| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00485/И |
| Дугаар | 308/ШШ2025/00349 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 308/ШШ2025/00349
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр 8 дугаар давхарт байрлах “Т ББСБ ХХК”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг 4 дүгээр баг, гудамж 9 гудамж, 930 тоотод оршин суух Ц.Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,606,492 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т ББСБ ХХК” шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Д-с ЗГ2024050818964 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,537,117.87 төгрөг, үндсэн хүү 539,313.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,706.12 төрөгийг, ЗГ2024050818965 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,113,880 төгрөг, үндсэн хүү 390,816 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 10,657 төгрөг нийт 3,606,492 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 3,606,492 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК” нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан 3,606,492 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэлийн шаардлага 3,606,492 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “Т ББСБ ХХК”-иас нэхэмжилсэн 3,606,492 төгрөгийг хариуцагч Ц.Д нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,654 төгрөгөөс 37,827 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 37,827 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 37,827 төгрөгийг хариуцагч Ц.Д-с гаргуулж нэхэмжлэгч “ Т ББСБ ХХК” /РД:6365744/-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ