Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/51

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí С.Мягмарпүрэвт холбогдох эрүүгийн 1804000000053 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар ñàðûí 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                 С.Мягмарпүрэв нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр Уранцэцэг, 1 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 10 дугаар гудамжны 2 тоотод/ одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, Хамниган овгийн Соронзонболдын Мягмарпүрэв  /РД:СП94040515/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.Мягмарпүрэв нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Рашаантын 1 дүгээр гудамжны 22 тоот хашааны үүдэнд М.Төмөрчөдөрийг “гэртээ орж унт” гэлээ гэж уурлан, улмаар түүнийг өшиглөж унаган зүүн талын шилбийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.Мягмарпүрэвийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний орой манай гэрт Төмөрчөдөр ах нэг шил архитай ирж, гурвуулаа архиа хувааж уусан. Би нилээн согтсон байсан бөгөөд гэрийн гадаа Төмөрчөдөр ахтай маргаж байсан болон түргэний машин ирснийг санаж байна, согтуудаа Төмөрчөдөр ахыг өшиглөсөн байсан. Намайг хүмүүс Сундуй гэж дууддаг...” гэх мэдүүлэг

                             

Мөрдөн байцаалтад хохирогч М.Төмөрчөдөрийн мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 14-ний орой 16  цагийн үед найз Эрдэнэмөнх бид хоёр Рашаантын 1 дүгээр гудамжны 22 тоотод байх /Мягмарпүрэв/ Сундуйгийнд очсон. Тэнд очоод Эрдэнэмөнх, Сундуй, Сундуйгийн эхнэр Урнаагийн хамт 1 шил 0.75 граммын “Ерөөл” архи хувааж уусан. Манай эхнэр Майнбаяр намайг авахаар очсон, би гэрийнх нь гадаа гараад байж байтал ямар ч шалтгаангүй миний зүүн хөлийн шилбэ рүү Сундуй нэг удаа өшиглөхөд миний хөл эвгүй болж газарт унасан. Тэгээд миний дээрээс дахиад цохих гээд дайраад байсан ба Эрдэнэмөнх салгасан. Тухайн үед эхнэр хажууд байсан болохоор түргэн дуудаж эмнэлэг дээр ирэхэд шилбээрээ хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Майнбаярын мэдүүлсэн: “...Шөнө 24 цаг өнгөрөөгөөд би нөхөр Төмөрчөдөрийг сэрээгээд “явъя” гээд нөхрөө аваад гарч явтал Мягмарпүрэв гадаа хашаандаа сууж байсан. Төмөрчөдөр, Мягмарпүрэвийг “гэртээ орж амар” гээд оруулах гэсэн чинь Мягмарпүрэв гэнэт “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд босч ирээд Төмөрчөдөрийг зодох гээд дайраад дээр доороо ороод ноцолдсон. Тэгээд би салгах гээд дийлэхгүй байсан ба тэр үед Мөлөг тэр хоёрыг салгаад Мягмарпүрэвийг гэрт нь оруулсан. Нөхөр бид хоёр хамт хашаанаас гарах гэж байхад Мягмарпүрэв гүйж гарч ирээд Төмөрчөдөрийн хөл рүү өшиглөсөн. Тэгсэн чинь манай нөхөр орилоод газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Соронзонболдын мэдүүлсэн: “...Бид Мягмарпүрэвийг Сундуй гэж дууддаг юм. Бага байхаас нь эмээ нь Сундуй гэж дуудсаар байгаад тэр нэр нь бүр дасал болчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн №09шэ/138 дугаартай дүгнэлтэд: “М.Төмөрчөдөрийн биед зүүн талын шилбэний ясны зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 14/,

 

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл “С.Мягмарпүрэвийн согтуурлын зэргийг шалгахад 0.104 хувьтай байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8, 30/

 

Эвлэрлийн гэрээ “Хохирогч М.Төмөрчөдөр миний бие С.Мягмарпүрэвээс эмчилгээний зардал 500.000 төгрөг хүлээн авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байв. /хх-ийн 9/

 

С.Мягмарпүрэв нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 47/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/138 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

             Шүүгдэгч С.Мягмарпүрэв нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны 22 тоот буюу өөрийн гэрийн хашааны үүдэнд М.Төмөрчөдөрийг “гэртээ орж унт” гэж хэлсэнд уурлан түүний хөл рүү нэг удаа өшиглөж, биед нь зүүн талын шилбэний ясны зөрөөтэй хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би согтуудаа Төмөрчөдөр ахыг өшиглөсөн байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.Төмөрчөдөрийн “Мягмарпүрэв гэрийнхээ гадаа миний зүүн хөлийн шилбэ рүү нэг удаа өшиглөхөд миний хөл эвгүй болж газарт унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/, гэрч Г.Майнбаярын “Нөхөр бид хоёр хамт хашаанаас гарах гэж байхад Мягмарпүрэв гүйж гарч ирээд Төмөрчөдөрийн хөл рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч С.Соронзонболдын “Бид Мягмарпүрэвийг Сундуй гэж дууддаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн №09шэ/138 тоот дүгнэлт /хх-н 14/, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          

Шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан ба хохирогчийн “гэртээ орж унтаж амар” гэж хэлснээс болж, тэдгээрийн хооронд таарамжгүй харилцаа үүсч, улмаар шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай хандсан байна.

Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй ба С.Мягмарпүрэв нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд тэрээр прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсныг хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлүүлэх хуульд заасан нөхцөл, журмыг хангасан гэж үзэхээр байна.

 

Иймд С.Мягмарпүрэвийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр ç¿éëèéí 1 дэх õýñýãò çààñнаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

     Ø¿¿ãäýã÷ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдож байна./хх-н 35/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд бэлнээр 500.000 төгрөг төлж, эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-н 89 /

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.  

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хамниган овгийн Соронзонболдын Мягмарпүрэвийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð Хамниган овгийн Соронзонболдын Мягмарпүрэвийг               500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ÿë øèéòãýñ¿ãýé. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 10-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Мягмарпүрэвт мэдэгдсүгэй.
  4. С.Мягмарпүрэв нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогчид учирсан хор уршигт 500.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мягмарпүрэвт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. С.Мягмарпүрэвт õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА