Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/281

  2024             03           05                                          2024/ДШМ/281

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

шүүгдэгч Ч.Б,  

хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гомдлыг үндэслэн Ч.Б-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И худалдааны төвийн ойролцоо байрлах явган хүний гарц нь дээр хохирогч С.Б хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр нь тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун доод зовхинд няцарсан шарх, баруун доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хурал, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Б ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ч.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Б ы Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын ****** дансанд байршуулсан 1.740.890 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д олгож, хохирогч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлаар нотолно”,

            1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/;

            1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн;

            1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр;

            1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;

            1.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;

            1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг гэмт хэрэг гарсан талаар нотолбол зохих байдлуудыг хуульчилжээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.У 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр С.Б ыг хохирогчоор тогтоож хохирогчоор, Ч.Б аас гэрчээр тус тус мэдүүлэг авчээ.

            Хохирогч С.Б ын “...тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас 50 орчим насны эрэгтэй бууж ирэн шууд миний баруун нүд рүү цохисон. Тэр нэг цохилтод миний зүүж байсан нүдний шил хагаран толгой манараад тухайн хүнийг барьж авахад дахин миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлаас нэг настай эрэгтэй бууж ирээд миний цамцны араас зулгаан толгойн ар дагз хэсэг рүү 2 удаа цохисон. Би тухайн хүмүүстэй зууралдаад замаас гарахад сүүлд машинаас буусан хөгшин ах миний бөгс рүү 2 удаа өшиглөж байтал гудамжинд явж байсан хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

            гэрч Ч.Б ы “...нэг мэдэхэд аав гараад ирчихсэн ...тухайн эрэгтэй бөгс рүү өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

            Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...С.Б ын биед баруун доод зовхинд няцарсан шарх, баруун доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хурал, баруун мөрөнд зулгаралт...” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. /хх-ийн 10-11 тал/,

            Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.Б нь өөрийн төрсөн эцэг болох Б.Ч тэй үйлдлээрээ нэгдэж бүлэглэн хохирогч С.Б ын биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг учруулсан гэж дүгнэж болохоор байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж хуульчилжээ.  

            Хохирогч С.Б ын хувьд дээрх гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх байр суурийг илэрхийлэхэд мөрдөгч, прокурорын зүгээс “хөгшин настай хүн хэрэгт татаж яах гэсэн юм” гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явж ирсэн.

            Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О 2023 оны сарын дугаартай захирамжаар гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байгаа эсэх, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинж байгаа талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг.

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан ажиллагааг огт хийгдээгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч С.О нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэх юм.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Ч.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчтой огт уулзаж чадахгүй байсан. Учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэв.

            Хохирогч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамтарч бүлэглэн зодож би эрүүл мэндээрээ хохирсон гэдгээ би анхны мэдүүлэг дээрээ мэдүүлсэн. Гэтэл яагаад ганц хүн зодсон гэх шийдвэр гаргасан нь Монгол улсад шударга шүүх байна уу гэсэн эргэлзээ төрж байна. Би хэн нэгний мууг үзэхгээгүй. Хэргийг анхнаас нь шударгаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ би Герман улсаас хүсэлт гаргаад вайбэрээр харилцсан нь тэмдэглэлд байгаа. Хялбаршуулсан журмаар яаж шийддэг юм бэ гэхэд “өөрийнхөө бурууг хүлээгээд хохирлыг барагдуулсан бол хялбаршуулсан журмаар шийддэг” гэж хэлсэн. Тухайн үед хохирлоо барагдуулаагүй, над дээр ирж буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаагүй. Миний хохирол бүрэн барагдаагүй. Би гадаадад ажилласан цалингаа нэхэмжлэхгүй, Монголд ажилласан цалингаа  нэхэмжилнэ гэдгээ хэлсэн. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

            Прокурор Б.Мөнхтулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан. Гэрчээр мэдүүлэг өгч байгаа хүмүүс шүүгдэгч Ч.Б тай садан төрлийн холбоотой хэдий ч хууль сануулахад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гээд тухайн үед болсон үйл баримтыг харснаараа мэдүүлсэн гэж прокурорын зүгээс үзсэн. Хэрэг хоёр дахь удаагаа шүүхэд шилжихэд урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй. Шүүхээс ямар нэгэн процессын алдаа, зөрчил байгаагүй гэж үзсэн учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт цугларсан  нотлох баримтын хүрээнд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэж шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Б ын хүзүү болон өгзгөнд гэмтэл тогтоогдсон зүйл байхгүй. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.Б хохирогч С.Б ын нүүрэн тус газар нь цохисон нь тогтоогддог. Цохисны улмаас дээрх гэмтлүүд учирсан гэж үзэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх зүйлчлэлээр 600,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Л.Б ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг И худалдааны төвийн ойролцоо байрлах явган хүний гарц нь дээр хохирогч С.Б тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний нүүр нь тус газар гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун доод зовхинд няцарсан шарх, баруун доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хурал, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-3 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 11-ний **** дугаартай “...С.Б ын биед баруун доод зовхинд няцарсан шарх, баруун доод зовхи, хацрын төвгөр, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хурал, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11 тал/,

№**** дүрслэл оношилгооны илгээх бичиг, Нийслэлийн түргэн тусламжийн хүлээн авах бичиг /хх-ийн 15-16 тал/,

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “И” эмнэлгийн үзлэгийн баримт /хх-ийн 12-14 тал/,

хохирогч С.Б ын “...цохилтод миний зүүж байсан нүдний шил хагаран толгой манараад тухайн хүнийг барьж авахад дахин дахин миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тээврийн хэрэгслийн урд зорчигчийн суудлаас настай эрэгтэй хүн бууж ирээд миний цамцны араас зулгаан толгойн ар дагз хэрэг рүү 2 удаа цохисон. Би тухайн хүмүүстэй зууралдаад замаас гарахад сүүлд машинаас буусан хөгшин ах миний бөгс рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

гэрч П.Б гийн “...машинаас буугаад урдаа байсан залуу дээр очиход барьцалдаад авсан. Би хүүгээ янз бүрийн юманд орооцолдчих вий гэж бодоод “миний 2 хүү боль, сал” гээд хүүгийнхээ цамцнаас татсан. Энэ үед нөхөр бас хүүтэй маань зууралдаад байсан залуугийн хойноос зуураад салгах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141 тал/,

гэрч Б.Ч гийн “...нөгөө залуу шууд заамдтал манай хүү бас заамдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр 2 дээр очиж салгах санаатай өмсөж явсан подволкоос нь татаж, чангааж байгаад салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 тал/,

гэрч Ч.У ийн “...Ч.Б ах машинаас буугаад очтол тэр залуу шууд заамдаад авсан. Ч.Б ах бас заамдаад зууралдсан. Аав, ээж 2 салгах гэж машинаас буусан ба тэр 2-г салгах гээд зууралдсан. Яг тэр үед миний утсанд дуудлага ирсэн ба яаралтай дуудлага байсан тул дуу чимээнээс холдож явган хүний замаар гарч утсаар ярьсан. Намайг утсаар ярьж байхад аав тухайн залуугийн хойно нь гарчихсан подволкоос нь татаад, ээж Б ахын хойно гарчихсан мөн татаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 тал/,

яллагдагч Ч.Б ы “...би тоормос гишгэсэн ба болгоомжтой явахыг анхааруулж сигнал дарсан. Тэгтэл шууд түлхүүрээ гаргаж ирээд машины урд цонх руу шидсэн. Тэгээд би буугаад тэр хүнтэй харилцан цохилцсон. Тэр хүний нүдний шилийг цохисон чинь цус гарсан ба зодолдохоо больсон. Би баруун шанаа хэсэг рүү нь зүүн гараараа цохисон ...Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирээд дараагаар нь тэр залуутай хамт “И” эмнэлэгт очоод нүдийг нь үзүүлж толгойны зураг авхуулсан. Эмнэлгийн бүх тооцоог нь би хийсэн, ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50, 139 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Ч.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж хохирогч С.Б-д хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч С.Б ын өмгөөлөгч Л.Батжаргал нь “...анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй шийдвэр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч С.Б ын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр хохирогч С.Б нь “хохирол төлбөр барагдаагүй, тус гэмт хэргээс үүдэн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хохирол төлбөр учирсан” гэж тайлбар гарган давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон боловч тэрээр цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа анхан болон давж заалдах шатны шүүхэд гарган өгөөгүй байна.

Мөн шүүгдэгч Ч.Б хохирогчид учруулсан хохирол төлбөр болох 1.740.890 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан /хх-ийн 107 тал/ бөгөөд шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар “хохирлын төлбөр болох 1.740.890 төгрөгийг хохирогч С.Б-д олгохоор”, 5 дахь заалтаар “гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байх тул хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ****** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Л.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЗОРИГ 

                                            ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ