| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/04449/И |
| Дугаар | 192/ШШ2025/02526 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/02526
2025 04 01 192/ШШ2025/02526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбил******* даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжл*******ч: Сонгинохайрхан дүүр*******, 9 дүгээр хороо, ************** тоотод оршин суух, Б******* овогт Н******* Т******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүр*******, 3 дугаар хороо, **********байрлах, З******* т******* н******* *******Г-т холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд *******үүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 14 сарын тэтгэмж 97,036,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжл*******ч Н.Т*******,
Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Ц.Б*******,
Гэрч Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжл*******ч Н.Т******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “... Автобус н******* компанид 2005.05.20-ны өдөр ажилд орсон. Тус бааз нь НИХТ-ийн 132 тоот тогтоолоор З******* т******* н*******тгэл *******Г болж өөрчлөгдсөн, 2024.05.10-ны өдөр хүртэл 19 жил жолооч болон үйлдвэрчний хорооны даргаар тус тус ажилласан. Намайг 2024.05.10-ны өдрийн Б/696 тоот тушаалаар жолоочийн ажлаас хууль бусаар халсан тул ажилдаа *******үүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Н.Т******* би 19 жил бүх насаараа жолоочоор ажиллаад тэтгэвэрт гарч байна. З******* тээврийн н******* *******Г нь 2021.10.25-ны өдөр Хамтын гэрээ байгуулж, хүчин төгөлдөр болсон. Тус хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1.4-т зааснаар өндөр насны тэтгэвэрт суухад олгох 14 сарын тэтгэмж 97,036,840 төгрөг олгох байтал олгоогүй. Мөн Дотоод журам, цалингийн журмын 8.1-т заасан хоолны мөнгө 3,000 төгрөг, унааны хөнгөлөлтөд 800 төгрөг, 2017.04.26-ны өдөр Захиргаа ҮЭХ хооронд байгуулсан хамтын гэрээний 7.4-т заасан н******* өдөрт хоолны мөнгө 3,000 төгрөг, унааны хөнгөлөлтөд 1,000 төгрөг олгоно гэж зааснаар 150,000 төгрөг, хавтаст хэр*******т баримт бүрдүүлэхэд зарлагдсан 55,500 төгрөгийг тус тус шаардаж байна ...” гэжээ.
Хариуцагч З******* т******* н******* *******Г-ын итгэмжл*******дсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Н.Т******* нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус н*******дүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажилд орж ажиллаж байх хугацаандаа 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус н*******дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон үндсэн ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр З******* тээврийн н*******тгэл *******Г-ын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан. Н*******тгэлийн хэмжээнд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ҮЭХ-ны бүх гишүүдийн хурал болж Ц.А ҮЭХ-ны даргаар сонгогдсон. Энэ өдрөөс эхлэн Н.Т*******ын Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт эрхийн хугацаа дуусгавар болж ҮЭХ-ны даргын үүр*******т ажлаас чөлөөлөгдсөн ба захирлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар З******* тээврийн н*******тгэл *******Г-ын 1 дүгээр баазад нийтийн тээврийн автобусны жолоочоор томилогдон ажилласан. Нэхэмжл*******ч 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг байгууллагын захиралд гаргасан ба 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цохолт хийгдсэн. Өргөдөлд ажлаас чөлөөлөх хугацааг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тогтсоны дагуу захирлын Б/696 дугаартай тушаал нэхэмжл*******чийн хүсэлтийг үндэслэн гарсан болно.Түүнчлэн тэтгэмжийг журамд заасан хэмжэ*******ээр олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэжээ.
Нэхэмжл*******чээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2024.05.10-ны өдрийн Б/696 дугаар Н.Т*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2021.10.11-ний өдрийн ХГ дугаартай үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, 2023.07.05-ны өдрийн 4/382 дугаартай З******* тээврийн н*******тгэл *******Г тодорхойлолт, 2023.05.29-ний өдрийн 1/28 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны албан бичиг, Автобус н******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 5 дугаар сард амрах ажилчдын ээлжийн амралтын хоногийн тооцоо, 2024.10.07-ны өдрийн өргөдөл, 2021.10.07-ны өдрийн 2021-2024 онд хэр*******жүүлэхээр байгуулсан хамтын гэрээ, ТҮА-ны 3 дугаар хэсгийн жолооч нарын 2024 оны ээлжийн амралтын хуваарь, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 183/ШШ2021/01122 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 1264 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021.10.22-ны өдрийн 001/ШХТ2021/00762 дугаар тогтоол, 2024.04.22-ны өдрийн өргөдөл, 2024.07.30-ны өдрийн Б/76 дугаар Нийслэлийн Засаг даргын захирамж, Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, 2024.06.24-ний өдрийн Б/883 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2024.04.29-ний өдрийн Б/623 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал,2024.05.10-ны өдрийн Б/696 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2024.07.17-ны өдрийн 1/450 дугаар албан бичиг, 2024.02.28-ны өдрийн 28 дугаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, 2024.10.14-ний өдрийн 03/5807 дугаар албан бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2018.01.08-ны өдрийн 1/79 дугаар албан бичиг, 2013.03.11-ний өдрийн 1 дугаартай Автобус н******* компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүл*******чдийн хурлын тогтоол, гуравдугаар хэсгийн жолооч нарын 2024 оны 7,8,9 сарын А жижүүрийн хуваарь, З******* т******* н******* *******Г-ын Т*******лэлт үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хэсгийн жолооч нарын 2024 оны 7,8,9 сарын ажил амралтын хуваарь, 2005.05.26-ны өдрийн 26 дугаар Улаанбаатар хотын нийтийн з******* тээврийн Автобус н******* компанийн захирлын тушаал, 2013.03.27-ны өдрийн Б/144 дугаар Автобус н******* орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаал, бүртгэл хяналтын карт, цалингийн карт, 2024.11.05-ны өдрийн 05-04/6239 дугаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан бичиг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2015.09.28-ны өдрийн 02 дугаар Нийслэлийн з******* тээврийн н*******тгэл *******Г-ын ажилтны үйлдвэрчний эвлийн хорооны төлөөлөгчдийн хурлын тогтоол, 2023.05.29-ний өдрийн 1/28 дугаар албан бичиг, 2023.06.13-ны өдрийн 1/31 дугаар албан бичиг, 2023.07.05-ны өдрийн 4/382 дугаар албан бичиг, 2024.05.10-ны өдрийн Б/696 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2014.08.13-ны өдрийн 132 дугаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүл*******чдийн тогтоол, 2024.05.29-ний өдрийн өргөдөл, 2024.06.12-ны өдрийн З******* т******* н*******тгэл *******Г-ын дэргэдэх маргаан таслах комиссын хуралдааны тэмд*******лэл, 2024.07.18-ны өдрийн З******* т******* н*******тгэл *******Г-ын дэргэдэх маргаан таслах комиссын хуралдааны тэмд*******лэл, 2024.08.26-ны өдрийн өргөдөл, 2024.06.13-ны өдрийн өргөдөл, 2024.07.08-ны өдрийн 392 дугаар албан бичиг, 2024.06.24-ний өдрийн 183/ШЗ2024/14485 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2024.07.26-ны өдрийн 183/ШЗ2024/16399 дүгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2024.08.26-ны өдрийн өргөдөл, 2024.09.20-ны өдрийн 24/44 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.24-ний өдрийн 183/ШШ2021/01122 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 1264 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021.10.22-ны өдрийн 001/ШХТ2021/00762 дугаар тогтоол, 2021.12.03-ны өдрийн 183/ГХ2021/01148 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.02.18-ны өдрийн 183/ШШ2022/00400 дүгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023.03.16-ны өдрийн 1/241 дүгээр албан бичиг, 2017.04.26-ны өдрийн 01 дугаар 2017-2018 онд хэр*******жүүлэхээр байгуулсан хамтын гэрээ, 2021.01.18-ны өдрийн 1/52 дугаар албан бичиг, 0688342 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2023.12.05-ны өдрийн 183/ТМ2023/06477 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмд*******лэл, 2023.12.05-ны өдрийн 183/ШЗ2023/22660 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэл******* хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 0528839 дугаар Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2014.04.07-ны өдрийн 1139 дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр, 2024.07.02-ны өдрийн 670 дугаар Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн магадлал, 2015.05.29-ний өдрийн 102/ШШ2015/03583 дугаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэр, 2015.08.21-ний өдрийн 1116 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2015.10.29-ний өдрийн 865 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, 2016.04.05-ны өдрийн 102/ШШ2016/02763 дугаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016.07.08-ны өдрийн 1331 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016.10.25-ны өдрийн 001/ХТ2016/1095 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, 2018.03.14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.06.11-ний өдрийн 1352 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018.11.20-ны өдрийн 001/ХТ2018/01668 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, 2019.01.04-ний өдрийн 1/24 дугаар албан бичиг, 2020.02.04-ний өдрийн 128/ШШ2020/0093 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.04.01-ний өдрийн 228 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2020.06.23-ны 100 дугаар Шүүхийн тогтоол, 2018.05.31-ний өдрийн 128/ШШ2018/0339 дүгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.08.15-ны өдрийн 221/МА2018/0444 дүгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2018.11.05-ны өдрийн 432 дугаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоол, 2024.12.04-ний өдрийн 910 дугаар албан бичиг, Цалингийн карт, 2019.12.25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дүгээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020.02.19-ний өдрийн 431 дүгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.06.08-ны өдрийн 001/ХТ2021/00690 дүгээр Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, цалингийн карт, төлбөрийн баримт, 2019.03.27-ны өдрийн 1/648 дугаар албан бичиг, 2017.05.10-ны өдрийн 01/680 дугаар албан бичиг, 2021.10.04-ний өдрийн 01 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г-ын автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тогтоол, 2019.01.03-ны өдрийн 1/18 дугаар албан бичиг, 2023.06.13 өдрийн 1/31 дугаар албан бичиг, З******* тээврийн н*******тгэл *******Г-ын хөдөлмөрийн дотоод журам, Автобус н******* ОНӨҮГ-ын цалин хөлсний тухай журам, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2023.04.22-ны өдрийн өргөдөл, 2024.07.19-ний өдрийн А/02 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2024.04.16-ны өдрийн А/26 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2024.04.18-ны өдрийн З******* тээврийн н*******тгэл *******Г-ын захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хоёрын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, 2024.06.24-ний өдрийн Б/883 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2021.10.06-ны өдрийн Б/674 дүгээр З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2024.05.10-ны өдрийн Б/696 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал, 2013.03.27-ны өдрийн Б/144 дүгээр Автобус н******* орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаал, 2005.05.26-ны өдрийн 26 дугаар Улаанбаатар хотын нийтийн з******* тээврийн автобус н******* компанийн захирлын тушаал, 2024.06.12-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмд*******лэл, 2024.04.16-ны өдрийн А/26 дугаар з******* тээврийн н*******тгэл *******Г-ын захирлын тушаал, З******* тээврийн н*******тгэл *******Г-ын хөдөлмөрийн дотоод журам, 2025.03.28-ны өдрийн 01/127 дугаар албан бичиг, Бүртгэл хяналтын карт, 2023.09.26-ны өдрийн А/72 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г захирлын тушаал,2021.07.08-ны өдрийн А/39 дугаар З******* тээврийн н*******тгэл *******Г-ын захирлын тушаал, Нийслэлийн З******* тээврийн н*******тгэл *******Г-ын бүтэц орон тоо,
Шүүхээс хариуцагчийн итгэмжл*******дсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024.04.22-ны өдрийн З******* т******* н*******тгэл *******Г-ын захиргаатай харилцан тохиролцож тэтгэмж авах өргөдөл, 2024.04.22-ны өдрийн З******* тээврийн н*******тгэл *******Г-ын захиргаатай харьцан тохиролцож тэтгэвэрт гаргах өргөдөл зэр******* нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэр*******т авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжл*******ч Н.Т******* нь хариуцагч З******* тээврийн н*******тгэл *******Г-т холбогдуулан Ажилд *******үүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр,
хариуцагч З******* тээврийн н******* *******Г-т холбогдуулан 14 сарын тэтгэмж 97,036,870 төгрөг, хоол, унааны хөнгөлөлт 150,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 9 дугаар сарын 24-ний өдөр /1хх-126 тал/ тус тус шүүхэд гаргажээ.
Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор З******* тээврийн н*******тгэл *******Г нь З******* тээврийн н******* *******Г, З******* тээврийн хоёр *******Г, З******* тээврийн гурав *******Г ... тус тус болгон 2024 оны 2-р улиралд багтаан байгуулсан байх бөгөөд уг үндэслэлээр нэхэмжл*******ч нь 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хариуцагч З******* тээврийн н*******тгэл *******Г-ыг жинхэнэ хариуцагч болох З******* тээврийн н******* *******Г-аар солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2024/21577 дугаар захирамжаар жинхэнэ хариуцагчаар сольжээ./1хх-53 тал/
Нэхэмжл*******ч дээрх нэхэмжлэлүүдийг тус шүүхэд тус тусад нь гаргасан байх бөгөөд шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/24865 дугаар захирамжаар н*******тгэсэн. /1хх-208 тал/
Хэр*******т авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлц*******дсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. З******* тээврийн н*******тгэл *******Г-ын захирлын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/696 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэс*******, Хөдөлмөрийн тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.3.1, 7.6.1.9 заалт, ажилтны хүсэлтийг тус тус үндэслэн Н*******дүгээр баазын Т*******лэлт үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн жолооч Н******* Т******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрэ******* дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /1хх-3 тал/
2. Нэхэмжл*******ч нь нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд “... миний бие тэтгэвэртээ гаръя гэж 2023.04.22-ны өдөр өргөдөл өгснөөс ажлаасаа гаръя гэж өргөдөл гаргаагүй. Ээлжийн амралтаа эдлээд, тэтгэвэртээ гарах агуулгаар өргөдөл гаргасан байхад ээлжийн амралтыг эдлүүлэлгүйгээр тэтгэвэрт шууд гаргасан нь үндэслэлгүй. 2023.05.20-ны өдөр тэтгэмж олгох өргөдлөө өгсөн. 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Тэтгэвэрт гарах буюу тогтоолгох асуудлыг үйлдвэрийн осол мэргэжлийн комисс тогтоох ёстой. 2005 онд ажилд орж 2024 оны 5 сарын хүртэл ажилласан тул Хамтын гэрээний 3.4-т заасан 14 сарын тэтгэмж өгөх ёстой байтал 3 сарын тэтгэмж өгсөн тул тэтгэмжийг дутуу олгосон. Мөн 2017.04.-2021.06 сар хүртэлх хоол унааны хөнгөлөлт, нэм*******длийг олгоогүй. Иймд жолоочийн ажилд *******үүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, хоол унааны мөнгө 150,000 төгрөг, тэтгэмж 97,036,870 төгрөг тус тус шаардаж байна...” гэж тайлбарладаг.
3. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “... 2005 онд Н.Т*******ыг 1-р авто баазад жолоочоор ажилд авсан. 2013.03.02-ны өдөр Үйлдвэрчний эвлэлийн дарга болж, ажлаасаа чөлөөлөгдсөн. 2021.10.06-ны өдөр Н.Т*******ыг н*******тгэлд жолоочоор ажилд авсан. Нэхэмжл*******ч нь тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ ажил олгогчид өгөөгүй атал тэтгэмжээ авна гэж шаардлага тавьдаг бөгөөд тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгөөгүй, тушаал гараагүй байхад тэтгэмж олгох боломжгүй гэдгээ ажил олгогч илэрхийлсэн. 2024.02.24-нд НИХТ-ын шийдвэр гарч н*******тгэл 2024.06.30-ны дотор салах болсныг нэхэмжл*******ч мэдсэн. Ингээд салах болбол хамтын гэрээ шинэчл*******дэнэ, тэтгэмж хэрхэн олгогдох нь тодорхойгүй болж магадгүй гэж уг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжл*******ч нь 2024.04.22-нд тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ өгсөн. Нэхэмжл*******ч ажил олгогчид өгсөн өргөдлийн огноог буруу бичиж өгөөд байсан бөгөөд засаж өг гэд******* шаардлага ажил олгогч тавьсны дагуу өөрөө гараараа зассан. Ажил олгогч тэтгэвэртээ суу гэд******* ямар ч шаардлага тавиагүй. Харин миний оронд хүүгийн маань жолоочоор ажилд аваач гэсэн хүсэлт гаргасныг ажил олгогч мөн л хүлээн авсан. 2019.06-2024.05.10 хүртэл 4 жил 11 сар ажилласан тасралтгүй хугацаа гэж үзэж тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.
4. Н.Т******* нь З******* тээврийн н*******тгэл *******Г-ын захирлын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/696 дугаартай ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзээд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан, улмаар тус хорооны хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 24/44 дугаартай шийдвэрийг хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэс*******т заасантай нийцжээ. /1хх- 160-162/
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль н******* гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж тус тус үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан байна.
6. Тус хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар дуусгавар болгосон тохиолдолд ажил олгогчоос гаргаж буй шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлж буй үндэслэлтэй тохирсон байхыг шаардана.
7. Хариуцагч байгууллагын захирлын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/696 дугаартай тушаалд Н*******дүгээр баазын Т*******лэлт үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн жолооч Н******* Т******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нэхэмжл*******чээс ажил олгогчид 2024.04.22-ны өдөр гаргасан өргөдлөөр тогтоогдож байна.
8. Өөрөөр хэлбэл уг өргөдөлд “Н.Т******* би 2005 оны 5 сараас эхлэн ажилд орж өнөөдрийг хүртэл жолоочоор байна. Н.Т******* би 2024 оны 4 сарын 22 өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч эдлээд 2023 оны 5 сарын 10 ны өдрөөс эхлэн тус байгууллагад 19 жил ажиллаад тэтгэвэртээ сууна. Иймд З******* т******* н*******тгэл *******Г-р З******* т******* н*******тгэл *******Г-ЫН ажилтаны н*******дсэн үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд 2021 оны 10 сарын 07 өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 заасан 14 сарын тэтгэмжийг 2024 оны 5 сарын 20-ны өдөр захиргаанаас бүрэн олгоно. Н.Т******* миний ажиллаж байсан жолоочийн ажлын байранд хүү Т******* овогтой Ганхуягийг З******* т******* н*******тгэл *******Г-ын 1-р баазад 2024 оны 4 сарын 25 өдрөөс эхлэн автобусны жолоочийн ажилд авч ажиллахаар харилцан тохиролцов.” гэж дурдсанаас үзвэл нэхэмжл*******ч Н.Т******* нь өндөр насны тэтгэвэртээ сууна, 14 сарын тэтгэмжээ авах агуулга бүхий өргөдөл гаргасан байх ба тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн жолоочийн ажлаа өөрөө хийнэ гэх агуулга түүний өргөдөлд авагдаагүй байх тул нэхэмжл*******чийн тайлбар үндэслэлгүй байна. Харин ажилтан өөрийн ажлын байранд өөрийн хүүгээ ажилд авахыг хүссэн байх ба ажил олгогч түүний хүүг 2024.04.29-ний өдөр жолоочийн ажилд авсан болох нь тогтоогдож байна.
9. Иймд ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг цуцалсан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байх тул Ажилд *******үүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэр*******сэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
10. З******* т******* н*******тгэл *******Г-ын захирлын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/883 дугаар тушаалд “ ... 1-т Н*******дүгээр баазын Т*******лэлт үйлчилгээний албаны автобусны жолооч Н******* Т******* нь 2019 оны 6 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй 4 жил 11 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 3 (гурав) сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгосугай... гэж, 2.-т Н. Т*******ад олгох 15,259,212 төгрөгийг тэтгэмжийн зардлаас зарцуулахыг Санхүү бүртгэлийн хэлтэс (Ж. Энхбаяр)-т зөвшөөрсүгэй...” гэжээ. /1хх-42, 200 тал/
11. Хамтын гэрээний 3.4-д “З******* тээврийн н*******тгэл *******Г-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг ...10-15 жил ажилласан бол 10 сар ... Тасралтгүй ажилласан жилийг байгууллагад ажилд орсон хамгийн сүүлийн тушаалаар тооцно. Ажилтанд тэтгэмж олгох цалингийн дунджийг нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцох бөгөөд уг журмын 4 дэх хэс*******т ажилтанд олгож буй бүх төрлийн тэтгэмжүүд нөхөн олговрыг тооцохдоо унаа хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оролцуулахгүй гэж заасныг баримтална... ” гэж заажээ. /1хх-ийн -25 тал /
12. Нийтийн з******* тээврийн автобус-1 компанийн захирлын 2005.05.26-ны өдрийн 26 дугаар тушаалаар “...СБД-ийн 15-р хорооны харьяат иргэний УБ0268477 тоот үнэмлэхтэй Бүтэмжийн Нэргүйг Үйлдвэр бригадад, СХД-ийн 10-р хорооны харьяат иргэний УБ0483596 тоот үнэмлэхтэй Н******* Т*******ыг Хайлааст бригадад жолоочоор...” ажилд авч ажиллуулсан байх бөгөөд мөн баазын захирлын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 дугаар тушаалаар “... 2013 Хайлааст бригадын жолооч Нүрзэд овогтой Т******* нь 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын нийт ажилчдын хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрэ******* цуцалсугай...” гэж зааснаар Н.Т******* тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдож, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. /1хх-92,93 тал/
13. Үүний дараа шүүхээс Н.Т*******ын хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж, түүнд 2019.06.17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговор нөхөн олгосноор түүнийг 2019.06.17-ны өдрөөс жолоочийн ажилд *******үүлэн тогтоосон хугацаа гэж шүүх үзнэ. /1хх-168 тал/ Харин хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр жолоочийн ажилд авах тушаал гаргаснаар ажилд орсон хугацаа гэж татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
14. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь *******үүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурхааргүйгээр ажил олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжл*******чийн жолоочоор ажилласан нийт хугацааг тасалдсан гэх агуулгаар хариуцагч 3 сарын тэтгэмж олгосон нь үндэслэлгүй байх тул шүүхээс нэхэмжл*******чийг 2005.05.26-ны өдрөөс 2013.02.26-ны өдөр хүртэл, мөн 2019.06.17-ны өдрөөс 2024.05.10-ны өдөр хүртэл нийт 12 жил 8 сар тасралтгүй жолоочоор ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
15. Харин нэхэмжл*******ч нь 2013.03.02-ны өдрөөс 2019.06.17-ны өдрийг хүртэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилласан уг хугацааг жолоочоор ажилласан хугацаанд тооцох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
16. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан нэхэмжл*******чийн н******* сарын дундаж цалин хөлсийг 5,198,404 төгрөгөөр тодорхойлж, нийт 10 сарын тэтгэмж 51,984,040 төгрөгийг нэхэмжл*******ч авах эрхтэй юм. Ажил олгогч тэтгэмжид 15,259,212 төгрөгийг нэхэмжл*******чид олгосон байх тул уг төлбөрийг хасаж, үлдэх 36,724,828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжл*******чид олгож шийдвэрлэв.
17. Нэхэмжл*******ч нь 2017.04 сараас -2021.06 сар хүртэлх хугацааны хоол унааны хөнгөлөлт 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан шаардах эрхийн хугацаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул уг шаардлагыг шүүх энэхүү үндэслэлээр хэр*******сэхгүй болгох нь зүйтэй байна.
18. Иймд дээрхийг н*******тгэвэл тэтгэмжид нийт 36,724,828 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжл*******чид олгож, нэхэмжлэлийн шаардлагын ажилд *******үүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 60,462,042 төгрөгийн шаардлагыг тус тус хэр*******сэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмд*******тийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжл*******ч Н.Т******* нь улсын тэмд*******тийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч З******* тээврийн н******* *******Г-иас улсын тэмд*******тийн хураамжид 341,574 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэр******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.3, Хамтын гэрээний 3.4-т заасныг тус тус баримтлан З******* тээврийн н******* *******Г-иас 36,724,828 төгрөгийг гаргуулан нэхэмжл*******ч Н.Т*******ад олгож, нэхэмжл*******чийн ажилд *******үүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах, 60,462,042 төгрөгийн шаардлагыг тус тус хэр*******сэхгүй болгосугай.
2. Иргэний хэр******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмд*******тийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З******* тээврийн н******* *******Г-иас улсын тэмд*******тийн хураамжид 341,574 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэр******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэс*******т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэс*******т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ