Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0528

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц******* ХХК-ийн захирал А.А******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Манай компани нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/64/25 тоотоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан XVI.1.2.1 "A0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын 271-298 км хоорондох 27 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлт /Зүүн бүс/" ******* тоот сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй доорх Нэхэмжлэлийн шаардлага хүргүүлсэн билээ. Үүнд:

1. ******* тоот тендерийн үнэлгээний хорооны "Ч*******" ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

2. Тендерийн үнэлгээний хорооны "Ч*******" ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

3. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/818 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах;

4. "Ц*******" ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах;

Бид дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц******* ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ******* тоот тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохын тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/818 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ц******* ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ц******* ХХК-ийн захирал А.А******* 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж зааснаар Ц******* ХХК-ийн захирал А.А*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан байна.

Иймд Ц******* ХХК-ийн ******* тоот тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохын тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/818 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ц******* ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан Ц******* ХХК нь Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ******* тоот тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийг шалгаруулсан дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны Ч******* ХХК-ийн тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хууль бус болохын тогтоож, хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/818 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Ц******* ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ