| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2024/07890/И |
| Дугаар | 192/ШШ2025/02927 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/02927
2025 04 14 192/ШШ2025/02927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ********* тоотод оршин суух, Б******* овогт Л******* Л******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, *********** байрлах, А******* ю******* ХХК /РД:*******/-д холбогдох
36,089,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Л.Л*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Л******* нь 36,089,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А******* ю******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “... Миний бие А******* ХХК-д 2018.04.09-ний өдрөөс ажилд орж ажил үүргээ цаг тухай бүр хангалттай гүйцэтгэн “эмч төлөөлөгч", "ахлах брэнд менежер", "эмч төлөөлөгчийн албаны дарга" гэсэн албанд тушаалд дэвшин ажилласаар ирсэн. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10477 дугаартай Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулан А******* Ю******* ХХК-ийн Захирал албан тушаалд томилогдсон. Миний томилогдсон А******* Ю******* ХХК-ийн захирал албан тушаал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий “Гүйцэтгэх захирал"-ын албан тушаал биш бөгөөд санхүү захиран зарцуулах эрх болон компанийг төлөөлж бие дааж шийдвэр гаргах эрхгүй. Харин миний бие А******* Ю******* ХХК-ийн Захирал албан тушаалд ажиллахдаа дараах ажлыг хариуцан ахлан ажиллаж байсан. Үүнд:Бушара, Баго, Бакстер, Русфик, Маялан, Алфарма 6 үйлдвэрийн 32 төрлийн эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмчилгээнд нэвтрүүлэх, хөгжүүлэх, борлуулах үйл ажиллагааг хариуцан 3 эмч төлөөлөгчийг ахлах ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.1 Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй" гэж зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа талаар анх 2024 оны 8 дугаар сарын сүүлээр хүний нөөцийн албаны дарга Г.Д удаа дараа амаар илэрхийлсэн. Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдлийг бичгээр өгсөн. Энэхүү бичгээр өгсөн мэдэгдэлд: "Хэрэв ажил олгогч 2024 оны 10 дугаар сараас ажил хүлээлцэх дагалдан ажиллах хүнээ томилж өгвөл 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажил хүлээлцэн ажиллах боломжтой" талаар ажил олгогчид мэдэгдсэн. Гэвч ажил олгогчоос 2024 оны 10 дугаар сард дагалдан ажиллах хүнийг томилж өгөөгүй. Миний бие анх ажилласан хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс ажил үүргээ цаг тухай бүр хангалттай гүйцэтгэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл нэг ч удаа авагдаж байгаагүй, хамгийн сүүлд 2024 оны 7 дугаар сард хагас жилийн тайлангаа тайлагнасан. Тухайн сард ажилласан ажлын гүйцэтгэлээ тухай бүрд ажил олгогчоор үнэлүүлж үндсэн цалин 5,000,000 төгрөг, нэмэлт урамшуулал 2,000,000 төгрөгийг сар бүр авч хангалттай сайн ажилласан. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил олгогч гүйцэтгэх захирал Ц.Т, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга н.Б, хүний нөөцийн албаны дарга Г.Д нар дуудаж “ажлаас чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан ажилласан хугацааны тайлан тавиач" гэж хэлсэн. 2024 оны 10 сарын 30 өдөр 14:00 цагт миний бие ажлын тайлангаа А******* Ю******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т, эмийн бүтээгдэхүүний нөөцийн удирдлагын захирал н.Б, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга н.Б, хүний нөөцийн албаны дарга н.Д, санхүү бүртгэл, эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга н.Т, ерөнхий нягтлан н.Д, Эксклюзив газрын захирал н.О нар бүрэлдэхүүнд тайлангаа тавьсан. Тус тайлангийн хурал дээр гүйцэтгэх захирал Ц.Т нь"чи ажлаа хийгээгүй, муу хүн, сайн эмэгтэй болж харуул, компаниас зайл, 8 сарын хугацаатай ажилла, чиний нөхөр рүү чинь ярина хилийн хориг тавиулна, Баянгол дүүргийн цагдаагийн газарт хандана" гэж намайг хэл амаар доромжилж, сүрдүүлж, заналхийлж, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажлын 21 хоногийн цалин болох 6,168,409 төгрөгийн цалинг олгохоос ажил олгогч 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,800,000 өгч үлдэгдэл 3,368,409 төгрөг, 2024 оны 11 сарын 05-ны өдөр өгөх ёстой атал надад аман болон бичгээр мэдэгдэлгүйгээр А******* Ю******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Т нягтлан бодогч, хүний нөөцийн албаны даргад хэлж цалин олгоогүй намайг хохироосон. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 04-ны өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цалинд нийт 1,468,665 /1 өдрийн цалин 2024 оны 10 сарын дундаж цалин 293,733 төгрөг/ төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Миний бие 2024 оны 09 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн харилцааг цуцлах мэдэгдлийг бичгээр өгснөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 79.2."Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно" гэж зааснаар хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл бүрдсэн. Мөн миний бие 2024 оны ээлжийн амралтын эхний хагас жилийн 9 хоногийн цалингаа авсан бөгөөд одоо 9 хоногийн ээлжийн амралтын цалин 2,209,835 төгрөг авах үлдэгдэлтэй. 2024 оны 05 сарын 06-ны өдөр 10477 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд А******* Ю*******" ХХК-ийн өрсөлдөгч "М группийн харьяа охин компани, хувь нийлүүлсэн компани, ****ХХК, **** ХК, ***** ХХК, **** ХХК,*** * ХХК, *** ХХК, **** ХХК-ийн охин болон оролцоотой компаниудад 5 жилийн хугацаатай ажиллахыг хориглоно" гэж тусгасан. Дээрх заалтын "5 жилийн хугацаатай" гэсэн хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 72-р зүйлийн 72.3. Хөдөлмөрийн гэрээн дэх үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээний үйлчлэх хугацаа нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш нэг жилээс илүүгүй байна" гэдгийг зөрчсөн. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 72-р зүйлийн 72.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсноос хойш үл өрсөлдөх нэмэлт нөхцөл, эсхүл дагалдах гэрээ үйлчлэх хугацаанд ажил олгогч ажилтанд хамгийн сүүлийн сарын цалин хөлснийх нь 50-аас доошгүй хувийн олговрыг сар бүр олгоно" гэж зохицуулсан. Миний 2023 оны 10 сараас 2024 оны 10 сар хүртэлх хугацааны цалин хөлсний дундаж 1 сарын 5,401,830 төгрөг бөгөөд 1 сарын цалин хөлсний 50-аас доошгүй хувиар тооцвол 2,700,915 төгрөг болох бөгөөд 1 жилийн хугацаагаар тооцвол 32,410,980 төгрөгийг гаргуулах эрх үүссэн. А******* Ю******* ХХК өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох шийдвэрийг гаргалгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 83-р зүйлийн 83.3, 83.4, 83.5, 83.6 дах заалтыг зөрчсөн. А******* Ю******* ХХК-ийн дээрх хууль бус үйлдлээс миний ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан, үл өрсөлдөх гэрээний олговор авах эрхүүд ноцтойгоор зөрчигдсөн, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүйн улмаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэнд гомдолтой. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн асуудлаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс улсын байцаагчид хандан гомдол тус тус гаргасан. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлаар 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдах үеэр ажлаас чөлөөлөх болон 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны цалин хөлсийг олгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл бичгээр гарсныг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардан авсан. Харин өнөөдрийн байдлаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 04-ний өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 сарын 19-ны өдрийн цалин болон ээлжийн амралтын цалин, 9 хоногийн ээлжийн амралтын цалин 2,209,835 төгрөг, үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг тус тус шилжүүлээгүй намайг хохироож байна. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 04-ний өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн цалинд нийт 1,468,665 /1 өдрийн цалин 2024 оны 10 сарын дундаж цалин 293,733 төгрөг/ төгрөг гаргуулах, 2024 оны 11 сарын 01-ны өдөр, 04-ны өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 сарын 19-ны өдрийн цалинд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 9 хоногийн ээлжийн амралтын цалин 2,209,835 төгрөг, үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг нийт 36,089,480 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 04-ний өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цалинд нийт 1,468,665 /1 өдрийн цалин 2024 оны 10 дугаар сарын дундаж цалин 293,733 төгрөг/ төгрөг гаргуулах, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 04-ний өдөр, 05-ны өдрийн цалин 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн цалин, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цалинд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 9 хоногийн ээлжийн амралтын цалин 2,209,835 төгрөг, үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг нийт 36,089,480 төгрөг гаргуулах шаардлагыг үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг гаргуулах болгон багасгаж байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Л******* нь 11 сард 4 өдөр ажилласан буюу цаг бүртгэлийн системд өөрийнх нь цагаа бүртгүүлсэн баримт байгаа болно. Ажилласан 4 өдөр буюу 32 цагт ногдох цалин /1,000,000/ төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгоно. Ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын мөнгийг ажлаас чөлөөлөх тушаалд заасны дагуу 9 хоногоор тооцож ногдох /2,928,801.33/ төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгоно. Дээрх бодогдсон цалин болон ээлжийн амралтын мөнгөн дүнгээс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл тус тус суутгаж нийт /3,129,290/ төгрөгийг гарт олгох болно. Л.Л******* нь 47.1 заалтаар ажил олгогчтой харилцан тохиролцож энгийн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Л.Л*******тэй Хөдөлмөрийн тухай хуулийн 65.1 заалтаар Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Л.Л*******тэй онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1-т заасан нэмэлт нөхцөл бүхий даалгах гэрээг ажилтантай байгуулаагүй мөн нэмэлт үл өрсөлдөх үүрэг хүлээлгээгүй болно. Иймд Л.Л*******тэй байгуулсан энгийн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар заалтыг тусгаагүй, ашиглаагүй болно. Л.Л******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2 дахь заалтын ажлаа хүлээлгэж өгөөгүй тул ажлаа хүлээлгэж өгөх болон тойрох хуудсаа зуруулж дуусгах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан болно...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.05.06-ны өдрийн 10477 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2024.05.06-ны өдрийн 10477 дугаар Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Азифарм ю******* ХХК-ийн ажилтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2024.11.19-ний өдрийн 45 дугаар Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2024.11.15-ны өдрийн 569 дугаар албан бичиг, 2024.11.13-ны өдрийн Б-7/008 дугаар Азифарм ю******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлэв.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр А******* ю******* ХХК-иас 2024.09.30, 2024.11.01, 2024.10.04-ний өдрийн тус тус Л.Л*******гийн гараар бичсэн өргөдөл, 2018.04.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024.05.02-ны өдрийн А/24-БУ/-007 дугаартай А******* ю******* ХХК-ийн захирлын тушаал, 2018.04.09-ний өдрийн Б-178 дугаартай А******* ю******* ХХК-ийн захирлын тушаал зэрэг баримтуудыг хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Л******* нь 36,089,480 төгрөг гаргуулахаар хариуцагч А******* ю******* ХХК-д холбогдуулан шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган үл өрсөлдөх нөхцөлийн дагуу олговор 32,410,980 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч А******* ю******* ХХК нь “...Л.Л*******тэй Онцгой нөхцөл бүхий Үл өрсөлдөх гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, туршилтын гэрээний дагуу ажлаа дүгнүүлээгүй, Онцгой нөхцөл бүхий Үл өрсөлдөх хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул хориглолт нэхэмжлэгчид үйлчлэхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Л******* нь А******* ю******* ХХК-нд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эмч төлөөлөгч албан тушаалд ажиллаж байсан болох нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 178 дугаартай “Ажилд томилох тухай” А**** ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А*** ХХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Мөн 1.**********, 2.*****, 3.**** 4. *** 5. *** 6. **** нэр бүхий 6 үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулахаар 3 эмчийг ахалж, удирдан зохион байгуулах багийг томилж, үйлдвэр хариуцсан багийн ахлахаар Л.Л*******г томилон, түүнтэй 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Захирал албан тушаалд, туршилтын 3 сарын хугацаатайгаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ болон нууцлалын баталгаа гаргуулан ажиллуулж байсан болох нь талуудын тайлбар, гэрээ, гүйцэтгэх захирлын 2024.05.02-ны өдрийн 007 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байна.
А******* ю******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б-7/008 дугаартай “Л.Л*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.12, Ажил хүлээн авах, хүлээлцэх, үүрэг хариуцлагыг шилжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр, 5 дугаар зүйлүүд, ажилтан Л.Л*******гийн 2024 оны 9 сарын 30-ны өдрийн өргөдлийг тус тус үндэслэн А******* ю******* ХХК-ийн захирал албан тушаалтай Л Л*******г 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Дээрх 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Захирал албан тушаалд, туршилтын 3 сарын хугацаатайгаар ажиллуулахаар нэхэмжлэгч Л.Л*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусаж, цаашид хугацаа сунгах ажиллагаа явагдах ажиллагаанд нэхэмжлэгч нь Ажил олгогчид 8 сард ажлаас гарах хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хүсэлтээ амаар, 2024.09.30-ны өдөр уг хүсэлтээ бичгээр илэрхийлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Б-7/008 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар тус тус тогтоогдож байна.
Хөдөлмөрийн гэрээний 50 дугаар зүйлийн 50.1.-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна, 50.1.2.-т туршилтын хугацаагаар ажиллуулах гэж зааснаар талуудын хооронд байгуулсан 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Захирал албан тушаалд Л.Л*******г ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусаж, уг хөдөлмөрийн гэрээ ажилтан Л.Л*******гийн хүсэлтээр цаашид сунгагдаагүй, түүнтэй хөдөлмөрийн харилцаан дахь тооцоо дуусгах, захирлын тушаал 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б-7/008 дугаар тушаалаар албажсан байна.
Мөн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.3-т Туршилтын хугацааны туршид ажилтан нь хагас сар бүрээр ажил, үүргээ төлөвлөж, батлуулан зохих хэмжээнд гүйцэтгэж, тайланг гаргаж, удирдлагын баг, шууд удирдлагаараа дүгнүүлж, зохих үнэлгээг [КРІ болон ур чадвар, дадлага, туршлагын 95% үнэлгээ) тогтмол авч туршилтын хугацааг дуусгавар болгосон тохиолдолд Гүйцэтгэх захирлын тушаал гаргаж ажилтныг байнгын ажлын байранд томилж, энэхүү Хөдөлмөрийн гэрээг цаашид хугацаагүй гэж тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Л.Л******* нь туршилтын хугацаанд сар бүрээр ажил, үүргээ төлөвлөж, батлуулан зохих хэмжээнд гүйцэтгэж, тайланг гаргаж, удирдлагын баг, шууд удирдлагаараа дүгнүүлж, зохих үнэлгээг [КРІ болон ур чадвар, дадлага, туршлагын 95%< үнэлгээ тогтмол авсан холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг хөдөлмөрийн гэрээг цаашид хугацаагүй сунгах, нөхцөл болзлыг хангасан, хөдөлмөрийн гэрээг сунгасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд туршилтын хугацаа дууссан, ажилтан өөрийн хүсэлтээр цаашид хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгаагүй, ажил олгогч Онцгой нөхцөл бүхий Үл өрсөлдөх хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хориглолт нэхэмжлэгчид үйлчлэхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т заасныг баримтлан 32,410,980 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Л*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ