Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 319/ШШ2025/00335

 

 

 

 

*******0*******5 05 19 319/ШШ*******0*******5/00335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

  ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч Б.  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:...Би 1965 онд төрсөн. 1974 онд ******* аймгийн сумын Ард Аюушийн нэрэмжит 8 жилийн сургуульд орж суралцаад 1981 онд 8-р ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр тус сумын лэх нэгдэлд 1-р баргидад аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр цэргийн албанд татагдаж 0************** р ангид цэргийн алба хааж 1986 оны 06 дугаар сарын *******6-ны өдөр халагдсан. Түүнээс хойш тус сумын лэх нэгдэлд мал маллаж байгаад нэгдэл тарахаар цэцэглэх ХК-нд мал маллаж байгаад *******000 онд ******* аймгийн төвд суурьшин амьдрах болсон.

Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон, нэгдлийн 70 дугаар данс өрхийн тэргүүний нэрээр хөтлөгдсөн, зарим жилийн баримт гарч ирээгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд Х.******* намайг 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын *******7-ны өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх нэгдэлд малчнаар 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх ХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэсэн байна.

*******.Шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* тайлбартаа: Х.******* нь 1965 онд төрсөн. 1974-1981 онд 8-р анги төгсөөд илгээлтээр аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд халагдаж ирээд мөн мал маллаж байгаад эхнэр авсан. ******* аймгийн сумын лэх нэгдэл 1991 оны 1******* сарын дундуур тарж 199******* оны эхнээс лэх ХК болон өөрчлөгдсөн байдаг.

Одоо тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

3. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 74 дугаартай, *******0*******5 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 545 дугаартай лавлагаанууд авагдсан байх ба 1981 оны Н.Хуягаагийн 70 дугаар дансны хуулбар, Х.*******ийн 1988, 1989 оны цалин хөлсний хуулбарууд, мөн Х.*******ийн 1983,1986,1987,1991 онуудын 70-р дансны хуулбарууд, Х.*******ийн 1983, 1994 оны хадлан дээр болон наадмаар авхуулсан гэх фото зургууд, сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, Д.*******т иргэний хэрэгт оролцох тухай итгэмжлэл зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн ажиллагаагаар ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабаас ирүүлсэн *******0*******5 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 54 дугаартай албан бичгийн хавсралтанд ******* аймгийн сумын 3-р бригад малчин, 1981 онд 8-р анги төгссөн,18 настай, Хуягаа ******* гэх баримтыг ирүүлсэн,мөн тус аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-11,************** маягт, ******* аймгийн сумын лэх нэгдэл 1991 оны 1******* сард лэх ХК болсон гэх тодорхойлолтууд хэрэгт цугларсан байна.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.******* нь шүүхэд Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

3. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар Х.*******ийг 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын *******7-ны өдрөөс 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх нэгдэлд малчнаар 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх ХК-нд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн *******0*******5 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 74 дугаартай лавлагаанд Н.Хуягаагийн 1981 оны хөдөлмөрийн хөлсний олговрын хуулбар 1 хуудас, Х.*******ийн 1988 оны цалин хөлсний олговрын хуулбар-1 хуудас, 1989 оны хуулбар-1 хуудас, 1990 оны хуулбар-1 хуудас, 1991 оны хуулбар-1 хуудас баримт,

*******0*******5 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 545 дугаартай лавлагаанд сум Баянгол бригад Найдан Хуягаа 1983 оны 70 дугаар данс, 1986 оны Х.Дэнсээ 70 дугаар данс, Хуягаа ******* 1987 оны 70 дугаар данс, 1991 оны Х.******* 70 дугаар дансны хуулганууд авагдсан байна.

3.*******. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *******0*******5 оны 0******* дугаар сарын 06-ны өдрийн *******9/38******* дугаартай албан бичгийн хамт ХААТР-15 маягтаар Х.******* лэх нэгдэлд малчин, Д.Янжмаа лэх нэгдэлд саальчин, гэрлэснийг 1988 оны 1******* сарын 05-ны өдөр бүртгэсэн тухай баримт-1хуудас

3.3. сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлынХ.*******ийг 1974-1981онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэх тодорхойлолт-1 хуудас зэрэг

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай хүсэлт гаргагч Х.******* нь ******* аймгийн сумын лэх нэгдэл, 199******* оны 01 сараас лэх ХК-нд малчнаар ажиллаж байсан нь цаг хугацааны хувьд тохирч, дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

5. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Х.*******ийг 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын *******7-ны өдрөөс 1991 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх нэгдэлд малчнаар 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэхХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.6-д зааснаар хүсэлт гаргагч ******* ургийн овогт Хуягаагийн *******ийг 1981 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын *******7-ны өдрөөс 1991 оны 1******* дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэх нэгдэлд малчнаар 199******* оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн сумын лэхХК-нд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС