| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00388/И |
| Дугаар | 308/ШШ2025/00346 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 308/ШШ2025/00346
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөнийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ,дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах Х ХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, , сум, 7 дугаар баг, Найрамдал 5 дугаар гудамж, 500 дугаар байр 07 тоотод оршин суух, Д. Э холбогдох ,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,724,821.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Зээлдэгч Д.Э-с үндсэн зээл 12,586,552.25 төгрөг, хүүгийн төлбөрт 137,346.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 923.16 төгрөг нийт 12,724,821.67 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...12,724,821.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,724,821.67 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК-ны Дорноговь салбар тооцооны төв хариуцагч Д.Э-с Үндсэн зээл 12,586,552.25 төгрөг, хүүгийн төлбөрт 137,346.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 923.16 төгрөг нийт 12,724,821.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.Э зээлийн гэрээний үүрэгт 12,724,821.67 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Х ХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 12,724,821.67 төгрөгийг хариуцагч Д.Э төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,547 төгрөгнөөс 109,273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 109,273 төгрөгийг улсын төсвийн орлогоос 109,273 төгрөгийг хариуцагч Д.Э-с тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ