| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00210/И |
| Дугаар | 319/ШШ2025/00277 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 319/ШШ2025/00277
2025 05 09 319/ШШ2025/00277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ын ******* хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Цэргийн батлахын дугаартай бүртгэл дээр миний нэр Д. гэж бичигдсэний жинхэнэ эзэмшигч Д.******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Д.******* нь 1970 оны 04 сарын 02 -нд ******* аймгийн ******* сум төрсөн. Одоо 55 настай. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. 1978-1986 онуудад ******* аймгийн 10 жилийн 2 -р дунд сургуульд 8-р анги төгсөж улмаар *******-******* аймгийн ТМСургуульд элсэн орж суралцан 1988 оны 6 сард төгссөн. Цэргийн албаа 1988 оны 10 сарын 16-наас 1990 оны 10 сарын 15 -ны хооронд Ардын армийн 123 дугаар ангид хуваарилагдан цэргийн алба хаасан. Цэргийн батлах авахад миний нэрийг ******* овогтой гэж бичсэнээс болж, нэр зөрүүтэй гэсэн шалтгаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд Цэргийн батлахын дугаартай бүртгэл дээр миний нэр Д. гэж бичигдсэний жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* мөн болохыг тогтоож өгнө үү .... гэв.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.******* нь дугаартай цэргийн баталгаа дээр Д. гэж бичигдсэний жинхэнэ эзэн нь Д.******* болохыг тогтоолгох хүсэлт гаргасны шийдвэрлэн тогтоож өгнө үү... гэв.
3. Хүсэлт гаргагчаас итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Отгонхишигийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.гийн төрсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, гэрэл зураг, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
4.Шүүхээс ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 42 дугаартай албан бичиг, мөн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.ийн цэргийн албанд татагдсан анкетын баталгаат хуулбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/380 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.*******гийн төрөл садангийн лавлагаа, иргэн Ш.ыг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрлүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.*******гийн Цэргийн батлахын дугаартай бүртгэл дээр миний нэр Д. гэж бичигдсэний жинхэнэ эзэмшигч Д.******* мөн болохыг тогтоолгох тухай хүссэн хүсэлтийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дугаартай Цэргийн батлахад Д. гэж бичигдсэн нь хүсэлт гаргагч Д.******* мөн болох нь тогтоогдож байна. Үүнд:
3.1. Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа *******ын БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ******* аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх архивын лавлагаа,
3.2. Иргэн Д.*******, С.Самбуу нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
3.3. Б.Отгонхишиг, Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
3.4. ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай *******ын ******* нь 1990 оноос ******* аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байгаа нь үнэн болно. гэх тодорхойлолт,
3.5 ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай ******* аймгийн Жаргалант сумын иргэн ******* овогтой *******д холбогдох бүртгэл нь тус архивт байхгүй болно гэх албан бичиг,
3.6. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр ******* аймгийн ******* сумын иргэн *******ын ******* нь (*******ын ) нэртэй цэргийн албанд татагдсан анкет нь 1988 онд цэрэгт явсан иргэдийн бүртгэлд 135 дугаар хавтаст хэрэгт байгаа нь үнэн болно гэх албан бичгийг хамт ******* аймаг, хот, районоос 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетыг хавсралтаар ирүүлсэн байна.
- Тус анкетын Овог нэр гэх хэсэгт ******* гэж, гэр бүлийн байдал гэх хэсэгт ам бүл 5 эх тэтгэвэрт 3 дүүгийн хамт амьдардаг гэж бичигдсэн байна.
3.7 ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 29/380 дугаартай албан бичгээр хүсэлт гаргагч Д.*******гийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа, мөн түүний төрөл садангийн лавлагааг ирүүлжээ.
- 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар өөрчлөхийн өмнөх мэдээлэл гэх хэсэгт Овог: *******, Эцэг /эх/-ийн нэр: *******, Өөрийн нэр: гэж, бүртгэлийн дугаар 55, бүртгэгдсэн он, сар, өдөр гэх хэсэгт 2010-09-14 гэх лавлагаа,
- Хүсэлт гаргагч Д.*******д холбогдох төрөл сандангийн лавлагаагаар иргэн Д., Д., Д., Д. нарын иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар:
Гэрч Ш.ын шүүхэд гэрчээр өгсөн ...Би ******* аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбооны салбарт холбоочин, байлдагч Д.******* нь тус ангийн батлион салаанд байлдагчаар 1988 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу бид 2 нэг ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул үнэн зөв гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
6. Иймд, шүүх хүсэлт гаргагчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Д.*******г 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан ******* овогт *******ын *******г 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС