| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00327/И |
| Дугаар | 319/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2025/00292
| 2025 05 12 | 319/ШШ2025/00292 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 5 давхар, 510 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 5-р баг, *******, 9 гудамж 4 тоотод оршин суух, гийн д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,227,294.15 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 319/2025/00327/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7108859039 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 1,012,353.95 төгрөг, 7109237021 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 203,940.20 төгрөг, нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, нийт 1,227,294.15 төгрөгийг хариуцагч гийн аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* капитал ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,227,294.15 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүхэлд нь төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна гэжээ.
3. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,227,294.15 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох, 1,227,294.15 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,227,294.15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,006 төгрөгийн тал хувь болох 17,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 17,003 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,003 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
4. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.д холбогдох, 1,227,294.15 (нэг сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрвөн төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,006 төгрөгийн тал хувь болох 17,003 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 17,003 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,003 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС