2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/02928 

 

 

 

 

 

 

    2025           04            14                                        192/ШШ2025/02928 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Обилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, *********** тоотод оршин суух, Ч******* овогт Ч*******гийн Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ********** тоотод оршин суух, Н******* овогт Б******* Б******* /РД:*******/,

 

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, ************** тоотод оршин суух, Б******* овогт Б Н /РД:/,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, ***** тоотод оршин суух, М овогт Ч Г /РД:/ нарт холбогдох,

 

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан №2439 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгөхийг даалгах, Б.Б*******, Ч.Г нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2486 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ”, хариуцагч М.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2100 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ******тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Б*******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай үндсэн  нэхэмжлэлийн шаардлагыг,

эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, **** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Нын сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,

Хариуцагч Ч.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г,

Хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Гэрч П.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Ч.Б******* нь  гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******, Б.Н, Ч.Г нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.     

 

Үүнд: “...Нэхэмжлэгч миний бие хариуцагч Б.Б*******ийг 2016 оноос эхлэн ажлын шугамаар таньдаг. Хариуцагч нь манай эхнэр болох Оы өмчлөлийн Нийслэлийн БЗД-ийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байрлалтай 196 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг түрээсэлдэг байсан. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 төгрөгт тооцон худалдаж авахаар болж. 140,000,000 төгрөгт нь тооцож орон сууц өгч, үлдэгдэл төлбөр болох 60,000,000 төгрөгийг цувуулж төлсөөр бүрэн төлж барагдуулж, дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авч байсан. 2019 оны 6 дугаар сарын орчим Польш улсаас гахайн өөх оруулж ирнэ. Польшоос ирэх тээврийн зөвшөөрөл болон Монгол Улсад худалдан борлуулах зөвшөөрлийн бичгүүдээ авчихсан. Санхүүжилт хэрэгтэй байна, одоогоор надад барьцаалах хөрөнгө дээрх ***** тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгө л байгаа, энэ нь зээл авахад хүрэхгүй учраас та байшингаа зээлийн барьцаанд нэмээд тавиад өгөөч, ойрын хугацаанд эргээд удаахгүй барьцаанаас чөлөөлж өгнө гээд гуйсан учир би өөрийн эхнэр болох Оы өмчлөлийн БЗД-ийн 11-р хороо, Дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байрлалтай 196 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, БЗД-ийн 11-р хороо. Дүнжингаравын Гудамж, ***** тоот хаягт байрлалтай 196 м кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө гээд 2 байшинг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг өгсөн Хариуцагч нь дээрх 2 итгэмжлэлийг үндэслэж Хаан банкнаас найзынхаа компаниар 1 тэрбум төгрөгийн зээлийг авсан байсан. 2020 оны дундуур хариуцагчтай уулзаж дээрх 2 хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийг шаардахад авсан зээлээрээ гахайн өөх оруулж ирэхээс гадна хэд, хэдэн бизнест хөрөнгө оруулалт хийсэн, удахгүй чөлөөлж өгнө гэсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сард надтай уулзаж, ОХУ-аас шатахуун оруулж ирэхээр болсон хөрөнгө оруулалт шаардлагатай байна, хэрэв нийлүүлэлт жигдэрчихвэл Хаан банкнаас авсан зээлээ төлж, танай 2 байрыг чөлөөлөөд өгчихмөөр байна, хэдэн хүмүүстэй тохиролцоод зээл авахаар болсон, та рестораны барилгаа барьцаалаад туслаач гэх зэргээр гуйж рестораныг зээлийн барьцаанд тавихаар болсон. Тухайн үед нэхэмжлэгч миний бие дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хариуцагчид хийж өгөх гэхэд хариуцагч нь зээл гаргуулж авахын тулд тухайн үл хөдлөх хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлд байх шаардлагатай байна, та хөрөнгөө зээлийн барьцаанд барьцаалах итгэмжлэл биш харин худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж өгөх хэрэгтэй байна, хоёулаа тухайн хөрөнгийг худалдаж авсан мэтээр гэрээ хийе, зээлээ төлчхөөд дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлээд өгчихнө, тa итгэхгүй бол баталгаа болгож би танаас 500,000,000 төгрөг зээлсэн мэтээр хоёулаа зээлийн гэрээ байгуулъя, хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй бол та зээлийн гэрээг үндэслээд надаас мөнгө нэхчиж болно" гэж хэлээд гуйсан тул бид дээрх хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр №2438 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар мөн өдөр №2439 дугаартай зээлийн гэрээг бас байгуулсан. Хариуцагч нь тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараагаар 200,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан бөгөөд энэ хугацаанд зээлээ төлж барагдуулж, дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг надад өнөөдрийг хүртэл буцааж шилжүүлж өгөөгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн талуудын үндсэн тохиролцоо нь "нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д зээл авахад нь туслах үүднээс хэлбэрийн төдий гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч Б******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлд барьцаалж зээл авах л хүсэл зорилготой байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг бодитойгоор байгуулаагүй. Тодруулбал, бодит байдал дээр гэрээ байгуулсан өдөр болон түүнээс хойш хариуцагч нь уг хөрөнгийн төлбөр 100,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлж байгаагүй. нэхэмжлэгч миний бие хариуцагчаас 100,000,000 төгрөг аваагүй, хөрөнгийг 2020 оны хавраас эхлэн өөрөө барьж ашиглалтад оруулж, түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа ба анх ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний эзэмшилд байгаа, гэрээ байгуулсан өдрөөс хойш хариуцагчийн эзэмшил ашиглалтад бодитоор шилжиж байгаагүй болно. Хариуцагчид туслах болсон гол шалтгаан нь өмнөх итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьсан 2 үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхийн тулд мөнгө хэрэгтэй болсон, мөн хариуцагч нь ОХУ-аас шатахуун оруулж ирэхээр тохиролцож гэрээгээ хийчихсэн, урьдчилгаа төлбөр шилжүүлэх шаардлагатай байгаа гэх зэргээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түр миний нэр дээр шилжүүлж өгөөч гэж гуйсан тул хариуцагчид туслах зорилгоор түүний өмчлөлд дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түр шилжүүлж, зээлийн барьцаанд түр тавьсан юм. Иймд 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан №2438 дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, БЗД-ийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байршилтай 1556,9 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: … 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ч.Б*******, хариуцагч Б.Б******* нарын хооронд байгуулагдсан №2438 дугаартай "үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", хариуцагч Б.Б*******, М.Г нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2486 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/", хариуцагч М.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2100 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-үүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, БЗД-ийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ****** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Б*******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Нд даалгаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ч.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Хариуцагч Б.Б******* нь М.Гтэй холбогдоод 2021 оны хувьд мөнгөний хэрэг яаралтай гарсан байна мөнгө зээлээч гэдэг хүсэлт тавиад тэгэхээр угаасаа танд мөнгө зээлэх боломж байхгүй гэдгээ бол илэрхийлсэн. Тэгээд улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байна энэ үл хөдлөх хөрөнгөөс нь авах уу гэдэг санал тавьсан байдаг. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох баримтуудыг үзэж шалгахад тухайн хөрөнгө нь Б.Б*******ийн өөрийн өмчлөлд шилжчихсэн байсан улмаар Б.Б*******ээс өмнө 2023 онд нэхэмжлэл гаргаад байгаа Ч.Б*******аас Б.Б*******д шилжээд мөн Б.Б*******ээсээ Н.М шилжээд буцаад Б.Б*******д шилжчихсэн өмчлөх эрхийн хувьд ингээд хэд дамжчихсан байсан. Энэ утгаараа ямар нэгэн өмчлөлийн маргаан байхгүй гэж үзээд Б.Б*******тэй харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохирсон. Улмаар 2022 оны 10 сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад 200,000,000 төгрөгөөр тохиролцоод төлбөрийг тухайн гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бодитоор бол яг тухайн үед анхны өмчлөгчийнх нь эзэмшилд байх үе байсан. Энэ дээр бол маргаан байхгүй. Гэхдээ түрээсэлж байгаа энэ түрээсийн гэрээний хугацаа нь дуусахаар 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ байсан. Дуусахаар та 100 хувь болгоод хүмүүсийн ашигтай хугацаа нь дуусахаар шилжүүлнэ гэдэг хүсэлтийг тавьсан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөд гэрээг хийсэн. Гэрээг хуульд заасан журмын дагуу нотариат дээр байгуулаад өмчлөх эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хэлцлийн үндсэн дээр 1 этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа. Тэгээд өмчлөгчийг бүртгүүлснээр өмнөх өмчлөгчид буюу энэ Б******* цаашлаад Б******* нар өмчлөхөд тус болсон гэж үзэж байгаа. Өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан, төлбөрийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн. Иймд Гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

 

Хариуцагч Б.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбар сөрөг шаардлагын тайлбартаа: “…Н болон М.Г нарын хувьд бизнесийн хамтрагч байсан. Манай зүгээс бол мах нийлүүлдэг. 2022 оны 10 сараас 2023 оны 05 сарын хооронд 500,000,000 төгрөгийн нийлүүлэлтийн төлбөр орж ирээгүй. Тэгээд тооцоогоо нийлүүлж,  М.Гийн зүгээс үл хөдлөх хөрөнгө төлбөртөө тооцуулж авах уу гэдэг байдлаар санал болгож, 1556.9 метр квадрат талбайтай газар, аялал жуулчлалын зориулалттай хөрөнгийг санал болгосон. Тэгээд 509,445,000 төгрөгийнхөө оронд уг хөрөнгийг аваад явж бай гээд надтай харилцан тохиролцсон байгаа. Үүнийхээ дараа үлдэгдэл төлбөрөө баталгаажуулсан. Хоорондоо тооцон нийлэх акт үйлдээд, хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр үнэгүй шилжүүлэхээр тохиролцож авсан. Ингээд шүүхэд хариуцагчаар дуудагдсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа талаар дурдсан бөгөөд хариуцагч Б.Н нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглахтай холбоотой өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Ч.Б******* саад болж байгаа тул Б.Нын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, дүнжингарвын гудамж ******* хаягт байршилтай аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ч.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2021.10.23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021.10.23-ны өдрийн Зээлийн гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ХХК-ийн дүрэм, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2019.10.21-ний өдрийн Рестораны түрээсийн гэрээ, 2020.10.21-ний өдрийн Рестораны түрээсийн гэрээний нэмэлт, 2022.01.20-ны өдрийн №20/1/22-5А дугаартай Рестораны түрээсийн гэрээг сунгах тухай, 2023.09.26-ны өдрийн №05/23 дугаартай Рестораны түрээсийн гэрээг сунгах тухай, М ХХК-ийн депозит дансны хуулга, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.22-ны өдрийн 210/МА2024/00585 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.19-ний өдрийн 183/ШШ2023/04307 дугаар шийдвэр, 2024.12.02-ны өдрийн №24/12/02-01 дугаар түрээсийн гэрээ сунгах тухай,

 

Хариуцагч нараас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шилжүүлгийн баримт, 2022.07.22-ны өдрийн 0593 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2022.09.30-ны өдрийн 22/19 дугаар Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ, зарлагын баримт, 2023.08.28-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.08.02-ны өдрийн 807 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.09.23-ны өдрийн 10-3/995 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, төлбөрийн баримт, 2020.04.08-ны өдрийн №2020/150 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ, 2020.06.08-ны өдрийн 04/1927 дугаар албан бичиг, 2020.06.09-ний өдрийн №18 дугаар албан бичиг, Хөдөөгийн цахилгаан ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014.06.28-ны өдрийн 575 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хөдөөгийн цахилгаан ХХК-ийн Болор туул амралтын газрын ерий төлөвлөгөө, план зургууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.10.23-ны өдрийн 2438 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, 2021.11.04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч.Б******* нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан №2439 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж өгөхийг даалгах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан анх шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н, Ч.Г нарыг нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татан, хариуцагч Б.Б*******, Б.Н, Ч.Г нарт холбогдуулан Б.Б*******, Ч.Г нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2486 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, хариуцагч М.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2100 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Б*******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

 

Хариуцагч Б.Н эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ****** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг нэхэмжлэгч Ч.Б*******т холбогдуулан гаргасан байна.

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг шаардлага, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Б******* шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй, мөн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15.00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х мэдсэн, тов мэдэгдэх №9 дугаар баримтад гарын үсэг зурсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” мөн хуулийн 72.4.-т “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаврыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар шүүх мэдэгдсэн болох нь нэхэмжлэл гардуулсан баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100.4.-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу хариуцагч Б.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн.

 

Хэрэгт нэхэмжлэгч Ч.Б******* буюу худалдагч 2021 оны 10 сарын 23-ны өдөр  эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ****** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Б******* буюу худалдан авагчид 100,000,000 төгрөгөөр худалдахаар, бүртгэлийн 2438 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэх гэрээ, мөн нэхэмжлэгч Ч.Б******* буюу зээлдүүлэгч 2021 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр 500,000,000 төгрөгийг, хүүгүй хариуцагч Б.Б******* буюу зээлдэгчид зээлүүлсэн “Зээлийн гэрээ” гэх тус тус  гэрээнд талууд гарын үсэг зурсан гэрээнүүд, мөн  эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ****** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Б*******ийг бүртгэж, 2021.10.26-ны өдөр дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээ олгож байсан нь авагдсан байна. / хх-7-9, 70, 72 хуудас/

 

Нэхэмжлэгч Ч.Б******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Б*******д  100,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, хариуцагч Б.Б******* уг үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, зээлийн барьцаанд тавих зорилгоор 2021 оны 10 сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг хөрөнгөө буцаан авах баталгаа болгож 2021 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б******* хариуцагч Б.Б*******д зээлүүлсэн хэлцлийг тус тус хэлбэрийн хувьд хийснээс, бодитоор бидний хооронд худалдах, худалдан авах  болон зээлийн гэрээ тус тус байгуулагдаагүй, мөн худалдах, худалдан авах гэрээний зүйл, зээлийн гэрээний зүйлүүд нь хэн, хэний өмчлөл, эзэмшилд шилжээгүй гэж тайлбарладаг.

 

  Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Б*******, хариуцагч Б.Б******* нарын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах зорилгогүйгээр дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хүлээх хүсэл зориггүй, ямарваа үр дагавар бий болгохыг зориогүй, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг урьдал болгодог бөгөөд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээний тохиролцооны дагуу дээрх хоёр хэлцэл аль аль нь хэрэгжээгүй буюу худалдан авагч болох хариуцагч Ч.Б******* гэрээний зүйл болох 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай,  үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ бодитоор өнөөдрийг хүртэл шилжүүлж аваагүй, мөн зээлийн гэрээний дагуу 500,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Б*******ийн өмчлөлд мөн шилжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар, няцаасан нотлох баримтыг хариуцагч Б.Б******* шүүхэд ирүүлээгүйгээс үзвэл нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба хэлцэл хийгч талууд хэлцлийг хэрэгжүүлэх ямарваа эрх үүрэг хэрэгжүүлээгүй, ямарваа үр дагавар бий болгоогүй зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг урьдал болгосон дээрх хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул тооцох нь зүйтэй.  

 

Мөн дээрх бүртгэлийн 2438 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хэлцлийн дараа Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ****** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Б******* 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр М.Майсайхан нар Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэх хэлцэл хийж, уг хэлцлээр М.Майсайханыг өмчлөгчөөр бүртгэж, 000907174 дугаартай, 2021.11.08-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, /хх-75,76 тал/

Дараа нь М.Майсайхан хариуцагч Б.Б******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хэлцэл хийгдэж,  хэлцлээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг М.Майсайханаас хариуцагч Б.Б*******ийн өмчлөлд шилжүүлж, 2021.12.14-ний өдөр Б.Б*******ийн нэр дээр 000907750 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, /хх 79-80 тал /

Дараа нь хариуцагч Б.Б******* Ч.Г нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хэлцэл хийгдэж,  хэлцлээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******ээс  хариуцагч Ч.Гийн өмчлөлд шилжүүлж, 2022.10.26-ны өдөр Ч.Гийн  нэр дээр 001043824 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдож, /хх 83-84 тал/

Дараа нь хариуцагч Б.Н, Ч.Г нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” гэх хэлцэл хийгдэж,  хэлцлээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Гөөс хариуцагч Б.Нд бэлэглэж,  2023.08.30-ны өдөр Б.Нын нэр дээр 001128202 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон баримтууд хэрэгт тус тус авагдсан байна. /хх 86-88 тал/

 

Дээрх хэлцлүүдийн дагуу шинэ өмчлөгч нарын аль нь ч Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, 10/16 тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг очиж үзээгүй, бодитоор эзэмшиж байгаа нэхэмжлэгч Ч.Б******* болон түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүний компанийн эрх бүхий этгээдтэй уулзаж байгаагүй энэ үйл баримтын талаар хариуцагч нар няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг үйл баримтыг шүүхэд тайлбарлан өгч чадахгүйгээс үзвэл худалдан авагч нарт худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж шүүх үзэхээргүй. Өөрөөр хэлбэл худалдан авагч нарын дээрх хэлцэл болон тайлбараас үзвэл маргаан бүхий объектыг 200,000,000 төгрөгөөс 500,000,000 төгрөг хүртэл төлбөрөөр худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг үл хөдлөх хөрөнгийн үнэ нь уг мөнгөн төгрөгт хүрэх эсэхийг очиж үзэж, танилцаж арилжаа хийхээр, түүнчлэн хөрөнгийг өөрсдөө захиран зарцуулах эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, огт үзэж танилцахгүйгээр нэгээс нөгөө рүүгээ дахин, дахин худалдах, худалдан авах, бэлэглэх гэх хэлцлээр шилжүүлж, өмчлөх эрхийг олж байгаа хэлцлүүд нь гадаад илэрхийллийг л илэрхийлж байгаагаас хүсэл зоригийн илэрхийллийг нотолж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”, мөн хуулийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүх  нэхэмжлэгч Ч.Б******* хариуцагч Б.Б******* нарын хооронд хийсэн 2021 оны 10 сарын 23-ны өдрийн 2438 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах”  хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл болох

хариуцагч Б.Б*******,  М.Майсайхан нарын хооронд хийгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл,

М.Майсайхан хариуцагч Б.Б******* нарын хооронд  хийгдсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хэлцэл,

хариуцагч Б.Б******* Ч.Г нарын хооронд хийгдсэн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хэлцэл,

хариуцагч Б.Н, Ч.Г нарын хооронд хийгдсэн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх” тухай хэлцэл нь тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцлүүд байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд Б.Б*******, Ч.Г нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2486 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, хариуцагч М.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2100 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б*******ын эхнэр П.О болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд түүний гэр бүлийн гишүүн эхнэр П.О нь М ХХК-ийг үүсгэн байгуулж, уг компани нь маргаан бүхий  эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ********* тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай уг объектыг 2019 оноос одоог хүртэл түрээслэн, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хэлцлээр шилжүүлж өгсөн уг объектыг нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүний бизнест өнөөдрийг хүртэл ашиглаж, эзэмшиж байх тул нэхэмжлэгч Ч.Б*******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Нд даалгах нь зүйтэй байна. /хх 21-35 тал/

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр дүгнэн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ******** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байх тул хариуцагч нар өөрт учирсан хохирлоо буруутай этгээд болох хариуцагч Б.Б*******ээс шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-т заасныг  тус тус баримтлан Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, *********** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Ч.Б*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан №2439 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”,  Б.Б*******, Ч.Г нарын хооронд байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №2486 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч М.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2100 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тус тус тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Б*******ын нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Нд  даалгасугай.

 

2. Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 11-р хороо, 13221 дүнжингаравын гудамж, ***** тоот хаягт байршилтай, 1556.9 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.Б*******ыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг  Улсын бүртгэлийн ерий газарт даалгасугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,315,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс 2,315,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б*******т олгож, хариуцагч Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ