| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00345/И |
| Дугаар | 319/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 319/ШШ2025/00267
| 2025 05 07 | 3*******9/ШШ2025/00268 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, **************-р баг, ******* гудамж 50 тоотод оршин суух, ийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 700,85******* төгрөг (долоон зуун мянга найман зуун тавин нэгэн төгрөг) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын *******7-ны өдөр 3*******9/2025/00*******9*******/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 95947343 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei Y7 Plus, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******, Харилцаа холбооны тухай хуулийн 26- р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.*******, Үйлчилгээний гэрээ болон Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.*******-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 2*******6,000 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 465,987 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 39,025 төгрөг, нийт 700,85******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* ХХК-ийн шүүхэд нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 700,85******* төгрөгийг төлнө. Маргах зүйл байхгүй.
2025 оны 05 дугаар сарын 20-25-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулсан байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.т холбогдох, 700,85******* төгрөг (долоон зуун мянга найман зуун тавин нэгэн төгрөг) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 700,85******* төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн *******00*******6000094******* тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,37******* төгрөгийн тал хувь болох *******0,685.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох *******0,685.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******0,685.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч П. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.т холбогдох, 700,85******* төгрөг (долоон зуун мянга найман зуун тавин нэгэн төгрөг) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,37******* төгрөгийн тал хувь болох *******0,685.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох *******0,685.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох *******0,685.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС