Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 319/ШШ2025/00293

 

 

 

 

 

 

2025 05 12

319/ШШ2025/00293

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 12-р баг, *******, 3 гудамж 4 тоотод оршин суух, гийн -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 407,208 (дөрвөн зуун долоон мянга хоёр зуун найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 319/2025/00396/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.баяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь овогтой -тай 2024-08-09-ны өдөр 60141 тоот Гүйлгээний дугаар зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

2024 оны 10 сарын 25-ний өдөр 500,000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000641664 тоот зээлийг ХААН банк банк дахь 5847094886 тоот дансанд зээлдэгч Б.-оюун нь шилжүүлэн авсан.

Хариуцагч П.- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28ний өдрийн байдлаар:

z000641664 тоот зээл 2024 оны 11 сарын 9-ний өдөр дуусч үндсэн зээлээс 95,020 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 404,980 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 185 хоногийн хүү 164,844 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 162,617 төгрөгийг хасаж нийт хүү 2,208, Нийт дүн 407,208 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч П.- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* капитал ББСБ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 407,208 төгрөгийг 2 хувааж буюу 2025 оны 05 дугаар сарын 23-26, 2025 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.-д холбогдох, 407,208 (дөрвөн зуун долоон мянга хоёр зуун найм) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 407,208 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,866.24 төгрөгийн тал хувь болох 6,433.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,433.12 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,433.12 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4. Хариуцагч П.- нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.-д холбогдох, 407,208 (дөрвөн зуун долоон мянга хоёр зуун найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,866.24 төгрөгийн тал хувь болох 6,433.12 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6,433.12 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч П.-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,433.12 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                    Б.ГАНТӨГС