2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/02870

 

 

 

 

 

 

 

 

   2025          04             11                                        192/ШШ2025/02870

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Алтай сумын ********* багт оршин суух, О******* овогт Г******* М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, А******* овогт Я******* Г******* /РД:*******/-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 12,630,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч Я.Г******* шүүхэд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгч Г.М*******, хариуцагч Я.Г*******д холбогдуулан нэхэмжилсэн нийт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М******* нь хариуцагч Я.Г*******д холбогдуулан гэм хорын хохиролд 12,630,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Я.Г******* нь гэм хорын хохиролд 12,630,404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Г.М******* нэхэмжлэлтэй, Я.Г*******д холбогдох гэм хорын хохиролд 12,630,404 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Я.Г*******эс улсын тэмдэгтийн хураамжид 217,036 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ                                    Ч.НЯМСҮРЭН

 

  Д.УРАНЗУЛ