Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 319/ШШ2025/00434

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант суманд байрлах, ******* аймгийн ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Жаргалант суманд байрлах, “******* *******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрс, бордооны төлбөр, алданги, нийт 38,897,500 гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 319/2025/00460/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “******* *******” ХХК-иас хар шорооны хөрс нийлүүлэхээр 18,950,000 төгрөг, бордоо нийлүүлэхээр 19,000,000 төгрөг нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 19,000,000 төгрөгийн үнийн дүнд тооцогдох  алданги 947,500 төгрөг, үндсэн өртөг 37,950,000 төгрөг нийт 38,897,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

2.   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

         “-******* аймгийн ******* даргатай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хар шороон хөрс 18,950 кг, ясны бордоо 4,000 кг, арьс ноосон бордоо 1,500 кг, алданги болох 947,500 төгрөгт сайжруулсан хар шороон хөрс 1 тонн-ийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ******* аймгийн ******* ******* ******* *******т нийлүүлэх,

          -Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хар шороон хөрс үнэ 18,950,000 төгрөг, бордооны үнэ 19,000,000 төгрөг, алданги 947,500 төгрөгийг гаргуулахаас татгалзах,

          -Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр тохиролцов.”  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан “Хөрс, бордооны төлбөр 37,950,000 төгрөг, алданги 947,500 төгрөг, нийт 38,897,500 гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч буюу “******* *******” ХХК-ийн захирал нар нь эвлэрч, 2025  оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд “1. ******* аймгийн ******* даргатай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хар шороон хөрс 18,950 кг, ясны бордоо 4,000 кг, арьс ноосон бордоо 1,500 кг, алданги болох 947,500 төгрөгт сайжруулсан хар шороон хөрс 1 тонн-ийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ******* аймгийн ******* ******* ******* *******т нийлүүлэх, 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хар шорооны хөрсний үнэ 18,950,000 төгрөг, бордооны үнэ 19,000,000 төгрөг, алданги 947,500 төгрөгийг гаргуулахаас татгалзах, 3. Дээрх гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэх” зэрэг нөхцөлтэйгөөр  тохиролцож, зохигчид хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, талууд хүсэлт зоригоо илэрхийлэн эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээ нь хуульд нийцсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 352,437 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 352,437 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал нь болох 176,218.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

7. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч нар нь “1. ******* аймгийн ******* даргатай байгуулсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хар шороон хөрс 18,950 кг, ясны бордоо 4,000 кг, арьс ноосон бордоо 1,500 кг, алданги болох 947,500 төгрөгт сайжруулсан хар шороон хөрс 1 тонн-ийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ******* аймгийн ******* ******* ******* *******т нийлүүлэх, 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хар шороон хөрсний үнэ 18,950,000 төгрөг, бордооны үнэ 19,000,000 төгрөг, алданги 947,500 төгрөгийг гаргуулахаас татгалзах” нөхцөлтэйгөөр зохигч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 352,437 төгрөгийн тал нь болох 176,218.5 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “******* *******” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК