| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0051/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 53
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ц-ид холбогдох эрүүгийн 1804000170025 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнтуяа
Шүүгдэгч Б.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, /Иргэний үнэмлэх: .. дугаар баг .. гудамж .. байр .. тоот хаягтай/, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ч овгийн Б-ийн Ц-
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч Б.Ц- нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Миний нутаг хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан Хаан банкны 26 baganuur W 8050 бэлэн мөнгөний машин /АТМ/-ын дэлгэцний шилийг гараараа цохин хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 712500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын дундаас хойш байх өдрийг нь сайн санахгүй байна Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хас банкны доор байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд картаа хийхэд ямар ч хариу үйлдэл байхгүй гацаж байснаа картыг маань залгичихсан. Би тухайн үед бухимдсандаа АТМ-ны нүүр хэсэг рүү гараараа цохичихоод яваад өгсөн юм. Миний бие хаан банкны АТМ-н шилийг хагалж 712500 төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би хохиролын мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн иргэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хаан банкны АТМ-ын үйл ажиллагаа хариуцсан ажилтан юм. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Миний нутаг дэлгүүрийн гадаа байрлах АТМ-ын дэлгэцийг хагалсан байсан. Камерыг нь шүүхэд гадны хүн гараараа хагалсан байсныг илрүүлсэн. Манай байгууллагад 712500 төгрөгийн хохирол учирсан тул уг хохиролыг буруутай этгээдээр төлүүлмээр байна. Мөн үнэлгээний компанид 20.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн уг мөнгийг мөн нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 35-38 дугаар хуудас/
Эд зүйлийн үнэлгээ “Vingor 8050 бэлэн мөнгөний машины хамгаалалтын дэлгэц 712500 төгрөг...” /хх-ийн 21 дүгээр хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн:”...Бичлэгийн 16 цаг 40 минутаас 16 цаг 45 минутын хоорондох бичлэгт эрээн алаг цамцтай эрэгтэй хүн АТМ-ын дэлгэцийг гараараа цохиж байгаа бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авах тухай:”...Б.Ц-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох, баримт болох 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 35 минутаас 16 цаг 50 минутын хоорондох камерын бичлэгийг хуулбарлан авах үндэслэлтэй байна...” гэсэн прокурорын зөвшөөрөл /хх-ийн 12 дугаар хуудас/
Автомат теллер машинд үзлэг хийсэн :”...АТМ нь миний дэлгүүрийн ханатай хэсгээс зүүн тийш харсан байрлалтай байрлуулсан байх ба эвдрэл гэмтэлгүй бүтэн, карт хийж гүйлгээ хийхэд хэвийн ажиллаж байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/
Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27 дугаар хуудас/, Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 86 дугаар хуудас/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих” тухай шүүгчийн захирамж /хх-ийн 101-103 дугаар хуудас/
Б.Ц-ийн гаргасан:”... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/
Б.Ц-ийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах ”…Урьд ял шийтгэлгүй....” гэсэн хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:
Хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн, камерын бичлэгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий үнэлгээчин гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.
Шүүгдэгч нь яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, камерын бичлэгээр давхар батлагдлаа. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв
Шүүгдэгч 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Миний нутаг хүнсний дэлгүүрийн гадна байрлуулсан Хаан банкны 26 baganuur W 8050 бэлэн мөнгөний машин /АТМ/-ын дэлгэцний шилийг гараараа цохин хагалж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 712500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...Би тухайн үед бухимдсандаа АТМ-ны нүүр хэсэг рүү гараараа цохичихоод яваад өгсөн юм....” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Миний нутаг дэлгүүрийн гадаа байрлах АТМ-ын дэлгэцийг хагалсан байсан …” гэсэн мэдүүлэг болон камерын бичлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь АТМ-ын дэлгэцийг хагалсан үйлдлээр нь тогтоогдож байна.
Иймд Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.Ц-ийн эд хөрөнгөд учруулсан хохирол болох Vingor 8050 бэлэн мөнгөний машины хамгаалалтын дэлгэцний үнэ 712500 төгрөг, үнэлгээний хөлс 20000 төгрөг, нийт 732.500 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлж байх тул уг хохиролын үнийг шүүгдэгчээс гаргуулж ХААН банкны Багануур салбарт олгож шийдвэрлэхээр байна.
Прокуророос яллагдагч Б.Ц-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан нь прокурорын бичгээр гаргасан санал, шүүгдэгч дээрхи ялыг хүлээн зөвшөөрсөн нь уг саналтай танилцсан яллагдагчийн гарын үсэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө ирэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.
Шүүгдэгч Я.Хэрлэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ц-ийг прокурорын санал, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.
Шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр… тооцож эдлэх ялаас хасна…” гэж зааснаар торгох ялаас хасч тооцох нь зүйтэй. /8х15000=120.000 төгрөг/
Хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 35 минутаас 16 цаг 50 минутын хоорондох камерын бичлэгийг /CD/ хуульд зааснаар хэрэгт хавсаргах нь зохилтой.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дэх хэсэг 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ