| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2025/0363/З |
| Дугаар | 128/ШШ2025/0533 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2025/0533
2025 07 30 128/ШШ2025/0533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П******* ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.Г******* /РД:/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б /ШТЭҮД: №/
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б нарын хоорондын Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын дагуу П******* ХХК-ийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж тодорхойлжээ.
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ:
2.1. Манай компани нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр анх ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай буюу 2045 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар эзэмшсэн.
2.2. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1 дэх хэсэгт "Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг доор дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай", 1.4 дэх хэсэгт Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутагт орших Г******* *******-Х******* голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар", 4 дэх хэсэгт "Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байгаа газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай гэж шийдвэрлэсэн.
2.3. Улмаар манай компанийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/28 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/24 дугаартай албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, мөн өдрийн 08/25 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг шинэчлэн батлуулахаар Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэх болсонтой холбоотойгоор хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар манай компанийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын МѴ- ******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээн, тогтоогдсон алтны үндсэн ордыг ашиглах боломжийг нээж өгөх талаар дахин нягталж өгнө үү гэсэн агуулга бүхий гаргасан ба 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 08/28 дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд цохолт хийсэн байна.
2.4. Үүний дагуу Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн "Хүсэлт уламжлах тухай УИХ- 12/4320 тоот албан бичгээр "./. Тус компани нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутагт байрлах Ш нэртэй газар 2015 оноос ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байсан боловч 2020 онд Улсын Их Хурлаар батлагдсан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын дагуу үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Иймд дээр асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хэрэгжилтийг хангаж ажиллах, хүсэлтийн хариуг "П*******" ХХК-д хүргүүлэх арга. хэмжээ авна уу" гэж, мөн Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэд хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Хүсэлт уламжлах тухай" УИХ-12/4557 тоот албан бичгээр "... Тус компани нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумын нутагт байрлах Ш нэртэй газар 2015 оноос ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байсан боловч 2020 онд Улсын Их Хурлаар батлагдсан "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын дагуу үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Иймд дээр асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хэрэгжилтийг хангаж ажиллах, хүсэлтийн хариуг "П*******" ХХК-д хүргүүлэх арга хэмжээ авна уу" гэж мэдэгдсэн байна.
2.5. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ХЭГ/1228 тоот албан бичгээр "Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын "Ш хэмээх газарт олгогдож цуцлагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар "П*******" ХХК-ийн хүсэлтийг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос уламжлан ирүүлснийг танд хүргүүлж байна. Хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судлан үзэж, хариу өгөхийг үүгээр мэдэгдэж байна" гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд мэдэгдсэн байна.
2.6. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №02/1871 тоот албан бичгээр ... Танай компанийн Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үйлдвэржилтийн бодлогын байны хорооны дарга Б.Чойжилсүрэн нарт тус тус гаргасан хүсэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус яаманд уламжлан ирүүлсэнтэй танилцлаа. Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" асуудал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхлэх асуудалд хамаарахаар бөгөөд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хандах нь зүйтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах боломжтойг мэдэгдье гэсэн хариуг манай компанид өгч, хувийн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.
2.7. Гэтэл манай компанийн эзэмшилд байсан Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт байрлах Ш нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-******* тоот тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4406 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр танай эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МВ-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу нөхөх олговрыг бүрэн төлөөгүй, эрх бүхий Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлах талаар чиглэл ирүүлээгүй байхад ийнхүү цуцалсан нь үндэслэлгүй байна.
2.8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна. Манай компани 23 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. А лицензийг 2015 оноос авсан бөгөөд нийт 10 жил болж байна. Гэтэл сүүлийн 5 жилд уг А лицензийг цуцалсан бөгөөд төрийн байгууллагууд асуудлаа шийдэхгүй байна. Журмын дагуу шинжээч томилогдож дүгнэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэхгүй чирэгдүүлж байна. Үүнээс болоод төлбөр мөнгөний хохирол нэлээн гарсан. Тийм учраас хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан гэв.
2.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн мэтгэлцээнээр Монгол Улсын Үндсэн Хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа мөрдөх тусгай зарчим алдагдсан байна нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч компанийн хувьд 2015-2045 оныг хүртэл хугацаанд ашиглан тусгай зөвшөөрөлтэй байсан. Үйл ажиллагаагаа явуулж байх хооронд Улсын Их Хурлын 2020 оны тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Уг тусгай хамгаалалтад авсан асуудалтай холбоотой бид маргасан зүйл байхгүй. Харин тусгай хамгаалалтад авч байгаа бол нөхөн олговрын асуудал хууль журмын дагуу шийдэгдэх ёстой. Нөхөн олговрын асуудал 1 жилийн дотор шийдэгдэх хуулийн зохицуулалттай байтал 5 жил гаруй хугацаа өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд нөхөн олговрын асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн учраас цаашид ч шийдэгдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Маргаан бүхий албан бичигт өгөөд байгаа хариу нь боломжгүй гээд байгаа хэдий ч уг боломжгүй гэх үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 56 дугаар зүйлийн 56.1.3 зэрэг холбогдох хуулийн заалтуудад нөхөн олговрын асуудал шийдэгдээгүй бол 1 жилийн дотор үйл ажиллагаа явуулах эрх нь хэрэгжиж байх ёстой талаар хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт орших 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "П*******" ХХК-д олгосон.
3.2. Тус тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 заалтад заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутагт орших 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг "П*******" ХХК-д олгосон.
3.3. Тус тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлд нь давхцуулан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 заалтад заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 416 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн.
3.4. Улмаар нэхэмжлэгчээс захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1033 дугаартай шийдвэрээр "... "П*******" ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/4841 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, "П*******" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалrax-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг хүчин төгөлдөр болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 02 дугар сарын 07-ны өдрийн 10/657 дугаартай албан бичгээр ... тусгай зөвшөөрлийн нөхөх олговроор хэлэлцэн тохиролцох талбайг ашигт малтмал эрэх, хайх,ашиглах үйл ажиллагааг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй талбайгаас бэлтгэн хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдье" гэсэн мэдэгдлийг "П*******" ХХК- д хүргүүлсэн.
3.5. Тус компанийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дугаартай албан бичгээр "...ашигт малтмалын ашиглалтын МВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд дүйцэхүйц улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайг санал болгож талбай дүйцүүлэх, эсхүл мөнгөн хэлбэрээр нөхөх олговрыг олгож өгнө үү..., Хэрэв манай компанийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй, шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхээр хангаж, уг тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү..." гэсэн хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаартай албан бичгээр тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.
3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад заасны дагуу талбай дүйцүүлэх асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллага хэлэлцэн тохиролцох ёстой боловч Ашигт малтмал, газрын тосны газраас дүйцэхүйц талбай санал болгох боломжгүй бөгөөд мөнгөн хэлбэрээр нөхөх олговор олгох боломжгүй юм.
3.7. Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" 46 дугаартай тогтоол нь өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр байх тул улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулах боломжгүй.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төрийн захиргааны байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Учир нэхэмжлэгчийн нөхөн олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан эрх бүхий бүх үйл ажиллагааг явуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхээр хангаж, уг тусгай зөвшөөрлийг сэргээх хуулийн заалтыг биелүүлэх боломжгүй.
3.9. Учир нь тусгай зөвшөөрлийн талбайн буюу Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр тогтоол өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу талбайд дүйцүүлэх асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй болон төрийн захиргааны байгууллагад хэлэлцэн тогтох ёстой боловч Ашигт малтмал, газрын тосны газраас дүйцүүлэх талбай, санал болгох боломжгүй мөн өмнөх хэлбэрээр нөхөн олговрыг олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч П******* ХХК нь Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй 779.32 гектар талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаартай шийдвэрийн дагуу ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байсан ба ашиглалтын үйл ажиллагааг 6 жилийн хугацаанд явуулж байсан ба Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар, нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газартай давхацсан тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон байна.
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэрээр дээрх Улсын Их Хурлын тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/4406 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байх ба 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тус алтны ордны уурхайн зах зээлийн бодит үнэ цэнийг 10,769.754 ам.доллар байхаар үнэлсэн байна.
4. Ашигт малтмалын газрын даргын(хуучин нэрээр) 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 445 дугаар Нөөц хүлээн авч, бүртгэх тухай тушаалаар Г******* ******* ХХК(хуучин нэрээр) ийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг дэвсгэрт байрлах Г******* алтны судлын төрлийн ордод 2004-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан (Ордын нөөц 2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар) дахь XV-006155 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах эдийн засгийн үр ашигтай хүдрийн бодитой болон боломжит (B+C) нөөцийг 553611.62 тн-оор, 5.73г/тн-ын дундаж агуулгатай алтыг 3174.15 кг-аар, тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай хүдрийн боломжит (C) нөөцийг 15272.29 тн-оор, 3.94 г/тн-оор дундаж агуулгатай алтыг 60.13 кг-аар зохиогчийн хувилбараар хавсралтын дагуу хүлээн авч, Ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байна.
5. Нэхэмжлэгч нь компанийн нэрээ Г******* ******* ХХК нэртэй байсныг П******* ХХК болгон 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
6. Нэхэмжлэгчээс ...нэгэнт нөхөн олговор олгох боломжгүй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан ...үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх нэрээр энэхүү эрхийг маргаан бүхий актаар хязгаарлах үндэслэлгүй..., хариуцагчаас ...уг компанийн тухайд өмнө нь болсон үйл баримттай маргахгүй, бодит байдалд нэхэмжлэгч компанийн гаргасан гэх зардал, эзэмшиж байсан ашигт малтмалын талбайд нь дүйцүүлэн тусгай зөвшөөрлийн талбай олгох боломжгүй учир нөхөн олговор олгох боломжгүй мөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан маргасан.
7. Нэхэмжлэгч өмнө нь тус шүүхэд хандан хэд хэдэн нэхэмжлэл гаргасан бөгөөд эдгээр нэхэмжлэлүүд нь бүгд өмнө нь эзэмшиж байсан дээрх ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр, нөхөн олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт, малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага гаргасан ба эдгээр шаардлагуудыг шүүхээс дараах шийдвэрүүдээр шийдвэрлэсэн байна.
7.1. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 416 дугаар шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/3315 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, П******* ХХК-аас гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 799 дугаар шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
7.2. Нөхөн олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу болон бусад хууль, журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахыг Ашигт, малтмал, газрын тосны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/1033 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
8. Ийнхүү шийдвэрлэхдээ нэхэмжлэгч П******* ХХК нь хууль ёсны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 621 дугаар шийдвэрээр олгогдсон ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, ... хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж буй тохиолдолд тухайн шийдвэр гаргасан байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр байна... гэж дүгнэн шийдвэрлэснээс үзэхэд шүүхээс өмнө нь хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэх шаардлагагүй тул нэхэмжлэгч нь өмнө нь тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмшиж байсан эсэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж байсан эсэх, нөхөн олговор авах эрхтэй эсэх, нөхөн олговрыг 1 жилийн дотор нэхэмжлэгчид төлөх ёстой эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу дахин нотлох, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
9. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25/21 дүгээр албан бичгээр гаргасан ...нөхөн олговрыг заримыг нь мөнгөн хэлбэрээр, заримыг нь талбай дүйцүүлэх хэлбэрээр олгох эсхүл хуульд зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээр хангаж өгөх агуулга бүхий хүсэлт-ийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй, тусгай зөвшөөрлийг сэргээн үйл, ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.
10. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2020 онд тусгай хамгаалалтад авсан бөгөөд нөхөн олговрыг өнөөдрийг хүртэл олгоогүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, талуудыг тайлбар зэргээр бодитоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн олгох, мөн мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгох боломжгүй болох нь тогтоогдож байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж Уул уурхайн яамнаас чиглэл өгсний дагуу байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасантай нийцээгүй.
11. Тодруулбал, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөрийг 1 жилийн дотор төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх нь хуулиар олгогдсон эрх ба энэхүү эрхийг нь нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх нэрээр үгүйсгэх, хязгаарлах үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг нь тусгай хамгаалалтад авсан хугацаанаас хойш 1 жилийн хугацаанд болон энэхүү шийдвэр гарах хүртэлх хугацаанд ямар нэг нөхөн олговрыг аваагүй, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хуулийн урьдач нөхцөл хангагдсан, хариуцагчаас дээрх хуулийн заалтыг биелүүлж нөхөн олговрыг нь олгоогүй атлаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
13. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын дагуу П******* ХХК-ийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд:
13.1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй, 27 дугаар зүйлийн 27.1.1-д тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах гэж зааснаас үзэхэд хэрэв улсаас тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг нь тусгай хамгаалалтад авч байгаа тохиолдолд 1 жилийн хугацаанд нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохыг үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
13.2. Ийнхүү хуулиар эрх олгож байгаа нь хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр их хэмжээгээр шаардлагатай ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс үйл ажиллагаа явуулахад зориулж их хэмжээний зардал гаргасан, цаг хугацаа зарцуулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход шаардлагатай бүх ажиллагааг хийсэн, ашигт малтмалын нөөцийг тогтоон эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүн болгох, олборлох ажиллагааг хийсэн, түүний үр дүнд бий болсон хөрөнгө, нөөцийг ашиглах эрхийг нь хуулиар тусгайлан зохицуулж хамгаалсан гэж үзэхээр байна.
13.3. Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу явуулж байх үедээ гаргасан зардал, түүнийг тооцсон үнэлгээний тайлан, нөөцийг нь тогтоож, улсын нөөцийн санд хүлээн авсан шийдвэр, төлбөр төлсөн болон хуульд зааснаар үйл ажиллагаагаа явуулж байсныг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээ биелүүлж ашиглалтын үйл ажиллагааг явуулж байсан, ихээхэн хэмжээний зардал гаргасан, мөн дээрх байдлаар хариуцагч нь нөхөн олговрыг олгоогүй байгаа нь түүний хуулиар хамгаалагдсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа байгаа болохыг нотолж байна.
13.4. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хуулийн урьдач нөхцөл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар, эрх хууль ёсны ашиг сонирхол үүсэх талаар тодорхойлох энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу эзэмшиж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхийг цаашид эдлэх боломжгүй гэж хязгаарласнаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, түүнчлэн нэхэмжлэлийн өөр төрлөөр маргаж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх боломжгүй болсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж зааснаар үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тогтоолгох зорилго бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1673 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын дагуу П******* ХХК-ийн Хэнтий аймгийн Б*******, Б******* сумдын нутаг дэвсгэрт байрлах Ш нэртэй 779,32 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.5, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ