| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00450/И |
| Дугаар | 308/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 308/ШШ2025/00347
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,15 дугаар хороо,Стадион оргил, Махатма ганди 31/1 дүгээр байр,Эн Эм товер оффис 17-р давхарт байрлах “Т “ ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дорноговь аймаг сум, 3 дугаар баг, гудамж 30 дугаар байр 13 тоотод оршин суух П.Нхолбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,685,145.05 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т“ ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...П.Н гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 4,427,627.63 төгрөг,зээлийн хүүд 1,186,293.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,223.76 төрөг, гарсан зардал 18,000 төгрөг,нийт 5,685,145.05 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч П.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 5,685,145.05 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Т “ ББСБ нь хариуцагч П.Н холбогдуулан 5,685,145.05 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч П.Н нь нэхэмжлэлийн шаардлага 5,685,145.05 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Т “ ББСБ-аас нэхэмжилсэн 5,685,145.05 төгрөгийг хариуцагч П.Н нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,912 төгрөгөөс 52,956 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 151,662 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 151,662 төгрөгийг хариуцагч П.Н-с гаргуулж нэхэмжлэгч “Т “ ББСБ-д тус тус олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ