. Аливаа хурлаас заавал тогтоол, шийдвэр гардаг. Өнөөдрийн хурлаас хүртэл тогтоол, шийдвэр гарна. Энэнтэй агаар нэг, өөр зүйлгүй” гэв.

3.6. Хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8 д баг хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй гэж заасан байна. Мөн 32.9-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ Гэж заасан бөгөөд зөвлөлийн 5 гишүүнтэй үүнд: Хуралдааны дарга , Багийн Засаг дарга , багийн иргэн , Б., гэж сонгогдон 2025.01.28-ны өдөр томилогдсон зөвлөл байгаа. Дээрх хуулийн заалтаар тухайн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны товыг багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл зарлаагүй. Зар мэдэгдэл бүх иргэдэд хүрээгүй тодорхой иргэдийн эрхийг хязгаарласан баримт байгаа.

... Дараагийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн хуралдааныг Зөвлөл хуралдаж зарлаагүй багийн Засаг дарга би мэдэж байна гэж хэлээд зарласан гэж багийн иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга 2025 оны 05 сарын 20-ны өдөр орж ирж танилцуулсан (46.2 Иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа хуралдуулна) гэж заасан байгаа энэ хуралдаанаар багийн Засаг дарга нар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хийж хэрэгжүүлэх саналыг саналын хуудас болон, цахимаар авч байсан тул хэлэлцэх асуудалд зайлшгүй хэлэлцэгдэх ёстой. (2025.05.21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал) хуралдаанд хүрэлцэн ирсэн өрх нь гэвэл Өвөр-урт баг жилийн эцсийн хүн амын тоогоор 146 өрхийн 457 хүн амтай тоологдсон байна. (Адаацаг сумын 3 дугаар багийн 2025 оны хүн амын дэлгэрэнгүй судалгаа - 16 хуудас) ингээд хуулийн 32.6-д тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаанд 3 өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас. хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно гэж заасан байгаа, мөн хэлэлцэх асуудлын 1 дүгээрт хэлэлцэгдэх Адаацаг суманд 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх асуудлыг (Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 5.7, 5.8 зөрчсөн) хүчин төгөлдөр бус ирцтэй хуралдаан болсон байна. Багийн Засаг дарга ээлжит хурлууд явагдаж эхэлж байгаа 23-нд Хашаат хурлаа хийнэ тэгээд ар араасаа бусад нь хийх байх гэж багийнхаа олон нийтийн сүлжээнд албан бус зар оруулсан, өөр Хашаат багийн хуулийн дагуу зарласан хурлаар далимдуулж хурал зарласан, хэрэв хурал нь албан ёсоор хуулийн дагуу зарлагдсан бол (Хашаат багийн хурал зарласан 2025.05.15-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хавсаргав) энэ баг шиг 2025 оны 05 сарын 21-ээс өмнө 01 дүгээр тогтоол гарч тов зарлагдсан байх ёстой. Орон нутгийн хөгжлийн сангийн санал авах хугацаа нь явагдаж, цаг үеийн мэдээ мэдээллээ одоо энэ хурал дээрээ ярина ш дээ гэж багийн иргэдийн нийтийн сүлжээнд мессеж бичиж байсан байж, тэр хуралдаан дээрээ энэ нэгдүгээрт байгаа хэлэлцэх асуудлаа хэлэлцээгүй кармандаа гараа хийгээд багийн конторын цонх руугаа хараад зогссон, сумын Засаг дарга энэ хуралдаан дээр суусан байж хэлэлцэх асуудалд ороод батлагдсан нэгдүгээрх асуудлыг алгасаж хэлэлцүүлээгүй, мөн хэлэлцэх асуудлаас хасаагүй нь хурлын гол үйл ажиллагаанд анхаарах бус өөр ажил зохион байгуулалтад оролцохоор хуралд очсон нь батлагдаж байна. Мөн өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг багийн Засаг даргынхаа хуулиар хүлээсэн үүрэгт ажлыг тоохгүй орхигдуулж, хэлэлцэх асуудалд орж батлагдаагүй ажлыг хэлэлцүүлсэн нь маш том алдаа. Тухайн хурлын ирцийн бүрдүүлэлтэд багийн хуралд оролцож байгаа иргэдийн хяналт сул, зохион байгуулж байгаа жоншны компанийн хүн утасны жагсаалт барьцан хүмүүсийг эгчээ ахаа гэж утасдаж дуудсан зэрэг, иргэдийн мэдэгдэж буйгаар зохион байгуулалттай хуралдаан хийж, багийн зарим өрхөд зар хүргээгүй, (ирц хүрэхгүй байхад өөрсдийн хамаарал бүхий иргэдийг авчирсан.

... Иймд хурлын ирц бодит бус, хууль ёсны үндэслэлгүйгээр бүрдсэн тул хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн багийн иргэд 2025 оны 05 сарын 25-ны өдөр эсэргүүцсэн гарын үсэг цуглуулсан баримтаа өргөдлийн хамт багийн иргэдийн Нийтийн Хуралдаа ирүүлсэн болно.

... Дээрх өрхүүдээс үзэхэд 48 өрхийн төлөөлөл 71 иргэн ирсэн хэдий ч тайлбарт тусгагдсан өрхүүдийн төлөөлөл хасагдахаар хуулийн 32.6 дахь заалт хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй, мөн жоншны үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа компанийн нэр бүхий гэх хүн зар оруулж, зар хүргэсэн нь баримттай байгаа учир хуулийн 32.9 дэх заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл уг хуралдааныг зарлаагүй болох нь тодорхой болж, иймд хурлын ирц бодит бус, хууль ёсны үндэслэлгүйгээр бүрдсэн тул хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэд эсэргүүцэж багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөл 2025 оны 06 сарын 04-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл хуралдаж албан ёсоор товоо тогтоосон. 2025 оны 06 сарын 10-ны өдрийн хуралдааны дугаар тогтоолоор 2025 оны 05 сарын 21-ний өдрийн хуралдаанаа багийн иргэд нь хүчингүй болгосон. ( 2025 оны 06 сарын 04 ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл 2 хуудас, 2025.06.04, багийн иргэдийн Нийтийн Хурлын нэгдүгээр хуралдааны тов тогтоосон 01 дүгээр тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хуралдаан хүчингүй болгосон дугаар тогтоолыг хүргэв) эдгээрийг багийн иргэд хуралдаж шийдвэрээ гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нарийн бичгийн дарга миний бие ямар нэгэн ашиг сонирхол байхгүй, багийн иргэдийн нийтийн хуралд хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу мэргэшил аргазүйн зөвлөгөө өгч, зөвхөн хуулийн хүрээнд хуралдаанаа явуулахыг зөвлөсөн болно. ... Хариуцагч албан тушаалтнууд нь хууль бус хурлын тогтоол, тэмдэглэл албан баримт бичигт гарын үсэг зурах хэрэгжүүлэх үүрэггүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үүдэн нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ. /1 хх-ийн 66-72-р хуудас/

3.7. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Миний эрх үүргийн хүрээ. Би бол Дундговь аймгийн Адаацаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд багийн Иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалт, удирдлагад оролцоогүй. Нарийн бичгийн даргын хувьд би сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдөр тутмын зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцдог, багийн иргэдийн Нийтийн Хурлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулаагүй, харин багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл зохион байгуулна. Тус хурлын нарийн бичгийн үүргийг би гүйцэтгээгүй, зөвхөн мэдээлэл хүргэх болон хэрэгжилтийн хяналтын явцад дэмжлэг үзүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс миний нэрийг хурал зохион байгуулсан, эсвэл шийдвэрт нөлөөлсөн этгээд мэт дурдсан нь бодит бус болно. 2.Хурал хууль ёсны үндэслэлтэй зохион байгуулагдсан. 2025 оны 06 сарын 10-ны өдөр ээлжит багийн иргэдийн Нийтийн хурлыг багийн түвшинд зохион байгуулсан бөгөөд хурлын товыг тогтоож, зарыг урьдчилан тарааж, иргэдийн санал, оролцоог хангаж, Хурлыг зохион байгуулсан талаарх гарын үсэгтэй бүртгэлийн хуудсууд, протокол, хурлын дүн, санал хураалт, тогтоолуудыг багтаасан архивын баримтууд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хадгалагдаж байна.

3. Хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаанд би нарийн бичгийн даргын хувиар оролцсонгүй, Нийтийн хурлын санал, шийдвэрүүд бол иргэдийн өөрсдийн оролцоо, саналаар шийдэгдсэн асуудал болохоос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шууд чиглүүлэгт хамаарахгүй. Тиймээс энэ хэрэгт би зохион байгуулагч этгээд биш, хуралдааны шийдвэр гаргах процесст аль ч байдлаар оролцоогүй, хариуцагч байх үндэслэлгүй гэж үзэж байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд би тухайн хурал зохион байгуулах, шийдвэр гаргах чиг үүрэггүй. Миний оролцоо байхгүй, зохион байгуулалтад шууд оролцоогүй тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Хурал хууль зүйн үндэслэлтэй зохион байгуулагдсан тухай нотлох баримт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын архивд хадгалагдаж байгаа. Иймд энэхүү нэхэмжлэлд миний эсрэг гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ. /1 хх-ийн 190-191-р хуудас/

3.8. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... би хуралдааны даргын хувьд хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор, мөн хурлын үйл явцыг хуулийн дагуу явуулахын тулд уг хуралдаанд оролцсон болно. Нэхэмжлэгч тал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга миний биеийг удаа дараагийн ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байгаа ч одоог хүртэл нотолж чадахгүй байгаа нь "Монгол улсын эрүүгийн тухай хуулийн “13.14. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван cap хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн “32.13.Цахимаар хуралдаанд бүртгүүлсэн бол санал хураахаас бусад асуудалд Хурлын ирцэд оруулан тооцож болно гэсэн заалттай байдаг.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл, багийн иргэдийн Нийтийн хурлын үйл ажиллагаа нь хууль журмын дагуу зохион байгуулагдах ёстой бөгөөд хурлын тов зарлах ирц бүрдүүлэх ажиллагаа зохих журмын дагуу явагдаагүй тохиолдолд гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Харин 2025 оны 06 сарын 10-ны өдөр ээлжит багийн иргэдийн Нийтийн Хурлыг багийн түвшинд зохион байгуулсан бөгөөд хурлын товыг тогтоож, зарыг урьдчилан тарааж, иргэдийн санал, оролцоог хангаж, Хурлын зохион байгуулсан талаарх гарын үсэгтэй бүртгэлийн хуудсууд протокол, хурлын дүн, хурлын санал хураалт, тогтоолуудыг багтаасан архивын баримтууд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүлээлгэн өгсөн бөгөөд өмнөх тайлбартаа нотлох баримтаар нотариатаар баталгаажуулж явуулсан болно” гэжээ.  /1 хх-ийн 231-233-р хуудас/

3.9. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувьд энэ хэрэгт оролцож байна. Өвөр-Урт багийн иргэдийн Нийтийн Хурал 01 сарын 28-ны өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөлөө 05 дугаар тогтоолоор байгуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Зөвлөл нь ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө тухайн багийн ээлжит хуралдааныг товлон зарлана гэж заасан. ******* ХХК нь сарын 22-ны өдөр Өвөр-Урт багийн Засаг дарга Ганбаатарт албан тоотоор багийн иргэдийн Нийтийн Хурал хийж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Түүний дагуу зөвлөл хуралдан малчид ямаа самнах, мал төллөх, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа учир энэ удаагийн хуралдааныг зарлах боломжгүй байна гэдгийг ******* ХХК-д албан бичгээр хүргүүлээрэй гэсэн үүргийг багийн Засаг даргад өгсөн байсан. 04 сарын 21-ний өдөр багийн Засаг дарга өөрөө мэдэж байна гэж Зөвлөлдөө танилцуулахгүйгээр хуралдаан зарласан. Тухайн хуралдаанд 40 гаран хүн ирж нэгжийн тухай хуулийн 3 өрх тутмын 1 нь ирнэ гэсэн хуулийн заалтын дагуу ирц хүрээгүй учир тухайн хурал хуралдаагүй. Үүний дараа зөвлөлөө хуралдуулж, хуулийн дагуу хурлаа товлон зарлаж, ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө хуралдаан болох газрын байрлал, хугацаа, хэлэлцэх асуудлаа танилцуулж хурлыг зарлах гэж байтал багийн Засаг дарга нь дур мэдэн багийн группт ******* компанийн нэр бүхий этгээдтэй нийлж зар тавьж 05 сарын 21-ний өдрийн хуралдааныг зохион байгуулсан. Тухайн баг 146 өрхийн 457 хүнтэй тоологдсон. 04, 05 сарын хуралдаанд нэр бүхий хэдэн хүн суудаг. Тиймээс тухайн хурал багийн нийт 457 хүний эрх ашгийг хөндсөн уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байгаа компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг танилцуулах хурал учир 1 дүгээрт ирц хангаагүй, 2 дугаарт тухайн багийн нийт иргэдэд зар хүргээгүй хууль ёсны дагуу зарлагдаагүй гэдэг үндэслэлээр манайх тайлбараа өгсөн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга хөндлөнгөөс оролцож байна гэж байна. Багийн иргэдийн Нийтийн Хурал нь үлдэх нотлох баримтгүй хурлыг явуулахгүй гэдэг үндсэн дээр хуулийнхаа дагуу 01 сард зөвлөлөө байгуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны хувьд багийн иргэдийн Нийтийн Хурлаас ирж байгаа материалын архив, албан хэрэг хөтлөлт, стандарт шаардлагыг хариуцаж зохион байгуулах ёстой. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан тоотоор манай сумын 5 багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тамгыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хадгалж, түших эрхийг олгосон. Иймээс акт үйлдэн 5 багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгыг хүлээн авч, дардас дарж, хадгалсан байгаа. Нэхэмжлэгч талаас тухайн хуралдааны тогтоол, тэмдэглэл авна гэж хэлж байна. гэх хүн сумын Засаг даргатай хамт орж ирж нэхэж шаардсан. Бид нар тогтоол гараагүй юмыг зохиож хийх боломжгүй учир өгөх боломжгүй гэдэг үндэслэлээр хариуг нь хэлсэн. ...” гэв.

3.10. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “05 сарын 21-ний өдөр хуралдааны даргын хувиар оролцсон. Бусдаар зөвлөлөөр шийдэж албан ёсны хуралдаан болоогүй гэж ойлгож байгаа. Нийт өрхийн бүртгэлийн тоо багийн Засаг дарга дээр байдаг. Би 05 сарын 21-ний өдрийн хуралдаанд багийн Засаг даргаас өрхийн бүртгэлийг авсан. Тэр өрхийн бүртгэл нь зөвхөн эрэгтэй өрхийн бүртгэлүүдийг гаргаж өгсөн. Миний төрсөн ах г ирсэн байсан гэж байна. гэх хүн Өвөр-Урт багийн нэг өрхөөр явж байгаа гэж үзэхэд тэр хүний мэдээлэл байхгүй. Мөн Энхтайван гэх хүн өрхийн бүртгэлд байхгүй. Би багийн Засаг даргатайгаа зөвлөлдөж анхны хурлаа хийж байсан. , гэх хүн ирцийн бүртгэлд байхгүй. Гэвч , нар гэр бүлийн хамт ирцийн бүртгэлд орсон ...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэн хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэв.

2. Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг албажуулах, манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах шаардлагын тухайд,

2.1. Гэрч гийн “Миний санаж байгаагаар 4 хороо бууц эзэмшүүлэх асуудал хэлэлцээд түүнд тогтоол гарсан. Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд иргэдэд мэдээлэл хийсэн. Сүлжээний антен хаана байршуулах талаар иргэдээс санал авсан. ******* ХХК-ий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг иргэдэд танилцуулж, дараа нь нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ямар үйл ажиллагаа хийх вэ гэдэг талаар иргэдээс санал авсан. ... Мэдээлэл хийсний дараа ирц бүрдсэн гээд асуудлаа хэлэлцсэн. Хурлын ирцийг бүртгэж, хурлын тэмдэглэлийг 3 дугаар багийн иргэн хөтөлж байсан. Хуралдааныг даргалсан. ...”, /1 хх-ийн 199-200-р хуудас/

2.2. Гэрч гийн “Засаг дарга, бид 3 хурал эхлэхээс өмнө Өвөр-Урт багийн конторт ирсэн. Хурлын ирц хүрээгүй байсан учир би халамжийн талаар, газрын талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Үүний дараа 4 айлын хороо бууцны асуудлыг шийдэх гээд өргөдлийг танилцуулж, багийн иргэдээс санал авч шийдвэрлэсэн. Засаг дарга Юнителийн сүлжээний антен хаана байршуулах, худаг хаана гаргах талаар иргэдийн саналыг авсан. Багийн дарга мэдээлэл хийж, дараа нь хурлын тэмдэглэл хөтлөх хүнээр г сонгосон. Нэг засварлаад Геохөгжил Майнинг ХХК-иас мэдээлэл хийсэн. Хуралдааны ирц бүрдсэнээр хурлыг эхлүүлсэн. Хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. Ирцийг хэн бүртгэснийг сайн мэдэхгүй байна. Хуралдааныг даргалсан. Ирц хүрлээ хуралдаанаа эхэлье гэж хэлсэн” /1 хх-ийн 201-202-р хуудас/

2.3. Гэрч ын “... ийн хорооны асуудлыг хэлэлцсэн. үг хэлж оролцсон. нь Баян-Өнжүүл рүү шилжсэн. Гэхдээ гэр бүлээ төлөөлөөд хуралд оролцож, үг хэлсэн. ...”, /1 хх-ийн 2-204-р хуудас/

2.4. Гэрч ийн “сумын Засаг дарга болон газрын албаны даамал, халамжийн ажилтан нар мэдээлэл хийсэн. Хэлэлцсэн асуудал нь 1-рт: орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх асуудал байсан. Ер нь бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар иргэдийн саналыг цаасаар болон цахимаар авч нэгтгээд хуралдаанаар эрэмбэлэх ёстой байсан. Гэтэл багийн Засаг дарга нь цахимаар авсан саналаа нэгтгэж ирээгүй байсан учир энэ асуудлыг хэлэлцээгүй. 2-рт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээгээ иргэдэд танилцуулсан. Хуулиараа байгаль орчин, газар нутагт хэрхэн нөлөөлөх талаарх нарийвчилсан үнэлгээг иргэдэд танилцуулна гэж заасан болохоос дэмжинэ, дэмжихгүй гэдэг талаар иргэдээс санал авахгүй. 3-рт: иргэнд өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэх талаар хэлэлцсэн. Би иргэд цугласан хойно очсон. Очиход багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 4-5 хүн дутаад байна, ирвэл хурлаа эхэлнэ гэж байсан. Цаг гарангийн дараа хурлын ирц бүрдсэн хурлаа эхлүүлье гээд хэлсэн. Ирцийг бүртгэсэн. Хуралдааны тэмдэглэлийг Хандаа хөтөлсөн, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаар танилцуулж иргэдийн асуултад хариулах, сум орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх байсан. Харин багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэдэд өвөлжөөний хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх асуудал хэлэлцэх үед би байх шаардлагагүй тул хурлаас гарсан байсан. Энэ талаар мэдэхгүй байна” /1 хх-ийн 228-229-р хуудас/

2.5. Гэрч ын “Тухайн өдрийн хуралд оролцсон. Багийн хурлаар хаана худаг гаргах, өвөлжөө хаваржаа, малын угаалга гээд бүхий л асуудлыг ярилцаж шийдвэрлээд баталдаг юм. Гарын үсэг цуглуулж байсныг санаж байна. Гарын үсэг зуруулахыг хэн ч надад даалгаагүй. Манай багт байдаг 3 булгийн бараг голд нь уул уурхайн компани байрласан тул малчин хүний хувьд бэлчээр усаа хамгаалгахаар өөрийн санаачилгаар багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон ы хамт гарын үсгийг цуглуулсан. Багийн хурал болохоос 2 хоногийн өмнө багийн Засаг даргаас хурлын зарыг мессэжээр ирүүлсэн. Хурлын өмнөх өдөр нь 98-тай жи мобайлын дугаараас жоншны уурхайн ажилтан Мөнгөнцэцэг гэх хүн залгаад та хуралдаа ирээрэй, наад хавийн хүмүүсээ дагуулаад ирнэ шүү гэж хэлсэн. Би өөр хүн дагуулж очоогүй, ганцаараа очсон. Очиход ирц нь бүрдэхгүй таръя гэж байсан ч уурхайн хүмүүс малчдыг зөөж авчирсан. Тэгээд уул уурхайн талаараа танилцуулж, үйл ажиллагаа явуулна гэж хэлсэн. Манай баг 140 гаруй өрхтэй. Хуралд 40-өөд өрхөөс төлөөлөл ирсэн. Зарим айлаас 2 ч хүн ирсэн харагдаж байсан. Сүүлдээ багийн иргэдийн хурал нь жоншны уурхайн хурал болж хувирсан. Тэр хурлын дараа би иргэдээс гарын үсэг цуглуулах хэрэгтэй юм байна гэж шийдсэн”, /2 хх-ийн 1-3-р хуудас/

2.6. Гэрч ын “би Адаацаг сумын 4-р багийн харьяатай байсан ч 2025 оны 02 сард 3-р баг руу шилжиж, шилжүүлгээ хийлгэсэн. 3-р багийн иргэн болсон тул багийн хуралд оролцсон. Багийн засаг дарга хуралтай гэж утсаар хэлсэн”, /2 хх-ийн 6-7-р хуудас/

2.7. Гэрч ийн “ багийн хурал болно гэж багийн Засаг дарга мэдэгдсэн. Багийн хурал дээр жоншны уурхайн асуудал яригдсан “, /2 хх-ийн 8-9-р хуудас/

2.8. Гэрч Б.гийн “Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт нэртэй 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн. ... 1-р хавтаст хэргийн 105-116-р хуудсанд авагдсан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл гэх бичмэл баримтуудыг би бичиж тэмдэглэсэн. Бичиг мөн. Тэр үед мартсан болохоор гарын үсэг зураагүй. Гар бичмэл тэмдэглээ 2025 оны 05 сарын 21-ний өдрийн хуралдааны дараа багийн иргэдийн нийтийн хурлын дарга д өгсөн. Тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бүх асуудал тусгагдсан байх гэж бодож байна, ер нь бичсэн. Хуралдаан 12-оос 1 цагийн үед эхлээд орой 4,5 цагийн үед дууссан байх. 2025.05.21-ний өдөр эхэлсэн. Иргэд нийлээд намайг протокол хөтлүүлэхээр сонгоод би хөтөлсөн. Геохөгжил компанийн асуудлыг хэлэлцсэн. Ард иргэдийн зарим нь эсэргүүцсэн байр суурьтай байсан. Энэ компанийн зүгээс 7 зорилтод санал дэвшүүлсэн. Энэ дээр нь санал хураасан. Нийт 60-70 хүн цугласнаас 40-өөд хүний саналыг авсан. Тэр бүгдийг би бүгдийг нь тэмдэглэсэн. Нийтдээ 12 хуудас байгаа. П.*******, , Б.*******, Б. нарт хороо эзэмшүүлэх тогтоолыг хуралдаанд оролцогч нар  100 хувь дэмжиж саналаа өгсөн. 1. Бүх малчдад нүүрс өгөх, 2. Хороо бууцны банз өгөх, 3. Хөрзөн бууц ухах. 4. Булаг шанд хаших, хамгаалах, хаягжуулах 5. Зам харгуй гаргах /зуд хүнд үед/, 6.оюутны төлбөрт нэмэр болох /2-4 хүүхдэд/, 7. Мах сүү цагаан идээг малчдаас худалдан авах гэж тусгагдсан асуудал нь компаниас гарсан санал. Энэ 7 асуудлыг дэмжих иргэд гараа өргөнө үү гэхэд 40 айл биш 40 хүн дэмжсэн. Дараа нь энэ компани үйл ажиллагаагаа танилцуулсан байхаа сайн санахгүй байна. Би өмнөх хурал дээр гарын үсэг зурахаа мартсан байсан. Дараагийн хурлын тэмдэглэлд бол зурсан. ... Олон хүн ярьсан. Ямар ч байсан өөрийн хэмжээнд хурдан бичихийг хичээсэн. Зарим асуулт орхигдсон байж магадгүй. ...” /2 хх-ийн 60-63-р хуудас/ гэх тус тусын мэдүүлэг,

2.9. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн “... үнэлгээний тайланг 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар иргэдэд танилцуулж, төслийн хэрэгжилтэд иргэдээс саналыг авч, хэлэлцүүлгийг зохион байгуулсан ... ” гэх хэсэг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээрх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн “... бид тухайн хурлаар асуудлыг хэлэлцүүлээгүй, зөвхөн танилцуулга хийсэн, тэмдэглэлийг гаргаж өгөөч гэсэн. Үнэлгээний тайланг танилцуулсан гэдэг үг нийт гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдоно ...” гэх тайлбар, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гар бичмэл тэмдэглэлийн “... 4 иргэний өвөлжөө хаваржааны эзэмшүүлэх талаарх санал хураалт. а.******* овогтой *******ийн “Молом” гэдэг газрыг эзэмших хүсэлт 100% саналтайгаар дэмжигдэв. б.******* овогтой ******* “Загастын шар дэл” өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлт гаргав. ... 43 иргэн дэмжиж батлагдлаа. гийн “Цагаан нуурын зүүн булан” гэдэг газрыг хаваржааны зориулалттай эзэмших 100% саналаар батлагдлаа. “Салхитын бууц”-ыг өвөлжөөний зориулалтаар 100%-ийн саналаар дэмжигдлээ. 3.Адаацаг сумын Өвөр-Урт багийн Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол: П.*******, , Б.*******, Б. нарт хороо эзэмшүүлэх тогтоол 100% батлагдав” , “Иргэдийн Нийтийн Хурлын дарга : багтаа харагдахуйц юм хийхийг хүсэж байна” Контороо шинэчлүүлмээр байна” гэх хэсгээс тус тус үзвэл, Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт нэртэй 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ирц хүрснээр эхэлж, тус хуралдаанаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг хэлэлцүүлэхгүй хойшлуулсан, иргэн П.*******, Б.*******, , Д. нарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэн хуралдаанд оролцогч нар 100 хувь дэмжиж, тогтоол гарахаар шийдвэрлэсэн, мөн “*******” ХХК-иас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан танилцуулгыг танилцуулсан, хуралдаанд оролцсон иргэдээс “*******” ХХК-иар нийгмийн хариуцлагын хүрээнд хийх 7 асуудал, саналыг гаргаж, уг асуудлыг  иргэдийн олонх буюу 40 хүн дэмжсэн нөхцөл байдал тогтоогдоно. /1 хх-ийн 1, 105-106, 115-116-р хуудас/

2.12. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “... бид тухайн хурлаар асуудлыг хэлэлцүүлээгүй, зөвхөн танилцуулга хийсэн. ... Монгол Улсын Үндсэн хуулийн 63.1-д аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурал эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргана. Тэгэхээр 4 иргэдийн газрын саналыг авсан, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцэх асуудал нь дутуу байна гэж хойшлуулж байгаа, мөн манай компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулаад иргэд ямар санал гаргаж байгаа вэ гэдэг талаар тогтоол гарах ёстой. Үүнийг албажуулж, хуулбарлан манай компанид өгөхийг даалгаж өгнө үү” гэж тайлбарлана. 

2.13. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1-т “баг, хорооны чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж зааснаас үзвэл багийн иргэдийн нийтийн Хурал өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, багийн хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тогтоол батална. 

2.14. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана”, 8.4.8-д “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд үүнээс үзвэл байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг тусган хавсаргахаар байна. 

2.15. Гэтэл дээрх тохиолдолд нэхэмжлэгч “*******” ХХК Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан танилцуулгыг хэлэлцүүлээгүй, зөвхөн танилцуулсан, мөн хуульд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд аливаа тогтоол, шийдвэрийг тусган хавсаргах талаар хуульчлаагүй байхад бусад этгээдээс буюу тухайн багийн иргэн  П.*******, Б.*******, , Д. нараас газар эзэмших асуудлыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн болон мөн хуралдаан дээр иргэдээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийх 7 асуудал, саналыг гаргаж, иргэдийн олонх дэмжсэн үйл баримтад тогтоол гарах ёстой, түүнийг албажуулж, хуулбарлан авна гэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8-д заасантай тус тус нийцэхгүй байна.

2.16. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /2012 он/, Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тавигдах шаардлага зэргийг тодорхой зохицуулжээ.

2.17. Гэвч нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүх хуралдаан дээр Адаацаг сумын Өвөр-Урт нэртэй 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд оролцсон иргэдээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийлгүүлэхээр гаргасан 7 асуудал, саналыг иргэдийн олонх дэмжсэн үйл баримтыг (“... 4 иргэний газрыг шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн байгаль орчны үнэлгээг дэмжсэн зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37.2 дугаар зүйлд заасан зөвшөөрсөн захиргааны акт. ... Тайланг дэмжиж байна уу гэж гарыг өргүүлээд санал хураахад бид бүгд байсан... ”)  гэж тайлбарлан гарах ёстой гэх тогтоолынхоо агуулгад нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.   

2.18. Дээрх үндэслэлүүдээр Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг албажуулах, манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

3. Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэмдэглэлийг албажуулах, манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах шаардлагын тухайд,

3.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд “хуралдааны тэмдэглэл” нь хуулийн дээрх ойлголтод хамаарахгүй, тодруулбал, “хуралдааны тэмдэглэл” дангаараа “гадагш чиглэсэн”, “тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан” буюу  тодорхой этгээдэд, тухайлбал, нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэхгүй тул захиргааны актыг шинжийг агуулахгүй байна. 

Тодруулбал, багийн иргэдийн Нийтийн Хуралдааны тэмдэглэл нь тухайн өдрийн хуралдааны үйл явцыг эхнээс нь дуустал бүрэн эхээр нь тусгасан баримт юм.

  Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хуульчилсан, үүнд захиргааны байгууллагаас хуралдааны тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тэмдэглэлийг албажуулах, хуулбарлан гаргаж өгөхийг даалгах эрх хэмжээг захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй байна.

3.2. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар “... захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” маргаан гэж үзэн энэ нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

4. Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

4.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, шийдвэрийг албажуулах, хуулбарлан гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ тохиолдолд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “*******” ХХК-д эрх зүйн үр дагавар үүсэхгүйгээс гадна нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.  

Иймээс  Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

5. Энэ маргааны тухайд, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааныг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгогдсон удирдан явуулсан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “... баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж зааснаар хариуцагч д өөрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон байна.

5.1.Нэхэмжлэгчээс “...Нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагч тэй уулзахад зөвлөл хуралдаанаа товлон зарлаагүй, хурлын ирц хүрээгүй, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдэгдэх ёстой байсан гэж хэлсэн. Тэгэхээр эс үйлдэхүйг энэ хүн гаргаад байгаа юм байна, доод шатны хурлын үйл ажиллагаанд энэ хүн нөлөөлж байна гэдэг байдлаар хариуцагчаар татсан...” гэж  тайлбарлах боловч энэ тайлбар нь Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг хариуцагчаар татах хуульд заасан үндэслэл биш тул энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасантай тус тус нийцээгүй талаар дурдах нь зүйтэй.  

6. Мөн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн аудио бичлэгийг (CD) сонссон ч хуулиар зөвшөөрөөгүй баримт тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

7. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг албажуулан, хуулбарлан авах талаар харьяалах байгууллагад хандах эрх нь нээлттэй бөгөөд энэ шүүхийн шийдвэр түүнд саад болохгүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.4.8-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Дундговь аймгийн Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга , Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт холбогдуулан гаргасан  “Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны шийдвэрийг албажуулах, тухайн хурлын шийдвэрийг манай компанид гаргаж өгөхийг даалгах, мөн Адаацаг сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар “Хуралдаан хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдааны тэмдэглэлийг албажуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хуралдааны тэмдэглэлийг албажуулах, тэмдэглэлийг манай компанид хуулбарлан гаргаж өгөхийг даалгах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.ЦЭРЭНРАГЧАА