| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00476/И |
| Дугаар | 319/ШШ2025/00429 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 319/ШШ2025/00429
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* ******* ХХК-ийн байрт байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын ******* тоотод оршин суух, ******* овогт гийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Барааны төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Э., нэхэмжлэгч "******* Трейд" ХХК-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, "Ану төгөлдөр" нэртэй дэлгүүрээр дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Хариуцагч Э.д нийлүүлсэн барааны төлбөр 1,000,000 төгрөгийн үлдэгдлийг 2025 оны 04 сарын 09-ний өдөр "Тооцооны үлдэгдлийг баталгаа" баримт үйлдэж, баталгаажуулсан. Гэвч хариуцагч Э. тооцооны үлдэгдэл 1,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Э. нь ******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох тооцооны үлдэгдэл 1,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан “Барааны төлбөрийн үлдэгдэл 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэхүү улсын тэмдэгтийн хураамжийн тал нь болох 14,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.ас 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Хариуцагч Э. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн “Тооцооны үлдэгдэл 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. хүлээн зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ас 14,275 төгрөг, улсын орлогоос 14,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК