2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04082

 

 

 

 

 

 

 

 

 

     2025              05            14                                           192/ШШ2025/04082

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,, холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 436,094,285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч    нь хариуцагч Батхолбоос бюлдинг ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 436,094,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь Батхолбоос бюлдинг ХХК-тай 2023 оны 03 сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 сарын 13-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай “Түрээсийн гэрээ”-г байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. Түрээсийн тооцоо болох “Авлага өглөгийн товчоо”  тооцоогоор “Батхолбоос бюлдинг” ХХК нь  2023 оны  03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор  нийт 10944 ширхэг бараа материалыг 5-226 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-550 төгрөгөөр  түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 287,943,100 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр эвдэрсэн 594 ширхэг барааны төлбөр 2,729,000 төгрөгийг нэмж 290,672,100 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас хойш нийт төлсөн 106,541,590 төгрөгийг хасч 184,130,510 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг “Батхолбоос бюлдинг” ХХК нь хүлээн зөвшөөрч Тооцоо үлдэгдлийг баталгаанд гарын үсэг зурж тамга  дарж баталгаажуулсан.Барьцааны үлдэгдэл 2,800,000 төгрөг мөн үргэлжлүүлэн “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх тооцоогоор нийт 4434 ширхэг бараа материалыг 3-92 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-310 төгрөгөөр түрээслүүлж түрээсийн төлбөрт 67,380,370 төгрөгийг төлүүлэх  тооцоо гарсаныг  өмнө түрээсийн үлдэгдэл болох 184,130,510 төгрөг дээр нэмж нийт 251,510,880 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан.Мөн үргэлжүүлэн “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор 2024 оны  02 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх  тооцоогоор нийт 2925 ширхэг бараа материалыг 51-60 хоногийн хугацаанд 1 хоногийн 100-310  төгрөгөөр түрээслүүлж түрээсийн төлбөрт 37,299,310 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр өмнөх түрээсийн үлдэгдэл болх 251,510,880 төгрөг, эвдэрсэн барааны  төлбөр 4,604,000 төгрөг, дутаасан барааны төлбөр  тооцоо  гарсанаас барьцааны үлдэгдэл 2,800,000 төгрөгийг хасч нийт  293,089,190 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Үлдэгдэл төлбөр болох 293,089,190 төгрөгнөөс эвдэрсэн барааны төлбөр болох 4,604,000 төгрөг, дутаасан барааны төлбөр болох 2,475,000 төгрөгийг хасч нийт 286,010,190 төгрөгнөөс алданги тооцох тооцоо гарсан. Түрээсийн алданги тооцоог 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны  04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх 231 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцоход 330,341,769 төгрөгний алданги гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 143,005,095 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд нь Батхолбоос бюлдинг ХХК-аас түрээсийн  үлдэгдэл төлбөр 286,010,190 төгрөг дээр алданги 143,005,095 төгрөг, эвдэрсэн барааны төлбөр болох 4,604,000 төгрөг, дутаасан барааны төлбөр болох 2,475,000 төгрөгийг тус тус нэмж нийт 436,094,285 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэх хавтаст хэргийн 4-5 дахь талд авагдсан 2023 оны 03 сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангахгүй. Гарын үсэг зураагүй, гэрээ байгуулсан гэрээний мэргэжилтэнд гарын үсэг зурагдсан зүйл байхгүй. Компанийн тухай хууль болон журамд заааснаар гэрээ бол эрх бүхий этгээд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаас хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай, бараа материал авахаар тохиролцож бичгээр гэрээ хэлцэл бол байгуулагдаагүй байдаг. Уг гэрээ бол хүчин төгөлдөр бус тул алданга шаардах эрхгүй, Дутуу бараа материал 2,475,000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ямар төрлийн тоо хэмжээтэй бараа материал дутсан тодорхойгүй, өөрөөр хэлбэл дутаасан дбараа материалын талаар талууд акт үйлдсэн зүйл байхгүй. Дээрээс нь энэ эвдэрсэн барааны төлбөр гэхээр ямар бараа материал нь эвдэрсэн нь тодорхойгүй. Эвдэрч завсрлахтай холбоотой баримт байхгүй. Өртөг нь тэд юм байна гэх агуулгатай баримт бол байхгүй. Хавтаст хэргийн 9- 12 тал дээр талуудын хамгийн анх тооцоо нийлсэн акт байгаа. 2023.03.13-аас 2023.11.25 хүртэл түрээсийн төлбөрийн тооцоог 184 130 510 төгрөг үлдсэн гэж талууд гаргасан. Энэ үнийн дүнтэй бид бол маргахгүй байгаа. Хоёр талын тооцоо нийлсэн актад тулгуурлаж 198,309,240 төлөхийг зөвшөөрнө.гэжээ.  

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч    нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас 436,094,285 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

Хариуцагч Бат холбоос бюлдинг ХХК нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчийн эд зүйлийн ашигласан хугацааны төлбөрт 198,309,240 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Бусад хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч нь болон хариуцагч Бат холбоос бюлдинг ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №t15 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, хавсралтанд заагдсан нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслүүлэхээр тохиролцсон байна.(хавтаст хэргийн 4 – 8 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч нь 2023.03.13-ны өдрөөс 2023.05.19-ний өдрийн хооронд зарлагын баримтаар дотор булан, гадна булан, хэв хашмал, труба, сапуд  зэргийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн байна.(39 – 53 дахь тал)

 

3.3. Хариуцагч нь 2023.03.18-ны өдрөөс 2024.04.15-ны өдрийн орлогын баримтаар дотор булан, гадна булан, хэв хашмал, труба, сапуд  зэргийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байна. (54 – 76 дахь тал)

 

3.4. Зохигчид Авлага, өглөгийн товчоо гэх баримт үйлдэж, №t15 түрээсийн гэрээний 2023/03/12-аас 2023/11/15 хүртэлх тооцооны төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүнг 184,130,510 төгрөг, барьцааны үлдэгдэл 2,800,000 төгрөг гэж тооцоо нийлжээ.(хавтаст хэргийн 9 - 11 дэх тал)

 

3.5. Зохигчид Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдэж, 2023.03.13-ны өдрөөс 2023.11.15-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж, 184,130,510 төгрөгийн түрээсийн тооцооны үлдэгдэл, 4432 ширхэг бараа материал, төлбөрийн үлдэгдэлтэй гэжээ.(хавтаст хэргийн 12 дахь тал)

 

3.6. Зохигчид Авлага, өглөгийн товчоо гэх баримт үйлдэж, t15 түрээсийн гэрээний 2023.11.15-2024.02.15 хүртэлх өвлийн түрээсийн тооцооны төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүн 198,309,240 гэж тооцоо нийлжээ.(хавтаст хэргийн 112 дахь тал)

3.7. Зохигчид -аас хэв хашмал, гадна болон дотор булан, сапуд, труба, шат, урт болон богино дэгээ, түгжээ, хавчаар, эргэдэг болон эргэдэггүй хомут, тай авч Бат холбоос бюлдинг ХХК ашиглаж байсан тухайд талууд маргаангүй.

 

Харин Түрээсийн гэрээ байгуулагдсан тухайд, -аас ашигласан хэв хашмал, сапуд, булан труба, шат зэргийг авч ашигласан хэв хашмал, сапуд, булан труба, шат зэргийг бүрэн буцаан өгсөн тухайд, Түрээсийн төлбөр гаргуулах тухайд талууд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2. “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.2.1. “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3.-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”, 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”  гэж тус тус заасан.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т “Энэхүү гэрээ хавсралтыг 2 хувь үйлдэж талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх ба 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №t15 дугаартай Түрээсийн гэрээнд түрээслүүлэгч байгууллага буюу нэхэмжлэгч Стандарт форм ХХК-ийг төлөөлж, Э.Минжинсор гэрээнд гарын үсэг зураагүй, захирал Б.Эрдэнэсоёл гарын үсэг зурж батлаагүй байх тул түрээсийн гэрээ хууль болон гэрээнд заасан журмын дагуу байгуулагдаагүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийн хэлбэрийн шаардлага хангаагүй байна.

 

Иймд талуудын  хооронд хийгдсэн хэв хашмал, сапуд, булан труба, шат түрээслэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байна.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

Хэдийгээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй ч хариуцагч Бат холбоос бюлдинг ХХК нь хавтаст хэргийн 39 - 53 дахь талд авагдсан хашмал, сапуд, булан труба, шат зэргийг нэхэмжлэгч Стандарт форм ХХК-аас хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2024 оны 4 сарын 15-ныг дуустал хугацаанд авч ашиглаж,  ашигтай чанарыг нь гаргаж, аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэсэн талаар талууд маргаангүй, хариуцагч тал нь ашигласан хугацааны хариу төлбөр болгон 198,309,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас 198,309,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

6. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1. “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухай хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан хашмал, сапуд, булан труба, шат зэргийг бүгдийг нь буцаан өгсөн гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 39 – 76 дахь талд авагдсан баримтуудаас үзэхэд 6 метрийн 288 ширхэг труба авснаас 265 ширхэгийг буцаан өгсөн /23 дутуу/, 4 метрийн 246 ширхэг труба хүлээн авснаас 229 ширхэгийн буцаан өгсөн /17 дутуу/ байх бөгөөд хариуцагч нь бүгдийг нь хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан 6 метрийн 23 ширхэг труба, 4 метрийн 3 ширхэг турбаны үнэ болох 2,475,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Н.Бат-Эрдэнэ нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №t15 дугаартай Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь хавтаст хэргийн 5  дахь хуудасны арын нүүрэнд тусгагдсан бараа материалын нэг бүрийн үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгч нь эвдэрсэн барааны төлбөрт 4,604,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотолж нотлох баримт гаргаж өгөөгүй, хариуцагчаас буцаан авсан ямар хашмал, сапуд, булан труба, шат эвдрэл, гэмтэлтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 200,784,240 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,338,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,161,871.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бат холбоос бюлдинг ХХК-аас 200,784,240 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч  олгож, үлдэх 235,310,045 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,338,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,161,871.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР