| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0043/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 48
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.*******ямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704000390032 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч *******-
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот *******агануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт, *******агануур дүүргийн..... дугаар хороо, .......дугаар гудамжны ........ тоот хашаанд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2007 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай *******- овгийн Х-
*******рокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ж.*******-ийн өөрийн төрсөн дүү Ж.*******-ийн гэрт түр орхисон байсан гэрийн түлхүүрийг авч *******агануур дүүргийн дүгээр хорооны дүгээр байрны тоотод оршин суух Ж.*******-ийн гэрийн хаалгыг онгойлгон орж дунд гарын мөнгөн аяга-2 ширхэгийг хулгайлсан, маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дахин Ж.*******-ийн гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон орж халтар манан хөөрөг 1 ширхэгийг даалингийн хамтаар хулгайлж, 20.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
**************Д*******РХ*******Й**************Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагийн үед *******агануур дүүргийн дүгээр хороо дүгээр байранд байдаг хадам ээжийн эгч *******-ийн гэрийн түлхүүрийг хадам аав Д-ын гэр буюу Нарийны 20 дугаар гудамжны 1 тоот гэрийн гал тогооны өлгүүрт байсныг авч *******-ийн гэр рүү орж үүдний хэсгийн харанхуй өрөөнд байсан дунд гарын хуучны мөнгөн аяга 1 ширхэг, шинэ үеийн мөнгөн аяга 1 ширхэгийг авсан ба нэг мөнгөний аягыг Амазон ламбарданд өөрийн нэрээр 40.000 төгрөгөөр барьцаалсан, нөгөө мөнгөн аягыг танихгүй хөдөөний хүнд зарсан. Маргааш нь *******- эгчийн гэрт очиж 2 ширхэг хөөрөг байсаны 1 ширхэгийг авч *******өмөрийн үйлдвэрт ажилладаг *******хагваа гэдэг ахад 250.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөний 50.000 төгрөгөөр өөртөө юм аваад, 150.000 төгрөгийг эхнэртээ цалингаа авсан гэж хэлээд өгсөн. *******и тухайн үед төмрийн үйлдвэрт ажиллаж байсан юм. Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Хохирогч Ж.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өглөө Увс аймаг руу явахдаа гэрийнхээ түлхүүрийг өөрийн төрсөн дүү *******-т үлдээсэн. *******эгээд 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэртээ ирсэн. *******үүнээс хойш өнөөдрийг хүртэл /2017 оны 7 дугаар сарын 24 өдөр/ гэрээсээ эд зүйл алдсан талаар мэдээгүй. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга болон даалинтай байсан хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байна. Хөөрөг нь шаргал өнгөтэй, шүдэнзний хайрцагнаас арай өндөртэй, шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай, 2 талын мөрөн дээрээ хээтэй бөгөөд хүрэн яагаан өнгөтэй зүү ороож оёсон хээтэй даалингийн хамт байсан. 2 ширхэг мөнгөн аяганы нэг нь модон тагштай хээгүй, цулгуй дунд гарын, нөгөө нь хуванцар шаргал тагштай, загасан хээтэй дунд гарын мөнгөн аяга байсан. Миний хувьд хөөрөг болон даалингаа хүлээж авсан ба 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр мөнгөн аяганы хохирол төлбөрт 720.000 төгрөгийг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч *******.*******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 2 дугаар сарын 10-ны үед урт цагааны ойролцоо байдаг Алтан бумба барьцаалан зээлдүүлэх газраас хөөрөгний зургийг файсбүүк чатаар явуулсан. *******ухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас өөрийн хөөргийг 13.000.000 төгрөгөөр ломбарданд тавьж уг хөөргийг шууд 3.300.000 төгрөгөөр авсан. Уг хөөрөг алтан нуухтай, шүрэн толгойтой, уг толгой нь хагархай, халтар манан хөөрөгний бөгс нь хагархай, хуучны бололтой хөөрөг байсан. Дараа нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид намайг барьж саатуулсан. *******и 3.300.000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/
Иргэний хариуцагч *******.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд байх өдрийг нь сайн санахгүй байна. *******йролцоогоор 12 цагийн үед Х-тэй тааралдсан ба Х- та хөөрөг авах уу гээд ягаан өнгийн даалинтай шүрэн толгойтой, алтан нуухтай шар халтар хөөрөг гаргаж ирсэн. *******и үнийг нь асуухад 300.000 төгрөг гэж хэлэхээр нь доошоо ярих уу гэхэд хүнээс асууна гээд утсаар ярьж байсан. *******эгээд би Хэрлэнд итгээд 250.000 төгрөгөөр авсан. *******и тухайн үед хулгайн хөөрөг гэдгийг мэдээгүй. *******и 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу яваад хөөрөгөө зарах гээд чадаагүй ба 2.000.000 төгрөгөөр Алтан бумба ломбарданд барьцаалсан. Ингээд зурагтаар зар харж байгаад хөөрөгний ченжийн дугаар авч ярьсан. *******эгээд хөөрөгөө үзүүлэхэд үнэ тохирч чадаагүй ба хүн авна гэвэл 3.000.000 төгрөгөөр зарчихаарай гэж ломбардны хүнд хэлээд явсан. Хэд хоногийн дараа буюу 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Алтан бумба ломбарднаас яриад хөөргийг чинь 3.000.000 төгрөгөөр зарлаа, би хүүгээ бодож аваад зөрүүг нь шилжүүлэх үү гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эхнэрийн данс руу 895.000 төгрөгийг шилжүүлж авсан. *******и хөөргийг хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнд зарсаныг мэдээгүй, ломбардны хүн хэлэхдээ 3.000.000 төгрөгөөр зарсан гэсэн. *******и өөрт хамааралтай 3.000.000 төгрөгийг төлнө, үлдсэн 300.000 төгрөгийг ломбардны хүн төлөх байх. Мөн миний хувьд ээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар хуудас/
Иргэний хариуцагч *******.*******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр *******- гэх залуу манай ломбарданд 2.000.000 төгрөгөөр хөөрөг барьцаалсан юм. *******эгээд *******- хөөрөгөө зарах гэж байгаа бололтой хүнд үзүүлээд байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 3.000.000 төгрөгөөр зарна гэсэн юм. *******эгэхээр нь би хөөргийг нь 3.300.000 төгрөгөөр зараад барьцаалсан мөнгөө аваад, хүүгээ тооцож аваад үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. *******и дундаас 300.000 төгрөг унагаасан ба хохиролоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96 дугаар хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “…*******агануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 62 тоот орон сууцанд үзлэгийн ажиллагааг явуулахад хүрэн өнгийн металь хийцийн хаалгатай, хаалганы цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Гомдол мэдээлэл гаргагч Ж.*******- нь алдагдсан гэх эд зүйлс энэ хаалгатай өрөөнд байсан гэж заасны дагуу гадна хаалганаас 2 метр орчим зайнд зүүн гар талд байрлах хүрэн өнгийн модон хаалганд үзлэг хийхэд хаалга болон цоожинд гэмтэлгүй байв. Уг хаалгыг цоожны бариулаар онгойлгоод ороход зүүн гар талд нь модоор тавцан хийсэн байдалтай 1.2х1.5 метрийн харьцаатай өрөө байв. Өрөөнд хуучин хэрэглэж байсан хувцаснууд хураалттай байх бөгөөд гомдол гаргагч Ж.*******- хураалттай хувцаснууд дотроос дээд талдаа цахилгаантай, хоёр бариултай бор өнгийн цүнх гаргаж ирээд энэ дотроос 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг алдагдсан гэснийг тэмдэглэлд тусгав…” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-7 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авах тухай “…шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай халтар манан хөөргийг, 2 талдаа загасан нуруу, голдоо зүү ороосон даалингийн хамтаар хураан авах үндэслэлтэй…” гэсэн прокурорын зөвшөөрөл /хх-ийн 119 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт хураан авах тухай санал /хх-ийн 78 дугаар хуудас/
Хөөрөг даалин хүлээлгэн өгсөн тухай “…2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1704000390032 дугаартай хэргийн хохирогч Ж.*******-т шүрэн толгой, алтан нуух, ясан халбагатай, шар халтар манан хөөрөг, ягаан өнгийн зүү ороож хээ угалз оёсон ягаан өнгийн пүүсүү даалин зэргийг хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв…” гэсэн тэмдэглэл /хх-ийн 80 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “…Хөөрөгний даалин 150.000 төгрөг, нийт 150.000 төгрөг...” /хх-ийн 83 дугаар хуудас/
Эд хөрөнгийн үнэлгээ “ шүрэн толгойтой, алтан нуухтай, зааны ясан халбагатай хөөрөг 20.000.000 төгрөг, мөнгөн аяга дунд гарын 600.000 төгрөг, шинэ үеийн дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг..” гэсэн үнэлгээ, зураг /хх-ийн 43-45 дугаар хуудас/
Амазон, Алтанбумба зэрэг барьцаат зээлийн газрын үйлчилгээний хуудсууд, орлогын ордер /хх-ийн 63,98,99,101 дүгээр хуудас/
*******өлбөр төлсөн тухай: “.. 720.000 төгрөгийг данс руу шилжүүлэв..” гэсэн баримт, хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр хуудас/
Шүүгдэгч *******-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Хохирогч болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв
Шүүгдэгч *******- нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ж.*******-ийн өөрийн төрсөн дүү Ж.*******-ийн гэрт түр орхисон байсан гэрийн түлхүүрийг авч *******агануур дүүргийн 1 дүгээр хорооны 4 дүгээр байрны 62 тоот орон сууцанд оршин суух Ж.*******-ийн гэрийн хаалгыг онгойлгон орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэгийг хулгайлсан, маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр дахин Ж.*******-ийн гэрийн хаалгыг түлхүүрээр нь онгойлгон орж халтар манан хөөрөг даалингийн хамтаар хулгайлж, 20.880.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт үлэмж хэмжээний хохирол байна.
Шүүгдэгч хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн орон сууцны хаалгыг түлхүүрээр онгойлгож орсныг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.
*******-гийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд *******- нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******- хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч Ж.*******-ийн “…хөөрөг даалин авсан, хохирол төлбөрт 720.000 төгрөгийг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг иргэний харицагч *******.*******-ийн “…ээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан…” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч *******.*******- нь “…*******и 3.300.000 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж авмаар байна...” гэж, иргэний хариуцагч *******.*******- нь “…*******и өөрт хамааралтай 3.000.000 төгрөгийг төлнө, үлдсэн 300.000 төгрөгийг ломбардны хүн төлөх байх…” гэж, иргэний хариуцагч *******.*******ат-Эрдэнэ “…*******и дундаас нь 300.000 төгрөг унагаасан ба хохиролоо төлж барагдуулна…” гэж тус тус мэдүүлжээ.
Иймд иргэний хариуцагч *******.*******ат-Эрдэнээс 300.000 төгрөг, иргэний хариуцагч *******.*******-оос 3.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******.*******-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******-гийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
*******- энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон **************Г*********************Х нь:
ДАРГА*******АГЧ, ШҮҮГЧ А.*******ЯМ*******АЖАВ