| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06021/И |
| Дугаар | 192/ШШ2025/03075 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03075
2025 04 17 192/ШШ2025/03075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******лол,*******,,,,
Хариуцагч: *******,,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний төлбөрт 93,077,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 93,077,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “, нар нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Старкредит ББСБ-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, 2020/241 тоот гэрээ байгуулсан. Авсан зээлийн хэмжээ 30,000,000 төгрөг, зээлийн сарын хүү 4,0%, зээлийг авсан огноо 2020.08.05-ны өдөр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж дуусах огноо 20.08.05-ны өдөр, зээлийн хугацаа 12 сар, нэхэмжилж байгаа дүнг 2024.09.16-ны өдрөөр тооцоолсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, хүүгийн авлага 52,564,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,512,960 төгрөг, нийт 93,077,760 төгрөг. Зээлдэгч , нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул "Иргэний хуулийн 453 дугаар зүйл. Зээлдэгчийн хариуцлага" "453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" үндэслэн 241 тоот ЗГ-ний 2.5,3.5, 5.5-д заасныг үндэслэн зээлийн нэхэмжлэлийг гаргасан. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нартай эхэн үед утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Утсаар ярихдаа зээлийн төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан. Хамгийн сүүлд 2022.05.31 өдөр төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч , нараас 93,077,760.00 төгрөг /ерэн гурван сая далан долоон мянга долоон зуун жаран/ төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч нь хариу тайлбартаа: “1/ Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, заримаас нь татгалзаж байна. Зээлийн үндсэн төлбөрөөс 5 сая төгрөг төлсөн учир гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг нэмээд /гучин долоон сая таван зуун ган/ төгрөг төлөхийг зөвшөөрнө. 2/ шаардлагатай тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргах болно” гэжээ.
Хариуцагч талаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2024.10.03-ны өдрийн 1014 дугаартай итгэмжлэл, 2024.10.14-ний өдрийн Хууль Зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 93,077,760 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч нь хариуцагч , нартай 93,077,760 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 10 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч , нартай дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дугаартай Барьцааны гэрээ байгуулсан байна. (хавтаст хэргийн 11 дэх тал)
3.3. Нэхэмжлэгч нь Хас банк дахь өөрийн эзэмшлийн 5000893467 тоот данснаас Хаан банк дахь хариуцагч ийн эзэмшлийн 5037117625 тоот дансанд 30,000,000 төгрөгийг 202/241тоотЗГ-ний дагуу Долгормаа, Батдэлгэрт зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 14, 15 дахь тал)
3.4. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2020.09.08-ны өдөр 900,000 төгрөг, 20.02.09-ны өдөр 1,000,000 төгрөг, 20.11.02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022.05.31-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна. (хавтаст хэргийн 16 – 17, 44 – 47 дахь тал)
3.5. Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан тухайд, зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хариуцагч нарт олгосон тухайд, гэрээний хугацаанд 11,900,000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтад маргаангүй. Харин зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргаантай.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөгийг хариуцагч нар нь буцаан төлөх үүрэгтэй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүг буцаан төлөх Эргэн төлөлтийн хуваарийг энэхүү гэрээний Хавсралт №1-д тусгав” гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь “Эргэн төлөлтийн хуваарь”-ийг нотлох баримтаар ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагч нь гэрээний хугацаа дуусах үед зээлийн үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 14,400,000 төгрөг, нийт 44,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан гэж үзлээ.
Мөн зээлийн гэрээний 3.1-т “Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, дараа нь үндсэн зээлийг төлүүлнэ” гэж үүрэг гүйцэтгэх дарааллийг тогтоосон байх тул гэрээний хугацаанд 2020.09.08-ны өдөр төлсөн 900,000 төгрөг, 20.02.09-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан ба зээлийн үндсэн төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүү бодогддог тул илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэж үзэж, 20.11.02-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөг, 2022.05.31-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, гэрээний хугацаанд тооцогдох хүүгийн төлбөрт 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн дүгээр зүйлийн .2. “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан.
Хариуцагч нар нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 32,482,191.7 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, 1/ 20.08.05-ны өдрөөс хойш 20.11.02-ны өдрийг хүртэл 89 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөгт тооцогдсон хүү /30,000,000*0.48*89/365=3,511,232.8 төгрөг байна. 2/ 20.11.02-ны өдрөөс хойш 2022.05.31-ны өдрийг хүртэл 0 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 25,000,000 төгрөгт тооцогдсон хүү нь /25,000,000*0.48*0/365=6,904,109.58 төгрөг байна. 3/ 2022.05.31-ний өдрөөс хойш 2024.09.16-ны өдрийг хүртэл 839 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөгт тооцогдсон хүү нь /20,000,000*0.48*839/365=22,066,849.31 төгрөг байна.
Мөн хариуцагч нар нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6,496,438.2.төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Тодруулбал, 1/ 20.08.05-ны өдрөөс хойш 20.11.02-ны өдрийг хүртэл 89 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөгөөс тооцогдсон нэмэгдүүлсэн хүү /30,000,000*0.48*0.2*89/365=702,246.5 төгрөг байна. 2/ 20.11.02-ны өдрөөс хойш 2022.05.31-ны өдрийг хүртэл 0 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 25,000,000 төгрөгөөс тооцогдсон нэмэгдүүлсэн хүү /25,000,000*0.48 *0.2*0/365=1,380,8.9 төгрөг байна. 3/ 2022.05.31-ний өдрөөс хойш 2024.09.16-ны өдрийг хүртэл 839 хоногийн хугацаанд зээлийн үндсэн төлбөр 20,000,000 төгрөгөөс тооцогдсон нэмэгдүүлсэн хүү /20,000,000*0.48*0.2*839/365=4,413,369.8 төгрөг байна.
6. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 44,982,191.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,496,438.2.төгрөг, нийт 71,478,629.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
7. Шүүхээс хариуцагч нарт 2025 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасны дагуу мэдэгдсэн. 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч дугаар руу залгаж мэдэгдэхэд “За, ойлголоо”, хариуцагч дугаар руу залгаж мэдэгдэхэд “За, ойлголоо” гэсэн хариу өгсөн байна. Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагч нарын эзгүйд, тэдгээрийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 623,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 515,343.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 71,478,629.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох ,, төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 623,338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 515,343.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР