| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/00380/И |
| Дугаар | 319/ШШ2025/00336 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 319/ШШ2025/00336
| 2025 05 21 | *******19/ШШ2025/00**************6 | ` |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* багт байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, *******-р баг, *******, *******-*******8 тоотод оршин суух, овгийн ы д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 8,868,*******2*******.51 (найман сая найман зуун жаран найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******19/2025/00*******80/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ц. нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/2021470*******7705 Зээлийн гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийг, жилийн 14.4 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БГХ/2021470*******7705 тоот Барьцааны гэрээ байгуулж цалингийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,172,006.92 төгрөг, зээлийн хүү 1,246,259.8******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,250.*******9 төгрөг, нийт 5,42*******,517.14 төгрөг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 847 хоногийн хугацаа хэтэрсэн байна... гэжээ.
2. Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие ******* ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хаан *******наас зээл авсан нь үнэн. Би зээлийн төлбөрөө төлж барагдуулна.
Нэхэмжлэлийн шаардлага болох 8,868,*******2*******.51 төгрөгийг дараах байдлаар төлөх боломжтой байна. Үүнд:
2025 оны 05 сард 500,000 төгрөг,
2025 оны 06 сард 500,000 төгрөг,
2025 оны 07 сард 1,000,000 төгрөг,
2025 оны 08 сард *******,4*******4,161.755 төгрөг
2025 оны 09 сард *******,4*******4,161.755 төгрөг гээд нийт 5 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна. Гэхдээ 2025 оны 05, 06, 07 саруудад өөрийн төлбөр төлөх нөхцөлөөсөө хамаараад илүү төлбөрийг төлөх боломжтой байна. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
*******. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Хариуцагч Ц.гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. 5 сарын хугацаанд 8,868,*******2*******.51 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан ******* ХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 8,868,*******2*******.51 (найман сая найман зуун жаран найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага болох 8,868,*******2*******.51 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
*******. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 10*******60000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,84******* төгрөгийн тал хувь болох 78,421.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 78,421.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78,421.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Ц. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан ******* ХК нь хариуцагч Ц.д холбогдуулан 8,868,*******2*******.51 (найман сая найман зуун жаран найман мянга гурван зуун хорин гурван төгрөг тавин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,84******* төгрөгийн тал хувь болох 78,421.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 78,421.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Ц.гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78,421.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС