| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 319/2025/00105/И |
| Дугаар | 319/ШШ2025/00439 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг 202******* оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Ш.******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие нь 1968 онд төрсөн. 198******* онд Мянгад сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөн. 1984 оны 06 дугаар сарын 01-нээс 1988 оныг хүртэл аав ээжийн хамт малчин, 1988 оны 01 дүгээр сараас 1994 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын бетон цехэд ажиллаж байсан. Миний бие нь ажилласан жил нөхөн тооцох тухай хуулиар 11 жилээ нөхөн өвч чадаагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, тухайн байгууллага татан буугдсаны улмаас цалин, тушаал байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд миний 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын *******0-ны өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд барилгачин, 1992 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трест, Тулга ХХК-нд бетон цехийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1.Хүсэлт гаргагч Ш.*******ээс: иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 199*******, 1994 онд буюу ажиллаж байх үед авхуулсан гэх зураг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын ажилд томилсон, тэтгэмж олгох тухай болон нэмэгдэл олгох тухай тушаалуудын хуулбар, гэрлэсний бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн , нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгч,
2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Хүсэлт гаргагч Ш.******* нь 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн барилга угсралтын трестэд болон Тулга ХК-нд бетон цехийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.
4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 0******* дугаар сарын 20-ны өдрийн 1************** дугаар “Ажилд авах тухай” тушаалаар Ш.*******ийг мөн өдрөөс эхлэн бетон цехэд нормчноор томилсон байна. Мөн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1************** дугаар “Нөхцөлийн нэмэгдэл олгох тухай” тушаалаар бетон заводын хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн байх ба тушаалын 2 дугаар хавсралтын 4******* дугаарт “Ш.******* хэв тослогч” гэж бичигдсэн байна.
Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2*******4 дугаар “Тэтгэмж олгох тухай” тушаалаар барилгын үйлдвэрт 1-ээс 4 жил ажилласан ажилчдад тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. Уг тушаалын 2 дугаар хавсралтад “*******ын ******* ажилласан жил 2, Бетон цех” гэж бичигдсэн байна.
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 202******* оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28/1*******0 дугаар албан бичгээр ирүүлсэн Ш.*******ийн ХААТР-1 маягтад “ажилладаг байгууллага БУТ, ажилд орсон он 1990, эрхэлдэг ажил техникч” гэж бичигдсэн байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар Ш.******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаагүй байна.
Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийн 41 дугаар “Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаалаар нэр бүхий 1************** ажилчдыг ажлаас нь чөлөөлөхдөө Ш.*******ийг мөн адил ажлаас нь чөлөөлж “Тулга” ХК-нд шилжүүлсэн нь нотлогдож байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаанд Жаргалант сумын барилгын материалын үйлдвэр, Тулга ХК нь 1992-оос 1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэжээ.
Тулга ХК-тай холбоотой баримт архивд хадгалагдаагүй талаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас лавлагаа ирүүлжээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь “Тулга” ХК-ны бетон цехэд ажиллаж байсан нь иргэн иргэн , нарын бичсэн тодорхойлолт, 199*******, 1994 онд буюу ажиллаж байх үед авхуулсан гэх гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ш.******* нь 1988 оны 0******* дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трест, Тулга ХК-нд нормчин, барилгачин, бетон цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан нь нотлогдсон гэж дүгнэлээ.
*******. Шүүх хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Ш.*******ийн хүсэлтийн шаардлагын бүхэлд нь хангаж, 1988 оны 0******* дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, барилгачнаар, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Тулга ХК-нд бетон цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118 дугаар зүйл, 119 дүгээр зүйлийн 119.1-119.4 дэх хэсэг, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.6 дахь заалтад зааснаар ******* овогт *******ын *******ийн 1988 оны 0******* дугаар сарын 19-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 1*******-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд нормчин, барилгачнаар, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүртэл Тулга ХК-нд бетон цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Шүүхийн шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэх бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК