| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06577/И |
| Дугаар | 192/ШШ2025/02742 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/02742
| 2025 04 08 | 192/ШШ2025/02742 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн И******* хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, ********* байрлах, И******* н******* е******* г******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Америкийн Нэгдсэн Улсын, Ewing, New Jersey, ********** тоотод оршин суух, Т******* овогт Л******* Х******* /РД:*******/,
Хариуцагч: Америкийн Нэгдсэн Улсын, South Boston, ******** хаягт оршин суух, Д******* овогт Ц Г /РД:/ нарт холбогдох,
425,758,721 төгрөг гаргуулах тухай и******* хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И******* н******* е******* газар нь 425,758,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Х*******, Ц.Г нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Тус газар нь иргэн Л.Х*******ыг Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотын "City college of San Francisco" сургуульд "Олон улсын бизнес, Худалдаа, Харилцаа" мэргэжлээр, 2.6 жил суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, Пеннсилван мужийн их сургуульд "Information Sciences and Technology (IST) and Security and Risk Analysis (SRA)" мэргэжлээр 2.4 жил суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөртэй нь, тус гэрээнүүдийн батлан даагчийн гэрээг Ц Гтэй тус тус байгуулсан. И******* н******* е******* газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 125,925 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна. Гэвч Л.Х******* нь 2018 оны 12 дугаар сард сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул сургалтын гэрээний 3.9 дэх "Сургуулиа төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг -т буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно" гэж заасны дагуу гэрээний үүргийг хангуулж, суралцсан хугацааны нийт зардлыг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч нийт 125,928 ам.доллар буюу 425,758,721 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан баримтын дүн энэ дүнтэй нийцэхгүй, ямар баримтаар ийм дүнгийн мөнгө нэхэмжилсэн байгаа нь тодорхойгүй, энэхүү нэхэмжлэлийн дүнд хавсаргасан баримт нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу, гадаад хэл дээр байгаа нь нэг талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын бүрдэл дутуу, И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангагдаагүй байдал нь хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна…” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2024.03.04-ний өдрийн 58 дугаар мэдэгдэх хуудас, 2024.03.04-ний өдрийн 59 дугаар мэдэгдэх хуудас, 2014.04.10-ны өдрийн хүсэлт, 2015.11.04-ний А/712 дугаар И******* н******* е******* г******* даргын тушаал, И******* н******* е******* г******* зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ, Л.Х*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Гийн и******* үнэмлэхийн хуулбар, №58/2016 дугаар И******* н******* е******* г******* зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ, 2014.06.12-ны өдрийн Барьцааны гэрээ, 2016.12.28-ны өдрийн №61/2016 дугаар Барьцааны гэрээ, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015.08.19-ний өдрийн урилга, англи хэл дээрх баримт, 2017.01.13-ны өдрийн А/30 дугаар И******* н******* е******* г******* даргын тушаал, Л.Х*******ын сургалтын зардлын төсөв, Англи хэл дээрх дипломын хуулбар, англи хэл дээрх баримтууд, 2014.06.11-ний А/275 дугаар И******* н******* е******* г******* даргын тушаал, 2015.09.02-ны өдрийн 01/2063 дугаар албан бичиг, 2014.09.08-ны өдрийн А/456 дугаар И******* н******* е******* г******* тушаал, №022/2015 дугаар И******* н******* е******* г******* зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, И******* н******* е******* г******* зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээ, 2014.09.08-ны өдрийн А/456 дугаар тушаал, Ц.Гийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2015.11.09-ний өдрийн 104 дугаар албан бичиг, И******* н******* е******* г******* зардлаар суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, 2016.08.09-ний өдрийн 150 дугаар албан бичиг, Англи хэл дээрх баримтууд, И******* н******* е******* г******* зардлаар суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөр, гадаад шилжүүлгийн даалгаврууд, И******* н******* е******* г******* дансаарх өглөгийн ваучерууд, И******* н******* е******* г******* зардлаар суралцаж буй оюутнуудын тэтгэлэг, байрны төлбөр 7,8,9 сарын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2 талын шууд нислэгийн тийз, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, төлбөрийн даалгаврын баримт, 2017.01.02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар олгох оюутнуудын жагсаалт, 2016.12.27-ны өдрийн 253 дугаартай И******* н******* е******* г******* Захиргаа, удирдлагын г******* албан тоот, 2017 оны 1 дүгээр улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байрны зардал, төлбөрийн даалгаврын баримт, 2017.07.04-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар олгох оюутнуудын жагсаалт, 2017.06.30-ны өдрийн 116 дугаар И******* н******* е******* г******* Захиргаа, удирдлагын г******* албан тоот, 2017 оны 3 дугаар улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байрны зардал, 2017.10.12-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2017.10.09-ний өдрийн 168 дугаар И******* н******* е******* г******* Захиргаа, удирдлагын г******* албан тоот, 2017.10.11-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар олгох оюутнуудын жагсаалт, 2017 оны 4 дүгээр улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байрны зардал, 2017.04.12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар олгох оюутнуудын жагсаалт, 2017 оны 2 дугаар улиралд олгох оюутнуудын тэтгэлэг, байрны зардал, 2017.04.12-ны өдрийн төлбөрийн даалгавар, 2017.03.24-ний өдрийн 57 дугаар И******* н******* е******* г******* Захиргаа, удирдлагын г******* албан тоот, Гадаад шилжүүлгийн даалгаврууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, фейсбүүк чатны зурвас, 2024.03.04-ний өдрийн 58 дугаартай И******* н******* е******* г******* мэдэгдэх хуудас, 2024.03.04-ний өдрийн 59 дугаартай И******* н******* е******* г******* мэдэгдэх хуудас, Л.Х*******ын хүсэлт, тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкны Ц.Гийн харилцах дансны хуулга,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ************ хаягт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* н******* е******* газар нь хариуцагч Л.Х*******, Ц.Г нарт холбогдуулан 123,925 ам.доллар буюу 425,758,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 125,925 ам.долларыг 18,225 ам.доллароор багасгаж, үлдэх 107,700 ам.доллар буюу 364,177,857 төгрөгийг шаардаж байна.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас И******* н******* е******* газар, нөгөө талаас Ц.Г, Л.Х******* нар нь Америкийн нэгдсэн улсын Сан-Франциско хотын “City college of San Francisco” сургуульд Олон улсын бизнес, худалдаа, харилцааны мэргэжлээр 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2 жил 6 сарын хугацаагаар сургалтын байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг жилд 1 удаа, сар тутам 200 ам.долларын тэтгэлэгтэй нийт 41,000 ам.долларын зардалтайгаар Л.Х*******ыг суралцуулахаар,
мөн дээрх талууд Америкийн нэгдсэн улсын Пеннсилван мужийн их сургуульд Information Sciences and Technology and Security and Risk Analysis мэргэжлээр бакалаврын зэргийн сургалтад 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жил 4 сарын хугацаагаар, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалыг сургуулиас ирүүлсэн нэхэмжлэхээр, байр, хоолны зардлыг сар тутам жишигт заасан тарифаар, тээврийн зардлыг жилд нэг удаа нийт 64,200 ам.долларын зардалтайгаар Л.Х*******ыг суралцуулахаар тус тус суралцагчтай байгуулах сургалтын гэрээ байгуулсан байна. /1хх 8-9, 12-14 тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Суралцагч Л.Х******* сургалтын гэрээний дагуу суралцаж дуусаад, гэрээнд заасны дагуу суралцаж ирсэн мэргэжлээрээ 5 жил -т ажиллах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу сургалтын төлбөрийг хариуцагч нараас шаардаж байна...” гэж тайлбарладаг.
Хариуцагч нь “...Л.Х******* нь сургууль төгссөн, боловсролын гэрчилгээний хуулбарыг -т цахимаар илгээсэн. Гэвч нэхэмжлэгч Л.Х*******ыг ажилд томилоогүй байж шаардах эрхгүй. Нэхэмжлэгчээс шаардсан 107,700 ам.доллар буюу 364,177,857 төгрөг гаргуулах сургалтын төлбөрийн тооцоололд маргахгүй. Иймд ажлаар хангахгүйгээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
Тус сургалтын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Энэхүү гэрээ нь 2 хувь үйлдэгдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба гэрээний нөхцөлд заагдсан хугацааг дуустал буюу сургууль төгсөөд тус газраас хэрэгцээ, шаардлагатай газарт томилогдон ажилласан 5-аас доошгүй жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж зааснаар гэрээний үйлчлэх хугацаа дуусаагүй байна.
Дээрх 2 гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т Энэхүү гэрээ нь 4 хувь үйлдэгдэж, хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба гэрээний нөхцөлд заагдсан хугацааг дуустал буюу сургууль төгсөөд тус газраас хэрэгцээ, шаардлагатай газарт томилогдон ажилласан 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна, 3 дугаар зүйлийн 3.9-т “Сургууль төгсөөд тухайн эзэмшсэн мэргэжлээрээ томилогдсон ажлын байранд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, 5-аас доошгүй жил тасралтгүй ажиллана. Энэ заалтыг биелүүлээгүй нөхцөлд суралцсан хугацааны нийт зардлыг И******* н******* е******* газарт буцаан төлж, байгууллагыг хохиролгүй болгоно” гэж тус тус заажээ.
И******* хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, 206.1.-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208.1.-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр тус тус заажээ.
Шүүхээс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 11502 дугаар захирамжийн дагуу 2025.04.04-ний өдөр ************* хаягт үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр хариуцагч Л.Х******* нь ажилд орох тухай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөр огноолсон хүсэлтийг Ц.Гийн и-мэйл руу явуулсан цахим захидлыг И******* н******* е******* газарт ажилд орох өргөдлөө гаргасан гэж шүүх үзэхгүй. Учир нь уг Л.Х*******ын явуулсан гэх хүсэлтийг Ц.Г -т өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн Г.Х******* ажилд орох өргөдлөө гаргаж, бусад иргэдтэй адил ажлын ярилцлагад оролцох зэрэг тухайн байгууллагад ажилд ороход тавих е******* болзлыг хангаж, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхийг олж авах нь хуульд нийцнэ. Түүнээс сургалтын гэрээ байгуулсан нь Л.Х*******д давуу байдал олгосон, суралцуулагч эхлээд ажилд авах үүрэгтэй гэж, сургалтын гэрээг хөдөлмөрийн гэрээний нэгэн адил агуулгаар дүйцүүлж ойлгох үндэслэлгүй юм. Учир нь уг хоёр гэрээний харилцаа тус тусдаа бие даасан эрх, үүргийг агуулсан, гэрээний шинжүүд ялгаатай болно.
Хариуцагч Л.Х******* нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан сүүлийн гэрээний дагуу 2 жил 4 сар буюу 2018 оны 12 дугаар сараас эхэлж гэрээний үүргээ биелүүлэх үүрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхээр ажил олгогчид хүсэлтээ гаргаагүй, 5 жил ажиллах үүргээ биелүүлээгүй, үүргийн зөрчил үүсгэсэн, уг зөрчлөө арилгахыг ажил олгогч мэдэгдсэн боловч үүргийн зөрчлөө хариуцагч нар арилгаагүй байна. /1хх 4-5 тал/
Иймд нэхэмжлэгч нь 1 ам.долларын ханш 3,381.41 төгрөг буюу нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон шаардсан 107,700 ам.доллар буюу 364,177,857 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И******* хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан 364,177,857 төгрөгийг хариуцагч Л.Х*******, Ц.Г нараас гаргуулж, нэхэмжлэгч И******* н******* е******* газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И******* н******* е******* газрыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Л.Х*******, Ц.Г нараас 1,978,839 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. И******* хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор И******* хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ