| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00387/И |
| Дугаар | 319/ШШ2025/00436 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 319/ШШ2025/00436
Монгол улсын нэрийн ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 7 дугаар давхрын ******* тоотод байрлах “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, ы т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үндсэн зээл 330,000 төгрөг, зээлийн хүү 135,16******* төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 46*******,46******* төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Хариуцагч Б.т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.аас “Үндсэн зээл 330,000 төгрөг, зээлийн хүү 135,16******* төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 46*******,46******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:Б.т 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тоот зээлийн гэрээгээр 330,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаагаар олгосон. Зээлдэгч зээлээ төлөөгүй тул нийт 46*******,46******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.т 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 -т зааснаар нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлж хариу тайлбараа ирүүлээгүй.
Шүүгчийн туслахын зүгээс хариуцагч Б.тай утсаар холбогдож тайлбараа гаргаж өгөхийг мэдэгдэх үед нь хариуцагч нь “Энэ зээлийг манай эхнэр авсан. Би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэд хоногоос мөнгө орж ирнэ. Тэгэхээр төлөөд дусгана” гэсэн тайлбар гаргасныг шүүхийн мэдэгдэх хуудаст бичиж, тэмдэглэл хөтөлсөн байна.
4. Хариуцагч Б. нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “******* ******* *******” ХХК-тай цахим зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тоот зээлийн гэрээгээр 330,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаагаар, 6.4 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан цахим зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний *******.2, *******.2.1-т зээлдэгч нь гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь гэрээг дангаараа цуцалж, учирсан бүх хохирол, зардлаа нэхэмжлэхээр заасан байна.
Зээлдүүлэгч “******* ******* *******” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 330,000 төгрөгийг зээлдэгч Б.т зээлсэн нь нотлогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, үндсэн хүүг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч Б. нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 192 хоног зээлийг хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдсон тул үндсэн зээл 330,000 төгрөг зээлийн хэтэрсэн хугацааны хүү 135,16******* төгрөг, шимтгэл 3,300 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.аас зээл 330,000 төгрөг, зээлийн хүү 135,16******* төгрөг, шимтгэл 3,300 төгрөг, нийт 46*******,46******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
6. Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 14,704 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч ы аас 46*******,46******* /дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 14,704 /арван дөрвөн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т заасны дагуу гардуулсан, хүргүүлснээс хойш 7 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК